Чоно борооноор, МАН дүйвээнээр
УИХ-ын анхдугаар чуулганыг дахиад л гацаалаа. Бямбад орсон бороо долоо хоног үргэлжилдэг гэдэг шиг Баасанд эхэлсэн энэ гацаа дараагийн баасан гариг хүртэл ч үргэлжилж магадгүй.

Анхдугаар чуулган хуралдаж чадахгүй байгаа шалтгаан нь их энгийн. Ердөө л УИХ-ын даргыг олонхийн бүлэг биднээс асуулгүй томилчихлоо гэдэг гоморхол. Тэр гоморхолоо хуулийн зүйл заалт, “зөвшилцөл” гэдэг үгээр хаацайлах болсон нь ч учиртай.
Үгэнд нуусан үг
Үнэн хэрэгтээ чуулганы нэгдсэн хуралдаан тасалдах болсон нь дахиад л МАН-ын ялагдалтай холбоотой. Өнгөрсөн 22 жилийн туршид түүхэндээ анх удаа ийм ялагдалтай нүүр тулсан /1996-2000 онд ч гэсэн нэр нь “Ардчилсан холбоо” эвслийнх байсан болохоос нидэр дээрээ МАХН эрх барьж байсан юм шүү дээ/ МАН энэ “шок”-ноосоо гарч чадалгүй өдий хүрлээ. Ядаж байхад УИХ-д олонхи болж чадаагүй ч хамгийн олон суудал авсан гэгдэж байгаа Ардчилсан нам нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтран Засгийн газраа байгуулахаар болж, УИХ-д суудалтай улс төрийн бүх хүчнийг нэг талд багцалж чадсан нь Ардын намыг ахиад “паник”-т оруулчихав. Сонгуулийн дүн гарсны дараа Ардчилсан намын даргад “Засгийн газарт хамтарч орохоос татгалзахгүй” гэдэг үгийг хэдэндээ дайж байсан С.Батболд даргатай МАН-ынхан сураг сонсохнээ гурвалсан эвслийн тунхаг бичиг гарах сүүлчийн мөч хүртэл өөрсдөө Засгийн газарт орно гэсэн хүлээлттэй байсан билээ. Тэгээд яах вэ, унасан хүн ууртай гэгчээр УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулахгүй байж цаг хожих арга саам хийж эхэллээ.
Засгаас гарчих л юм бол оршин тогтнож чадахгүй өөр шалтгаан энэ намд байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Уг нь бол хариуцлагатай сөрөг хүчин байж чадна, эрх авсан намд хяналт тавьж ажиллана гэдгээ аль эрт зарлачих цаг хугацаа хэдийн өнгөрсөн. Гэтэл тэдний хувьд эрх мэдлээ алдана гэдэг шоронд орж, шонд өлгүүлэхтэй л адилхан сонсогдож байна шүү дээ.
Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, УИХ-ын шинэ даргыг томилох ёстой байв. Араас нь Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж, гишүүдийг нь томилох ёстой. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлэг нэгдсэн чуулганд орсонгүйгээр барахгүй “УИХ-ын даргыг томилохын тулд бидэнтэй зөвшилцөх ёстой байсан. Гэтэл бидний саналыг асуусангүй” хэмээн гомдоллов. Ямар “Бид ч гэсэн Засгийн газарт ормоор байна” гээд уйлаад гуйлтай биш.
Уг нь бол Ардчилсан намын бүлэг болон эвсэлд орж байгаа гурван нам ярьж тохироод З.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэнээ хэдийнэ зарлачихсан. Ардчилсан намын ҮЗХ, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ууд ч үүнийг нь дэмжсэн билээ. Тэгээд энэ тухай саналаа пүрэв гаригийн өглөө МАН-ын бүлэгт бичгээр хүргүүлсэн юм билээ. Гэтэл цаадуул нь ”Бид З.Энхболдыг нэр дэвшүүлсэн тэр хуралдаанд чинь орж суух ёстой байсан” шахуу юм ярьж, “Санал хүргүүлсэнийг зөвшилцөлд тооцохгүй” хэмээн гэдийж байна. Зөвшилцөнө гэдэг зөвшөөрөл авна гэсэн үг биш. Тэгээд ч зөвшилцлийг ямар хэлбэрээр хийхийг хуульд өөрөөр заагаагүй учраас УИХ-д олонхи болсон нам, эвсэл нь УИХ-ын даргаа дотроосоо сонгоод түүнийгээ УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр бусад нам, бие даагчдаар хэлэлцүүлээд, олонхийн саналаар дэмжээд явах учиртай. Хэрвээ олонхи нь тухайн нэр дэвшигчийг дэмжихгүй гэвэл хамаа байж уу, дараагийнхаа хүнийг нэрлэнэ биз.
Тиймээс МАН-ын өмнө одоо хүлээгдэж буй үүрэг бол чуулганы нэгдсэн хуралдаандаа орж суугаад, эвслээс нэр дэвшүүлсэн УИХ-ын даргын асуудлыг хэлэлцээд, дэмжинэ дэмжихгүй гэдгээ хэлээд л асуудал цаашаа явах ёстой.
Гэтэл нөхдүүд өнөөдөр “Бидэнтэй нэр дэвшигчээ зөвшилцсөнгүй” гэж гонгинох мөртөө цаагуураа “З.Энхболд чинь тэгж яривал сонгогчдын саналаар гарч ирсэн хүн биш шүү. Намын жагсаалтаар нэр дэвшсэн хүнийг УИХ-ын даргаар тавих нь шударга ёсонд нийцэхгүй” гэх маягийн яриа гаргаад, ар хударгаар нь “ажиллаад” эхэлчихсэн байна лээ. Намынхаа жагсаалтыг тэргүүлж ороод намдаа олон суудал аваад ирсэн хүнийг “сонгогчдоос санал аваагүй” гэж хэлбэл одоо цөөнхийн байр суурь дээр оччихоод байгаа МАН-ын дарга С.Батболд, У.Хүрэлсүх нар ч гэсэн УИХ-д суух эрхгүй болно биз дээ. Тэгэхээр МАН-ын хувьд нэг асуудлыг нөгөөгөөр нь цохиж унагадаг, тэмээ гэхээр ямаа ярьдаг цаг үе ард хоцорсон байна аа, найзууд аа.
Харин түүний оронд УИХ-ыг хуралдуулахгүй, шинэ Засгийн газрыг бүрдүүлэхгүй арга саам хийж цаг хожихын цаагуур ар хударгаар нь ямар гээч “хулгай” хийгээд байгаагаа ард түмэнд үнэнээр нь хэлэх цаг болсон байлтай.
Чоно борооноор...
Уншигчид санаж байгаа бол наадмын өмнө хуралдсан Засгийн газрын хуралдаанаас “НХХ-ийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам манай Засгийн газрыг ажлаараа тэргүүллээ” хэмээн зарлаж, аймгуудад баахан шагнал урамшуулал олгосон доо. Ажиллах хүчингүй, ажлын байргүй Хөдөлмөрийн яам, хуулийн бодлого нь дампуурсан Хууль зүй, дотоод хэргийн яам хоёр Монголын төрийн ажлыг өнгөлжээ гээд та бодод үз дээ. За яах вэ, тэртэй тэргүй тэтгэвэртэй гарах нь дөхсөн Дотоод хэргийн сайд, гадаадад Элчингээр явах гээд суудалдаа тогтохоо больсон Хөдөлмөрийн сайд хоёроо гар хоосон үдэхээс өрөвдсөн юм байгаа биз хэмээн дуугүй өнгөрөөсөн. Гэтэл өнөөдөр энэ нам “гар бариад бугуй барих” гэдэг болж байна.
УИХ-ын сонгуулиас хойш Засгийн газар гурван ч удаа хуралдаад амжив. Тэр тоолонгоороо 2012 оны Төсвийн хуулийг зөрчсөн, төсвийн бодлогод ч огт тусгагдаагүй олон шийдвэрийг гаргаж, чухам л “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгч болж байна. Хамгийн сүүлийн буюу өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар гэхэд “Багануур” ХК-ийн найдвартай ажиллагааг хангах, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах нэрээр 3.2 тэрбум төгрөгийн төсвийн зээл олгох, Монголын хөрөнгийн биржээс Лондонгийн хөрөнгийн биржэд энэ 2012 онд төлж барагдуулах 8.7 сая ам.долларын төлбөрийг арилжааны банкнаас зээл авч төлөх эрхийг Сангийн сайдад өгчээ. Авсан зээл, зээлийн хүүгийн хамт эргэн төлөх эх үүсвэрийг 2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэхийг мөн Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасан байна. Улаанбаатарыг утаанаас салгах ёстой V цахилган станцын хөрөнгө оруулалтын аасуудал ч бас иймэрхүү “хулгайн” замаар явж байгаа сурагтай. Цаашлаад үзэгдэж харагдаагүй, сонсогдож дуулдаагүй хэд хичнээн тэрбумыг хааш нь яаж зувчуулж байгааг хэн мэдлээ.
Сонгуулийн өмнө “хуульд тусгагдсан” гэж хэлээд хөрөнгийн эх үүсвэргүй, төсөвт мөнгө орж ирээгүй байхад “манай намын амлалт шүү” гэж байгаад баахан бэлэн мөнгө энд тэндээс зээлж хуйлж тараасан. Одоо бүр сонгуульд ялагдсанаа ч хүлээн зөвшөөрч чадахгүй УИХ-ын нэгдсэн чуулган, шинэ Засгийн газрын газрын үйл ажиллагааг бойкотлож байгаад төсөвт тусгагдаагүй баахан мөнгө зарлагадаж эхэллээ. С.Батболдын Засгийн газрыг дахиад дөрвөн жил ажиллуулах уу, ингэхэд бид чинь хэнтэй энэ өвлийг үзэх болж байна. Хэнд эрх мэдлийг өгсөн билээ. Ялсан нам нь Ардын нам юм уу, Ардчилсан нам уу. Ардчилсан нам ялсан нь үнэн бол яагаад гараа хумхиад зүгээр суугаа юм бол?!