Н.Энхбаярын эрх ба хүний эрх
Өнгөрөгч долоо хоногийн нэгэн сонинд тэргүүн хатагтай асан О.Цолмонгийн Хууль зүйн сайдад илгээсэн захидлыг дэлгэн тавьсан билээ.
Өнгөрөгч
долоо хоногийн нэгэн сонинд тэргүүн хатагтай асан О.Цолмонгийн Хууль
зүйн сайдад илгээсэн захидлыг дэлгэн тавьсан билээ. Сайдын гар утсанд
мессежээр илгээсэн дээрх захидалд “Чамайг занаж байгаа ээжүүд өдрөөс
өдөрт нэмэгдэж байна. Чи яасан зоригтой хүн бэ. Ийм зоригтой хүн хүнтэй
сууж, хүүхэд гаргаж болдоггүй л юм даа. Яасан ч их нулимс уудаг юм. Энэ
нулимсанд чи биш, чиний хүүхдүүд унана даа. Элбэгдоржийн нүгэл
хязгааргүй бөгөөд аймшигтай. Тэр хүний эдлэх ёстой нүглийг чи нимгэлж,
хүүхдүүддээ үүрүүлмээр байгаа бол би яах вэ” гэх мэтээр бичсэн байжээ.
Түүнийг нь Хууль зүйн сайд өөрийн твиттер хуудсандаа тавьснаар эл
захидал олон нийтэд задарсан байна.
Гэвч О.Цолмон хатагтайгаас ийм утгатай захиа, занал хүлээн авсан хүн нь ганц Х.Тэмүүжин биш бололтой. Нэгэн үе иргэний хөдөлгөөнүүдтэй нэгдэн АНАТХ-г байгуулж, ард түмний “Их хуралдай” гэгчийг зохион байгуулан Сүхийн талбай дээр сууж, хэвтэж, өлсөх зэргээр Н.Энхбаяртай хүч хавсарч явсан МҮАН-ын гишүүн Г.Уянгаас эхлээд Д.Тэрбишдагва, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Н.Удвал гэхчилэн “Шударга ёс” эвслээс УИХ-д суусан хүн болгонд тэргүүн хатагтай асан мессеж илгээсэн сураг байна. Өөрийнх нь нэр нөлөөгөөр улс төрд орж ирсэн, УИХ-ын гишүүн болсон нөхдүүдээс Н.Энхбаяр өглөгийнхөө хариуг авч эхэллээ. Хэрэв хатагтай О.Цолмон “хаалга андуураад” Хууль зүйн сайд руу мессеж илгээчихээгүй бол өөр хэн ч энэ тухай дуугарахгүй байсан нь лавтай.
Өнгөрөгч бямба гаригийн оройноос ШШГЕГ-ын ажилтнууд нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн арын корпус болох 50 ортын гуравдугаар давхрыг бүхэлд нь цонх хаалгыг торлож, хорихын дэглэмд нийцүүлэн харуул хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авсан байна. Учир нь, баасан гаригийн орой хэвлэлийн бага хурал зарлаж, “Хоёрдугаар эмнэлгийг хорих эмнэлэг болгоогүй” хэмээсэн Эрүүл мэндийн сайд энэ оройдоо ШШГЕГ-т албан бичиг илгээж, тус эмнэлэгт хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа ялтнуудыг хүлээн авах боломжтой гэдгийг мэдэгдээд гадаад руу томилолтоор одсон байна. Бямба гаригийн өглөө Эрүүл мэндийн сайд Засгийн газрын хуралдаанд оролцоогүй шалтгаан энэ. Эрүүл мэндийн сайдын энэ шийдвэрийн дагуу ШШГЕГ-ын ажилтнууд “Нэгдсэн эмнэлгийн дэглэм, харуул хамгаалалт нь чанга дэглэмтэй хорих ангийнхтай адил байх бөгөөд “Чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих төв болон гяндангийн гадна хамгаалалтыг зохион байгуулах журамд нийцүүлэн зохион байгуулна” гэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 295 дугаар тушаал, “Тогтоол гүйцэтгэх газрын харьяа нэгдсэн эмнэлэгт мөрдөх дэглэм, харуул хамгаалалтын журам”-ыг мөрдүүлж эхэлжээ. Ингэснээр хуучнаар Ганцхудаг буюу ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр ангид ял эдэлж буй Н.Энхбаяр болон Зайсангийн хорих эмнэлэгт одоо эмчлүүлж байгаа дөрвөн ялтан, дээр нь Монгол Улсын хэмжээнд байгаа 20 гаруй хорих ангиудад ял эдэлж байгаа, нарийн мэргэжлийн эмчилгээнд хамрагдах шаардлагатай 200 гаруй хоригдол ялтан нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлэх эрх нь нээгдэж байгаа юм.
Өнгөрөгч оны сүүлчээс эхлэн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны нөхөд, тэр дундаа УИХ дахь МАХН-ын гишүүд хотыг тойрсон хорих ангиудаар ойр ойрхон зочилж, хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүсийн өвчлөлийн байдал, тэдэнд үзүүлж байгаа эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй байгааг анхааралдаа авсан билээ. Тэр ч байтугай НББХ-ны дарга З.Баянсэлэнгэ Байнгын хорооны өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, түүнд нь МАХН-ын гишүүд оролцон хүүхдийн хориход ял эдэлж байгаа хүүхдүүдийн аав, ээжийг авчран телевизийн камерийн өмнө уйлуулсан билээ. Үүнийхээ дараа “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалтыг шинэчлэхгүй бол хорих ангид хүний амь эрсдэх нөхцөл байдал үүсээд байна” хэмээн Хууль зүйн сайдад хандаж байсан. Энэ нь өнгөн дээрээ хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал мэт харагдавч цаагуураа нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлэнгээ Дээд шүүхийн шийдвэр хүлээж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх төлөвлөгөө байсныг өнгөрөгч долоо хоногт “24цаг.мн” сайтад дэлгэгдсэн “Н.Энхбаярыг аврах 10 төлөвлөгөө” гэгчээр ил болсон. /Энэ мэдээллийг түүний тун ойрын сурвалж дэлгэсэн тухай сэтгүүлч хэлжээ/.
Ялаас чөлөөлөх өвчний жагсаалтыг Хууль зүйн сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар баталдаг бөгөөд одоогоор үүнд 18 төрлийн өвчин багтдаг байна. 2002 онд баталсан “Ялаас чөлөөлөгдөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай” журмын хоёрдугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлөх өвчнийг бүхэлд нь “Амь тэнсэн байдал” хэмээн үзэж, сүрьеэ өвчний дөрөвдүгээр зэрэг, чихрийн шижингийн тавдугаар зэрэг гэх мэтчилэн нарийвчилж, үндсэндээ өвчний үе шат эмчлэгдэх төвшинд очсон хойно нь ялаас чөлөөлөхөөр заажээ.
Гэвч энэ жагсаалтад өөрчлөлт оруулах асуудлыг Хууль зүйн сайд хүлээж аваагүй /юуны учир хүлээж аваагүй вэ гэдгийг хойно өгүүлэх болно/ тул энэ оролдлого нь бүтэлгүйтсэний дараа МАХН-ын гишүүд УИХ-ын Хүний эрхийн дэд хороог дайчлан дахин хорих ангиудаар явсан юм. Үүнийхээ дараа хорих ангиудад хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар дахин мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар хорих ангид ял эдэлж байгаа ялтнууд гадуур гарч эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа нь хүний эрх зөрчиж байна хэмээн үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын баталсан 2002 онд баталсан журмын зургадугаар зүйлд заасан “Хүнд, онц хүнд гэмт хэргээр ял шийтгүүлсэн ялтанг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлж эмчлүүлэхийг хориглох” заалтыг хүчингүй болгуулахаар хөөцөлдөж эхэлсэн билээ. Үүн дээр нь ч гэсэн Хууль зүйн сайд хөдөлж өгөөгүй учраас Н.Энхбаярыг өмгөөлөх энэ ажилдаа гэм зэмгүй явсан эхчүүдийг татан оруулж, МАХН-ын төв байранд өлсгөлөн зарлуулсаар багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Анх долоон ээж уг өлсгөлөнд нэгдсэнээс өнгөрөгч баасан гаригт тавынх нь бие муудан эмнэлэгт хүргэгдсэн. Өлсгөлөнг зохион байгуулж байгаа хүн нь Н.Энхбаярын эхнэр О.Цолмон гэдгийг ч эх сурвалжууд мөн хэлдэг. Гэвч ял эдэлж буй Н.Энхбаяр энэ хугацааг тэвчиж чадаагүйн улмаас Эрүүл мэндийн сайдыг шахаж байгаад дангаар нь уг журамд өөрчлөлт оруулуулав.
Харамсалтай нь, түүний энэ шахалт дарамтан дор яаруу сандруу үйлдсэн сайдын тушаалаар “Ялаас чөлөөлөгдөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай журам”-ын 6.2 заалтыг хүчингүй болгосон нь хорих байгууллагад ял эдэлж байгаа ялтанг төв, орон нутгийн эмнэлэгт шилжүүлж эмчлэхдээ ШШГЕГ тухайн эмнэлэгтэй гэрээ байгуулж ажиллах тухай өөр нэг заалтыг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, хүнд, онц хүнд гэмт хэргээр ял шийтгүүлсэн хоригдлуудын эмчлэгдэх эрхийг сэргээх биш, харин ч хөнгөн гэмт хэргээр ял эдэлж байгаа ялтнуудын хорихоос гадуур эмчлүүлэх эрхийг нь хаагаад өгчихсөн гэсэн үг. Тэр ч байтугай уг тушаалдаа санал авахаар Хууль зүйн сайдад албан бичиг хүргүүлэхдээ “Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжин танаа” хэмээн ташаарсан байдаг. Тиймээс Х.Тэмүүжин сайд үүнийг нь “Наад бичгээ тэр Дотоод хэргийн сайдыг нь олоод өгчих” хэмээн нэг удаа буцаасан удаатай.
Харин энэ хооронд Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамьяан сайдынхаа өмнөөс ШШГЕГ луу “Хүнд, онц хүнд гэмт хэргээр ял шийтгүүлсэн ялтанг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлж эмчлүүлэхийг хориглох” заалт хүчингүй болсон тул Н.Энхбаярыг хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүл” хэмээн үүрэг өгсөн байдаг. Яг оны өмнө Интерпол руу хууль зөрчиж захиа илгээсэн шигээ. Хэрвээ ШШГЕГ-ынхан түүнийг нь биелүүлсэн бол улсын хэмжээнд хорих ангиудад ял эдэлж байгаа бүх хоригдол эмнэлгийн тусламж авах нэрээр хорихоос гарч, харин түүнийг нь хүлээж авах эмнэлэг байхгүйгээс /эмнэлэгтэй гэрээ байгуулж ажиллах тухай тушаалыг нь Эрүүл мэндийн сайд хүчингүй болгочихсон шүү дээ/ баахан хоригдлууд сул чөлөөтэй явах хуулийн орчин бий болоод байв.
Энэ бүхнээс үүдэн Хууль зүйн сайд өөрийн биеэр нөгөө ад шоо болоод байгаа журмын 6.1 буюу “Хүнд, онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хоригдол төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжиж хэвтэж эмчлүүлэхийг хориглох” тухай заалтыг хүчингүй болгосон байна. Ингээд ялтан Н.Энхбаярын буянаар Монгол Улсын хэмжээнд ял эдэлж буй 7000 гаруй хоригдол нийтээрээ жирийн иргэдийн адил төрөлжсөн болон нэгдсэн эмнэлгүүдэд эмчилгээ үйлчилгээ хийлгэх эрхтэй болов. Нэг л гэм нь Монгол Улс нийслэлийнхээ төвд хорих ангитай боллоо.
Уг нь хорих ангиудад ял эдэлж буй хоригдлуудын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал огт яригдаагүй биш, яригдаж байсан зүйл. Ялангуяа хүнд бөгөөд онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг гуравдугаар шатлалын эмнэлэгт эмчлүүлэхийг хориглосон журам нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэрэг гэдгийг хэдийнээс ярьж эхэлсэн билээ. Тиймээс нэгэнт үйлдсэн хэрэгтээ тохирсон ялаа эдэлж буй хоригдлуудыг эрүүл мэндээр нь давхар яллахгүйн тулд ялтан, хоригдлуудад үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд одоо Цэргийн госпиталтай нэгтгээд байгаа ТТАХНЭ дээр тусгай тасаг гарган эмчлүүлэхээр Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогод тусгагдаад байсан билээ. Учир нь ял эдэлж байгаа хоригдлуудад эмнэлгийн тусламж үзүүлэхийн тулд тухайн эмнэлэгт нь уг хоригдолд өгсөн ялын дэглэмийг хадгалах журамтай тул ШШГЕГ-ынхан хүнд болон, онц хүнд хэрэгт мөрддөг ялын дэглэмийг тухайн эмнэлэгт нь ч бас мөрдүүлэх шаардлагатай болдог байна. Тэгээд ч одоо улсын хэмжээнд байгаа 20 гаруй хорих ангид нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж авах шаардлагатай 200 гаруй ялтан байгаа. Тэдгээрийг төв, орон нутгийн эмнэлгүүдэд тараагаад эмнэлэг болгон дээр харуул хамгаалалт гарган ялын дэглэмийг мөрдүүлэх боломжгүй тул тодорхой нэг эмнэлгийг хорих эмнэлэг болгон торлоод, тэдгээр хүмүүсийг дамжин өнгөрүүлж, эмчлэх нь зөв гэж үзжээ. Тиймээс л одоо Цэргийн госпитальтай нэгтгээд байгаа ТТАХНЭ-ийг сонгож, ШШГЕГ-ын харьяа тусгай тасаг байгуулахаар болсон байна. Гэвч одоогоор Цэргийн госпиталийн шинэ барилга баригдаж дуусаагүй байгаа тул эмнэлэг ашиглалтад ортол өмнө мөрдөж байсан “Ялаас чөлөөлөгдөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай” журмыг түр хугацаанд хэвээр үлдээхээр болоод байсан юм. Гэвч өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн сайдын гаргасан уйгагүй чармайлтын үр дүнд энэ асуудал зогсч, харин нийслэл хотын төвдөө хорих эмнэлэг байгуулж чадлаа.
Эрүүл мэндийн сайдын Н.Энхбаярыг заавал хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлэх гэж зүтгэсэн шалтгаан юу байсан бэ? Түүнд энэ эмнэлэгт эмчлүүлэхээс өөр аргагүй хүнд өвчин бий юу? Энэ тухай хорихын эмч нар “Үгүй” гэж хариулж байна. Тиймээс тэд Н.Энхбаярыг эмчилгээгээ хийлгээч гэж гуйж, цаадах нь “Үгүй” хэмээн гэдийсэн хэрэг. Мэдээж олон хоногоор хуурай өлссөн учраас биеийн ерөнхий байдал, дархлаа суларсан зэрэг шинж тэмдгүүд байгаа ч хорих анги ийм оноштойгоор ялтанг гуравдугаар шатлалын нарийн мэргэжлийн эмнэлэг рүү шилжүүлдэггүй. Хорихын эмнэлэгтээ л эмчилдэг, Н.Энхбаяраас бусад бүх хоригдлын хувьд хууль журам ийм. Гэхдээ хэрвээ түүнийг нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлж чадах юм бол нөгөө өөрчилж болдоггүй “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт”-ад нийцүүлэн Н.Энхбаярын өвчний оношийг өөрчилж болно шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хоёрдугаар эмнэлгийн эмч нарын тавьж ирсэн онош, хорихын эмч нарын одоо тавьж байгаа онош хоёр зөрчилддөг шалтгаан ч бас энэ.
Гэхдээ Н.Энхбаярын хувьд нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт шилжиж эмчлүүлэх эрх нь нээгдсэн авч түүний өвчний онош нь тэр шаардлагад хүрээгүй байгаа гэдгийг өмнө хэлсэн. Харин МАХН-ын байранд өлсгөлөн зарлаад байгаа эхчүүдийн хувьд эхний шаардлага буюу хоригдлуудад хэрэгтэй хүний эрх, эмчлүүлэх эрхийг л шаардсан шүү дээ. Хууль зүйн сайд ч тэр эрхийг нь сэргээлээ. Харин тэглээ гээд өлсгөлөн зогсох болов уу?

Хоёрдугаар эмнэлэг хорих эмнэлэг болов

Хуулийн бодлого юу байв?

Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх үү?

Гана
Одгэрэл
Одгэрэл
Одгэрэл
Одгэрэл
Одгэрэл
Одгэрэл
Батбаяр
Батбаяр
Зочин
Цолмон
МОНГОЛ
Irgen
àðä
Зочин
saihan amidral husegch
dulam
r