Бонд бондойлгочих вий дээ
Мөнгө олохгүй бол үхэл гарцаагүй тулгарав. Ийм агшинд дотор юу эс эргэлдэх билээ. Үхэхгүй гэх тэмцэл минь зөвийн зөв биз дээ. “Үхмээргүй байна” гэж орилж чарлахыг хэн буруутгах гээд байна. Мөнгө олбол үхэхгүй амьд явах гарц байж байдаг. Туслах сан. Хорт хавдар уу? Үгүй гэнэ.

“Үхэл” гэж, заяа нь дэлгэрмэр чинь, сонгуульд ялагдахаа хэлж буй золиг юмсанж. Үхэхгүйн тулд, өөрөөр хэлбэл, сонгуульд ялагдахгүйн тулд мөнгө хэрэгтэй гэнэ. Маш их мөнгө гэнэ. Сонгууль ойртох тусам улам тарчлав. Нүдэнд хий хоосон мөнгө солонгороод унтаж чадахаа больжээ. Хүн алаад ч хамаагүй мөнгө олох сон. Асар их мөнгө тул тийм их үнэ хүрэх утсан улаан голтой хүн манайд байхгүй. Яах вэ үхлээ! Амь авар! Тийм их мөнгөний ханштай баялаг манайд байна уу? Байна! Асар их мөнгөний өртөгтэй үнэт зүйл бол гагцхүү эх орон минь. Ээ гялай, мөнгө олох элэнц хуланцаас өвлөж ирсэн үүцээ саналаа. Таван толгойн нүүрс! Нүүрс гэгч хөөтэй хар чулуу УИХ-ын гишүүний дэргэд юу юм бэ. Юу ч биш.
Сонгуулийн өмнө таван толгойгоо зарж мөнгө босгоё. Коксжих нүүрс авахын тулд бэлэн урьдчилгаа зээлүүлэх бэнчин хэнд байна? Хятадын “Чалко” компани торойлоо. Гэхдээ муусайн хятадууд мөнгөний хэрэгцээ маш чухал байгааг минь мэдчихээд боож эхлэв. Хамаг нүүрсийг маань зах зээлийн үнээс хамаагүй доогуур авна гэж байна илжигнүүд чинь. Мөнгө, цаана нь гишүүн болох дон хоолойд шаасан яс болсон юм чинь зөвшөөрөхөөс яахав зөвшөөрлөө. 350 сая долларын нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа авав. Хэрэг бүтсэн учир “Чалко”-д ши-ши гэлээ.
Ингээд зээлсэн бэлэн мөнгөө халамж хэлбэрээр цацаж гарав. Тэгсэн чинь яасан гээч? Муусайн гуйлгачингууд тараасан мөнгийг минь авчихаад биднийг сонгосонгүй. Дордоход долоо бүдэрнэ гэгчээр хятадууд коксжих нүүрсний нэг тонныг 70 доллараар авна гэж тохирчихоод одоо болохоор Хятадын дотоодын зах зээлийн үнийн хэлбэлзэлийг гэрээнд тусгасан учир гээд 56 доллараар зөөж байна. Хамгийн нууцалмаар асуудал “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тонн нүүрс олборлохдоо зуу ч юм уу, хоёр зуу ч юм уу доллар зарцуулаад 56-хан доллараар зарж буй нь тоолж баршгүй алдагдалд унагав. Энэ их алдагдал 2019 он хүртэл 7 жил үргэлжлэх гэрээтэй тул эцэстээ эх орон ямар хохирол эдэлдэг бол? Энэ гэрээгээр “Эрдэнэс Тавантолгой”-г ашиг өгдөг компани бус эх орны цогцсыг залгигч мангас болгон хувиргажээ. Буруутан хэн бэ гэвэл сонгуульд ялах мөнгө босгохын тулд нүүрсээ олборлодог зардлаасаа хямд үнээр панзалсан эрхмүүд. Бас болоогүй гэрээний дагуу 350 сая доллараа төлж дууссан ч дараачийн 5 жил буюу 2018 он шувтартал нөгөө 56-70 долларын ханшаараа бүх олборлосон нүүрснийхээ 80 хувийг зөвхөн “Чалко”-д нийлүүлэх хатуу заалттайг яана. Сонгуулийн хахуульд тараах мөнгөндөө шаагдаад коксжих нүүрсээ олон жилээр сул шахам ачуулахаар тохирсон этгээдүүд намын жагсаалт нэрээр булагнаж УИХ-д орж суучихаад, бид өр тавьж байгаагүй, бид соёлтой, ёс зүйтэй байсан, бид нээлттэй, ил тод байсан гээд бусдыг увайгүй шударга бус этгээдүүд гээд үсчиж харагдана. Яаж чадаж байна аа.
Шинэчлэгдсэн гэгч төр засаг өндөр хүүтэй 1,5 тэрбум доллар зээлж авчраад, ёсорхог таваглаад, ховдог шунахай олигархиудын дунд ил тавьчихав. 1,5 тэрбум руу урт урт хумстай сарвуунууд үзэгдэж харагдахгүй сунах вий. Чангатгасан харуул манаа хуйвалдвал яана. Бонд бондойлгочих вий дээ, айдас хүрээд горьгүй нь. Мянганы сорилын сан яалаа? Утаагүй түлш, сүүлдээ тус сангийн мөнгөөр кино хүртэл хийж буйгаа рекламдаад байгаа. Уг нь бонд гэгч тэр их зээлээр яриад буй дэд бүтцүүдээ сортоотой аавын хүүхдүүд бол амжуулаад авна даа. Манай хэд яадаг бол? Бурхан та нарыг минь өршөөж, санасан болгон чинь бүтээсэй. Өрөнд бүү унаасай. Өртэй хүн жаргадаггүй, өттэй ямаа таргалдаггүйг санаж, манай танай нам гэлгүй дор бүрнээ хичээгээсэй. 1,5 тэрбумаа асгаж алдалгүй, аж үйлвэрийн цогцолбороо, хар замаа, төмөр замаа, нефть нэрэх үйлдвэрээ, цахилгаан станцуудаа, орон сууцаа босгоод авбал бүх хүн ам, ирээдүй хойчдоо барагдашгүй, мартагдашгүй буян болох сон.

2012-12-15
Зочин
irgen
ЗОЧИН
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Батболд муу новш
Зочин
Зочин