Сонгууль болоод энэ хүмүүсийн амьдрал сонгуулиар өвчилж байнаа. Хоорондоо таараал сайна уу гэхийн оронд хэнд саналаа өгөх гэж байна гэж мэндэлдэг болж. миний хэнд саналаа өгөх чамд ямар хамаа байнаа гээл хажиглаад байсан сүүлдээ залхуу хүрээд арай богиноор нь бодож л байна гэдэг боллоо. Миний бодох ч юу байхав. Угаасаа юм бодхоор толгой өвдөөд байдаг хүн. Ядхад манай тойрогт намайг сэргээчихээр хөгжилтэй Чингисийн Давааням гэх мэтийн хүмүүс дэвшээгүй байхын. Тэхээр би ч гэсэн одоо ард иргэдийнхээ нэгэн хэсэг болж сонгууль дуустал сонгууль л бичдэг хүн болхоор шийдлээ. Сонгууль уншмааргүй байгаа нь хөлбөмбөгөө үзээрэй яшиг.

За миний юу бичих ч хэнд хамаа байхав. Хүмүүс ёстой хэлтэй нь ярьж хэлгүй нь гараараа дохиж сонгууль ярьж байна даа. Манай эндхийн найман настай балчираас наян настай чавганц хүртэл сонгууль ярьхымаа гэсэн чинь манай нэг хампаан тэр юу ч биш манай 90 гарсан эмээ хүртэл сонгууль хэр болох нь вэ хүүхээ гээд яриад сууж байхад гэжээшд. Айлын эзэгтэй өглөө босоод хамгийн түрүүнд хэлдэг үг нь за аль намд саналаа өгөөд бужигначий даа гэж байх юм гэнэ. Урьд нь сонгох хүнээ дугуйлдаг байсан бол одоо буддаг болох юм гэнэ шүү гэсэн нэг танил маань ёстой бөөн хар ажил болохнээ гэжээн. Гүү нэг жоохон бөөрөнхий будхад чинь бөөн хар ажилсаад байх юу байнаа сүртэй хүмүүс их байшүү.



Нэр дэвшигчдийн нэвтрүүлгийг үзээд ухуулах хуудсуудтай нь танилцлаа. Дандаа л сайн сайхан хүмүүс байхын. Нэг хүрлэгэр хар эр цэцэг тарих дуртайгаа ярьж. Цэцэг тасдаж л байсан байрын царайтай нөхөр шүү дээ. Нэг эмэгтэй хүнд үгүй гэж хэлж чададгүй л гэнэ. Залуудаа царайлаг байсан байрын л нөхөр юм. Тэгээд үгүй гэж хэлж чадахгүй өдөж хоргоосон эрчүүдэд за гээл явдаг байсан байх нь их л буянтай эмэгтэй юм даа олон эр баярлуулсан байхдаа гэж нэг муу таамаглав. Бас нэг нөхөр чиний ажил минийх, чиний орон сууц минийх гээл сүртэй юмнууд ярьжээн. Арай л чиний эхнэр минийх гэсэнгүй. Иргэн хүнд хийх ажил үлдээхгүйн дээ гэж бодхоор. Иймэрхүү байдлаар сайн хүмүүс хаа сайгүй. Нийтлэг нэг зүйл ажиглагдсан нь бүгд л сайн хүмүүс юм. Өмнө нь яагаад энэ олон сайн хүнийг мэдэхгүй явжээв дээ гэж харамсамаар. Болдог бол 400 гаруй гишүүнтэй болгоод бүгдийг нь их хуралд шууд гаргачих юмсан гэж ч бодож үзлээ. Угаасаа бүгд л цалинд нь бишээ би хангалттай мөнгөтэй зөвхөн улс орныхоо төлөө юм хиймээр санагдаад нэр дэвшиж байна гэж байна шүү дээ. Ер нь тэгээд их хурлыг бол одоо цалингүй болгочмоор юм дөө. Бүр зардалаа өөрөө даа гээд. Тэхэд бол цалин авахгүй бүүр дээрээс нь сар бүр мөнгө төлий гэх хүн хангалттай гарж ирхээр байшд. Тэгвэл төсөвт ч бас хэрэгтэйм даа. Энэ миний мухайр санал шүү.

Тэгээд бүгд уриа үгтэй юм гэнээ. Намуудаас аваад нэр дэвшигчид хүртэл уриа үгтэй. Нэг хүн манай гишүүн гэдэг уриатай гэнэ. Айлын хүүхдүүд бол буруугаар ойлгоод манайд ийм хүн байхгүй юун хүн юм бол гэж бодхоор. Тэгсэн АН намых хүн шиг амьдары гэдэг уриатай. Тэрийг нь саяхан тв9 гэж гуравдахиас бусдыг муулдаг тв-гээр бид ямар нохой шиг амьдарсымуу доромжилхоо боль гэж сүртэй мэдэгдэл хийж байна. Тэгсэнээ дараахан нь манай иргэдийн хүн ам их ядуу амьдарч байна яг нохой шиг. Бас хүн шиг амьдармаар л байшд гэж авч байхын. Тэдний эхний хэлсэн үнэн бол өөрснөө ард иргэдээ доромжилж байгаа мэт санагдлаа. Хэрэв хоёр дахь нь үнэн бол эхний уриа их сайн уриа мэт санагдав. Тэхдээ хүн шиг амьдарч байгааг нь хүн шиг амьдарья гээгүй хэцүүхэн амьдарч байгаа улсыг л хүн шиг амьдруулий гэсэн байлгүй дээ. МАН намын уриа эх орондоо сайхан амьдары гэнэ. Үүнийг нь ИЗНН-ийн Монголдоо сайхан амьдарий гэдэг урианаас туушиндсан л гэхийн. Түрүүчийн нийтлэлийн сэтгэгдэл дээр бүүр МАН-ы штабыхан хэвлэлийн компаниудаар хуулчихаар санаа хайгаад явжээдэг гэж. Арай үгүй байлгүй дээ. Ер нь сүүлдэж хэргэлсэн л туушиндсан байх магадлалтай юм даа. Шооч гуйвуулагч зарим нь хятадаас ирсэн барилгачид энэ уриаг хэрэглээд орж ирж байна гэхийн арай үгүй байлгүй дээ. Ингэж ч мушигах муухай л даа.

За уриа ямар байх нь юуны хамаа. За мөрийн хөтөлбөрүүдийг нь сонин монингоос хальт харлаа. Яа яа бид ч гараад өгөхнээ гэж бодогдов. Урьд нь ч бас ийм л мөрийн хөтөлбөрүүдтэй байсан л даа. Бүгд л монгол улсыг хөгжүүлэх гэж баллах мөртлөө иргэдийг бол хөл хөсөр гар газар жаргаана гэж байна. Ер нь сонгогдсон далан зургаа л ажиллаад бусад нь хараад сууж байхад баллах юм гэнэ. Аштай юу даа мөнгөө төлөөд бусдыгаа жаргаачихвал. Тэгсэн нэг нам нөгөөгийнхөө мөрийн хөтөлбөрийг хуулсан байна гэнэ. Хараад байхад хуулаад байх юмгүй бүгд л адилхан жаргаана л гэсэн байна шүү дээ. Ямар хуулаагүй болох гээд ард түмнийг зовооно гэсэн мөрийн хөтөлбөртэй болох биш. Энэ улс төрчдийг ойлгохгүйм ийм юм яриад явж байдаг.  Бас л уриатай адилхан хэн нь сүүлдэж гаргасан тэр л хуулсан байж болхын шүү дээ. Аудит энээ тэрээд нь лав АН нь МАН-аасаа түрүүлж өгж, мөрийн хөтөлбөрөө түрүүлж зарлаж байсан байхын. Ер нь тэгээд хэн нь хэнээсээ хуулсанаасаа илүү хэн нь хэрэгжүүлж чадах юу, хэн нь чадахгүй вэ гэдэг л чухал шүү дэээ түмэн олон сонгогчид минь. Сонгуулийн явцад хайр найргүй анализ хийлээ дээ.