М.Батчимэг: Цагдаа, хүчний байгууллагад тогтолцооны шинэчлэл хийх цаг нь болсон
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгтэй цагдаагийн байгууллагын шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Цагдаагийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хууль болон Цагдаагийн албаны хуулийн төслийг боловсруулсан байна. Эдгээр төслийг саяхан “Иргэний танхим”-аар хэлэлцүүллээ. Нэг зүйлийг тодруулж асуухад эдгээр хуулийн талаар өмнө нь ярьж байв уу, эсвэл сүүлийн үед өрнөсөн үйл явдлуудтай холбоотойгоор яаравчлан боловсруулав уу?
-Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжээд хорь гаруй жил болсон мөртлөө цэрэг, цагдаа, шүүх гээд аюулгүй байдлыг сахин хамгаалах байгууллагуудынхаа тогтолцоог өнөөгийн нийгэмд нийцүүлэн шинэчлэх талаар далайцтай өөрчлөлт хийж амжаагүй. Холбогдох хуулиудыг ганц нэгээр нь өөрчилж, зарим талаар эрхзүйн орчин нь шинэчлэгдэж ирсэн боловч яг бүтэц, тогтолцооныхоо хувьд өмнөх нийгмийн хэв шинжийг хадгалсаар ирсэн. Шинэчлэлийн үзэл санаа туссан хэсэг бусаг оролдлого хийж ирсэн боловч цогцоор нь өөрчилж чадаагүй байна. Манайтай ижил цаг хугацаанд нийгмийн шилжилт хийсэн зүүн Европын орнууд энэ талаар цогц өөрчлөлт хийчихлээ. Европын холбоонд элсэхийн тулд холбооны шаардлагын дагуу цэрэг, цагдаа хүчний байгууллагаа ардчилсан нийгмийн онцлогт нийцүүлэн өөрчилсөн.
Өнөөдөр Монголд шаардлагатай байгаа шинэчлэл бол ардчилсан нийгэмд цагдаагийн байгууллага яг ямар байдлаар ажиллах ёстой вэ тэр жишгийг тогтоох явдал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Цагдаагийн албаны тухай болон Цагдаагийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай тэрхүү шинэчлэлийг зорьж буй юм. Жишээ татья. Социализмийн үед нэг нам, төрийн зүгээс хүсч байгаа дэг журмыг нийгэмд мөрдүүлэхэд зориулагдсан цагдаатай байсан. Өнөөдөр ч энэ чиг үүргээрээ л ажиллаж байна. Тэгвэл ардчилсан нийгэмд цагдаа ямар байх ёстой вэ гэхээр иргэдийнхээ амь нас, эд хөрөнгө, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй. Яг энэ шинэчлэл цагдаад хийгдээд энэ үзэл санаагаар хэрэгжиж байна уу гэхээр үгүй. Ингээд аваад үзэхээр хүчний байгууллагуудын шинэчлэлийг цогцоор нь харах, хэрэгжүүлэх хэрэгтэй болжээ. Тэгэхгүй бол хуучин нийгмийн сэтгэхүй энэ байгууллагуудаар дамжиж байгаа тохиолдолд ардчилсан нийгмийн асуудлуудыг зохицуулна гэдэг улам төвөгтэй болж байна. Энэ бол 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлж буй алхам.
-Цагдаагийн албыг бүтэц, тогтолцоогоор нь шинэчлэнэ гэхээр дарга нар нь халагдаж солигдох нь гэдэг шуугиан үүсэх байх?
-Хамгийн гол нь улстөрчдийн зүгээс улстөржүүлэх, намчирхахгүйгээр энэ асуудалд хандах ёстой гэж бодож байна. Энэ бол нийтлэг эрх ашиг. Хэн нэгний эсрэг биш хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө биш гэдгийг харж чадвал урагшаа явна. Хоёрдугаарт, цагдаагийн алба шинэчлэгдэнэ. Шинэчлэл өөрөө зарим хэсгийн эрх ашгийг цаагуураа хөндөж байдаг. Хэнийг өөрчлөх гэж байна вэ, хэн дарга цэрэг болох гэж байна вэ гэдэг өнцгөөр биш шинэчлэл гэдэг өргөн хүрээнд харж чадвал амжилтад хүрнэ.
-Цагдаагийн албаны тухай хуулийн үзэл баримтлал юу вэ. Өнөөдрийн ажиллаж ирсэн бүтцийн юуг нь яаж өөрчлөх юм бэ?
-Цагдаагийн албаны тухай хууль бол байгууллагын тухай хуулиудаас өөр гарна. Цагдаагийн байгууллага дотроо их олон албатай. Хэв журам сахиулах, эрүүгийн хэргийн, замын хөдөлгөөний гээд олон хуваагдаад явдаг. Тэдгээрийн чиг үүргийг нь ялгаатайгаар тодорхойлоод байх ёстой албадад нь эрхийг нь өгөх хууль болох юм. Онцлох зүйл гэвэл цагдаагийн байгууллага нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх хоёр үүрэгтэй. Өнөөдөр эрүүгийн цагдаагийн газар гээд байж байна. Маш цөөхөн хүн олон асуудал хариуцан ажилладаг. Хүний наймаа, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, үндэстэн дамнасан том хэргүүд, албан тушаалын гэмт хэргүүд гэхчлэн маш олон том гэмт хэргүүдийн араас цөөн хүн хөөцөлдөж байна. Хоёрдугаарт, мөрдөх албыг тэр чиг үүрэгтэй нь уялдуулаад эрхийг нь бүрэн өгье гэж хуульд тусгаж байгаа. Гүйцэтгэх ажлын шугамаар мөрдөх ажиллагаа явуулах эрх, үүргийг энэ мөрдөх албанд хангалттай өгье гэж ярьж байна. Зөвхөн мөрдөх ажиллагаа явуулаад гэмт хэргийг илрүүлдэг биш шаардлагатай төвшинд эрхийг нь олгоё гэж ярьж буй хэрэг. Мөрдөх алба нь үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй ажиллах ёстой. Харин хэв журмын цагдаа бол орон нутагтайгаа ойрхон ажиллана. Энэ хүрээнд цагдаагийн албаны тухай хуулийг ярьж байгаа.
Гурав дахь нь маш чухал асуудал. Энэ нь цагдаагийн дэргэд иргэний зөвлөл байгуулахаар хуульд тусгасан явдал. Үүгээр цагдаа, иргэн хоёрыг холбох механизмыг бүрдүүлье гэж байгаа юм. Үндсэндээ Цагдаагийн албаны тухай хуульд ийм гурван зүйлийг тусгаж байна. Тэгэхдээ зөвхөн энэ гурав биш цагдаагийн байгууллага, албан хаагчийн ажиллах дүрэм, журмыг тодорхой хуульчилж өгсөн. Жишээлбэл, баривчилгаа явуулдаг арга ажиллагааг их шүүмжилж байна. Мэргэжлийн төвшинд байна гэж ярьж байна. Энэ нь үйл ажиллагааныхаа үед мөрдөх мөрдөх журам, дүрэм цагдаад дутагдаж байгаагийн л илрэл. Өнөөдөр цагдаа ямар дүрэм журам мөрдөх ёстойг иргэд мэдэхгүй байна. Тийм болохоор цагдаагийн албан хаагч үүргийнхээ дагуу ажиллаж байна уу, үгүй гэдгийг мэдэх боолцоо алга. Тэгэхээр далд байдаг дүрэм, журмыг ил болгох хэрэгтэй. Ингээгүйгээс болоод цагдаа, иргэн хоёрын хооронд зөрчил гардаг. Үүнийг зохицуулж өгөх ёстой. Тэрнээс гадна долдугаар сарын 1-тэй холбоотой хэрэгт цагдаа буудсан, буудаагүй гэдэг асуудалд эзэн нь олдохгүй явж байна шүү дээ. Энэ чинь нөгөө л нарийн процесс, журмыг нь хуульчилж өгөөгүйтэй холбоотой. Цагдаагийн албаны чиг үүргийг нь өөрчлөх, чиг үүрэгтэй нь холбоод бүтэц тогтолцоог нь шинээр авч үзэхээр хуулийн төслийг боловсруулсан.
-Тэгвэл Цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлын хуулиар юуг өөрчлөх вэ. Цагдаагийн эрх мэдлийг нэмсэн үү, эсвэл хязгаарласан уу гэдэг сонин байна?
-Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлын хуулиар цагдаа гэдэг хэн юм бэ гэдгийг тодорхой болгосон. Олон нийтийн сайн сайхны төлөө явж байгаа бол ажил үүргээ гүйцэтгэх үүрэг нь тодорхой байхаар хуульчлагдсан. Үүргээ биелүүлэх явцдаа “Би ийм зүйл хийчихвэл хэрэгт орчих болов уу, яах бол” гэж айж эргэлзэлгүйгээр ажиллах орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй Мөн үүрэг даалгавар өгсөн бол төр цагдаагаа хамгаалалтдаа байлгадаг эрх зүйн тогтолцоо байх ёстой. Цагдаа нарын цалин бага байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж яваад бэртэж гэмтэж байна, амь насаараа хохирч байна. Энэ тохиолдолд олгодог нөхөн олговор, тэтгэмжийн хэмжээ бага, бусад орнуудынхтай харьцуулахад хэтэрхий бага. Нөгөө талаас ажил үүргээ гүйцэтгэхдээ хэрэглэдэг тусгай хэрэгсэл тааруу. Өөрийнх нь амь нас баталгаагүй байдалд байгаа. Тэгэхээр хангамж, хэрэгслийг нь хүртэл хуульчилж өгье. Эрхийг нь хангаж өгье, нөгөө талаас шаардлагаа ч хатуу тавья гэж байгаа юм. Энэ хууль гарчих юм бол нийгэм цагдаатайгаа илүү нийцтэй хамтарч ажиллана, амар тайван байдал илүү хангагдана гэж ойлгож байгаа.
-Зөвхөн хууль гараад шинэчлэл бий болчихгүй байх л даа. Үүнд өөр юу шаардлагатай вэ. Тухайлбал, цагдаагийнхан өөрсдөө үүнийг юу гэж харж байна вэ?
-Анзаараад байхад аливаа шинэчлэлийг хийхэд хүлээж авах нийгмийн сэтгэл зүй их чухал байдаг. Тухайн салбарт нь ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн бэлтгэл хангагдах маш чухал. Тэгэхээр цагдаагийн байгууллагуудын ажилтнуудтай уулзаад санал бодлыг нь сонсоод ярилцаж байхад цагдаад тийм хөрс нь бий болчихсон байна. Тухайн цагдаагийн албан хаагчтай холбоотой гэхээс илүүтэй төрийн бодлого, зохицуулж байгаа хууль эрх зүй, цагдаагийн байгууллагатай холбоотой асуудлууд голдуу байгаа. Үүнийг цагдаа дотроосоо маш сайн мэдэрч, ойлгож байна. Одоо хамгийн гол нь шийдвэр гаргах төвшинд улс төрийн эр зориг чухал. Ер нь өнөөдрийг хүртэл манай хуулиуд, бодлого, шийдвэр байгууллага руу түшиглэсэн, байгууллагын даргад эрх мэдэл олгосон, түүгээр дамжуулж удирдах гэсэн социализмийн үеийн инерциэ хадгалсан шинжтэй явж ирлээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиуд өөрчлөлт дотроосоо, дотор нь ажиллаж байгаа хүмүүстээ тулгуурлан хийгдэх ёстой гэдэг үзэл санааг баримталсан. Төрийн алба, тэр дундаа цагдаагийн алба гэдэг иргэдийн өмнөөс хатуу ширүүнийг үүрч, хүнд хэцүүтэй тулгардаг алба учраас ажилтнуудын нийгмийн баталгаа нь төрийн бусад албан хаагчидтай адилтгахааргүй төвшинд байх ёстой гэж үзэж Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг санаачилсан. Хэлэлцүүлгийн явцаас харахад салбарынхан их дэмжиж байна.
-Энэ удаагийн парламентаар хэлэлцэж амжих уу?
-Хуулийн төслийг нухацтай боловсруулах, өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийх хэрэгтэй гэж Ерөнхийлөгчөөс өгсөн. Тийм учраас энэ УИХ-ын хугацаанд хэлэлцэх эсэхийг хэлж мэдэхгүй байна. Юутай ч анхны төслүүдийг эхлээд цагдаагийн албан хаагчдаар өөрсдөөр нь хэлэлцүүллээ. Төрийн албаны зөвлөл, шүүх, прокурор гээд их өргөн хүрээнд цуглаад анхны хэлэлцүүлгийг иргэний танхимд хийсэн. Хэлэлцүүлж байгаа шалтгаан нь хууль хийх технологийг өөрчлөх ёстой гэдэгт байгаа юм. Өнөөдөр хууль хийнэ гэхээр хэдхэн гишүүн хаалгаа түгжиж сууж байгаад хийчихэж байна. Бид анхны үзэл санааг гараад ирэхээр хамгийн түрүүнд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийг сонсч байж ажлаа үргэлжлүүлэх ёстой гэж үздэг. Хуулийн төслүүд өргөн баригдтал нэлээн хугацаа хэрэгтэй байх.
-Цагдаагийн албыг бүтэц, тогтолцоогоор нь өөрчлөхийг эсэргүүцэх хэсэг байж болох юм. Ерөнхийлөгчийн санаачилгаар болон оролцоотойгоор өрнөсөн зарим нэг шинэчлэл, өөрчлөлтийг эсэргүүцэх, сөрөх хандлага бас байгаа шүү дээ?
-Ерөнхийлөгч хэн нэгэн хэсэг бүлгийн ашиг сонирхолд үйлчлэх, аль нэг намын бодлого үйл ажиллагааг дэмжих зорилготоор үүнийг санаачлаагүй. Түүний санаачилсан ажлууд Монголын нийгэмд тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдэх зорилготой байдаг учир бэрхшээлтэй боловч даваад гардаг. Амжилттай хэрэгждэг.
-Энэ хавар өрнөсөн зарим үйл явдлууд цагдаагийн байгууллага биш болсныг харууллаа гэж хэлэх хүн олон байна. Цагдаагийн удирдлагууд үүний шалтгааныг эрхзүйн орчинтой холбон тайлбарлаж буй юм байна. Эрхзүйн орчныг нь өөрчилснөөр цагдаа дахь улстөрийн нөлөөллийг хааж чадах уу?
-Жишээлбэл, шүүхийн тогтоолыг биелүүлэхээс цагдаа татгалзаад цагдан хорих үйл ажиллагаанд саад учруулсан. Энэ бол цагдаад улстөрчид нөлөөлөөд байгаагийн, хараат бус үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаагийн илрэл. Энэ нь цагдаад ч нийгэмд ч маш их зүйлийг ойлгуулсан. Ер нь аливаа хүндрэл бэрхшээл нь сургамж болж, сургамж нь цааш зөв зүйтэй зүйлд хөтөлж байвал зөв болно. Алдаан дээрээс сурахгүй цааш үргэлжлүүлбэл байдал улам л хүндэрнэ. Алдаатай нүүр тулгарч байгаа олон жишээг бид харлаа. Шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзсан, саяын баривчилгаа гээд сүүлийн жилүүдэд тулгарч байгаагүй бэрхшээлүүдийг бид харлаа.
Ер нь цагдаагийн алба өөрөө хуулийн хүрээнд хуулиа ягштал мөрдөөд ажиллана гэдэг бол бусдаас хараат бус байх баталгаа. Үйл явцыг удирдах дарга удирдлагын хувьд ч, алба хааж байгаа цагдаагийн хувьд ч тодорхой болгож байна. Зайлшгүй зэвсэг хэрэглэлээ гэхэд ямар даалгавраар ямар зорилгоор, яаж тайлагнах вэ гэдгийг бүгдийг нарийн процессоор зааж өгнө. Энэ нь дарга дураараа авирлахыг, улстөрчид дураараа оролцохыг хаана гэсэн үг. Одоо бол хууль ерөнхий, цоорхой байгаа учраас асуудал гарч байна. Тодорхой болгоно гэдэг хөндлөнгөөс нөлөөлөх боломжийг хааж байна л гэсэн үг.
-УИХ-аар цагдаагийн байгууллагатай холбоотой хуулийн төслийг бас хэлэлцэж байгаа шүү дээ. Тэрэнтэй яаж уялдах юм бэ?
-Зайлшгүй тэмдэглэн хэлэх ёстой зүйл. УИХ-д Засгийн газраас өргөн баригдсан Цагдаагийн байгууллагын шинэчилсэн найруулга, зарим хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Тэрхүү шинэчилсэн найруулгад цагдаагийн нийгэм, эрхзүйн баталгаа, үйл ажиллагааг нь сайжруулах шинэлэг заалтууд байгаа боловч дахиад л нөгөө сууриар нь харах асуудал орхигдсон. Цагдаа өөрөө иргэн байх, иргэдийнхээ төлөө ажиллах, цагдаагийн алба бүхэлдээ ардчилсан нийгэмд зохицсон хариуцлагатай, ил тод, иргэний байх үзэл санаанууд туссан уу гэвэл хангалттай биш. Тийм учраас Ерөнхийлөгч зэрэгцээд хуулийн төсөл өргөн барьж байна. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулах гээд нэг хуулийн төсөл байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын өргөн барьсан уг хуулийн төсөл иргэдийн жагсаал, цуглааны үед үүссэн эмх замбараагүй байдлыг зохицуулахад зэвсэгт хүчнийг татан оролцуулах, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой. Энэ нь иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэх гэлээ гэдэг эмзэглэлийг бий болгохоос ч аргагүй. Нэгэнт цагдаагийн байгууллагатай холбоотой ийм зүйл яваад байгаа учраас хуулийг цогцоор нь харах ёстой гэж үзсэн. Хуучин хуульдаа нөхөөс тавиад яваад байх биш сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Цагдаа, хүчний байгууллагыг тогтолцооны шинэчлэл хийх цаг нь болсон.
-Цагдаа, хүчний байгууллагын асуудлаас үүдээд Хууль зүй, дотоод хэргийн сайдад хариуцлага тооцох асуудал УИХ-аар саяхан хэлэлцэгдсэн. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна. Түүнд үнэхээр хариуцлага тооцох ёстой байсан уу?
-УИХ-ын гишүүдийн нэлээн хэсэг нь хариуцлага тооцох шаардлагатай гэдэг дээр санал нэгдэж байсан. Одоо хараад байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд маань хууль зүйн чиг үүргээ орхигдуулаад хууль, шүүхийн байгууллагын шинэчлэлд санал, санаачилга муутай явж ирсэн. Мөн өөрөө хууль зөрчсөн тод жишээ бол Хууль зүй дотоод хэргийн сургуулийг хууль зөрчиж байгуулсан явдал. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч шаардлага хүргүүлчихсэн байж л байгаа. Ц.Нямдорж хууль зүйн сайдын үүргээ гүйцэтгэж байна уу гэдэгт маш эргэлзээтэй зүйлүүд бий. Нөгөө талаас дотоод хэргийн асуудалд хэтэрхий анхаараад, тэр тусмаа буруу анхаараад байх шиг. Жишээлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сургуулийг хууль бусаар байгуулаад зэвсэгт хүчний байлдааны анги нэгтгэлийг Дотоод хэргийн сургууль дээр татан авсан. До яам чиглэл рүү хэтэрхий ажиллаад байгаа, зөв зарчим дээр явж чадахгүй байна л гэж хэлнэ.
-Зэвсэгт хүчний ангийг Дотоод хэргийн сургууль дээр татсан гэдгийг тайлбарлахгүй юу?
-Хилийн цэргийн сургууль бол цэргийн анги. Зэвсэг техниктэй. Санхүү, аж ахуй бүгдийг нь Дотоод хэргийн сургуультай нийлүүлчихсэн. Энэ буруу байна гэдгийг эхнээс нь хэлж байсан. Хууль бусаар цэргийн техник хэрэгслийг Дотоод хэргийн их сургууль дээр байршуулчихсан байж байгаа. Найдвартай эсэх, ер нь ямар байдалтай байгааг нь сайн мэдэхгүй. Энэ талаараа ч Хууль зүй, дотоод хэргийн сайд тайлагнах ёстой.

асуулт