Мэндлэх гэгч мөнхийн ёс
Харилцааны соёл нь хүмүүс хоорондоо мэнд мэдэлцэх явдлаас эхэлдэг.
Харилцааны соёл нь хүмүүс хоорондоо мэнд мэдэлцэх явдлаас эхэлдэг. Мэндлэх нь ойр дотны шинж, сэтгэлээ нээх анхны хэлбэр төдийгүй улмаар харилцан ойлголцох үзэл, оюун санааны нэгдмэл байдлыг хэвшүүлэн тогтоох үндэс болж өгнө.
Хүмүүс эрт дээр үеэс эхлэн мэндчилгээний олон хэлбэрийг бий болгон хэрэглэж заншжээ. Мэндчилгээ нь улс, үндэстнүүдийн онцлогоос хамаарч янз бүр байдаг. Тухайлбал, дорно зүгийнхэн хоёр гараа урдаа барьж биеэрээ мэхийн ёсолдог бол европчууд зүүн гараараа малгайгаа өргөж толгойгоо үл мэдэг мэхийн мэндчилдэг байх жишээтэй. Зарим нэг улсад бие биеийнхээ хамрыг илж мэндэлдэг бол өөр нэг улсад цээжээ дэлсэж мэндэлдэг сонин ёс заншил ч байдаг аж. Харин монголчууд бидний хувьд ихэд тайван, баясгалантайгаар намуун зөөлнөөр мэндэлдэг уламжлалт заншилтай. Бидний өвөг дээдэс “Мэндлэх гэгч мөнхийн ёс” хэмээн сургасан нь монголчууд эрт үеэс харилцааны өндөр соёлыг чухалчилж ирсэнийг гэрчилнэ.
Монголчуудын мэндчилгээний үг хэллэгийг хэлэх зорилгоор нь өдөр тутмын мэнд, хариу мэнд, улирлын мэнд, баяр ёслолын мэнд гэхчилэн ангилдаг.
Жирийн үед мэндэлдэг мэндийг өдөр тутмын мэнд гэх ба монголчууд уулзсан хүнтэйгээ Та сайн байна уу?, Та амар байна уу?, Та амархан сайн байна уу?, Та амар амгалан байна уу? гэх зэргээр мэндчилэхдээ баримталдаг зарчим байдаг. Тухайлбал, өдөр бүхэн байн байн уулздаг бол “Та сайн байна уу?”, хэсэг хоног уулзаагүй бол “Та амархан сайн байна уу?”, “Та амар амгалан байна уу?“ гэж мэндэлдэг журамтай.
Нөгөө талаар дэлхийн өөр аль ч оронд байдаггүй жинэхэнэ монгол мэндчилгээ, мэндлэх ёс байдаг гэдгийг манай зарим судлаачид тэмдэглэсэн буй. Тухайлбал, хаврын улиралд:
Намарт:
Өвөлд:
Монголчуудын хувьд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн мэндчилгээний өөр нэг төрөл нь бэлэг дэмбэрэлийн үг буюу зарим судлаачийн онож нэрлэснээр талархалт ба ерөөлт мэнд юм. Монгол хэл талархалт ба ерөөлт мэндээр нэн баялаг бөгөөд эдгээр мэндийн хариу мэнд нь “ерөөлөөр болог, ерөөл биелэг, тэр ерөөл бат оршиг, өлзий болог…” гэх мэт байдаг байна.
Мэндчилгээний соёлын тухайд…
Дохио зангааны учир
Хүмүүс хоорондоо харилцах болон зарим тохиолдолд мэндчилэхдээ дохио зангаа хэрэглэдэг ёсон бий. Ярих үед үүсч байгаа биеийн хөдөлгөөн нэг ёсны дохио зангаа юм. Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхэд зохицсон дохио зангаа үр дүнтэй болдог. Дохио зангааны хамгийн түгээмэл хэлбэр нь гарын хөдөлгөөн байдаг. Дохио зангаа бүр утга учиртай.
Дэлхийн улс үндэстнүүд өөр өөрийн онцлогтой дохио зангааг хэрэглэдэг. Тухайлбал, Америк, Европын зарим оронд эрэгтэйчүүд өөр хоорондоо мэндлэхдээ малгай буюу таягаа өргөдөг, Испани, Латин Америкийн зарим оронд удтал гар барилцан сэгсэрч, зарим оронд тэврэлдэн үнсэлцэж, дал мөрөн дээрээ алгадалцдаг, Азийн ихэнх орнуудад гарын алгаа эрүү, өвчүүн тус газар хавсран наманчилж бөхөлздөг, манайд хоёр гараа зөрүүлэн золгох зэргээр бие биендээ хүндэтгэл үзүүлдэг. Монголчуудын гар тохой зөрүүлж мэндэлдэг ёс нь мэндчилгээний нэн хүндтэй хэлбэрийн нэг мөн.
Түүнчлэн янз бүрийн дохио зангаа хэрэглэн бие биеэ ойлголцдог заншил бий. Гэхдээ дохио зангаа нь улс үндэстнүүдэд янз бүрийн утга илэрхийлдэг тал бий. Тухайлбал, Болгар, Грек зэрэг нэлээд оронд зөвшөөрснөө толгой сэгсэрч, харин татгалзсанаа толгой дохиж илэрхийлдэг заншилтай. Хэрэв дунд хуруугаа гозойлгож харуулбал Ази, Африкийн лалын шашинт орнуудад үүнийг “Аллах тэнгэр бүгдийг харж байгаа” гэж ойлгодог бол Европын улсууд, Орост энэ нь “Хавьтахыг хүсэж байна” гэсэн дохионы илэрхийлэл болдог.
Гарынхаа алгыг хоолойнд хүргэх дохио нь Орост “Одоо болно”, Европт “Цадлаа, ханалаа”, Азид “Толгойг чинь таслана шүү”, Африкт “Боож ална шүү” гэсэн утгаар ойлгогддог.
Эрхий хуруугаа гозойлгох нь Орост “Маш сайн”, Европ, Азид “Амьдар даа”, гэсэн утгын илэрхийлэл болдог бол үүнийг Африкт “Хавьтахыг хүсэж байна” гэж ойлгодог.
Харин хуруугаа зовхиндоо хүргэх нь Орост “Замаа хараач”, Европт “Тэнэг”, Азид “Хамт ууя”, Африкт “ Нүд өвдөж байна” гэсэн дохио зангаа болно.
Түүнчлэн хуруугаа чамархайндаа хүргэвэл үүнийг Оросууд “Тэнэг”, Европынхон “Ухаалаг байна”, Азийн хүмүүс “Суут ухаантан”, Африкчууд “Энэ миний толгой” гэж ойлгоно.
Америкчууд гарынхаа эрхий, долоовор хурууны үзүүрийг нийлүүлэн дээш өргөж харуулбал “ОК” буюу маш сайн гэсэн дохио болно. Энэ мэтчилэн улс үндэстнүүдийн хэрэглэдэг дохио зангааны цаад учрыг мэдсэн байх нь чухал юм.
Жич:
Та энэ талаар болон хувийн соёлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Ж. Октябрь “Менежерийн соёл”, “Хоолны газрын менежер” номыг уншаарай. Эдгээр номыг “Интерном” номын их дэлгүүрээс худалдан авах буюу “Монгол шуудан”, “Түгээмэл” шуудангаар захиалан авч болно.

- Тавтай сайхан хаваржиж байна уу?
- Өвс ногоо, сүү цагаа элбэг, тарган сайхан хаваржиж байна уу?
- Мал их төллөж, төл мэнд бойжиж байна уу?
- Хур бороо элбэгшиж, ногоо сайн ургаж, сүрэг таргалж байна уу? гэхчилэн өдөр тутмын мэндийн дараа хэлдэг бол зуны цагт:
- Тавтай сайн зусаж байна уу?
- Зуншлага сайхан болж байна уу?
- Тавтай зусаж, мал их таргалж байна уу?
- Газрын гарц, малын тарга хүч сайн байна уу?
- Хур бороо элбэгшиж байна уу?
- Өвс хадлан их авч байна уу?
Намарт:
- Тавтай сайн намаржиж байна уу?
- Малын тарга хүч нэмэгдэж тогтож байна уу?
- Өвс хадлан, шимт тэжээл их бэлдэв үү?
Өвөлд:
- Тарган сайхан өвөлжиж байна уу?
- Өнөтэй сайхан өвөлжиж байна уу?
- Өвөлжөө бууц тавтай, өвс, цас,ус элбэг, тарган сайхан өвөлжиж байна уу? гэхчилэн мэндэлдэг нь хүн, мал, байгаль, улирлын хүйн холбоог нэг дор илэрхийлж буй хэрэг юм.
Монголчуудын хувьд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн мэндчилгээний өөр нэг төрөл нь бэлэг дэмбэрэлийн үг буюу зарим судлаачийн онож нэрлэснээр талархалт ба ерөөлт мэнд юм. Монгол хэл талархалт ба ерөөлт мэндээр нэн баялаг бөгөөд эдгээр мэндийн хариу мэнд нь “ерөөлөөр болог, ерөөл биелэг, тэр ерөөл бат оршиг, өлзий болог…” гэх мэт байдаг байна.
Мэндчилгээний соёлын тухайд…
- Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй мэндлэхдээ гараа халаасандаа хийж амандаа тамхи зууж байх нь зохимжгүй. Харин эмэгтэй хүн халаасандаа гараа хийсэн байж болно.
- Эрэгтэй хүн мэхийн ёслохдоо малгайгаа өргөх буюу авч мэндэлдэг. Ингэхдээ берет гэж нэрлэдэг дугуй малгай, биеийн тамирын малгай, өвлийн үслэг малгай өмссөн тохиолдолд заавал ингэх шаардлагагүй. Хариуд нь эмэгтэй хүн толгойгоо дохиж нүүрэндээ инээмсэглэл үзүүлж мэндэлбэл илүү соёлтой болно.
- Кафе, зоогийн газарт сууж байхад танил чинь орж ирвэл толгой дохиж мэндлэх ба хэрэв танил эмэгтэй өөр лүү чинь дөхөж ирвэл суудлаасаа үл мэдэг өндийж хүндэтгэл үзүүлнэ. Дээрх тохиолдолд эрэгтэй нь эмэгтэйтэй, залуу нь ахмадтайгаа түрүүлж мэндэлдэг журамтай.
- Таних, танихгүй олон хүн цугларсан танхимд орохдоо нийтэд хандан толгой дохиж мэхийн ёслоод дараа нь өөрийн танил хүмүүстэйгээ гар барьж мэндэлдэг.
- Гудамж,талбай, гэр орон, албан байгууллага, олон нийт, үзвэр үйлчилгээний газар, хаана ч гэсэн хүнтэй мэндлэхдээ бусдын анхаарлыг татахуйц чанга хашгирах, сэтгэлийн хөөрлөө илэрхийлэх, гар, малгай, таягаараа даллах нь зохимжгүй.
- Ямар ч хэлбэрээр мэндлэхдээ нүүрэндээ сайхан инээмсэглэл тодруулбал цаад хүнээ гүн хүндэлсний илэрхийлэл болно.
- Цэрэг, цагдаагийнхны хувьд хүнтэй мэндлэхдээ саравчтай малгайгаа авч гар дээрээ тавиад мэхийн ёсолно.
- Таксинд суухаар орсон эрэгтэй, эмэгтэй хэн боловч жолоочтой түрүүлж мэндэлдэг журамтай. Түүнчлэн үйлчилгээний газар, тухайлбал, үсчин, хувцас захиалгын газар зэрэгт орсон хүн эхэлж мэндлэх нь зүйтэй.
- Ер нь хэн эхэлж мэндлэх нь нас, хүйс, албан тушаалын зиндаа, зочин зэргээс шалтгаалдаг.
- Эрэгтэйчүүд хүнтэй мэндлэхдээ баруун гарынхаа бээлийг тайлдаг бол эмэгтэй хүн заавал ингэх шаардлагагүй. Хэрэв эмэгтэй түрүүлж бээлийгээ тайлж мэндэлбэл энэ нь таныг гүн хүндэтгэсний илрэл болно.
- Гэр бүл хосууд уулзсан тохиолдолд эхлээд хоёр эмэгтэй хоорондоо, дараа нь эрчүүд эмэгтэйчүүдтэй мэндэлж төгсгөлд нь хоёр эрэгтэй харилцан мэндэлдэг.
- Эмэгтэй хүн эхэлж гараа өгөөгүй тохиолдолд түүнтэй заавал гар барих гэж зүтгэх нь утгагүйг эрэгтэйчүүд анхаарах ёстой.
Дохио зангааны учир
Хүмүүс хоорондоо харилцах болон зарим тохиолдолд мэндчилэхдээ дохио зангаа хэрэглэдэг ёсон бий. Ярих үед үүсч байгаа биеийн хөдөлгөөн нэг ёсны дохио зангаа юм. Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхэд зохицсон дохио зангаа үр дүнтэй болдог. Дохио зангааны хамгийн түгээмэл хэлбэр нь гарын хөдөлгөөн байдаг. Дохио зангаа бүр утга учиртай.
Дэлхийн улс үндэстнүүд өөр өөрийн онцлогтой дохио зангааг хэрэглэдэг. Тухайлбал, Америк, Европын зарим оронд эрэгтэйчүүд өөр хоорондоо мэндлэхдээ малгай буюу таягаа өргөдөг, Испани, Латин Америкийн зарим оронд удтал гар барилцан сэгсэрч, зарим оронд тэврэлдэн үнсэлцэж, дал мөрөн дээрээ алгадалцдаг, Азийн ихэнх орнуудад гарын алгаа эрүү, өвчүүн тус газар хавсран наманчилж бөхөлздөг, манайд хоёр гараа зөрүүлэн золгох зэргээр бие биендээ хүндэтгэл үзүүлдэг. Монголчуудын гар тохой зөрүүлж мэндэлдэг ёс нь мэндчилгээний нэн хүндтэй хэлбэрийн нэг мөн.
Түүнчлэн янз бүрийн дохио зангаа хэрэглэн бие биеэ ойлголцдог заншил бий. Гэхдээ дохио зангаа нь улс үндэстнүүдэд янз бүрийн утга илэрхийлдэг тал бий. Тухайлбал, Болгар, Грек зэрэг нэлээд оронд зөвшөөрснөө толгой сэгсэрч, харин татгалзсанаа толгой дохиж илэрхийлдэг заншилтай. Хэрэв дунд хуруугаа гозойлгож харуулбал Ази, Африкийн лалын шашинт орнуудад үүнийг “Аллах тэнгэр бүгдийг харж байгаа” гэж ойлгодог бол Европын улсууд, Орост энэ нь “Хавьтахыг хүсэж байна” гэсэн дохионы илэрхийлэл болдог.
Гарынхаа алгыг хоолойнд хүргэх дохио нь Орост “Одоо болно”, Европт “Цадлаа, ханалаа”, Азид “Толгойг чинь таслана шүү”, Африкт “Боож ална шүү” гэсэн утгаар ойлгогддог.
Эрхий хуруугаа гозойлгох нь Орост “Маш сайн”, Европ, Азид “Амьдар даа”, гэсэн утгын илэрхийлэл болдог бол үүнийг Африкт “Хавьтахыг хүсэж байна” гэж ойлгодог.
Харин хуруугаа зовхиндоо хүргэх нь Орост “Замаа хараач”, Европт “Тэнэг”, Азид “Хамт ууя”, Африкт “ Нүд өвдөж байна” гэсэн дохио зангаа болно.
Түүнчлэн хуруугаа чамархайндаа хүргэвэл үүнийг Оросууд “Тэнэг”, Европынхон “Ухаалаг байна”, Азийн хүмүүс “Суут ухаантан”, Африкчууд “Энэ миний толгой” гэж ойлгоно.
Америкчууд гарынхаа эрхий, долоовор хурууны үзүүрийг нийлүүлэн дээш өргөж харуулбал “ОК” буюу маш сайн гэсэн дохио болно. Энэ мэтчилэн улс үндэстнүүдийн хэрэглэдэг дохио зангааны цаад учрыг мэдсэн байх нь чухал юм.
Жич:
Та энэ талаар болон хувийн соёлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Ж. Октябрь “Менежерийн соёл”, “Хоолны газрын менежер” номыг уншаарай. Эдгээр номыг “Интерном” номын их дэлгүүрээс худалдан авах буюу “Монгол шуудан”, “Түгээмэл” шуудангаар захиалан авч болно.
Zolbookhuu
Зочин
binderya
Ганаа
Trill Noel
Trill Noel
Ухралт
С.Азжаргал
С.Азжаргал
С.Азжаргал
Zochin
salaavch
Зочин
Shavi
School of Business
Зочин
Zochin