Хууль ба зөвшилцөл
Хуулиа яс баримтлахгүй аваас уршиг нь барагдашгүй хортойг дээр доргүй мэдэрч эхлэх шиг. Үсрэнгүй хөгжилд хүрсэн орнуудын хуулиа ягштал мөрддөг жишгийг анзаарсан монгол залуус хуулиа хатуу дагъя гэж уриалж байсан нь хэдэн жилийн өмнөөс олонд анзаарагдсан.
Хуулиа яс баримтлахгүй аваас уршиг нь барагдашгүй хортойг дээр доргүй мэдэрч эхлэх шиг. Үсрэнгүй хөгжилд хүрсэн орнуудын хуулиа ягштал мөрддөг жишгийг анзаарсан монгол залуус хуулиа хатуу дагъя гэж уриалж байсан нь хэдэн жилийн өмнөөс олонд анзаарагдсан. Энэ хандлагыг төр засаг шүүрч аваад хэрэгжүүлсэн бол юманд хүрсэн дээ. Даанч тоосонгүй. Үр хүүхдэдээ “та нарынх зөв ажээ” гэж хэлэх сийрэг ухаан дутав. Батзандан Ганбаатар Магнай Уянга Зана Саруул нарын нэр төрийг олны дунд өсөх вий гэж бэргэж, аль болох мууд оруулахаар шүдээ хавирч явсан хүн цөөнгүй. Сонгуулийн булхайн уршгаар 5 залуу үрэгдэж, олон залуу, олон цагдаа насан турш тахир татуу хоцорч, хэдэн зуун хүүхэд багачууд шоронд зовж буй. Тэд сонгуулийн луйврыг эсэргүүцсэн хүмүүс. Шударга сонгууль хүссэн иргэд. Долоон сарын 1-ний айдас хүйдэст цоцирдсон нийгэм сонгуулийн хуулийг чангалахад асар их ач холбогдол өгч, гишүүд хэрхэн чармайж, яаж тунгааж сууж арай чүү батлаж дөнгөсөн. Хэрэгжвэл дажгүй хууль болсон. Хэрэгжүүлэх гэснээр янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарсан нь харамсалтай.
Мөнгөөр бороо оруулдаг архаг хуучаараа өч төчнөөн сонгогчийн санал худалдаж авчихаад, луйвраа баригдахаар, “Ард түмний сонголтыг шүүх шийддэг боллоо. Сонгууль хэрэггүй боллоо” гэх башир суртал дэвэргэв. Санаа нь хүн амын анхаарлыг чулуу хөөлгөж буй нь тэр. Луйвар хийсэн нэр дэвшигч нараа хаацайлж өөгшүүлээд байвал дараа дараачийн сонгууль бохир явагдах үндэс соёолно. Мөнгө тарааж явж баригдсан, тэр нь цагдаа шүүхээр нотлогдсон булхай бүрийг шинэчлэлийн шаардлагаар орхилгүй ширхэгчлэн шинэхэн хуулиараа шүүх гэхээр зөвшөлцье гэх арга саамаар саатуулав. Зөвшилцөл чухал. Гэвч хууль зөрчсөн зөвшилцөл бол хуйвалдаан. Мөнгө тараасан нэр дэвшигч манайд ч байна танайд ч байна. Тиймээс хаалттай хаалганы цаана ард түмнээсээ нууцаар зөвшилцөөд тохирчихъё гэх гээд байна уу? Ингэж зөвшилцөхөд ард түмэн яснаасаа дургүй. Хотол олныхоо дургүйцлийг үл тоогч намыг нулимах хэрэгтэй. Зөвшилцлөө хуулийн дээр тавихаар ардчилсан зөвшилцөл амин чухал гэж ятгах нь мөнгө тараасан, бүлэггүй болсондоо нэрэлхэж гарц хайж буй заль. Зөвшилцлийг олон нийт хоёр гараа өргөн дэмждэг. Харин зөвшилцлөөр хууль зөрчихийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Зөвшилцөх, хууль зөрчин зөвшилцөх хоёрын ялгааг масс сайтар ялгаж буйг УИХ-ын зарим гишүүнд зориуд сануулъя. Хотол олноо тэгж басамжилах нүгэл.
МАН-ын УИХ дахь бүлгийг иргэн бүр, түүний дотор АН-ын гишүүд ч хүсэж байгаа. Олонхийг хянах цөөнх үгүйлэгдэх нь зайлшгүй. Гагцхүү дагахгүй байж яах гэж 24 цагийн дотор бүртгүүлнэ гэж хуульчилсан юм бэ. Дагахгүй заалт олширвол хууль дампуурна. 24 цагийн дотор бүртгүүлнэ гэсэн өчүүхэн муу зүйл заалтыг зөвшилцлөөр хүчиндээд тохирсонгүй гэж заргалдах утгагүй агаад биеэ ихэд авсан давруу жолоодогчдын араншин. МАН-ыг яаж бүлэгтэй болгох вэ гэж ард түмэн, Ерөнхийлөгч, АН хүртэл гарц хайсаар байна. Тэгтэл МАН-ынхан гэж нэг их туньсан амьтад. Хуулийн заалтыг юман чинээ боддоггүй дээгүүр зангаасаа болж бүлэггүй хоцорсноо хэлмэгдэл гэж бусдад чихэх зохимжгүй. Ийм хүмүүс ХХI зуунд хүндлүүлнэ гэхэд эргэлзээтэй.
Урьд сонгууль ямар ч хэрүүл тэмцэлгүй баяр наадамтай гоё болдог байсан. Хөдөөгийн сонгуулиар морь уралдаж, бөх барилдана. Ганц нам хэнийг сонго гэнэ түүнийг сонгоно. Амар байж. Өөр хүн дураараа сонгож болохгүй. Саналаа өгөхгүй бол асуудалд орно. Эвлэлийн төв хорооны нэг хариуцлагатан согтож ойчоод сонгуульд саналаа өгөлгүй нутаг заагдаж байв. Энэ алтан үеийг эдүгээ хэн санааширч байна. 1990 оны ардчиллаар эрх мэдэл буурсан том жижиг дарга даамал, тэдний удам угсаа хуучин эрх дархаа далдуур үгүйлдэг гэсэн сэжиг байдаг. Коммунист үзэл жам ёсоороо эгүрт тонилов хэмээн мартъя гэхэд зүсээ хувиргасан залгамжлагчид нь залуужаад, ардчилсан шинэчлэл бүхэнд битүүхэн тээг тавьж байна. 90-ээд оноос тоталитар дэглэмийн эд эсийг өөрчлөх гэсэн санаа болгоныг яльтай яльгүй зүйлээр чагталснаар алдсан нь их. Хуучин нийгмийн энэхүү дадал зуршил өнгөрөгч 22 жил хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлийг чөдөрлөж багагүй гацаасныг цаашид бүү давтаасай. Бүр яльгүй инээдтэй юман дээр хүртэл олон хоног сараар зөрүүдлэж асан түүх хөгтэй бөгөөд хөөтэй.
Монгол улсынхаа нэрийг Монгол болгоё гэхэд АИХ-ын зарим депутат яаж цочирдож хилэгнэж байлаа. Улсынхаа нэрийг ардчиллын муусайн хулигаануудаар тоглуулахгүй гэж их хурлын танхимд орилолдож байв. Сүүлдээ тэд хүчинд автсан ч бууж өгөхгүй гэсэндээ БНМАУ гэсэн нэрнээс зөвхөн “ард” гэсэн үгийг хасаад БНМУ болгоно гэж олон хоног гэдийсэн. 22 жилийн дараа эргээд харахад ингэж зөрүүдлэсний ашиг өдгөө юу байна? Өнгөрсөн нийгмээ өөчилдөг өөдгүй муухай өвгөн гэж намайг интернетээр доромжилдог хүн бий. Гар буугаар буудвал их буугаар буудуулна ч гэх шиг сүрдүүлдэг. Өнгөрсөн зууны алдаагаа энэ зууны сургамж болгох ёстой гэдэг ухаанаар би ханддаг. Малыг малчдад өгье. Үгүй. Байрыг хувьчилъя. Үгүй. Иргэддээ гадаад паспорт олъё. Ард түмнээ тарааж цөлөх гээ юү. Хоосон монгол нутагт чинь хэн амьдрах вэ? Хятадууд уу! Ингэж сарлагтаж байсан.
Хуучинтайгаа үхэлдэн зууралдаж, дөргүй бух шиг зөрж, цаг хөрөнгө үрснээс өөр юу хожив. Бүх юм ирэх цагийн эрэмбээр мориллоо. Мал малчиддаа очив. Байр хувьчлагдав. Гадаад паспорт авсан иргэд ганзгын наймаагаар картын бараанаас гаргав. Зөрөхгүй юман дээр зөрж байсан саяхны түүхээ санагтүн. Гишгэсэн мөрөө шүүхгүй мартахын оронд судалж, сургамж ав. Энэ үүднээс би социалист нийгмийн тухай үр хойчдоо бичдэг. Тэр нийгмийг туулсан гэрчийн хувьд би дурсах үүрэгтэй. Авах гээхээ хойч үе сонгог.
Хуулиараа яв гэж ХХI зуун тулгахад сөргүүлээд зөвшилцье хэмээж буй нь хуулиараа явъя гэж зүрхлэхгүй, зарим юман дээр амин хувийн эрх ашгийн төлөө хуулиа зөвшилцлөөр зөрчиж, тохиролцоогоор сажилдаг хуучин барилаараа замнах гэж зүтгэж буй хуулиа дээдэлдэггүй архаг хууч өвчин, ядарсан ов мэх юм. Зөвшилцлийг УИХ өргөн диафазоноор ашиглах хэрэгтэй. Гагцхүү зөвшилцөл хуулийн эд эсийг идэх ёсгүйг дахин хэлье.

Irgen
Зочин
Зочин
soto
soto
kk
zaya
unshigch
Yaagaad tagnuulaar oroldoh bolov? Yaagaad unuudur?
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ok
Зочин
аймаар
Bek
MICROSOFT SURFACE
ter
Зочин
zochin
ЖЭТ
Зочин
Зочин