12 сарын 22 мандтугай
Мааяа зөгий[1]...бишээ, мааяа нар гэж байжээ. Тэд хэдийгээр өөрснөө устсан боловч календарь хийсэн нь үлдэж. Хэлэх юм биш, өөрснөө үлдээд календарь нь алга болсон бол дээр байсан юм. Чухам ийм учраас л манай хууччуул шинэ дээл хувцсыг мялаахдаа “Эд нь хэврэг эзэн нь мөнх байг” гэж хэлдэг ажгуу.

Хүннүгийн хааны дуут сум гэж байсан, одоо байхгүй. Чингэс хааны үед бичигдсэн их засаг гэж хууль байсан өдгөө байхгүй, Төрийн элчийн алтан, мөнгөн гэргэ байсан бас л байхгүй. Харин бид өөрснөө байж л байна. Гомдоллох юм алга.
Бөмбөрцгийн энэтээ талд суугаа бид “Сүүлд өгнө”, “дараа болъе”, “маргааш ирээрэй” гэхчлэнгийн өөрийн календарь, цаг хугацааны баримжаатай байхад Маяа нарыг бураашаах юм алга.
Цаасны хэмжээ, номын зузаан зэргээс хамаараад бүх календарь дуусах нигууртай байдаг. Энэ 2012 оны хуанли 12 сарын 31-нд дуусна. Манай уламжлалт зурхайн тооллын жил жилийн бичиг болохоор өвлийн адаг сарын битүүн хүрээд цэглэнэ.
Үүнийгээ бид 2013 оны 1 сарын 1-нд дэлхий хөмрөөд календарийн хэрэг байхгүй болно гэсэн үг хэмээн ухаардаггүй. Бас ирэх жилийн шинийн нэгэнд ямар нэг юм болох учраас уламжлалт цаглабар дуусч байгаа юм биш.
Манай Л.Бямбажаргал судлаач сонирхсон юмандаа залхуугүй нэгэн тул эхлээд гурван жарны буюу 180 жилийн цаглабар хийснээ цаашлаад 2101 оныг хүргээд хаясан байгаа юм. Түүнээс “2099 оны шинийн нэгэн Григорийн тооллын хэдэн сарын хэдэнд таарах вэ” гэхэд хэлээд л өгнө. Дэлхий 88 жил болоод сөнөхийг тооцоолж үзээд тэнд хүргэсэн юм биш. Ядарсан уу, төслийн хугацаа дууссан уу, тэрний л нэг биз.
Гол нь зах зээл дээр зөвхөн энэ жилийнх нэхэгдэх үү, ирэх мянганых үгүйлэгдэх үү, гэдгээс л болоод календарь “зохиох” ажил цаг хугацааны хязгаарт баригдана. Хоёр гурван жилийн календарь гээд нэвсийсэн, бөөн зай эзлэсэн юм хийчихвэл хэн авах билээ?
Эртний Мааяагийн зурхайч нарт хэвлэх үйлдвэр энэ тэр байсангүй тул чулуун дээр календарь бичжээ. Харин жижиг чулуун дээр он оныхоо хуанлийг цохиод зарсан болов уу гэж бодогдохгүй байгаа тулд зах зээлийн эрэлтийг харгалзахын зовлон байсангүй. Хаан нь зурхайч нартаа өндөр шан өгсөн, эсвэл “ календарь хийхгүй бол ална “гэсэн байх.
Нэгэнт л цоолборлох сийлэх хад чулуу л хүрэлцэж байвал хамаагүй болсон тул эрин эринээр нь хийж. Тэднээс нэг нь бидэнд олдож. Олдоод байгаа чулуун календарь энэ жил буюу 2012 он хүрээд дуусч. Энэнээс цаашаа явсан тоолол хийсэн нь хаа нэгэн нууцлаг агуйд олдох цагаа хүлээн хэвтэж байгаа ч юм билүү?
Харин тэр тооллын дууссан огноогоос болоод манай дэлхий сөнөх тухай цуу гарч. Өөрсдийнхээ байнга хэрэглэдэг календарийг эхэлж дуусч байгааг ер анзаардаггүй хүн төрөлхтөн хэрэглэхээ байсан нэг тооллын хуудас олоод сүйд болж байгаа нь сониуч араншингийн нэг хэсэг байх. Магадгүй, хууртах гэнэдэх нь оюун ухааны өөрийнх нь сул тал ч юм билүү? Тарвага зурам, хэрэм баавгайг массаар нь ингэтэл хуурч болох болов уу?
Ингээд харахаар календарийг хаана дуусгах нь хорвоо ертөнцийн хуулиас огт хамаарахгүй харин зохиогчийн эрхийн асуудал болж байна. Тооллыг хаанаас эхлүүлэх нь бас л тоологчийн хүсэл зоригийн хэрэг.
Нарийн яривал тоолол зохиох нь хэцүү ч юм биш. Хүн болгон өөрийн цаг тоололтой ч байж болно. Япончууд хааныхаа мэндэлсэн мөчөөс, БНАСАУ болохоор Ким Ир Сен удирдагчийнхаа төрснөөс огноолдог тооллоо хэрэглээд байж байна.
Ингэхээр хүн бүр өөрийнхээ төрснөөс хойш авч үзээд “Миний 45 дугаар оны 3 сар” гэж тоолсон ч болно. Толгойлогчоо дээдэлдэг зарим нам, хүчин өөрийнхээ даргын төрсөн огноогоор явсан ч буруутгах аргагүй.
Тэрчлэн “12 сард наран байрлах ордыг аккумляторын орд хэмээмой. Энэ үеэс эрс хүйтэрч гадаа хоносон машины аккумлятор бээрч, өглөө машин асахгүй болдог тул тийн нэрийджээ”, “Нэгдүгээр сард наран байрлах ордыг тарваганы орд гэнэ. Энэ үест тарвага бээр нэгэнт ичиж огоот үл харагдах бөгөөс тийн бөлгөө” гэхчлэнгээр зурхай зохиохноо ч болж байна.
Харин энэ байтугаа жилийн 12 сарын 21-нд юу ч болж болно. Юу ч болохгүй байж болно. Юу ч болохгүй байна гэдэг өөрөө бас том үйл явдал. Харин маргаашаас нь эхлэн нар буцаж урин цаг хором хормоор наашилна. Ханзарсан цасан доороос булбарайхан дэлбээ цухуйн, амьдрал гэдэг “эмзэг бөгөөд ялагдашгүй”-г тунхаглах мөч агшин агшнаар наашаа дөхнө. Улам хүйтрэх боловч түүнийг сөрөн сөрж тал нутагт гэрэлтэй байх хугацаа минут минутаар нэмэгдэнэ...гайхамшиг. Чухам ийм учраас л 12 сарын 22 мандтугай.
Ертөнц өөрөө, цаг тоололтойгоо хамт хувьсан орчилдон үргэлжилсээр. Хувирал өөрчлөлт гэдэг бол төгсгөл мөхөл огтоос биш ээ. Чи хэдэн жилийн өмнө өлгийтэй хүүхэд байсан. Одоо чи хүүхэд байхаа нэгэнт больжээ. Энэ нь чи үхсэн, дууссан гэсэн үг биш биз дээ...
[1] Ийм нэртэй хүүхэлдэйн кино байсныг Мааяа нартай андуурчээ. уучлаарай

Зочин
hhhh
Батый
Зочин
Зочин
VIRUS
ббб
Batjargal
dalkha
Зочин
Санаа
Зочин
хишгээ
Зочин
ganaa
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Tsegi-d
jaku
jawzaa
odnoo
Зочин
Зочин
auggdoug
Зочин
d temuujin
rossa
Лумо
Хүн
teneg gombo
zochin
Зочин
Зочин
Зочин
Уншигч
bilgee
Янзын хэлжийгаан шүү туучий чинь
munxag bi veer
eco
haha
tsend
Scholar
Зочин
Зочин
Khovdoos Gan
Khovdoos Gan
zochin
Khovdoos Gan
z
naiz
MAYA zogii
Зочин
HMM
best part
Зочин
Jiriin negen
huh
BALDAN
BALDAN
Yer ni l neg zagvartai bolood baina shuu
zochin
иргэн
AAV
Зочин
B,Baasanbyamba
Зочин
Зочин
Зочин
zochin
ss
Зочин
Зочин
Injener
Зочин
уншигч
Зочин
Зочин
Зочин
sek
Зочин
bi
Зочин
Boldbaatar
1