Түмэн бодисоо уншиж гэгээрцгээе
Монгол улс Кэмбрижийн сургалтад шилжихээр боллоо. Энэ их л өндөр зэрэглэл л дээ. Мөнгө төгрөг ч гаргахаар боллоо, гаднаас ч эрдэмтэн мэргэжилтэн урилаа. Америкаас нэг мэргэжилтэн ирж. Манайд судалгаа хийж. Нэг үгэндээ хэзээ яаж хэрхэн нэвтрүүлэх талаар төлөвлөх гэсэн хэрэг. Ингэхээр одоо байгаа төвшинг нь тогтоох хэрэгтэй шүү дээ.
“Түмэн бодис” гэдэг хичээлийг аль гучаад оны үеэс бага сургуульд үзэх болсон юм билээ. Нар гэж юу, сар яагаад гэрэлтдэг, дэлхий болон бусад гариг нарыг хэрхэн тойрдог, салхи гардаг, бороо ордогийн учир, гол ус хаашаа урсдаг гэх мэт орчлонгийн тухай анхдагч ойлголт өгдөг хичээл. Дамдинсүрэн гуайн тэмдэглэснээр Монголын шилдэг эрдэмтэн толь зүйч Шагж дэлхий бөөрөнхийг яагаад ч хүлээн зөвшөөрдөггүй байсан тийм үеэс л Түмэн бодисоор Монголын хойч үе гэгээрч эхэлсэн юм билээ л дээ.
Саяхи дэлхий сөнөх тухай шуугиан бидэнд томоохон сургууль боллоо. Аль зэрэг төвшинд явааг ч ойлгууллаа. 10-р ангид үздэг байсан “Одон орон” хэмээх хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассантай зарим нэг хүн холбож байна. Үгүй байх аа, учир нь тэнд нэлээд нарийн юм үздэг байсан. Дөрөвдүгээр ангийн Түмэн бодисыг ойлгуулаагүйтэй холбоотой байх. Нэг үгэндээ бага дунд сургуулийн сургалтын систем маань дампуурчихаж. Багшийн дээдийн тоо физикийн анги төгссөн гэгдэх өвчтэй эрүүл нь эргэлзээтэй нэг авгай хэдэн мянган залуучууд цуглуулаад од, гариг хоёрыг нэг юм гэх, дэлхий наранд ойртохоор зун болдог гэх мэтээр лекц гэх юм унших юм. Тэгэхээр дөнгөж дөрөв төгссөн бусад өвчтөнүүд аргагүй шүү дээ.
Дэлхийн хаана ч өвчтэй хийтэй, аугаа ихийн солиоролтой хүн бишгүйдээ л нэг бий. Гэхдээ тэд байх ёстой газраа хараа хяналтанд байдаг болохоос манайх шиг бүх ард түмний шүтээн, зурагтын од, хөгшдийн бахархал, хүүхдийн үлгэр дуурайл, сэхээтний алмайрал болдоггүй. Хүн хуурч мунхруулан ашиг завшаан хийгчдийг эрүүл газар бол луйвар хийсэн гэж үзээд шүүхээр оруулж ял өгдөг болохоос манайхан шиг утас хаягийг нь зарлаж рекламдан улам гааруулан тусалдаггүй.
Манай хамаг зовлон ийм хүмүүс байгаад биш, харин эднийг дагадаг Түмэн бодисоо ойлгоогүй улс хар мянгаараа байгаа төдийгүй жил ирэх тутам нэмэгдсээр байгаа явдал юм. Монгол хүний ген бусад үндэстнийхээс тэс өмнөө, хамаагүй дээр талаар олон ромботой олон хүн асууж байсан. Зарим нь маргана. Ярианы уг сурвалж мөнөөх өвчин зовлонтой хүнээс гарсан шүү дээ. Мэлхий хүн хоёрын гений байгууламжийн өөр тал гэхээсээ ижил тал нь дийлэнх байдаг, хүн төрлөхтнөөс өөр гентэй бодгалыг амьтан гэж нэрлэдэг шүү дээ. Хүн төрлөхтөн сүйрэх гэж байгаа боловч монголчууд л аврах нигуртай тухай сургаалын эх сурвалж эрүүл хүнээс гараагүй шүү дээ. 100 мянган жилийн өмнөөс монголчууд нарийн философи боловсруулсан гэх, гэтэл 100 мянган жилийн өмнө дөнгөж хүн хэмээх бодгал анхлан үүссэн талаар Түмэн бодис хичээлд өгүүлдэг. Хүн зайлшгүй Монголд, тэр дундаа Орхоны хөндийд буй болсон гэх, гэтэл ердөө 40 мянган жилийн өмнө Африкаас гарч тал тал тийшээ нүүдэллэсэн юм билээ шүү дээ, чааваас. Өөрийгөө яая гэж байж нэг л их орчлон ертөнцийг аврах, аан?
Бүх хүн төрлөхтний уугуул шүтээн нь бөө мөргөл. Шалдан нүцгэн явж агуйд хонож, зэрлэг жимс амьтны сэг түүж иддэг байсан хөөрхий тэд байгалийн үзэгдлээс айсандаа ямар нэг лус савдаг хий хардаг байсан биз. Өнөөгийн хятадууд оросууд, англичууд, япончуудын өвөг дээдэс ч бөө мөргөлтэй л байсан. Хүн иргэншсэн учир таван мянган жилийн өмнөөс анхны шашин үүсч улмаар хоёр мянган жилийн өмнөөс шинжлэх ухаан үүсэн 500 жилийн өмнөөс хүн төрлөхтний сэтгэлгээг оройлох болжээ. Өнөөдөр бөө мөргөл ахуйд нь үлдэж хоцорсон зэрлэг бүдүүлэг овог аймаг Австралийн говь, Калахарын цөл, Туйлын мөс, Амазоны ширэнгэ, Конголезийн шугуйд бийг аянчин жуулчин шагшран ном бичиж, кино телевизийнхэн очиж зураг хөргийг нь аван түмэн олонд сонирхуулдаг.
Амандаа хиймэл шүдтэй, нүдэндээ шилтэй, хүзүүндээ зангиатай, энгэртээ дээд сургууль төгссөн ромботой хүмүүс жип хөлөглөн бөөгийн даллагад очиж газар хөрвөөн шороотой хутгалдаж цацсан боорцгийг нь турж үхэх гэж байгаа юм шиг булаацалдах дүр зураг бол ёстой сюрреализм. Дали ч ийм гоё сэдэв олж чадаагүй. Хайран Түмэн бодис!!! Ю Би пласт гурван мянга гаруй хүн цуглуулаад түрийвчээр даллага хийхийг зурагтаар бахтай нь аргагүй бүтнээр нь нэвтрүүлэхийг харлаа. Түмэн бодисоо уншаагүй унтаад өнгөрүүлчихсэн хүмүүсийг луйвардсаар баяжсан нэгэн тайзан дээр түрийвчээ бариад “За миний хэлснийг давтаарай, Багшийн уншсан шившлэгийн дагуу миний түрийвч мөнгөөр дүүрэх болтугай”. Зайлуул, заал тэр чигээрээ тус болгондоо түрийвчээ гартаа барьчихсан нүдээ анин өнөө үгийг нь давтах юм гээ! Үнэндээ тус болгондоо 20 мянган төгрөгөө зальт луйварчны түрийвч рүү хийчиж байгаа юм шүү дээ. Хөөрхий дөө!
Удам сударт чинь бөө бий, тэрийгээ залгахгүй бол тэнгэр хилэгнэнэ гээд айлгаад байхаар нь хүүхдээ бөө болгочихлоо гэх хүнтэй хэд хэд таарсан. Түмэн бодисоо уншаагүй болохоор айдаг чинь зөвөө, зөв. Луйварчид бөө бэлтгэхдээ 30 саяыг нэхдэг байснаа одоо өрсөлдөөн их болсон тул 2 саяар аргалдаг болсон гэнэлээ. Хүүхдэн бөө гэгч олноор төрж ардын сургуулийн анги танхимд дөвчигнөж бусад хүүхдийг айлгаж ичээх явдал ч элбэгшиж буй бололтой. Зуун үе дамжсан Ховдын бөө гэхтэй таарлаа. 500 шахам жилийн өмнө Зая банди Намхайжамц хувилгаан Ойрдын бөө нарыг уг үндсээр нь устгаад дуусгасан юм шүү дээ. Мянган бөөг нэг дор агуйд цуглуулж байгаад гаднаас нь түймэрдэн шорлог болгосон тухай сударт өгүүлдэг. Лам очиж сүм барьж чадахгүй Саяаны болон Хэнтийн нурууны аглаг тайгад л цөөн бөө ХХ зуунтай золгожээ. Хөвсгөлийнх гэдгээрээ айлгадаг дүвчин ч олон. 1931 онд Далайчойнхорын халхууд, Засагт хааны хотгойдууд, Хөвсгөлийн хязгаарын дархад урианхай нарыг нийлүүлж Хөвсгөл хэмээх зохиомол аймаг шинээр байгуулжээ. Халх, хотгойд нарт бөө ямар хамаа байна?
Энэ хачин жигтэй явдал түр зуурын үзэгдэл үү, удаан хугацаагаар тогтох процесс уу? Хатуу хяналттай төрийн тогтолцоо нурж хүн өөрөө хариуцлагаа хүлээдэг нээлттэй нийгэм буй болонгуут сүүдэр нь болсон ийм үзэгдэл шууд гарч ирсэн. Геологийн шинжлэх ухааныг нураадаг үзмэрчээс эхэлсэн байх шүү. Ерээд оны эхээр Хятадад “Содон хүмүүс” гэсэн ном гарсанд Монголоос дэлхийн талыг эзэлсэн Чингис, биенээсээ гал гаргадаг Өнөрмаа гэж хоёр хүн багтжээ. Монголын шинжлэх ухааны академи баталсан болохоор цаадуул нь үнэмшсэн байхаа. Үүнээс хойш хорь гаруй жил өнгөрлөө, идтэн шидтэн нэмэгдээд л байна, тахин шүтэгсэд нь бараг нийт ард түмэн болох шив дээ. Ингэхээр манай боловсролын тогтолцоо хуурамч байжээ. Нийтээрээ Түмэн бодисоо уншаагүй, эсвэл ойлгоогүй. Түмэн бодисоо уншиж ойлгохгүй л бол ийм явдал нь үзэгдэл биш мөнхийн үйл явц байсаар байх болно.
Ардчилал бол ухамсаржсан иргэдийн нийгмийн тогтолцоо. Дундад зууны шатандаа яваа Афганистанд ардчилсан төр улс байгуулж өгнө гэдэг бол америкчуудын хэзээ ч үл бүтэх гэнэн мөрөөдөл. Амазоны шугуйд иргэншилтэй хэзээ ч учирч байгаагүй олон зэрлэг овог отог бий. Бөө хамаг юмыг нь шийддэг тийм овогт ардчилал, зах зээл, хүний эрх, эмэгтэйчүүдийн тэгш эрх энэ тэр гэж ярих хэрэг байна уу? Тайлбар их энгийн. Ардчилсан төрийг төлөөлөх гишүүнээ бүх нийтээр сонгох байдлаар буй болгодог. Ард түмний итгэлийг хүлээсэн төлөөлөгчдийн цугларалтаар улс оронд дагах хууль тогтоомжийг баталдаг. Чухам энэ хууль тогтоомжоос улс орны хувь заяа хамаардаг. Ямар л ард түмэн байна, тийм л төрөө цогцлон байгуулна. Ямар л ард түмэн байна тийм л хуультай байна. Сонгосон гишүүнийхээ элий балайг гайхаж байхаар эхлээд өөртөө шүүмжлэлтэй хандмаар юм. Их хурлын танхимаар нэг балайчууд байгаа нь Түмэн бодисоо уншаагүй та бидний сонголт шүү дээ.
Нью Йоркийн хамгийн тансаг зочид буудалд манай нэг сайд саяхан бирж дээр бонд босгох явцдаа байрлажээ. Өдөр болгон үүр шөнөөс үдшийн харанхуй болтол тансаг буудал дотор гал тахьсан байна. Галаас хамгаалах дохио нь байнга хангинаастай. Буудлын үйлчлэгч, галын албаныхан, мэнэжэр нь дотоод журмаа танилцуулж, аргадаж гуйж, хөөсөн ч мөнөөх дээл өмссөн гайхал бөө огт тоосонгүй. Тэнд дахиж монгол хүн хүлээж авахгүй байхаа. Гал тахих ёс нь уугуул монгол заншил ч биш. VIII зууны үед Төв Азид нэвтэрч орж ирсэн Персийн манихаим шашны ёс дэг л дээ. Иргэншил, хатуу чанд дэг нэвтрээгүй соёлд гадны зан үйл амархан нэвтэрч шингэдэг. Манайхан хүн нас барахаар улаан хараар гашуудлаа илэрхийлдэг. Олон хүн үүнийг эртний монгол заншил гэж боддог байх. Европчууд хар өнгөөр гашуудлаа илэрхийлдэг. Харин 1918 онд Свердловыг буудуулж үхэхэд коммунизмд гашуудал учирлаа гэсэн санаа агуулж улаан туган дээрээ хар өнгийг тавьж өгсөн байна. Үүнээс хойш намын гишүүн үхэхээр ингэдэг заншилтай болж, энэ нь одоо ч Хойд Солонгос, Хятад, Вьетнамд ч үргэлжилсээр.
За ингээд Түмэн бодисоо нухацтай уншицгаая. 10 мянган хүнд оногдох оюутан доктор зэргээр дэлхийд тасархай түрүүлдэг улс ийм байж болохгүй шүү дээ. Аль жаран онд нийтээр бичиг үсэгтэй болж ЮНЕСКО-оос шагнал авсан гэж байгаа, аан? Мэрэг төлөг, өдөр судар од гаригаар хувь заяа үзэхийг Будда багш зөвшөөрдөггүй байсан юм шүү. Шавь нь гэгдэх улаан шарыг намируулсан олон олон тарган тарган эрчүүд бөө нартай өрсөлдөөд л дунд нь ороод суучихсан байх юм. Шинжлэх ухааны тайлаагүй юм олон гэж ичихгүй өөрсдийгөө зөвтгөнө. Шинжлэх ухааны мэдэж амжаагүй юм санасныг бодвол үй түм, гэхдээ энэ нь бөө, лам болон луйварчин, мэдрэлийн согогтнууд тайлж чадна гэсэн үг биш шүү дээ. Буддын шашин бол хүүхдийн шашин биш. Будда өөрөө насанд хүрч эхнэр хүүхэдтэй болсон хойноо гэгээрсэн. Насанд хүрсэн хүний бие сэтгэлээрээ хийдэг сонголт. Бяцхан хүүхдүүдийг сүм хийдээс булааж Түмэн бодис зааж өгцгөөе.
Түмэн бодисоо уншицгаая, бүгдээрээ!
Sodchimeg
sa
sambar
gurvaljin
toli bichig
bi bish
Зочин
Зочин
0l0
0l0
0l0
baabar
bagii
baagii
lkhagvasuren
lkhagvasuren
Зочин
Санал 1 байна шүү хө
D.Dagvadorj
D.Dagvadorj
ХАСАР
Enkhtaivan
Зочин
happyfamily
Tegshee
guurii
guurii
guurii
munkh
Зочин
аагий
Зочин
Тархи угаагч
Зочин
moogi
moogi
шоогоо
Зочин
Зочин
Choi
Одгоо
зая
Ganaa
сүхээ
сүхээ
сүхээ
Зочин
282
Зочин
Зочин
Зочин
Ажиглагч
Зочин
Zuv
Зочин
Зочин
Зочин
01
Munkhtuya
mogi
Хүн бүрт хамаатай байхаа
Цаашид яах вэ?
mongol
mongol
Зочин
Зочин
Мэргэн
Jamts
amaraa
amaraa
like
Зочин
gg
Ganaa
booj
bayarlav
Зочин
Зочин
Зочин
Зочин
otgo
Зочин
Zochin
zo
Huuchin nomiin hudaldaa
Зочин
Etssiin turshilt uu...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
снайпер буюу улаач
Зочин
180.149.78.20
Зочин
Зочин
улаач (122.201.18.195
Зочин
улаач
хөх монгол
хөх монгол
Зочин
Bek
Dvv
mmm
nnnnn
Ugtaa iim l dee...
Зочин
Зочин
МАСОН БА БӨӨ БУРХАНЫ ЗАМ БА ШУЛМЫН ЗАМ
КОРАНД
БӨӨГ ЦААЗАЛ
БӨӨ БА БААБАР
ЗОЧИН
ЗОЧИН
зэв
Зочин
Зочин
Зочин
Зочин
МОНГОЛ
Бат
zochin
Зочин
Зочин
улаачаас харваачид
YAG UNEEEEEEN UNEN
б
reader
bayaraa
ТҮМЭН БОДИС ЗААХ АРГА
BJ
hmm
mongol hun
munkh
mgl
Зочин
zochin
ббб
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
d temuujin
Зочин
aagii
Зочин
Зочин
Guest
mongol
@Sanal neg bna gehdee
@Sanal neg bna gehdee
Sanal neg bna gehdee
zochin
ста
Баабар ахад
Sukh
Sukh
Зочин
Batjargal
ok
irgen
NICE
NICE
NICE
Зочин
zochin
Зочин
зочин
Zuv zuv
Зочин
Zochin
Zochin
Зочин
zarim neh zarchim
Зочин
яүёхши
123
hg
Зочин
нямк
зочин
харваач
tomjaal
kony
kony
Зочин
улаач
d temuujin
zochin
d temuujin
d temuujin
ХАХАХА
Зочин
01
unshigch
d temuujin
Зочин
zochin
d temuujin
иргэн
d temuujin
Уншигч
buu uih-iin gishuun
d temuujin
zochin
batist
Зочин
Зочин
Зочин
Bi
zochin
Зочин
зочин
nab
Зочин
ineedtei & emgeneltei
Sanal neg bn
bi
зочин
Zochin
test
Зочин
Зочин
munh
Зочин
Зочин
Зочин
Зочин
baabar
мнх
Зочин М
Зочин
Зочин
Зочин
Naagii
Naagii
Зулаа
irgen
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Odnoo
Zochin.
Зочин
Зочин
anasakasan
батаа
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
ММ
Одгэрэл
lll
I like you Baabar
Зочин
Unshih yum ih bna
e
angu from scotland
Unshina
bold
dd
Unshigch
zochin
swiss
degi
cor
pee shidtenguud
Зочин
sugar
Тансаг шинэ жил
b ahaa
asdfasf
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Baagii
TGT
orki
orki
Зочин
Zochin
saruul
swd
Зочин
БҮҮБУР АА ҮЛ ҮЗЭГДЭХ ГАРТАЙ ЭДИЙН ЗАСГАА ЯАХ ВЭ
Зочин
Зочин
Зочин
iRGEN
hehe
zochin
Зочин
Зочин
battulga
ЗӨНӨГ-т
Зочин
ресурс
Зочин
zochin
Baabar guai
RAVDAN
Мөнхжаргал
zochin
yhanbay
Үнэн ш дээ
Zoo chin
Zucchini
Thanksall
Thanksall
Thanksall
Зочин
зочин
fhg
Zochin
багш
зочин
zochin
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
chinbaa
Зочин
Бид хаашаа гулган унаж байна вэ Яагаад вэ гэж үү
Mongol
Gyo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Baabar mandtugai
Зочин
Зочин
Зочин
Зочин
Wohla
kkkkkkkkkk
Зочин
Зочин
Зочин
demjigch
demjigch
Baidag l uzegdel
goe goe
Зочин
Зочин
Зочин
galbadralkh
Зочин
Зочин
Зочин
Зочин
Unshigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
АФГАНИСТАН
Зочин
Зочин
Зочин
Эрдэнэ
Зочин
Зочин
Zolboo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
sara
Sara
Er ni zov l um bichij bna.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
eebii
Зочин
Tehh
xaxaxa
Зочин
Зочин