“Оюутолгой”-доо оюунлаг толгойгоор хандъя
Оюутолгойн төсөл бол Монгол Улсын түүхэнд хийгдсэн хамгийн том, анхны хөрөнгө оруулалт бөгөөд хөрөнгө оруулагч нь эдүгээ дэлхийн дөрөв дэх том уул уурхайн хувьцаат компани болох “Рио Тинто”. Лондон, Брисбан хотуудад төвтэй Англи-Австралийн энэ компани Испанийн Хуелва мужийн Тинто голын сав газрын нэгэн уурхайг ашиглахаар 140 жилийн өмнө байгуулагджээ.
Оюутолгойн төслийг эрчимжүүлж, олсон ашгаараа эдийн засгаа төрөлжүүлэх ажлыг хийж чадвал Монгол Улс хөгжинө.
Оюутолгойн төсөл бол Монгол Улсын түүхэнд хийгдсэн хамгийн том, анхны хөрөнгө оруулалт бөгөөд хөрөнгө оруулагч нь эдүгээ дэлхийн дөрөв дэх том уул уурхайн хувьцаат компани болох “Рио Тинто”. Лондон, Брисбан хотуудад төвтэй Англи-Австралийн энэ компани Испанийн Хуелва мужийн Тинто голын сав газрын нэгэн уурхайг ашиглахаар 140 жилийн өмнө байгуулагджээ. Хөнгөн цагаан, төмрийн хүдэр, зэс, уран, нүүрс, алмаазын олборлолтоор дэлхийд тэргүүлэгч тус компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 107 тэрбум доллар.
Нийт үнэлгээ нь 440 тэрбум доллар болох алт, зэсийн нөөцтэй “ОюуТолгой” ХХК-ийн 34 хувийг Монголын төрийн өмчийн “Эрдэнэс Оюутолгой” ХХК, үлдсэн 66 хувийг “Рио Тинто” компани өөрийн эзэмшлийн “Turquoise Hill Resources” (Оюутолгойн баялаг) гэдэг хувьцаат компаниар дамжуулан эзэмшдэг.
Монгол Улсын эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч болох Оюутолгойн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрөгч баасан гаригт байр сууриа илэрхийлэв. Дэлхийн хамгийн том зэсийн орд газруудын нэг болох Оюутолгойн төслийг хариуцсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг угтан хэлсэн үг нь олон улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлыг их татав.
Ер нь энэ төсөлд хэчнээн хөрөнгө оруулах, зардлаа хэзээ нөхөх, ашгаа яаж хуваах, оролцогчдын сонирхол хамгаалагдсан эсэх, олон нийт, иргэдийн хяналттай, ил тод байдал байгаа эсэх, байгаль орчинд яаж нөлөөлөх зэрэг олон асуудлаар талууд байр сууриа илэрхийлж, нэгдсэн ойлголттой болох ээлжит халуун ярилцлага хүйтэн Улаанбаатарт энэ өдрүүдэд өрнөж байна.
Яг ямар асуудал гараад байгаа, яавал монголчуудын хөгжлийн зорилгод нийцэх вэ?
1. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АШИГ ХУВААХ ТУХАЙД
Оюутолгой төсөлд шаардлагатай хөрөнгийг Хөрөнгө оруулагч (одоо “Рио Тинто”, өмнө нь “Айвенхо”) босгоно. Эхний шатанд ил уурхайг олборлож, зэсийн баяжмал боловсруулж эхэлнэ. Дэд шатанд орд газрын баялгийн 80 хувийг агуулж буй далд уурхайг ашиглаж, хүдрээ баяжуулна гэж талууд Хөрөнгө оруулалтын гэрээндээ тохирчээ.
Эхний шатны ажил дуусаж, хоногт 100 тонн хүдэр баяжуулах үйлдвэрийг төлөвлөснөөсөө жилийн өмнө барьж, ашиглалтад оруулаад байна. Хөрөнгө оруулалт 5.1 тэрбум доллар байхаар тохирсноос 2.0 тэрбумаар хэтэрлээ гэж шинэ Засгийн газар мэдэгдэв. Шалтгаан нь НӨАТ, зээлийн хүү, менежментийн үйлчилгээний төлбөр зардлаас гадна монгол залуучуудад техник мэргэжлийн боловсрол олгох сургууль байгуулж, тоноглох зэрэг зарим хөтөлбөр хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн гэж “ОюуТолгой” мэдэгджээ.
Дэд шатны ажлаа санхүүжүүлэх хөрөнгийг босгохдоо өөрийн мөнгөн урсгал дээр гадаадын томоохон банкуудаас “төслийн санхүүжилтийн зээл” нэмж авах замаар хэрэгжүүлэх юм байна. Зургаан тэрбум ам.долларын зээл нэмж аваад, өндөр хүүтэй өмнөх зээлийнхээ 2.0 тэрбумыг нь хаая гэдэг “Рио”-гийн санал “Эрдэнэс Оюутолгой” компанийн шинэ удирдлагад болгоомжлол төрүүлж байна. Одоогоор авсан зээлээс нь хямдхан бол яагаад болохгүй гэж?
Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээнд зардлыг хязгаарласан заалт байхгүй учир зардал хэтэрсэн дээрх маргаан цаашид ч гарах магадлалтай. Нийт зардал төлөвлөснөөс тодорхой хувиар хэтэрвэл менежментийн үйлчилгээний төлбөрөөс нь суутгана гэх мэтээр зардлын савыг тагтай болгох нь зөв.
Монголын Засгийн газар том компаниудтай хэлэлцээ явуулах, гэрээ байгуулах чадвараа сайжруулахгүй бол өмнөх Засгийн газрын хийсэн сул гэрээг дараагийнх нь хүчингүй болгож, дахин хэлэлцэхийг шаардах нөхцөл үүсэж байгаа нь цаашдаа гаднынхан Монгол Улстай дундаас дээш хугацааны гэрээ хийх сонирхолгүй болгох осолтой. Сайн гэрээ байгуулахын тулд эдийн засгийн судалгаа, дүгнэлт хийдэг институцуудыг байгуулах, төр засгийн бүх шатанд боловсон хүчнээ мэдлэг, чадвараар нь сонгон шалгаруулах, улс төрийн намын харьяалал харгалзах, сонгуулийн компанит ажлын төлбөр болгохоо зогсоох шаардлагатай байна.
ТЭЗҮ гараагүй байхад ашиглалтын зөвшөөрөл олгосныг иргэдийн холбоод эсэргүүцэж байсныг үл ойшоож гэрээ хийсэн. Гэрээ хийгчдэд тооцоо, судалгаа муу, туршлага бага байсан. Гэхдээ нэгэнт байгуулчихсан учир үргэлжлүүлэн, бага багаар засаад явах ёстой.
2. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨР, КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТУХАЙД
Монголын тал хоёр асуудал дахин босгож байна. Энэ нь нэгд, менежментийн төлбөр өндөр байгаа хоёрт, гүйцэтгэх удирдлагын багт монгол хүмүүс оруулах, улмаар ижил түвшний ажил хийж байгаа гадаадын болон Монголын мэргэжилтнүүд адилхан цалинтай байх гэсэн шаардлага юм.
Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр менежментийн үйлчилгээний төлбөрт Үндсэн болон үйл ажиллагааны зардлын 3.0 хувийг үйлдвэрлэл эхлэхээс өмнө, 6.0 хувийг үйлдвэрлэл эхэлсний дараа төлөхөөр тохирчээ. Үүнийг энгийн бизнес дээр буюу зочид буудлын жишээн дээр авч үзье. Хэрэв зочид буудлаа гадаадын нэртэй сүлжээнд оруулж нэрийг нь ашиглах болбол менежментийн үйлчилгээний төлбөр төлдөг. Суурь төлбөр нь нийт орлогын 3.0 хувь, амжилтын төлбөр нь татварын өмнөх ашгийн 10 хувьтай тэнцдэг. Сүлжээ нь авсан төлбөрөө тухайн буудлын маркетингийн зардалд зарцуулдаг.
Уул уурхайн компаниудын хувьд бол энэ төлбөрийг ихэвчлэн орлогын 1-3 хувь юм уу, зардалд суулгаж өгдөг. Энэ зардлыг менежментийн үйл ажиллагааг дэмжихэд зарцуулдаг. Харин манай гэрээн дээр зардалд суулгаж өгсөн ч харилцан тохирсон төсвөөсөө зардал нь хэтэрвэл яах тухай заалт ороогүй учир маргаан гарч байгаа юм. Зардлаа дагаад дээрх төлбөр өсөж байгаа нь ногдол ашиг багасч, хойшлох, санхүүжилтийн зардал өсөх эрсдэлтэй учир энэ зардлын тагийг тавих сонирхол “Рио”-д ч бас байх ёстой. Иймд нэг нь зарлагаас, нөгөөх нь нийт орлогоос ярьж буй учир “ОюуТолгой”-н менежментийн үйлчилгээний төлбөрийг нийт орлогын 5.0 хувиар авах нөөц ашигласны төлбөртэй (royalty) харьцуулах аргагүй юм.
Цалингийн зөрүүний хувьд гэвэл тухайн иргэний харьяалагддаг эх орны амьжиргааны зардлыг агуулсан байдаг. Гадаадын мэргэжилтнүүдийн цалинг өөрсдийн нутаг орондоо авах байсан цалингийн түвшингээр тогтоодог бөгөөд ихэнх оронд амьжиргааны зардал өндөр, ар гэрээ бас тэжээх нь зүй. Мөн тэднийг монголчуудад мэдлэг туршлагаасаа зааж өгөөд нутаг буцна хэмээн тооцож, богино хугацаагаар авчирдаг.
Ерөнхийдөө “ОюуТолгой” ХХК-ийн ажилтнууд Монголын дундаж цалингийн зэрэглэлээс дээгүүр цалин хөлс авч байгаа учир гадаадад ажиллаж байсан Монголын залуу мэргэжилтнүүд олноороо ирж, ажилд орж байгаа билээ. “ОюуТолгой”-н цахим хуудаснаас харахад 2012 оны эцсээр гэхэд тус төсөл дээр 13 мянга гаруй хүн шууд хөдөлмөр эрхэлж буйгаас 85 хувь нь монголчууд ажээ. Уурхай ашиглалтад орох үед “ОюуТолгой”-н нийт ажиллах хүчний 90 хувь нь монголчууд байх юм. Тус компани Монголын техник мэргэжлийн боловсролын салбарт таван жилийн хугацаанд 146 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаас их байна.
3. ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙД
“ОюуТолгой” ХХК Хятадын хил хүртэл 100 км засмал зам, Ханбогд суманд 10.3 км засмал зам барьж байгаа ажээ. Мөн “ОюуТолгой”-н хэрэгцээг хангах гүний усны Гүний хоолой хэмээх том нөөц газрыг илрүүлжээ. Усыг дахин ашиглах замаар дэлхий дээрх хамгийн бага ус хэрэглэдэг уурхайнуудын нэг болох зорилготой. Тэр нь ахуйн хэрэглээний бүх усаа, үйлдвэрлэлийн хэрэглээний усны 80 хувийг дахин боловсруулж ашиглана гэсэн үг юм.
Гэхдээ байгаль орчны тухайд хийх зүйл их байгаа, гадаргуугийн усыг хэрхэн ашиглах, тоосжилтыг яах, хог хаягдлыг яаж боловсруулах зэрэг олон асуудал бүдэг байгааг Ерөнхийлөгч дурдсан. Харин Эрдэнэтийн жишгээр хот суурин, цэцэрлэг сургууль байгуулах ажлыг бол тусдаа төлөвлөж, санхүүжилтээ хамтран хийх учиртай.
Монголчууд бид энэ төсөл хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлээд орлоготой болсноо хүлээн зөвшөөрөх учиртай. “ОюуТолгой” компани гэхэд л 803 сая ам.долларыг татвар, төлбөр, урьдчилгаа байдлаар төлжээ. Тус компанийг 2011 оны хамгийн их татвар төлсөн зургаа дахь аж ахуйн нэгжээр Татварын ерөнхий газар зарласан бөгөөд “ОюуТолгой”-д бараа үйлчилгээ нийлүүлдэг компаниуд эдийн засагт бас л томоохон үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс бид өдөр бүр алтан өндөг өгдөг галууныхаа бүх өндгийг нэг дор авахын тулд хүзүүг нь цавчдаг Эзопын үлгэрийг санахад илүүдэхгүй.
Эцэст нь энэ төслийг багахан шиг улстөржүүлж, ил тод байдал болон иргэдийн хяналтыг ихээхэн нэмэгдүүлж, ухаалаг хандахыг цаг үе шаардаж байна. Оюутолгойг улстөржүүлж, улс төрийн зорилгоор ашиглахыг санаархаж байгаа хүмүүс, улс төрийн хүчнүүд аливаа дайралт хийхээсээ өмнө энэ төсөл зогсвол эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөний тухай дахин нэг бодохыг уриалж байна.
Очирсүрэн
Цогт
Zochin.
Зочин
Зочин
Энхтуяа
Бат
mgl
mgl
ab
zochin
hehe
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
99999999999999999
bata
ZZZ
Арай ч дээ.
Зочин
Зочин
Зочин
төр засаг
gombo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
rita
Зочин
Зочин
sss
Зочин
zochin
zochin
зочин
analyzer
xZXz
Тулга
Ondogloogui tahianii ulger!
He he
ХУЛХИ ЭДИЙН ЗАСГИЙН ПИАРЧ ХОЧТОЙ ЖАРГАЛСАЙХАНД
Ulaanbaatar
kkkk
Зочин
Зочин
Зочин
zochin
s
Chuluun
Зочин
zochin
Зочин
sss
Зочин
critic
өөө
Бодох юм
Зочин
Зочин
зочин
critic
critic
Amaraa