Ц.Цогзолмаа 2004-2006 онд дүүргийн  засаг дарга
А.Амарсайхан 2006-2008 онд дүүргийн засаг дарга
Г.Төмөрбаатар 2008-2011 онд  дүүгийн засаг дарга
Б.Баярмагнай 2011-одоо хүртэл дүүргийн засаг даргаар ажиллаж байна.



Жилээс жилд нэмэгдэж байгаа дүүргийн төсөв гэдэг их мөнгө, тендерийг захиран зарцуулах эрхтэй засаг дарга болохын тулд Ардын намынхан дотроо дайн биш юмаа гэхэд дажин болж бужигнан нэг нь нөгөөгөөгөө дэгээдэн засаг даргын хүндэт суудлыг булаан авдаг сайхан уламжлал энэ дүүрэгт тогтсон. Учрыг нь мэдэхгүй иргэд гаднаас нь хархад “Ардын нам” гэдэг албан тушаал мөнгөний өгөөжтэй сүрлэг сайхан модны доор амьдардаг эвтэй дөрвөн амьтаны үлгэр мэт харагдавч тэд дүүргийн даргын төлөө ил далд өрсөлдөхдөө юуны чинь эвтэй дөрвөн амьтан, хамгийн эвгүй дөрвөн амьтан болсон түүх энэ. Орон нутгийн сонгуульд ялсан л бол дүүргийн засаг дарга дөрвөн жилийн хугацаатай байх хуультай. Гэтэл Сүхбаатар дүүргийн засаг дарга ердөөл хоёр жил болоод боломжийн мөнгө хийгээд л дараагийн амьтан нь хоолондоо ордог. Ц.Цогзолмаа гэдэг эмэгтэй 2004-2006 онд Сүхбаатар дүүргийн засаг дарга байв. Гэтэл нэг өдөр намын нөхөд нь хуралдаад Чи ер нь их идэж байна төсвийн  мөнгө идсэн байнаа хөө наад суудлаа тавьж өг гэж өдөр шөнөгүй шахаж байгаад хөөгөөд явуулчихав. Цогзолмаа би төсвийн мөнгө идээгүй гэж хичнээн гүрийгээд, уйлж унжаад ч тогтож үлдэж чадсангүй. Цогзолмаагаа унагсан Амарсайхан дарга бас л хоёр жилийн нүүр үзэж чадаагүй ч хувьдаа бол бошийгоод явсан гэх. Амарсайханыгаа авч хаясан гуравдахь дарга Төмөрбаатар нь гарч ирлээ. Төмөрбаатарыгаа Ардын намын хамгийн том дарга нь таалсангүй. Мань эр ч бас албан тушаал авдаг мөнгөндөө халуурч зодоон цохионы хэрэгт орсон. Төмөрбаатарыг огцроох гол үндэслэл нь МАХН-ын Удвал ахайтны хүн гэсэн хэрэг нэмэгджээ. Ингээд Төмөрбаатар хугацаанаасаа өмнө Баярмагнайдаа хусуулав. 

Сүхбаатар дүүргийн 90 мянган хүнээс дүүрэг удирдах хүн МАН-д олдохгүй болхоор нь Баярмагнай гэдэг нөхрийг Чингэлтэй дүүргээс багаар нь чирч авчираад Сүхбаатр дүүргийг удирдуулж байна. Сонгууль болхоор л эвтэй дөрвөн амьтан шиг харгдаж бүгдээрээ нийслэлийн хуралд нэрээ дэвшүүлдэг. Цогзолмаагаа бүүр нисгэж, УИХ-д нэрийг нь дэвшүүлж хөөргөсөн гэж дуулдсан

Сонгуулийн дараа дүүргийн засаг даргын албан тушаалын төлөө амь өрсөн тулалддаг “Эвгүй дөрвөн амьтан Сүхбаатар дүүрэгт эрт урьд цагт биш энэ төрийн нүүрэн дээр амьдран суудаг байж гэнэ.