Хэдхэн сарын өмнө ма­най улс төрд аль хэдийнэ та­нигд­­сан, хал үзэж халуун чу­луу долоож, улс төрийн бэрх амьдралд хатуужсан нэ­гэн эмэгтэйтэй ярилцсан минь санагдана. Манай эмэгтэй­чүүд улс төрд шинэ орон зай үүсгэхээр аминдаа л нэгдэж, ханцуй шамлан зоригжсон өдрүүд байлаа. Миний уулз­сан тэр эмэгтэй бол ясны страте­гич хүн. Хүч ухааныг нь олон улстөрч мэднэ дээ. Одоо түүний хэлж байсан үгс л орой руу орж байна.  “УИХ-д чөтгө­рийн той­­рог үүссэн байна. Энэ 76 гишүүн бол бүгдээрээ тойрог дотроо орчихсон байна. Тэгээд тэр тойрог дотроо муу ёрын тоо бодоод л сууцгааж байна. Бодож байгаа бүх тоо нь муу ёрын тоонууд.  Яасан ийсэн  28, 48. Энэ бол ерөөсөө ач холбогдолтой зүйл биш. Тэр тойргийг яаж сэтлэх вэ гэдэг л чухал шүү дээ, хүүхнүүд ээ” ...гэж тэр хам­гийн эхэлж дуугарсан юм.

Манай хүүхнүүд хэдий өн­гөцхөн, өнгөн дээрээ бай­лаа ч чадлаараа л нэгдэж байж намуудын нэр дэв­шигч­дийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй­чүүд эзлэхээр хууль­чилж авсан. Энэндээ яасан их баяр­ласан гэж санана. Хэдийгээр тасраад тэнгэрт заларчихсан эр­чүүд­тэй “үзэх” гэж байгаа ч хөөрхий бид баярлаад л гүйцгээсэн. Гэвч энэ баяр хөөр маань хөөс төдий зүйл байжээ. Нөгөө эрчүүд чинь баахан догдлуулж хаячи­хаад хаал­гаа дотроос нь түгжиж аваад ханцуйн дотроо наймаал­цаж байна. Үүнээс болоод гадаа нь гомдсон хүүхнүүд гайхшаа баран шаагилдаж байна. Тэгэхээр энэ өөдгүй “урваг­чид”-ын эсрэг тэмцэл өрнүү­лэхээс өөр аргагүй бо­лох нь. Юуны төлөө бид нийт сон­гогч­дын 50 хувийг эзэлдэг билээ дээ. Одоо манай эрчүүд бидний араас нөгөө л урьдийн танил мессежээ нисгэж тоглоно. Тэр нь “Өө, эмэгтэй­чүүд нэг нэгэндээ жигтэйхэн дургүй. Хэзээ ч бие биений­хээ төлөө санал өгч байсан түүхгүй улс шүү дээ. Хэчнээн уйлж хайлж, гомдож гонги­нож байгаа ч бидний л нэрийг дугуйлна шүү дээ хэ хэ” гэсэн зэвүүн “бор шу­вуу”. Энийг л гүйцэл­дүү­лэх­гүй байвал бид ялна. Нөх­цөл байдал мөрөөд­лийн­хөөс өөрөөр эргэлээ. Одоо эрчүүд хийгээд эрх мэдэлт­нүүдтэй хэл амаа ололцож чаддаг хэдхэн “эрх” авгай л жагсаалтын дээгүүр бичиг­дэж, хөрөнгө мөнгө, итгэл сэтгэлээ өчнөөн жил үрсэн бусад нь ёроол руу шидэг­дэх тамын тог­лоом биднийг угтаж байна. Тамын тоглоом гэсэн маань зүгээр нэг сүр­жин үг биш юм. Энэ жилийн сонгуульд эмэг­тэй­чүүд бид “тэнгэрийн амьтад”-тай өрсөл­дөх гэж байна. УИХ-д сууж, хэдэн жил ав­лига, хээл хахууль та­раа­сан нөхдүү­дийг өөрөөр юу гэж нэрлэх юм. Энэ удаа­гийн парла­ментын гишүүд шиг сонгогчдод их мөнгө тараа­сан улсууд байхгүй шүү дээ, үнэндээ. Бод л доо. 76 тэр­бум тойр­гуудад ца­цагд­сан. Энэ нөхцөл байд­лаас болж Их хурлын гадна бай­гаа бу­сад хүмүүс, тэр дун­даа эмэг­тэй­чүүд эрх тэгш нэр дэвших, сонгох, сонгог­дох бүх бо­лом­­жоо  алдсан гэ­хэд хилс­дэх­гүй. Энийг  өнөөдөр хэн ч ярих­гүй байгаа нь сонин. Энэ бол хууль тогтоож байгаа хү­мүүс өөрсөддөө давуу бай­дал бий болгосон, авилга ил тодоор тарааж хөл гараа бат бөх бэхэлж авсны хам­гийн гайхам­шиг­тай жишээ. Сэтлэ­хийн арга­гүй ийм зу­заан хана хэрэм босгож аваад манай нөхдүүд хэв­лэл мэ­дээл­лээр дөрвөн жил өөрс­дий­гөө нээлттэй сур­тал­­чил­сан. Мөн­гө төгрө­гөө тараа­чих­сан. Сонгогч нар­тай олон жил ажилла­чих­сан. Ингэж сайхан гүй­цэл­­дүүлж аваад тэд маань одоо хаалгаа дот­роосоо түгжжээ. Тэгээд гадаг­шаа юу гэж зар­лигдаж байна гээч. “Та нар сон­гуульд оролц­­вол дуучин авахгүй шүү, тэгэхгүй шүү, ингэхгүй шүү” гэсэн баа­хан хатуу болзол. Иймэрхүү маягаар бэлтгэсэн хэтэрхий шударга биш орчинд эмэг­тэй­­чүүд сонгуульд орох гэж байна. Энэ бол Мажигийн Тунга­лагийн хэлснээр алтан гин­жийг тас­лагтун гээд баа­хан эрэгтэй­чүүд эмэгтэй­чүүдийн өмнөөс хараад зогсч байна гэсэн үг.



“Бид нар гэзэг үсээ сагсалзуулаад урдаас нь гүйж очоод тэр гинжийг таслаж чадах уу. Энэ  ямар муухай даргад дуртай авгай вэ гээд унтраа­гаад л түлхээд унагачихна  ш дээ. Хүүхэд байхад ч алтан гинжийг тас­лаад байдаг байлаа л даа. Одоо бол энэ болохгүй. Эрх тэгш байдал, шударга ёс алдагдсан учраас энэ байд­лыг засахыг шаардах ёстой. Одоо эд нарын хэ­лээд бай­гаа шударга ёс, эрх чөлөө, хүний үндсэн эрхийн зарч­мууд, сонгох сонгогдох эрхээ хатуу нэхэх хэрэгтэй байна” гэсэн хатагтай М.Тунгала­гийн үг л орой руу орж байна.

Ингэхэд юу болоод өнгөрөв өө.

“Нэр дэвшиж болноо бол­но, тойргоо судал, ажил­ла. Тэгээд судалгаа яаж га­рахыг харъя. Үнэхээр дээ­гүүр гараад ирвэл нам дэм­жилгүй яахав”  гэсэн найрсаг дарга нарын үгэнд хууртсан бүсгүйчүүд хавар­жин Монго­лын тал нутгаар давхилаа. Хөөрхийс, бүсгүй хүний уян сэтгэл яаж тэсэ­хэв. Орсон гар­­сан айлуудын бүгээн амьд­­ралд сэтгэлээ урж, өврөөн тэмтэрч явсаар байд­гаа үрээд, баахан су­дал­­гааны дүнтэй ирцгээ­сэн. Тун цөөхөн нь иргэдийн дэмжлэ­гийг илтгэсэн шудар­га хариу­тай, шууд өрсөл­дөөнд оро­ход бэлэн өндөр рей­тингтэй эргэж ирээд нам­даа илтгэ­сэн. Гэвч нөгөө найр­саг дар­га нар аль хэдий­нэ хороо най­руул­дагаа най­руулж, хийд­­­­гээ хийчихээд угтсан. Ингэж үрэх гэж дээ. Ёстой голд нь ортол гомдоож байна гэхээс өөрөөр харах нөхцөл алга. Эмэгтэйчүү­дийн нуруун дээр энэ улс орны амьд­ралын талаас илүү хувь нь явдаг байтал эд бидэнд яаж ингэж хандаж чадаж байнаа гэж цамна­маар санагдана. Үнэ­хээр эмэгтэйчүүд бид эрчүү­дийн тоглоом болсоор иржээ. Хувийн амьдрал гэх амтлаг тойрог доторх ялалт хийгээд ялагдлынхаа тухай асуудлыг түр хаяад, өөр өндөр тавцан дээрхийг ярья. Жинхэнээсээ бид тэд­ний хөлд үрэгдсээр ирснээ бодъё. Дандаа эрчүү­дийг дэмжиж, эрчүүдийн тө­лөө ажиллаж, эрчүүдэд са­на­лаа өгч ирсэн эмэг­тэй­чүү­дийн төлөөлөл өнөөдөр яа­гаад нэг муу сайдын хэлтэй ам­тай ганц хоёр суудлаас дээш гардаггүй юм бэ. Яа­хаараа парламентад оюун­тай тар­хи­тай, мэдлэг­тэй чадалтай хүчирхэг эмэгтэй­чүүд сонгог­дон орж, ядахдаа бүлгийн хэмжээний суудлын тоотой болж чад­даг­гүй юм бэ. Шинэ Монго­лын хорин хэдэн жи­лийн түүхэнд бидний авир­­сан хөдөлмөр, зүтгэсэн зүт­­г­э­­лийг яагаад хэн ч үнэл­сэн­гүй вэ.  Энэ байдлыг одоо улс төрд халах цаг иржээ.

Хамгийн эхлээд хоорон­доо уралцдагаа больцгооё. Хавар­жин муусайн эрчүү­дийн турхиралтаар хүүхнүүд нэг нэгэнтэйгээ ил далд тэм­цэлдэж, байдгаа үрж бар­лаа. Одоо жинхэнээсээ нэгдэж суръя. Ухаантай байцгаая. Юмыг тооцож суръя. Нэр дэв­ших эрх халаасалсан нэг хоёр эмэгтэй ч ухаантай байя. Та нарыг хамаг хүчээ­рээ үзээд ч ялахгүй тамын тойргууд дээр л зоож байгаа шүү.

Бусад бүсгүйчүүддээ уриалъя. Өнөөдрөөс эхлээд ямар намуудыг  бид дэмжих­гүй вэ гэдгээ тодорхойлъё. Энэ бол ерөөсөө л хууль зөрчиж байгаа намууд. Бүр энгийнээр хэлье. Жагсал­тын нэрсийн эхний 10 дотор 2 эмэгтэй нэр дэвшигчийг ядаж оруулаагүй намыг бүү сонго. Анхнаасаа хуулиа биелүү­лэх­гүй уландаа гиш­гэж бид­нийг дорд үзэж байгаа нөхдүүдтэй тэмцэл өрнүүлье.

Насан турш бидний найр хайрын хоймор ханхалзаж, хамаг зүтгэлийг минь зал­гил­­саар ирсэн эрчүүдтэй тэм­цэж, хуулиар олгогдсон сон­гох сонгогдох эрхээ олж, дар­халж авцгаая, хүүхнүүд ээ.

Эмэгтэйчүүд ээ, бидэнд зориулсан тамын тоглоом эхэлж байна. “Өрөг”-ийг нь нураагаад өгье бүгдээ­рээ... Тэмцлээс ухраад л байвал бид хэзээ ч ялахгүй. Одоо­ноос эхлээд бидний гагнасан гинжийг таслах гээд тэд гүй­дэг болохын төлөө хөдлөх хэрэгтэй боллоо.