Горьдогсод 20 мянган хүн, гомдогсод 15 мянган хүн
Олон сонгууль үнэхээр залхмаар юм. Саяын орон нутгийн сонгуулийн үеэр юу болоод өнгөрөв өө. Хэрүүл хараал, өс хонзон үнэн, худал нь мэдэгдэхгүй бөөн тэмцэл даанч хугацаа нь богино тулдаа тэсч гарлаа.
Олон сонгууль үнэхээр залхмаар юм. Саяын орон нутгийн сонгуулийн үеэр юу болоод өнгөрөв өө. Хэрүүл хараал, өс хонзон үнэн, худал нь мэдэгдэхгүй бөөн тэмцэл даанч хугацаа нь богино тулдаа тэсч гарлаа. Орон нутгийн сонгууль дэмий нэг юм дуусч хүний чих толгой, айлын хаалга үүд амарч, телевиз нь үзэх юмтай, сонин нь унших юмтай болж байх шиг. УИХ-ын сонгуульд 76 суудлын төлөө 700 шахам хүн өрсөлдсөн юм. Харин орон нутгийн сонгуулиар энэ тоо хэд дахин нугарч өслөө. Аймаг, дүүргийн ИТХ-ын 985 суудлын төлөө 2765 хүн тэмцэлдэв. Сумын ИТХ-ын 8828 суудлын төлөө 16 369 хүн хэл, амаараа ноцолдов. Бүдүүвчлэн тодруулбал 20 мянган хүн гурвалжин дөрвөлжин тавалжин болж хэрэлдэж дүн гарч байна. Ердөө 5000 жаахан гаран хүн орон нутагт биднийгээ төлөөлнө. Харин энэ 5000 хүний 75 хувь нь АН-ын хүн болов. Харин 15 мянган хүн гомдогсод болон сонгууль луйвардсан гэж эцэс төгсгөлгүй зарга заальхай, бослого тэмцэлд хэл амаа билүүдэж эхэлнээ. Нийслэлийн иргэдийн сонгуулийн тоог энд оруулаагүй байгаа. Гомдож хоцорсондоо хор шар нь буцалсан 15 мянган хүн, түүний ухуулга сурталчилгаанд ажилласан хүмүүстэйгээ нийлээд улсын хэмжээгээр сая шахам улстөрч зарга заалхай мэдүүлэх янзтай. Дээр нь дандаа ялаад муу зан сурчихсан МАН гэдэг намын УИХ-ын сонгуулийн уур бухимдал гараагүй урж тасддаг дээрээ тулаад байхад орон нутгийн сонгуульд ард иргэд хавтгайдаа дахиад АН-д саналаа өгчихсөн нь харж л байгаарай даарин дээр нь давс асгачихсантай адил болов. Ардчиллын соёлтой, хөгжилтэй улс оронд бол сонгуулийн маргаашнаас эхлээд дараагийн сонгууль зарлагдтал ялсан нь төрийнхөө ажлыг ялагдсан нь намынхаа ажлыг эмхэлдэг юм билээ. Гэтэл МАН бөөн өс хонзон өвөрлөсөн хүмүүсийн бөөгнөрөл болж төрийн ажлын чөдөр зангидах ажилтай болов. Одоо гомдогсод болсон 15 мянган хүнээр МАН эгнээгээ тэллээ. Намын ажлаа эмхэлнэ гэдэг нь орон нутгийн сонгуулийн ялагдал юунаас болов гэж дүгнэн ярилцаж дарга цэргээ сольж хурал хуйгаа хийхийг хэлээд байгаа юм. МАХН-аас МАН болсон нь энэ намын 90 жилийн түүхийн цорын ганц шинэчлэл байсан юм. Даанч тэрийгээ мэдсэнгүй МАН Ардын намын анхны дарга С.Данзанг албан тушаалаас зайлуулсан шигээ хоёр дахь дарга Сү.Батболдыг албан тушаалаас нь зайлуулж, Ерөнхий нарийн бичгийн даргаа хөөгөөд явуулчихав. Энэ хооронд Ө.Энхтүвшин амжиж намын дарга болов. МАН-ын шинэ даргын анхны сонгуулийн үр дүн орон нутгийн сонгуулиар ингэж гарлаа. Ард түмэн бол ямагт буруу сонголт хийдэггүй юм. Одоо Ө.Энхтүвшингийн багийнхан бурууг өөрсдөөсөө хайхгүй харж л байгаарай. МАХН-аас боллоо, АН-аас боллоо, булхай луйвраас боллоо, санал хураах техник хэрэгслээс боллоо гээд л иргэдийг эцэс төгсгөлгүй тэмцэлд уруу татна. Энэ сонгуулийн хариуцлагыг Ө.Энхтүвшин нар үүрэхээс өөр гарц байхгүй. МАН-ын дүрэм ч ийм. Харин МАН орон нутгийн сонгуульд хавтгайдаа ялагдсан нь одоогийн шинэ удирдлагын сонгуулийнүеийн менежментийн буруугаас болсон. Тэд хавьтсан ойртсоноо хазаж хайран, дэндүү дайрч давшилж, уур хилэн, өш хонзонгоо нууж чадахгүй авирласнаас болсон. Сонгогчид гүжир, гүтгэлэг, хэрүүл, хараал, аль алинаас нь залхасныг тэд тооцсонгүй. Бүх хүний хийж байгаа ажлыг харлуулж, харааж өөрсдийгөө магтсан үзэл сурталд дургүй болсныг тэд мэдсэнгүй. Юм л бол эсэргүүцэж УИХ-ын хуралдааныг хүртэл хийлгэхгүй модоор дарж суух зэрэг эсэн бусын авир нь иргэдэд таалагдсангүй. Өөрсдөө төр барьж байхдаа энхийн цагаан тагтаа байсан юм шиг зан гаргаж, өрсөлдөгчөө хэвлэл мэдээллийн төлбөрт нэвтрүүлгээр буудаад байсныг нь сонгогчид мэдчихэж. Хөдөөгийн ард иргэдийг сумын Засаг даргаа сонгочих боловсрол байхгүй гэж тооцон МАН-аас томилсон Засаг даргаар сумдаа удирдуулна гэж басамжилсныг нь хүртэл хөдөөгийнхөн мэдчихэж. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хүн амын тал нь амьдардаг нийслэл хотоос нэг ч гишүүн МАН-аас УИХ-д гараагүй нийслэлийг алдчихсан бол энэ орон нутгийн сонгуулиар нийслэл дээрээ нэмээд хөдөөгийн сонгогчдоо алдчихлаа. Энэ өвлийн арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөх нь худлаа. Харин энэ өвөл орон нутгийн сонгуулиар МАН явчихлаа гэвэл үнэн болж магадгүй байна. Унасан бөхийн шалтаг гаргаж уурлаж уцаарласан 15 мянган хүн дээр унасан хор шарандаа уугиж яваа МАН нэмэгдэж эх орон минь бослого, тэмцэл дажны хөлд үрэгдэх вий дээ.
wHwYUSNf
ж
o[u
eri
Зочин
amarahuu
Зочин
Зочин
зочин
хррр
зөв байна
зочин
Re
tavkhai
Rentsentavkhai Besuud saaral
Зочин
ангийн хүүхэд
Go
amjilt
amjilt
amjilt
Bold
chi shuu
Bat
Зочин
Зочин
ABCD-korea-gaas
njut;
монгол улсын иргэн
зочин
Зочин
Зочин
Hugshin tugtsug
bayaraa
Зочин
bat-orshih
zochin
Zochin
Zochin
ЗОЧИН
ЗОЧИН
zaluu
Зочин
Зочин
Зочин
Zochin
Sukh
ooo
Зочин