Газар газрын сонгуулийн сэдэв: Кумтороос Оюу толгой
Ийм сүр дуулиантай, зангарагтай орон нутгийн сонгууль болж байсангүй. Нэг мэдэхэд МАХН-ынхан (хуучин нэрээр) сонгуулиа явуулаад, МАХН-ынхан ялчихсан байдагсан. Одоо бол өрсөлдөөн болж байна. Хуучин шинэ хоёр МАХН хүртэл хоорондоо үзэж байна.

Оюу толгойн гэрээнээс эхлээд уурхайг өөрчлөх нь орон нутгийн сонгуулийн чухал сэдэв болчихож. Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ, Баян Өлгийн Алтанцөгц ч юмуу, Говь-Алтайн Хөхморьтод тус намаас нэр дэвшигч “Мань чинь сумын засаг дарга болмогцоо Өмнөговийн Ханбогд орж Оюутолгойтой тулж ажиллана” гэж ярьж яваа юм байхдаа.
Мань МАН-ын сайчууд Оюу толгойн үндэсний бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтнууд дотроос Д.Зоригт сайдынхаа зургийг хасаад өлгөх мөртлөө “Оюу толгойн гэрээг засна” гэж бичсэн харагдана. Арга аа л барж байгаа юм даг уу.
Сонгино хэрчиж суутал бүрлээчийн маань дүр санаанд ороод нулимс гарлаа гэдэг шиг иймэрхүү сурталчилгаа харахаар алс холын Киргиз орон санаанд буух юм. Уул нь монгол улс ардчилал, дэвшлийн эрэмбээрээ Киргизийн өмнө яваа юмсан. Оюу “толгойгоороо тоглож, тоосноосоо бусгаж” явааг харахад хяргас нарын араас ч яваа юм шиг.
Киргизүүд ганц гайгүй алтны уурхайтай. Тэндээ л гайгүй болохоос манай бол Оюу толгойн зэсийг дагасан алтнаас илүүгүй нөөцтэй юм гэсэн. Тэрийгээ “бороо гоулд”-аар дамжуулан бидний сайн мэдэх болсон Канадын Сентерра гоулдтай хамтран ашигладаг. Социализмын үеийн бүхий л улс төр “пролетарийн интернацианализмын тугийн дор”, “даян дэлхийн энх тайвны төлөө” өрнөдөг байсан бол Киргизид бүхий л улс төр “Кумторийн алтыг хэн хянах вэ” гэсэн сэдэвтэй явж ирсэн гэх. Улс орныг жолоодохоос илүүтэй Кумторын алтыг жолоодохын төлөө өрсөлдөж, бослого гаргасаар ирсэн гэдэг. “Кумторын алтыг хэдхэн хүн идэж байна” гэхэд ард түмэн түрхрээд ирнэ. “Кумторын алтыг ард түмэнд” гэхэд олон түмэн нээрээ л алт тараах гэж байгаа аятай гудманд гараад ирнэ. Үр дүнд нь “кумторын ашгийг хүртэгч бүлэг” солигдоно уу гэхээс ард түмний аж байдал үл солигдоно. Ард түмний дургүйцэл ахиад асна. Хоолноосоо түр салсан бүлэг энэ завшааныг анаж байгаад “алтыг ард түмэнд авч өгөх” ажилд орно...Энэ мэт цикль солигдсоор олон оныг үдсээр сүүлийн эргэлт дээр иржээ. Өнөө тэд алтны төлөө бус ардчиллын төлөө эргэлт хийлээ гэж, манай туршлагаас хүртэл сурч байна. Үйлс нь бүтээсэй.
Одоо ч Бишкекийн гудманд “Кумторын алтыг ард түмэнд” гэсэн уриа үе үе цууриалсаар. Ард талаас нь сүүлчийн эргэлтээр хоолноосоо салагсад догиосоор. Энэхүү үзэсгэлэнт сайхан орны гай зовлонгийн эх нь улс төржсөн жаахан алтнаас эхлээд уджээ. Цаашид хэрхэхийг тэнгэр мэднэ биз?
Монголд засгийн эрх солигдсны дараа Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн захирлыг солих асуудал гардаг нь зүгээр ч юм биш. Харин Орост бол Хятадтай харьцуулахад сонгууль болсон ч засгийн эрх солигдоод байдаггүй орон тул нэг их сүйд болдоггүй болтой.
Манай шинэ засаг төр бүрийн хамгийн түрүүнд хийдэг хоёр ажил бий. Эхнийх нь Эрдэнэтийг шалгах, удаах нь иргэд шөнө айл хэсч архи уусан нь дээр үү, зориулалтын бааранд уусан нь дээр үү? тамхийг ширхэгээр заруулах уу? хайрцагаар нь заруулах уу гэдэг асуудал. Аль ч нам засгийн эрх барьсан энэ хоёрыг шийдчихээд цаашаа явдаг. Эхнийх нь засаг авсны зорилго, хоёр дахь ард түмнээ хайрлаж байгаагийн бэлгэдэл.
Гэхдээ аль ч нам “Эрдэнэтийн зэсийг ард түмэнд”, “Ард түмэнд ширхэгийн тамхи бус хайрцагийн тамхи”гэж мөрийн хөтөлбөртөө тусгадаггүй. Киргизүүдээс хол явчихсан золигнууд, санаа гэж чинжүү, сахал гэж туужуу.
Харин сая шинэ эрх баригчид Эрдэнэтийн хуучин захирлыг үлдээсэн нь ямар учиртайг бүү мэд. Зүсийг нь солихын оронд зүрхийг нь солиод үлдээсэн үү, эсвэл үндэсний бизнесийг улс төртэй хутгаж ирсэн бохир уламжлалыг таягдан, нийгмийг эрүүлжүүлэх сайхан алхам хийсэн үү, цаг хугацаа харуулах буйзаа.
Оюу толгой бол өнөөдрийн шат шатны сонгуулийн гол сэдэв болж байна. Үнэндээ “Оюу толгойг болиулна. хөөнө” гэж ярьдаггүй. Учир нь шинэ үеийн амны хишиг болсон энэ бүтээн байгуулалтад ард нийтээрээ талтай байгаа. Оюу толгойг нураана гэвэл хэнч дэмжихгүй.
Тийм учраас “Бид сонгуульд ялбал оюу толгойн гэрээг өөрчилнө” гэдэг. Олон түмэн нарийн мэдэхгүй учраас нээрээ ямар нэг буруу юм байж таараа, тэрийг нь засахаар “улам улам оюу” толгой болно гэж санаад байдаг. Харин Оюу толгойн орд газар ба баялаг 100 хувь монгол улсын өмч, харин түүнийг ашиглах боловсруулахаар гадны туршлагатай хөрөнгө оруулагч залсан ба тэр компанийнхаа 34 хувийг манайх бас эзэмшдэг зэргийг нурших нь илүүц. Тэр хувийг юутай хутгаж мэдэн будилдаг нь хоёр дахь асуудал, Тэндээс хэний хамаатан хөөгдсөн нь гуравдагч асуудал. Нөгөө талаас Кумтороос ялгаатай нь “идсэн уусан” асуудалд монголчууд цөмөөрөө холбогдсон. Ямар ч кинон дээр билээ “баригдахдаа тулбал чи ч бас чирэгдэнэ гэж мэдээрэй” хэмээн занадаг даа. Эх орны хишиг хувь, хүүхдийн мөнгө хүртсэн болгон “хам хэрэгтэн” болчихсон. Өөрөөр хэлбэл ажиллаж эхлэхээс нь өмнө баялгаас нь монголчууд хувь хүртсэн байгуулалт. Үүнийг бүгд мэднэ. Тийм болохоор үнэн хэрэгтээ Оюу толгойг нураах, барууны хөрөнгө оруулагчдыг шууд хөөх санаатай хүн өнөөдөртөө л лав байхгүй.
Гэтэл улс төрчдөд нэг зовлон бий. Байнга олон нийтэд харагдаж байх учиртай. Олон нийтэд харагдахын тулд хүн сэртэсхиймээр юм ярих нигууртай. Олон түмнийг гудамжинд гаргаад ирдэг байсан сайхан сайхан сэдвүүд хуучирчээ. “Эрдэнэтийн захирлыг солино” гэвэл хэнч тоохгүй. “Хүүе цаана чинь эрлийз” гэхэд цочих хүнгүй болж. Бие биенээ эрлийзээр нь дуудсаар байгаад хэн нь эрлийз мөн бишийн ялгах арга алга. Тунаж байгаа сэдэв бол Оюу толгой. Учир нь энд ард түмний маргаашийн итгэл найдвар байгаа. Итгэл найдвараар нь оролдоод байгаа этгээдийг ард түмэн олж харалгүй яахав.
Намайг оруулаад өмнөх үеийнхний их багш байсан В.Ленин “Хориглолт бол бослогын үхэл” гэж сургасан юм. Тийм учраас улс төрч хүн цаг үргэлж урагш давшиж, хүний анхаарал татах шинэ шинэ сэдэв олж байх учиртай. Өөрчлөнө гэж яриад хүмүүс уйдахын хэрд үнэхээр өөрчлөөд эхлэхээс өөр гарцгүй болно. Өөрчлөлт нь өөрийн хөгжлийн зүй тогтол болж харагддаг учраас нуртал нь өөрчлөхгүй бол хүний хараанд өртөхгүй. Энд л Монгол орон Киргиз рүү ухрахын аюул байгаа юм.
...Харин дараа нь Оюу толгойгоос барууны хөрөнгө оруулагчдыг хөөсөн буруутныг илрүүлэх, тэдний оронд хятадын хөрөнгө оруулагчдыг оруулсан этгээдийг илчлэх хөдөлгөөн байгуулаад ичих ч үгүй гараад ирнэ, популистууд.
Тэгэхээр яах вэ? Зөвхөн ард түмнийг хайрладаг улс төрч гэж байхгүй. Тэдний албан тушаал эрх мэдэлд, алдар хүндэд дурлах чанар, бидний эрх ашгийн зөв огтлолцлыг олох чухалтай. Хэнийх нь санаархал бидний мөрөөдөлтэй ойр байна вэ?