“Tyrannosaurus Bataar” буюу хуульчлагдаж буй монгол авлигууд
Монгол Улс эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийг чирэн урагшилж байна.
Монгол Улс эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийг чирэн урагшилж байна. Гэвч авлига хэмээх гамшиг энэ улсын нийгэм, улс төрийн бүх давхаргад нь бүрэн нэвчиж, улс орныг нь хүн ардтай нь боомилон устгах аюулд хүргээд байна. Гэтэл ард иргэд аюулын гол шалтгааныг илрүүлэн олж арилгахын оронд авлигажсан улстөрчдийн захиалгыг хэрэгжүүлэн, тэдний зохион дэглэсэн жүжгийг л тоглосоор өдөр сарыг өнгөрүүлж байна.
Сүүлийн арван жилд буюу Монголын нийгэм, эдийн засаг хөгжин, материаллаг баялаг нэмэгдэж, ялангуяа уул уурхайн орлого өсөж байгаа хурдыг төрийн дотоод хяналтын байгууллага болон олон нийтийн сэтгэлгээний хөгжил гүйцэхгүй, төр засгийн үйл ажиллагаанд тавих хяналт хөгжиж ча дахгүй байгаа учир Монгол Улс авлигад живж, авлига бүр хуульчлагдаж эхэллээ.
Засаглалын авлига үндэсний аюулгүй байдалд хамгийн том аюул учруулж байгааг монголчууд бид бүрэн ухамсарлаагүй учраас яаралтай, шийдэмгий арга хэмжээг авахгүй байна. Тухайн жилд олборлосон алтных нь ихэнхийг, түүх соёлын ховор үзмэрүүдээс эхлээд аварга том үлэг гүрвэлийн ясыг хүртэл бүтнээр нь Монголын хилээр хулгайлж гаргаад, өндөр үнэ хүргэн зарж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д дуудлага худалдаагаар зарагдсан нэн ховор үлэг гүрвэл (Tyrannosaurus Bataar)-ийн яс Монголын авлигын талаар онцгой чухал нэгэн санааг хэлээд байгаа бус уу? Үлэг гүрвэл устан алга болсон тухай олон таамаглалын нэг нь түүний уураг тархи улам том болох биеэ удирдаж чадаагүйгээс болсон гэдэг. Монгол Улсын авлига үлэг гүрвэлээс дутахгүй томорч, төр засаг нь бие эрхтнээ удирдаж чадахаа больж байна.
Өнөөдөр манай улсын аюулгүй байдалд хамгийн ноцтой аюул занал учруулж байгаа зүйл бол авлига, түүний дотор захиргааны буюу засаглалын (public) авлига юм. Авлига нийгмийн амьдралын эд эс бүхэнд нүүрлэж, та бидний амьдралын чанарыг тасралтгүйгээр доройтуулж байна. Та бидний амьсгалж буй агаар, ууж байгаа ус, идэж байгаа хоолны чанар, түүний аюулгүй байдлын хамгаалалт энэ тухай бэлээхэн хэлж, сэрэмжлүүлээд байгаа биз дээ. Улаанбаатарчууд өдрийнхөө хагасыг нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл дотор замын түгжээнд гацаж өнгөрүүлдэг боллоо. Замыг жил бүр зассан болж оромддог, эсвэл ямар нэг кабель тавихын тулд хуулж, сэтлэн шуудуу ухдаг нь юуг хэлээд байна. Явган хүний замыг нэг авлигач түшмэл аль хэдийнэ зараад идчихсэн учир хүн, машин багталцахгүй, нэг замаар чихэлдэж байна.
Төр, засгийн удирдлага ямагт ирээдүй цаг дээр амлаж, өөрсдийгөө ээлж дараалан магтах боловч төрийн үйлчилгээийн чанарт зарчмын өөрчлөлт гарахгүй, хүнд суртал үргэлжлэн бэхэжсээр, төрийн гэх бүх үйлчилгээг иргэд заавал өөрийн биеэр очиж хийлгэсээр байна. Төр, засгийн нэг байгууллага нөгөө байгууллагынхаа гаргасан баримт бичгийг нотариатаар дахин ба талгаажуулахыг шаардаж, хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөөс нь хумсалж байна. Хэрэв та жолооны үнэмлэхээ гэртээ мартсан бол шуудхан л гэмт хэрэгтэн болчихож байна.
Төрийн эрх мэдлийг ашиглан санхүүгийн асуудлаа шийдэж болох бүх газар авлига улам амь бөхтэй болж, боломж гармагц түүнийгээ маш сайн ашиглаж байна.
Засаглалын дээд түвшинд буюу улс төрийн шийдвэр гаргагчдын хүрээлэлд байгаа авлига (grand corruption) бүр хуульчлагдах боллоо.
Газрын хуваарилалт, ялангуяа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн болон уул уурхайн үнэ цэнэтэй газрыг ашиглах лиценз авах, түүнийг татваргүйгээр дамлан зарах үйл ажиллагаа нь улстөрчдөөр удирдуулсан гипер ашгийн алтан судал болжээ.
Төрийн мэдлийн томоохон компаниуд улс төрийн эрхэнд гарсан нам, түүний удирдлагуудын хуйвалдан ашиглаж буй авлигын бас нэг хуульчлагдсан үүр хэвээрээ л байна.
УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулах эрхтэйгээр төсвөөс олон тэрбум төгрөг авч ашиглан, улмаар нийтийн хөрөнгөөр сонгогдох эрх худалдан авах дархан эрхтэй болжээ. Улс төрийн нэг нам 14 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, ордон барьж аваад ард түмнээсээ тусгаар тогтнож чадаж байна.
Монголын төр үндсэндээ ашиг сонирхлын бүлэглэлүүдэд бүрэн барьцаалагджээ. Улс төрийн намуудын санхүүжилт нууц хэвээр байсаар байгаа бөгөөд төрийн албан тушаалыг намын хандив нэрээр жи жиглэх буюу бөөндөн борлуулж байна.
Дархан цаазтай уулын газрыг дамлан зарж, бас өөрсдөө очсоны дараа хуулиа өөрчлөн авлигаа албан ажил болгож байгаа буюу “зайсандах” жишиг дэлгэрч, Богд уулын бүх ам, Яармагийн дэнжийг хамарчээ. Энэ бүхнийг таслан зогсоох ёстой Үндсэн хуулийн цэц өөрөө Зайсанд ордон бариад орчихсон нь төрийн авлигыг Богд уулнаасаа илүү дархлаажуулав.
Авлига эдийн засгийн өсөлтийг нийтэд хүртээмжгүй болгож, төрийн институцийн удирдлагыг алдагдуулж, нийгмийн эрх тэгш, шударга байдлыг үндсээр нь хямрааж байна.
Монгол Улсын төрийн дээд түвшний авлигыг одоо зогсоохгүй бол цаашдаа яаж ч чадахгүй хэмжээнд тулж ирлээ.
Ардчилсан орны ганцхан зэвсэг бол сонгууль бөгөөд ирэх сонгуулиар дээр дурдсан болон бусад авлигын арга, хэлбэртэй ямар нэг сэжмээр холбоотой хэн нэгэн этгээдийг сонгохгүй байх нь монгол хүн бүрийн эх оронч үзлийн хамгийн дээд илэрхийлэл байх ёстой.
Монголчууд бид зальтай хэдхэн этгээдээр бүх амьдралаа тоглуулж, аз жаргалаа зав шуулан, эх орноо авлигын үүр уурхай болгохоо зогсоох цаг ирлээ.
Улмаар нийтийн засаглалыг ил тод болгох, биднийг төлөөлөн хууль боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх эрх үүргийг хүлээсэн хүмүүс түүнийгээ зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд ашиглан, хувийн хөрөнгөө зузаалах, эрх мэдэл, байр сууриа бэхжүүлэхийн төлөө ашиглахыг нэгмөсөн таслан зогсоохгүй бол оройтлоо.
Монголчууд авлигын эсрэг хөдөлгөөн өрнүүлэн, авлига гарах үндсийг тасалж, авлигыг үл тэвчих хүмүүжлийг үр хүүхдэдээ олгох цаг нэгэнт болжээ. Орон даяар нийтийн засаг лалын ёс зүйн сургалт дахин явуулах арга замыг ч боловсруулмаар байна.
Засгийн газрын аливаад оролцох оролцоог аль болох бага байлгаж, олон нийтийн хяналт шалгалтгүйгээр ямар ч ажлыг хийлгэхгүй болох хэрэгтэй байна. Тэтгэврийн болон нийгмийн халамжийн бүх сангуудыг засгийн биш, олон нийтийн хараа хяналт дор ажиллах байгууллага, хүмүүст шилжүүлэх цаг боллоо. Улс төрийг хэн нэг этгээдийн мэргэжил болгож, өмчлүүлэхийг зогсоох шаардлагатай.
Авлигатай тэмцэхийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг яаралтай авъя. Тухайлбал, иргэний бүртгэл мэдээллийн алба, түүний үйл ажиллагааг боловсронгуй болгож, иргэд ямар нэгэн баримт бичиг, лавлагаа мэтийг авахаар хандахдаа төрийн бусад байгууллагаас мэдээлэл авч баталгаажуулдаг байдлыг зогсооё. Төр өөрийн мэдээллээ өөрийнхөө санамжаас л гаргаад өгдөг болгоё.
Тухайн иргэнтэй холбоотой хамгийн сүүлийн, шинэ мэдээллийг япончууд шиг үйлчилгээний төвүүдэд байрлах тусгай цаасан дээр хэвлэдэг машинаас авдаг болцгооё. Иргэн хүн өөрийн биеэр ирсэн бол бичиг баримтыг нь нотариатаар батлуулахыг шаардахаа зогсооё.
Өмч хөрөнгөө энгийн ойлгомжтой ганц журмаар нэг хоногт багтаан бүртгүүлдэг, тухайн өмчийн үнийн дүнгийн 0.1 хувиас илүүгүй хураамж төлдөг болгоё. Засгийн газрын бүх тендерийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлье.
Компанийн дүрмийг бүртгэхээ больё л доо. Иргэд, бизнес эрхлэгчид төрийн байгууллагад хандаж материалаа өгсөн бол шаардлагатай мэдээллүүдийг бусад холбогдох төрийн байгууллагаас авч гүйцээхийг тухайн байгууллага хариуцвал ямар вэ?
Жолоочийн үнэмлэх авах, тээврийн хэрэгсэл бүртгүүлэх ажлыг төвөг чирэгдэлгүй, хурдан шуурхай болгоё. “Азын” дугаарыг өндөр үнээр өгч болно. Гэхдээ үнийг ил тод зарлаж, хэдээр зарснаа мэдээлдэг болъё. Замын цагдаагийнхныг мэдээллээ өөртөө авч явдаг журамд шилжүүлж, жолоочийн үнэмлэхээ машиндаа, халаасандаа хадгалдгийг ч больж болно шүү дээ.
Энэ мэтийн хэний ч мэдээжийн, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай, хэрвээ хүсвэл хийхэд тийм ч төвөгтэй биш хууль журмуудыг гаргаж, авлигын урагшлах замд улаан гэрэл асаах эхний алхмуудыг хийж эхэлмээр байна.
Хэрвээ бид ингэж чадахгүй бол авлига улам хурдтай, улам их түйтгэр гамшиг тарин урагш лах болно.
Авлигаас салахыг эрх баригчид, улс төрчид, засаг төрийн олигополь сүлжээ хүсэхгүй нь тодорхой. Харин Иргэн та бид хүсэл зоригоо нэгтгэх юм бол чадна. Авлига бидний, үр хүүхдийн маань, Монголын ирээдүйн хамгийн том дайсан болчихоод байгааг сайтар ухаарагтун.

Засаглалын авлигын байдал

Авлигатай яаж тэмцэх вэ?

kakaka
Зочин
alimaa
Anu
mongol
bg
Trojan Horse
agii
agii
zochin
Зочин
Зочин
unen ug shuu
Зочин
Batjavkhlan
Зочин
зориг
Зочин
Зочин
Зочин
уншигч
Зочин
уншигч
Ankhaa
bat
zochin
zochin
Bek
odgoo
Зочин
ireedui
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
taiwani
Зочин
T
mmm...
Зочин
Зочин
Зочин
z
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
onom
Кириллээр бичицгээе
Д.Жаргалсайханд
R
Àìàðñàíàà
Зочин
saihan
Зочин
Баяраа
Erhemee
Hun
Болд
Зочин
Хүн бүр
Зочин
Tulga
amarsanaa.wordpress.com
Zochin
Хүн бүр мэдэж байгаа
batsuren
Зочин
Дондог