Д.Сугар: Би ганцхан энэ хэвлэл мэдээллийн шуугианыг яаж тэсвэрлэж гарна даа л гэж санаа зовж байна

Сүүлийн үед дуулиан тарьж буй МИАТ компанитай холбоотой хэрэгт нэр нь холбогдсон ТӨХ-ны дарга асан Д.Сугартай уулзаж цөөн асуултад хару авлаа. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй шуугианаас маш их залхсан төдийгүй, ярилцлага өгөх ямар ч хүсэлгүй байгаагаа илэрхийлж байлаа.
-Сайн байна уу. Таныг монголд өмнө үзэгдэж дуулдааүй дуулиант хэргийн гол зохион байгуулагч “нууц ноёнтон” гэх боллоо. Энэ талаар та өөрөө юу хэлмээр байна вэ?
-Эхний өдөр бол ч яг л ингэж ойлгогдохоор байлаа, маргаашнаас нь арай заагтай болоод рэв үү дээ. Хэвлэл мэдээллий хэрэгсэл чинь нэг ингээд ирэхээр бараг өөдөөс нь юу ч гээд нэмэргүй, хүчтэй, аймшигтай эд л дээ. Ёстой ялаа, хэн хоёрыг сонингоор л алдаг. Уучлаарай, шууд та нарыг муу хэлээд эхлэв үү. Цаана нь эрх бүхий байгууллага шалгаж байгаа юм байна, яваандаа учир зүй нь олдох байх.
-Та тэгэхээр “гол хүн” нь биш гэсэн үг үү?
-Хн, над шиг толгойлогчтой, ийм лут ажил байдаг бол илрүүлж цөхөх юу байхав дээ. Би ийм ажилд оролцох хүн биш гэдгийг л хэлмээр байна. Харин шалгалт дуусаад зөв буруу нь ялгарчихсан хойно миний энэ үгийг олон түмэнд дамжулж дахин сануулж өгөөрэй гэж танаас гуйя.
-Гэхдээ л хэргийн гол эзнийг та л томилж, хянаж, шалгаж байсан юм байна. Хариуцлагаас зайлсхийх боломж байгаа юм уу?
-Тэр үнэн. Энэ хариуцлагыг би үүрэхгүй гэж хэлж чадахгүй нь ээ. Хэдийгээр ярьж хэлэлцэж байгаад л томилдог, мэргэжлийн олон хүмүүс оролцож байж хянан шалгадаг ч гэсэн. Би огт хамаагүй гэж яаж хэлхэв. Мэдлэг боловсролтой, сэрэлэн, овсгоотой, танил талтай мундаг л залуучууд шиг санагддаг байсан нь үнэн. Бид жил бүр л ажлыг дүнэж, тайлан балансыг нь хэлэлцэж байсан. Аудит, хөндлөнгийн байгууллага ч хийх ажлаа хийж л байсан. Эвч үр дүн нь энэ болохоор юу хэлэхэв дээ.
-Албаны шугамаар тийм байдаг байж. Хувийн ямар холбоотой байсан байж таарах вэ?
-Би худлаа ярихгүй, ойр дотно байсан. Бие биенээрээ орж гардаг, гэр бүлийнхэнтэй нь танил, өвчин зовлон үхэл хагацал болоход чин сэтгэлээсээ тусладаг, цагаан сараар бүгд надад золгодог. Ер нь хамт ажилладаг хүмүүстэйгээ илэн далангүй ойртож танилцдаг зантайг хуучин хамт олон маань ч мэднэ.
-Ер нь та энэ мөнгө угаасан хэргийн талаар хэзээнээс эхэлж мэдсэн бэ?
-“Вест велф” өөр юу билээ дээ, тэр компаний талаар бараг л та бүхэнтэй зэрэг сониноос мэдсэн. Ер нь дайны даатгал гэж байдаг талаар бол тийм төрлийн даатгал бий болсон юм гэнэ лээ гэж сонсож байсан. Харин үүнтэй холбдсон зөрчил, хэргийн талаар бол хуулийн байгууллага шалгаж эхэлснээс хойш.
-Монголиан Эйрлайнс компанид энэ их мөнгө орж байсан, гэтэл энэ компанийг байгуулах үүргийг та Ч.Хоролсүрэнд өгчээ дээ?
-Бичсэнээр бол олон давхар тооцсон том бодлого боловсруулж хэрэгжүүлэх тодорхой үрэг өгч эхэлжээ дээ. Бодит байдлаас их хол мэдээллийн нэг нь энэ л дээ. УИХ-аас төрийн өмчийг 2008-2012 онд хувьчлах хөтөлбөрт чинь МИАТ орсон юм. Орон тоо хэт нүсэр, эдийн засгийн ү ашиг тааруу. Хамгийн гол нь байдлыг өөрчлөх эрх мэдэл хязгаарлагдмал компани л даа. Зөвхөн МИАТ ч биш төрийн өмчийн компанид байдал иймэрхүү. Тиймээс МИАТ-ыг зөв үр ашигтай хувьчлах сонирхол надад байсаан. Гэхдээ Засгийн азар эцсийн шийдвэр гаргаагүй юм. Энэ нь намайг ажиллаж байх үед л лав Монголиан Эйрлайнс компанитай ямар ч холбоогүй л байсан. Ийм компани байгуулагдлаа гэж ажлаа өгчисөн, ямар ч үүрэггүй болсон хойноо л дуулсан. Хоролсүрэнтэй ярилцаж, захирлаар ажиллаж байгааг сонссон. Яг үнэнээ хэлэхэд сонсоод баяртай байсан. Бас нэг том компани гарч ирээд МИАТ-тай өрсөлдвөл зорчигчдод л ашигтай тусна гэдэг утгаар. Бодит байдал ийм байхад би яаж энэ компанийг байгуулсан байхав. За, яахав шалгаж хянаад үнэн мөнөөрөө тогтоогдоно. Би ганцхан яаж ч болдоггүй энэ хэвлэл мэдээллийн шуугианыг яаж тэсвэрлэж гарна даа л гэж санаа зовж байна. Тэгээд эрх бүхий байгууллага нь шалгаж байхад ярилцлага өгөөд л явцад нь нөлөөлөх гээд байгаа юм шиг харагдмааргүй байна. Би ингээд больё доо. Ер нь дахин ярилцлага өгөхгүй байх.
-Ганцхан асуулт, тэр С.Батхишиг гэж таны юу вэ?
-Үгүй ээ, болъё гэсэн шүү дээ. Тэр бол зүгээр нутгийн дүү. Гэр бүлээрээ найз. ТӨХ-нд хэзээ ч ажиллаж байгаагүй. Энэ дуулианд ёстой нөгөө эсгий хийх газар нохой хэрэггүй л баймаар юм. Мэдэхгүй, яагаад холбогдож байгааг. За, одоо цэглэе.