Би нэг бус удаа төрийн ордны үүднээс хөөгдөн буцах иргэдийг харж байлаа. Бичигбаримтгүй, зөвшөөрөлгүй болохоор нь ингэж байгаа юм болов уу гэж боддогсон. Гэтэл нэг удаа сүржин албархаг өнгөөр "та албаны бус хувцастай байна, тиймээсоруулахгүй" гэх үгийг өөр дээрээ сонслоо. Иргэн хүн өмсөх дуртай эсхүл өөрт байгаахувцастайгаа төрийн ордонд яагаад орж болохгүй гэж, юу нь болохгүй байгаа юм бэхэмээн асуухад, хамгаалалтын ажилтан мэдэмхий гэгч нь "хуульд тэгж байгаа" гэжхариулав. Гэтэл нэр заасан хуулийнх нь зохих хэсэгт тийм зүйл алга. Хуульд тийм юмалга гэвэл цаад ханан дээр чинь бичсэн байгаа гэнэ. Очоод үзвэл нэг бэсрэгхэн даргынгаргасан журам байгаа бололтой. Хуулиар хориогүй зүйлийг журмаар хорьдог нь ямаручиртайг асуугаад гэхдээ тэр журам дээр чинь миний өмссөн өмдийг хориогүй байнашүү дээ гэж учирлавал "наадах чинь албаны хувцас биш" гэх хамгаалалтын ажилтныхууль тогтоогчийн дүртэй, зоргоороо авирлах, мангардуу үгэнд нь амаа таглуулав. Тэрүүхэндээ гайхшран "гадаа хүйтэн тэгээд ийм хувцастай явна" хэмээн тайлбарлахаядан байтал хажуугаар өнгөрч байсан ахимаг насны албаны бололтой нэгэн "ёс төргэж байна, чи төрөө хүндэтгэж, боловсон хувцаслах ёстой, төрийн нэр сүр чинийхувцаснаас болоод гутах нь, энд чинь гадаад дотоодын олон хүн байгаа" хэмээнсургаал айлдав. Төрд ажиллаж буй хэн ч иргэнээ хүндэлж боловсон хувцаслах болзүй ёсны л доо. Харин төрд таалагдах гэж иргэн нь хувцаслана гэхээр ухаанд нэг л буусангүй. "Иргэд төрийн таашаалд нийцүүлэн хувцасаа солих битгий хэл идэх талхааяая гэж байна. Төр өөрийнхөө арчаагүй, иргэд нь ядуу байгаа үнэнээс юундаа ичсэнюм бэ" гэсэн үг аман дээр гараад буцах зуур бодолд минь нийгмийн энэ хуучинсаг "төрдээдэлсэн сэтгэлгээ", албаны болхи муйхар арга, хуулиас давсан журам, иргэнийэрхийг хумслах Монголын уламжлалт менталитетыг яах вэ гэх бодол гунигтайханэргэлдэж, өмднөөсөө болж нохой шиг хөөгдсөндөө басхүү бухимдав.


Магадгүй төрөө дээдлэх менталитеттэй бидний ихэнх нь бурууг надад өгч, тэр чиньтөрийн ордон шүү дээ, юу гэж хамаагүй хувцастай орж болох вэ хэмээн бодож болохл юм. Гэхдээ либераль бодолтой, өөрийгөө хүндэтгэж эрхэмсэг оршихуйгаа үнэлжчаддаг /нэр төртэй/ иргэний сэтгэлгээтэй хэн ч байлаа гэсэн төрийн нэр иргэний нэртөрөөс яагаад эрхэм байгаад гайхшран асуудлыг эрэгцүүлэн бодно гэдэгт би итгэлтэйбайна. Энд хүний сайн муу гэхээсээ сэтгэлгээний зөв буруу, иргэний үнэ цэнийн тухайасуудал байгаа юм.

Хүнийг хүн болгодог чанар нь хүсэл мөрөөдөл гэдэг. Хүсэл мөрөөдөл зарим нь агуусод байхад зарим нь инээд хүрэм өчүүхэн энгийн ч байж болно. Хэн нэгэн эрх мэдэлдхүрснийгээ хувь зохиол гэж үзэж байхад, нөгөө нэг нь LEVI’S жинс өмсөхийгөө хүнболж төрсөний хэрэг гэж бодож болно шүү дээ. Хүссэн жинсээ өмсөөд, өөртөөэрхэмсэг байхад нь иргэнээ үл хүндэтгэн, төрийг дээдэлж өөр юм өмс гэж шаардаж, хүн бусаар харьцах нь яав ч эрүүл бус төрийн нүүр царай. Магадгүй бусдын боловсонгэж боддог хувцасыг тэгэж ойлгодоггүй, өмсөх дургүй, өмссөн тохиолдолддоромжлуулсын дайтай эмзэглэдэг бол иргэний энэ хүсэл сэтгэл төрд огт хамаагүйгэж үү. Эсхүл хувцасласан байдлаараа үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлж буй бол тэрнь Монголын төрийн хувьд бас юу ч биш байх уу.

Америкчууд далбаагаар өмд хийж өмсөхөд, төр нь энэ бол үзэл бодлоо илэрхийлжбуй иргэний эрх гэж ойлгож байхад, Монголчууд бид байгаагаа өмсөөд сонгосонгишүүнтэйгээ уулзчихаж чадахгүй, төрдөө өмссөн зүүснээрээ ялгаварлагдаад, жинсөмсөхөөрөө төрөө хүндэтгээгүй болдог нь яавч хүлцэн тэвчиж боломгүй эрүүл бусбайдал. Сэтгэлгээний энэ ялгаа бидний үнэхээр өрөвдөм, гаж сэтгэж буйнл илрэл.

Нэр төр

Dignity /Menschenwьrde-герман, Достоинство-орос/ гэх хүний уг чанарын энэойлголтыг бид нэр төр, эрхэмсэг оршихуй, хүнлэг байдал, хүндэтгэл хүлээх эрх гэхмэт олон янзаар орчуулж хэрэглэх нь бий. Үнэхээр ч энэ үгэнд эдгээр олон шинжнэгэн зэрэг агуулагдаж, хүний өөрийнх нь хүн байгаагийн учир утгыг илэрхийлжбайдаг. Германчууд Үндсэн хуулийнхаа 1.1-д "Хүний нэр төр, эрхэмсэг оршихуйьrde/-д халдаж болохгүй. Хүний нэр төрийг хүндэтгэх нь төрийн үүрэг"хэмээн хүний энэ мөн чанар, түүний үнэ цэнийг онцгойлон тодотгож, иргэний хүсэл, мөрөөдөл, нэр төр, эрхэм чанарыг хүндэтгэхийг төрдөө хууль болгосон байх юм. /Menschenw

Гэтэл манайд иргэн бус төр нэр төртэй, иргэний нэр төрөөс илүү төрийн нэр төрхалдашгүй дархан, иргэд нь иргэнээ гутаан доромжилж төрийн нэр төрд санаа зовдогболж ээ. Эцсийн дүнд хүн бүхний санаа тавиад, хайрлаад байгаа төрийн нэр төрийнард албан тушаалтнууд арьсаа хамгаалуулж, шүүмжлэлийг гүтгэлэг, үнэнийгдоромжлол гэж ойлгоход хүрлээ.

Уул нь "нэр төр" гэдэг хүний уг шинж болох хувьдаа жам ёсны зүйл л дээ. Гэтэлхүнээс салгашгүй жам ёсны гэх энэ зүйлийг зохиомол гэж үзэгддэг төр өөртөө бийболгож, бүр цаашлаад жам ёсны гэх иргэний нэр төрөөс илүү эрхэм, үнэ цэнэтэйболгоод буй нь үнэхээр солиорол гэлтэй. Төрийн "достоинство" гэдгийг эрүүлухаанаар ойлгох үндэс ер алга. Тэгж ярьж хэлж буй хүмүүс, ингэж ойлгож буйнийгмийг эрүүл гэж итгэх ч арга алга. Ямар эрүүл бусдаа л эрх дархтан нь иргэнээсээнадаас уучлал гуй" гэж шаардаж суухав дээ. "

Ардчилсан нийгэмд аливаа эрх дархтан иргэдийнхээ хардалт, сэжигийг айлгансүрдүүлж биш ажлаа тайлагнаж арилгадаг. Харин дарангуйлал тогтож буй газарт л эрхдархтны хүсээгүй зүйлийг ярьж бичихийг хааж боон, шударга шүүмжлэл, иргэний үнэнүгийг "хариуцлага" нэрээр цээрлүүлж, иргэний нэр төрийг юман чинээнд тоохгүй, өөрийгөө бүхнээс эрхэмд бодон, албаны үүрэг хариуцлагаа умартдаг гэдэг.
Шууд хэлэхэд, "Нэг хэсэг нь хөлдөө давируултай, нөгөө хэсэг нь нуруундаа эмээлтэйтөрдөг" гэдэгт итгээд эрх мэдэлтэй, төрд байгаагаа иргэнээс илүү эрхтэй, нэр төртэйгэж боддог бол эрх чөлөө, нэр төрийн тухай маш ядмаг, хуучинсаг бодолтой байнадаа.

Нэр төр - иргэний үндсэн эрх

Үндсэн хууль дахь иргэний эрхийн заалтууд нь хувь хүнийг төрийн хүч түрэмгийлэл, зарим тохиолдолд хууль тогтоомж, зарим тохиолдолд нийгмийн олонхиос хамгаалсанбайдаг. Хүний жам ёсны энэ байдлыг XIX зууны дунд үеэс эхлэн дэлхий нийтийн хуульзүйн хэллэгт иргэн бүрт хамаарах "Үндсэн эрх" гэсэн агуулгаар нэг мөр ойлгож хүнийжам ёсны эрх нь Үндсэн хуулийн суурь болохыг хүлээн зөвшөөрсөн билээ. Өөрөөрхэлбэл суурь үгүй бол Үндсэн хууль үгүй гэсэн үг.

Гэтэл Монголчууд бид иргэнийг бус төрийг жам ёсны мэт ойлгож, сурталдах нь их. Гэгээрэл, номын өргөө гэх бараг бүх их, дээд сургуулийн лекцийн зааланд үүнийгсонсож болно. «Монголын өнөөгийн төр Чингисээс улбаатай, Чингис хааныг хүндлэхадил төрөө хүндлэх ёстой. Төрт ёсны энэ их өв уламжлалыг дээдлэе. Монгол хүнтөрөө дээдэлсээр сайхан амьдарч ирсэн, төрөө муулбал монголоо алдаж байгаа хэрэг. Хүн бүр төрийн дор төрдөг» гэх мэтчилэн. Энэ нь эцэстээ төрт ёсны эртнийуламжлалаа бодсон ч, төрийг биднээс өмнө оршин байсан гэх утгаар нь ч үг дуугуйдаган дээдлэх нь зөв, төр бол хүний хувьд бараг жам ёсны гэж ойлгоход хүргэдэг.

Уул нь өнөөгийн Үндсэн хуульт төр эртний төрийн уламжлал дээр бус Нийгмийнгэрээний болон Үндсэн хуульт ёсны онолоор тайлбарлагдаж, "иргэний үзэл"-дсуурилахыг шаарддаг юм. Иргэдээ энэ онол, үзлээр сэнхрүүлж, гэгээрүүлэхгүй болиргэний эрх чөлөө цаг ямагт төрд хулгайлагдаж, ямар нэгэн дарангуйлагч түүнийгэзэмшчих гээд байх аюултай. Ер нь Беккариагийн хэлснээр: Хүмүүс ганц нэгээрээ басөөрийн эрхээр амьдарч байвч үргэлжийн дайн самуун, нэгэнт баталгаажуулаагүйболохоор ямар ч үр ашиггүй эрх чөлөөнөөс залхаад өөрсдийн уг язгуурт байх эрхчөлөөнийхөө өчүүхэн хэсгийг золиосолж хариуд нь үлдсэн хэсгийг нь айх аюулгүй, тайван эдлэх боломжийг олж авсан. Хамтын зорилго, нийгмийн ашиг сонирхолынтөлөө өргөл болгосон эрх чөлөөний тэр хэсэг бүрээс нэгдэн төрийн дээд эрх мэдэлбүрддэг. Тиймээс энэ эрхийг тэдний нэрийн өмнөөс хэрэгжүүлж буй хэн ч байсанэрхээ өгсөн хүмүүсийн хяналтаас гарч, иргэнээс илүү эрх, нэр төртэй байх ёсгүй.

Монголд өнөөдөр төрөө хянаж, үгээ хэлэх гэсэн иргэдийг /тэр нь Үндсэн хуулиархамгаалагдсан эрх шүү бүр/ хотын үзэмж, юуны ч юм бэ ариун цэвэр гэдгээршалтгаалан хүчирхийлж, нэг бол өөр нэг хэсгийг нь өөдөөс нь жагсаан турхирч, малтөллөж байхад яах гэсэн юм гэх шахуу мессеж хэвлэл мэдээллээр цацлан бодитбайдал дээр төр нь иргэнийхээ нэр төрийг гутаан, хүнээ малаас дорд үзэж байна. Үүнийг нь талархан дэмжих хүмүүс ч байна. Үндсэн хуульд байх "Хүн бүр эрх зүйнэтгээд" гэх заалт нь эрх чөлөө, нэр төр, хуулийн хамгаалал бүгдэд адил тэгш гэдгийгилтгэхийн сацуу, иргэний эрхийг төрийн хүслээр бус өөртөө нь адил жам ёсны /нөгөөиргэний/ эрхээр хязгаарлахыг л зөвтгөдөг. Харамсалтай нь манайд иргэнийхээ хүсэлсонирхолыг нийгмийн дэг журам, хотын үзэмж, төрийн дархлаа гэх мэт жам ёсны бусзүйлсээр, яг үнэндээ эрхтэн дархтанууд хувийн амбиц, явцуу бодол, нэр сүрээрээхааж, боон, хүнээсээ илүү үнэтэй төрийн сайн сайхантай болжээ.

Хардах эрх

Уг нь ардчилсан нийгэмд иргэдийн хардах эрх болон сэтгүүлчдийн сэжиг таамагдэвшүүлсэн, эрэн сурвалжилсан мэдээллийн үр дүнд эрх дархтанууд хуулиас гадуургишгэж, иргэнээс илүү эрх эдлэх боломжгүй болдог гэдэг. Гэвч манайд сэтгүүлчид ньиргэнээс эрхэм төрийн нэр төр, даргын лүндэнтэй хуулийн хариуцлага, толгой эргэмүнэтэй тэдний нэхэмжлэлээс эмээж байна.
Хэвлэн нийтлэгчийн гүтгэлэгт өртөж нэр төрөө гутаагдсан хэмээн нэхэмжлэл гаргагчнь Public official /төрийн албан хаагч, улс төр, нийгмийн зүтгэлтэн гэх мэт/ байвалнийтлэгч уг мэдээллийг худлаа гэдгийг мэдсээр байж нэрийг нь гутаан, гэм хоручруулах шууд санаа зорилготой хэвлэн нийтэлсэн" гэдгийг шүүхэд нотолж чадахгүйбол тэдгээрээс иргэний болон сэтгүүлчийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг шүүх авч үзэхёсгүй хэмээн 1964 онд АНУ-ын Дээд шүүх /New York Times v.Sullivan/ иргэний "хардахэрх"-ийг баталгаажуулсан. Хамгийн гол нь аливаа хэвлэн нийтэлсэн мэдээллийнхээүнэн зөвийг ямарваа нэг мөрдөн шалгах, тагнах ажиллагаа явуулах эрхээр хангагдаагүйхэвлэн нийтлэгч өөрөө нотлох боломжгүй. Тухайн нийтлэлд дурдагдсан зүйлиргэдийн санаа бодол бол түүнийг олон нийтийн хэлэлцүүлэгт /сонин, сэтгүүлийнхуудсанд/ оруулах нь сэтгүүлчийн зүй ёсны үйл ажиллагаа. Мөн нийтлэгч эл үйлажиллагааныыхаа төлөө бусдын /үүнд төр бүр ч илүү хамаатай/ дарамт шахалт, мөшгөн мөрдөлтөнд өртөхгүй, түүнээс хамгаалагдах нь ардчилал дахь хэвлэлийн эрхчөлөөний гол зарчим юм. "

Нэгэнт бид ардчилсан гэж хэлж ярьж буй бол энэ зарчмыг хүлээн зөвшөөрч, хууль, эрх зүй амьдрал иргэнийг хязгаарлахаасаа илүүтэй төрийг хязгаарлахад чиглэж, төрдолгож буй эрх нь эргээд иргэндээ аюултай, хүний хүсэл, нэр төрийг үгүйсгэх зүйлболохоос хамгаалж, эрх дархтанууд нь эрхээ урвуулж, хууль давсан хүч нөлөөгтөвлөрүүлэхээс сэрэмжлэн, санаа зовниж байх ёстой болов уу.
К.Поперийн бичсэнчлэн: Нээлттэй чөлөөт нийгэмд тодорхой /верификаци/ гэхээсэээргэлзээтэй /фальсификаци/ гэх логик нь давамгайлж, дэмжигдэн хамгаалагддаг. Төрийн үйл ажиллагаа тодорхой байх ёстой. Гэхдээ жаахан ч эргэлзээтэй санагдахбол иргэд түүнийгээ үзэл бодол болгож, бусадтайгаа хувцаалцаж, өөрсдөөшаардлагатай гэж үзвэл эвлэлдэн нэгдэж, төрд тэрхүү үндэслэлээрээ шахалтшаардлага үзүүлэх эрхтэй. Үүнийг "хардах эрх" гэх бөгөөд иргэдийн сэжиг таамаг, санаа бодлыг сэтгүүлчид олон нийтийн хэлэлцүүлэг болгож, чухам үүний үр дүндалбан тушаалтны үйл ажиллагаа ил тод, хуульд захирагдаж, төрд иргэнээс эрхэм нэртөр гэж үгүй болох учиртай.

2005.03.15