Өгий нуураар аялахуй дор
Байгалийн үзэсгэлэн бүрдсэн...за за байгаль юм чинь үзэсгэлэнтэй байж таараа, үзэсгэлэнтэй байгаа хойно юм юм бүрдсэн л байх нь дамжиггүй. Өгий нуур бол Өгийнуур сумынхаа зүүхэнтэй байдаг. Өгийнуур сум хаана байдаг юм бэ гэж үү, Өгий нуурынхаа баруунтай л байж таараа шүү дээ.
Зургийн тухайд...
Та бүхэнд миний гараар авагдсан байгалийн зургийг толилуулж байна. Авагдсан гэдэг ийм учиртай, зургийн аппаратыг зохих газарт хүргэх, түүнчлэн обьект руу чиглүүлэх, зураг авах товхыг дарах зэрэг юугаар ч орлуулшгүй чухал ажлууд миний гараар хийгдснийг хэлж байна. Харин тухайн байгалийг хэрхэн өнгө үзэмжтэй буулгах талыг зургийн аппарат өөрөө хариуцсан гэхэд болно.
Байгалийн зураг сонгож авсан нь хэд хэдэн учир шалтгаантай. Юуны өмнө байгаль бол ямар ч гомдол гаргадаггүй сайн үйлчлүүлэгч бөгөөд “миний зураг ийм тийм гарчихлаа, дахиад даруулмаар байна” гэхчлэн хэл ам таталсан удаа нэг ч гараагүй хэмээн ахмадууд барим тавим хэлж байна. Түүнчлэн “миний зургийг угааж өгнө биз дээ”, “тэр жилийн өнөө зураг яасан бэ” гэх зэргээр нэхэл дагал болж төвөг уддаггүй сайн талтай.
Нөгөө талаар “монголын байгаль үнэхээр үзэмж төгс тул муухай авсан ч гоё зураг гардаг” хэмээн гэрэл зурагчин найз маань хэлсэн юм. Уг нь би түүнээс магтаалын үг сонсох санаатай зургуудаа үзүүлсэн чинь тэгж хэлсэн. Ингээд бодохоор байгалийн фото зураг мань мэтийн тааруухан нөхдийн сул талыг сайн нууж өгдөг маш чухал ач холбогдолтой.
Авъяас бага байхын хэрээр багаж зэвсэг сайн болдог номтой. Энэ жам ёсоос гажаад яахав, төвөг гэж бодоод тун давгүй аппарат хэрэглэдэг. Нэлээн сүүлийн үеийн Сони Алфа 77, бараг энэ жилийн загвар санагдана. Сайхан эд ээ, бараг л “наадах чинь арай л биш ээ, жаахан зүүн тийш”, “хурдаа жаахан хасахаа мэддэггүй мал уу” гэж хэлнэ дээ. Би тэгэхээр нь “Тийм сүрхий л юм бол өөрөө тааруулаад ав” гээд автомат горим дээр нь тавьчихаж байгаа юм.
Сони фирм анх хагас-мэргэжлийн фото аппарат хийж эхлэхэд авсан Алфа 100-гаа ер нь дуусгасан. Дотор нь нэг юм дуугараад, шажигнаад болохоо байчихсан. Амьтны, ялангуяа зэрлэг амьтны зураг их авахаар тэгдэг гэж мэргэн хүн ховлого татаж үзээд хэлсэн. Үнэхээр ч дотор нь баахан амьтан орчихоод тонгочоод байна уу гэмээр байдаг юм. за тэр ч яахав.
Эцэст нь сайхан мэдээ дуулгахад миний бие гэрэл зургийн салбарт хүч үзэж, амьтан хүнд садаа болох, түвэг удах ямар ч бодолгүй, боддог байлаа гэхэд авъяас чадвар огт байхгүй гэдгээ дуулгахад таатай байна.
Зүгээр тэнэхээр зүү утас бариад оёчихмоор юм хайж тэнүүчил гэгчээр фото зураг нь аялал, явдлыг утга төгөлдөр, зугаатай, дурсамжтай болгодог гайхамшигт хобби юм билээ.
Үзэсгэлэнт эх орныхоо дүр төрхийг зураглан харах дуртай, төрсөн нутгаасаа алс хол явахдаа унасан газар угаасан усныхаа үзэмжийг харж сэтгэлээ хөглөхийг жаргал гэж үздэг тийм хүмүүст зориулан зургуудаа толилуулж байна. Байгалийн зургийг яаж ч муу авсан гоё сайхнаараа гардаг гэдгийг дээр хэлсэн билээ.
ӨГИЙ НУУРААР АЯЛАХУЙ ДОР
Байгалийн үзэсгэлэн бүрдсэн...за за байгаль юм чинь үзэсгэлэнтэй байж таараа, үзэсгэлэнтэй байгаа хойно юм юм бүрдсэн л байх нь дамжиггүй. Өгий нуур бол Өгийнуур сумынхаа зүүхэнтэй байдаг. Өгийнуур сум хаана байдаг юм бэ гэж үү, Өгий нуурынхаа баруунтай л байж таараа шүү дээ.
Нуурын өмнөд эрэгт “нуурын музей” байх ба тэнд Өгий нуурын экосистемийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдаг.
Дэнжийн мянгын Ногоон нуурыг эс тооцвол Улаанбаатарт хамгийн ойр орших томоохон нуур бол яахын аргагүй Өгий. Хар замаар 200 гаруй км яваад очно доо. Тэнд Улаанбаатарынхан машинтай нь машиндаж, машингүй нь дайгдаж очно. Жил ирэх тутам л хүн ихсээд байх болж. Арваад жилийн өмнө бол бараг майхныхаа амаар уургаа шидээд загас барьдаг, аглагдуу байгаль байж. Энэ жил дөрвөн дугуйтай “штоонк” унасан баахан залуус, бас усны “моцийлэк”-тэй хүнтэй хамт амарч таарав. Дөрвөн дугуйтууд нь майхны хаяа бараг гишгүүлэн чарлуулж салхидаад, усны “моцийлэкт”-тэн нь урдуур хажигнаад нэг дуу газарт, нөгөө дуу тэнгэрт хэд өнжив. Хэрвээ загасанд уушиг байсан бол нуураасаа гарч хамар даваад дайжсаан, дайжсан. Мотор-той аялагч жаргахын хэрээр бусад аялагчдын жаргал хомсдох тул “Нарантуулын уулзварт гудас хаяад хэвтэхэд энэнээс илүү чимээтэй бол уу, дутуу чимээтэй бол уу” гэхчлэнгийн юм бодогдоод байсан шүү. Гэхдээ сайхан байсаан, муу амлах юм биш.
Нөгөөдөр нь “штоонк”-тонгууд өөр газрыг “сэрээхээр” одож, усны “моциилок”-той нөхрийн бензин дууссан сураг гарч нуур ч амгалан, нугас ч амгалан, нугас байтугаа загас ч амгалан болов.
Нуурын бараа
Мөнөөх “мотор”-ууд одсны дараагаар нуур, нугас, тэр бүү хэл элээ хүртэл амгалан болов.
Манантай өглөө
Малчин Төмөрбаатарынх манан дунд бүдэг бадаг харагдана.
Хойт энгэрийн хот айл
Цэлмэж буй шинэ өглөө
Чийгтэй нуга
Наран айсуй
Нар хур хослох цаг
Баруун өмнөдийн үүл
Харин баруун хойноос үүл гарвал бас л бороо орох нигууртай
Гүүн зэл
Налгар өдөр
Энэ зургийг харахаар Исус Христ Галил нуурт очсон тухай Библийн хэсэг санаанд бууна.
Загасчлахад бэлэн
Содбаатар загас барьжээ
Сартай шөнө
Зугаацахаар мордов
Намуун орой
Үзэсгэлэнт үдэш
Цэнхэр шөнө
Дараа уулзъя, баяртай.
Мөнөөх “мотор”-ууд одсны дараагаар нуур, нугас, тэр бүү хэл элээ хүртэл амгалан болов.
Манантай өглөө
Малчин Төмөрбаатарынх манан дунд бүдэг бадаг харагдана.
Хойт энгэрийн хот айл
Цэлмэж буй шинэ өглөө
Чийгтэй нуга
Наран айсуй
Нар хур хослох цаг
Баруун өмнөдийн үүл
Харин баруун хойноос үүл гарвал бас л бороо орох нигууртай
Гүүн зэл
Налгар өдөр
Энэ зургийг харахаар Исус Христ Галил нуурт очсон тухай Библийн хэсэг санаанд бууна.
Загасчлахад бэлэн
Содбаатар загас барьжээ
Сартай шөнө
Зугаацахаар мордов
Намуун орой
Үзэсгэлэнт үдэш
Цэнхэр шөнө
Дараа уулзъя, баяртай.
Шүүмжлэгч
mendee
Зочин
эрка
эрка
эрка
эрка
Цэнгэл
Зочин
Ямар аппарат сайн бэ
naagii
Bi
hog hayhaa bolii
Зочин
э
TH
TH
aagii
aagii
chimeg
Зочин
Зочин
odgoo
Зочин
4r43rf
zochin
Zochin
Зочин
Зочин
Chukaad
zolo
zolo
чука
чука
d temuujin
Зочин
Зочин
зочин
cor
Монгол хүн
mongolhvv
yun jesus ve boli boli
USA gaas
Зочин
Ene ug Tsenddoo-d hamaagui shuu
Зочин
bibolbi
Jiben.
baya amerikaas
уншигч
Зочин
Дорж
Цэндоо-д
bayaraa
у
Зочин
Зочин
Зочин
Koba
Зочин
Зочин
Зочин
delgermaa
delgermaa
Зочин
is
Зочин
Зочин
Зочин
zochin
пүрэвбаатар
Зочин
goyo
уншигч
Зочин
Guest
tamir
Зочин
asd
Badrakh
Зургийн тайлбар
Зочин
Sod
Sod
1