Монгол Улс 100 жил
Бидний туулж өнгөрүүлсэн нэгэн зууны он дарааллын бичгийг туурвин уншигч танд барьж байна.
Он дарааллын бичиг
(1911.12.29-2011.12.29)
Бидний туулж өнгөрүүлсэн нэгэн зууны он дарааллын бичгийг туурвин уншигч танд барьж байна. Монголын эзэнт гүрнээс хүн төрөлхтөнд үлдээсэн арван том өвийн нэгэнд универсал түүх бичлэгийн соёл ордог. Харин он дарааллын бичиг тасралтгүй хөтлөх нь хүн төрөлхтний соёлын салшгүй хэсэг бөгөөд их төлөв суурин иргэншилтэй орнуудад илүү түгээмэл байв. Алдарт “Монголын нууц товчоо”-ноос эхлээд Жувэйни, Рашид Ад дины туурвил, Саган цэцэн, Шамба захирагчийн туурвил, шинэ цагийн БНМАУ-ын түүхийг гурван боть болгон зохиосноос Баабарын “ХХ зууны монгол” гарах хүртэл түүх бичлэгийн баялаг намтартай монголчуудын хувьд сонгодог хэлбэртэй хроник хэмээх он дарааллын бичгээ бүтэн зууныг хамруулан гаргаж буй анхны жишээ энэ болж байна.
Он дарааллын бичиг бүтээх аргачлал, эрхийг Германы Хроника хэвлэлийн газраас авлаа. Бидний сайн мэдэх DK хэвлэлийн газраас гаргасан толилуулсан “1000 жил: жил жилээр”, “ХХ зуун: өдөр өдрөөр” зэрэг он дарааллын бичгийн үндсэн эрх нь Хроника ГМБХ-д хадгалагддаг гэдгийг дашрамд дурдъя.
Монголын нэгэн зууны түүхийг өдөр сараар дараалуулан үйлдэхдээ 1900 оны нэгдүгээр сарын 1-нээс бус тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оноос эхлүүлж, түүнийхээ 100 жилийн ойг төрийн баяр болгон тэмдэглэсэн 2011 оноор өндөрлүүллээ.
Зуун жилийг арав, арваар багцалж, жил тус бүр дээр календарь үйлдэн тухайн сар, жил, өдөрт болсон онцлог үйл явдлыг тэмдэглэлээ. Мөн тэр үед гадаадад ертөнцөд өрнөж байсан чухал үйл явдлууд, атомын бөмбөг анх хаясан, хүн сансарт ниссэн зэргийг бас хураангуйлан үзүүлэв. Холбогдох гэрэл зураг, баримтыг дагалдуулахын зэрэгцээ, зарим үйл явдлыг тодруулсан жижиг өгүүлэл дагалдуулав. Улс төрийн үйл явдлуудтэй зэрэгцүүлэн нийгэм ахуйд гарсан шинэ үзэгдэл дэвшлийг хувцасны загвар анх үзүүлсэн, “эксель” хэмээх зөвлөлтийн бус автомашин анх үзэгдсэн, “беломорканал” тамхины орыг “магна” янжуур орлосон, пейжер гэдэг холбооны хэрэгсэл үзэгдээд алга болсон гэхчлэнгээр огноолон үзүүлсэн нь номыг улам сонирхолтой болгож байна.
Ардчиллын үрээр эх түүхээ бодитойгоор харах боломж бүрдэж, үзэл сурталжсан зохиомол зүйлсээс ангижран буй бидний үеийнхэнд энэхүү баримт, гэрэл зураг, онцлох өгүүллээс бүрдсэн он дарааллын бичиг юугаар ч орлуулшгүй гарын авлага, ширээний ном болох нь дамжиггүй.
НЭПКО хэвлэлийн газар
заяа
Nepko
зочин
хурцаа
mongol
baagii
bumtsend
baabart
Зочин
nature
Монгол
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
зочин
зочин
зочин
зочин
Oyunaa
зочин
зочин
зочин
зочин
з
зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Mongolxvv
amarsanaa.wordpress.com
kkkk
Экс коммунистууд ичээч ээ.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин