Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших боломжтой юу
Н.Энхбаярыг баривчлахад улс төрийн захиалга байсан үгүйг мэдэхгүй. Харин баривчлагдаагүй бол улс төрийн зарим үйл явдал өрнөх нь тодорхой байлаа.
У.Хүрэлсүх: Хэрвээ Н.Энхбаяртай эвсвэл бид тусдаа нам байгуулна
Н.Энхбаярыг баривчлахад улс төрийн захиалга байсан үгүйг мэдэхгүй. Харин баривчлагдаагүй бол улс төрийн зарим үйл явдал өрнөх нь тодорхой байлаа. МАН-ын удирдах зөвлөлийн нэгэн хурал дээр У.Хүрэлсүх “хэрвээ Н.Энхбаярын МАХН-тай эвсч сонгуульд орвол бид тусдаа нам байгуулна” гэж мэдэгджээ. Сонгууль хаяанд тулж хаалгыг нь тогшиж байхад хийтэй гэмээр ийм халуун цочмог мэдэгдэл хэлэх гэснээ хэлдэг У.Хүрэлсүхээс л гарна. МАХН-ыг МАН-тай эвсүүлэх хүчтэй шахалт, эвсэхгүй бол намаас гарна, хагална, задална гэсэн УИХ-ын зарим гишүүдийн шантаажийн эсрэг намын залуу генсек эцсийн аргаа хэрэглэсэн нь энэ бололтой. Түүний зориуд онцолсон “бид” гэдэг нь өөрийнх нь байгуулсан Зүүний хүчний холбоо, бас хотын бүлгийнхэн. МАН-ын хамгийн хүчирхэг бүлэг нь энэ хоёр. МАН дотор ардаа хүчтэй багтай, доороо баттай хөлтэй нь У.Хүрэлсүх, М.Энхболд нар. Яг өнөөдөртөө энэ хоёр бүлэггүйгээр МАН нэг л томорч, тодорч харагдахгүйг У.Хүрэлсүх тооцсон хэрэг. Улстөрд мөнхийн дайсан, мөнхийн найз байдаггүй гэдэг. Өчигдөр найзууд явсан МАН-ынхан ба Н.Энхбаяр өнөөдөр эмээлийн бүүрэг шиг хоёр тийш харжээ. Өөрийг нь “авлигын загалмайлсан эцэг” гэж цоллон цээрлүүлнэ хэмээн сонгуульдаж явсан М.Энхсайхантайгаа Н.Энхбаяр нь өнөөдөр журмын нөхөд болжээ. Н.Энхбаяр бол дарангуйлагч, түүнийг унагаж, устгахгүйгээр нийгэм цэвэршихгүй гэж жагсдаг иргэний нийгмийнхний зарим нь өнөөдөр өнөөх “дарангуйлагч”-ийнхаа улстөрийн холбоотон, улаан фэн нь болов. Улстөрчид үнэхээр “миний дайсны дайсан бол миний найз гэдэг” зарчмын дор эрх ашгийнхаа төлөө чөтгөртэй ч нөхцөж чаддаг нь эндээс харагдана. Энэ утгаараа сонгуулийн ялалтын төлөө МАН-ынхан МАХН-тай эвсч нэгдэхэд буруугүй ч юм шиг. Үүнд саад тавьснаараа У.Хүрэлсүхэд намаа гэх сэтгэл, сонгуульд ялах зорилго байхгүй ч юмшиг. Гэтэл энгийн ухамсрын төвшинд, зарчим, улс төрийн соёл талаас нь харвал У.Хүрэлсүхийн байр суурь зөв юм. Эргээд эвсч нийлэх л байсан юм бол гишүүдээ хоёр талцуулж, иргэдийг залхааж Монголын улстөрийг бүтэн гурван жил хөлдөө чирэх ямар хэрэг байсан юм. Анх яагаад хоёр салсан, яг тэр шалтгаанаараа эргэж нэгдвэл олон хүнд \маш олон хүнд шүү\ “ард түмэн бол цагаан цаас түүн дээр юу ч бичиж болно” гэдэг доромжлолтой адилхан санагдана.
МАХН-тай эвсэхгүй гэсэн У.Хүрэлсүхийн мэдэгдэл Н.Энхбаярын чихэнд гэрлийн хурдаар хүрсэн нь мэдээж. Иймд тэрээр УИХ-д МАХН-ын бүлэг байгуулахаар шаргуу шамдав.УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ эргэж буцаж, Хөвсгөлд “MCS”-ийн Энх-Амгалантай хамт найдвартай дэвшүүлнэ гэсэн намын удирдлагуудынх нь амлалт Ц.Даваасүрэнг эргэлзээнд оруулсан байв. Гэхдээ л Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очироос гадна Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Цэнгэл нар хүч нэмснээр УИХ дахь МАХН-ын бүлэг албан бусаар бэлэн болж бараг зарлах л үлдээд байв. Н.Энхбаяр баригдахынхаа өмнө “Их хуралд МАХН-ын бүлэг байгуулагдахаас айсандаа намайг барилаа” гэж ТВ-9 телевизээр мэдэгдсэн нь үүнийг гэрчилнэ. Эрх баригчид түүний хэлснээр айгаагүй байж болох ч, парламентад намын бүлэгтэй Н.Энхбаяртай ярьснаас, намын бүлэггүй сул Н.Энхбаяртай өрсөлдсөн нь дээр. Н.Энхбаяргүй МАХН бүр ч амар гэж тооцсон байх. Үүнийг батлах явдал, үйлдэл ердөө гурав хоногийн өмнө Ардын намаас гарав.
Тэд өнгөрсөн баасан гаригт бүлгээ хуралдуулж УИХ-д намын бүлэг байгуулж болох гишүүдийн тоо наймаас дээш байсныг 15-аас доошгүй болгож өөрчлөх улстөрийн шийдвэр гаргалаа. Ингэснээр Н.Энхбаярыг баригдсанаас хойш эрч нь суларч буй МАХН-ын бүлэг байгуулах ажил гацаанд орлоо. Н.Энхбаярыг баривчлахад халдашгүй эрхээрээ саад хийж, сайд Ц.Нямдоржийг огцруулах гэсний төлөө тэдэнд ирж буй “шагнал”-ын түрүүч нь энэ юм. Хэрвээ МАХН-ын бүлэг байгуулагдаж, Н.Энхбаяр баригдаагүй байсан бол улстөрд юу өрнөх байсан нь бас сонин. МАН 45 суудалтай. Тэндээс найман хүн гарснаар тус нам парламентад 39-өөс дээш суудалтай албан ёсны олонхийн байр сууриа хадгалж үлдэхэд хоёр суудал дутна. Уг нь хуулиараа тухайн сонгуулийн дүнгээр парламентын олонхи, цөөнхийг тодорхойлдог. Гэхдээ л МАХН-ын бүлэг байгуулагдснаар МАН олонхи биш болсон, С.Батболдын Засгийн газар эрхзүйн чадамжгүй, цаашид МАН хамгийн олон суудалтайн хувьд МАХН-ын юмуу, АН-ын бүлэгтэй эвсч хууль ёсны Засгийн газраа байгуулах ёстой гэсэн хаврын синдром Төрийн ордны гадна дотроос зэрэг “зодож”, гавихгүй ч гэсэн лай болох улстөржилт өрнөх байлаа.
Бүлгийн гишүүдийн тоог 15 болгох нь сонгуулийн өмнө тойргийн шантааж хийсэн, тэрэндээ хүрэхгүй болохоор намаасаа урваж шарвасан наймхан хүнийг хуулийн дарангуйллаар хүчээр зогсоох богино зайн улстөр. Харин энэ нь цаашид тогтох бас нэгэн буруу жишгийн эхлэл бөгөөд дараагийн УИХ-д гурав дахь хүчнээс сонгогдох гишүүдийг бүлэггүй байлгах, зөвхөн МАН, АН хоёр л дангаар ноёлохын тулд хуулийг өөртөө зориулж, хууль тогтоох давуу эрхээ ашиглаж байгаа нэг хэлбэр юм. Жишээ нь, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тухайн сонгуулийн дүнгээр байгуулагдсан намын бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгодог. Эвслийн Засгийн газар байгуулахад хүрвэл сул гишүүдээс илүү албан ёсны бүлэгтэй түрүүлж ярьдаг. Хэрвээ наймаараа байвал МАХН тэргүүтэй эвслийнхэн бүлэг байгуулах хэмжээний суудал авч мэднэ, Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын аль нэг нь УИХ-ын дэд дарга болно, эдгээрийг хаахын тулд наймыг 15 болгох алсын улстөр энд байж магадгүй. Надад улаан, цагаан хоёулаа бий гэдэг шиг МАХН-ын эвсэлд МАН, АН-ын аль алиных нь “дайсан” бий шүү дээ.
Н.Энхбаярыг баривчилсан Э.Амарбат, өмгөөлсөн О.Баасанхүү нар нэг ангийнхан
Н.Энхбаярыг хэрхэн баривчилсныг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хэлсэнээр нэг л хүн \сайд Ц.Нямдорж\ унтаж, бусад нь бүгдээрээ шөнөжин зурагтаар харсан учраас үйл явдлыг тоочин нурших нь илүүц юм.Ойлгомжгүй, эргэлзээтэй юмс энд их л байдаг.Жишээ нь, “мөрдөн байцаалтын нууц, задлах эрхгүй” гэдгээр хуулийнхан сэтгүүлчдээс их юм нуудаг. Гэтэл сая Авлигатай тэмцэх газрынхан сэтгүүлчдийг дуудаж авчирч байгаад өөрсдөө мөрдөн байцаалтын өнөөх нууцаа задалж байх юм. Эсвэл тэдгээр нь чулуу хөөлгөлт, түүнээс ч том хэргүүд цаана нь нууцаараа үлдэж байгаа юм болов уу. Ер нь экс Ерөнхийлөгчийг авлигын загалмайлсан эцэг, улсаасаа баян, аалзны торыг нэхсэн хүн гэдэгтэй нь зүйрлэбэл, 600 гаруй цагдаа сүр болгож есөн цагийн турш тусгай үүрэг гүйцэтгэж баривчилсан дуулиантай нь харьцуулбал Н.Энхбаярт тулгаж буй хэргүүд нь өнөөх У.Хүрэлсүхийн “Фургон”, С.Зоригийн аллагад гэж хориод өмдний тэлээ бэлгэнд авсан, татвар төлөөгүй болж хувирсан казиногийн гурван гишүүнийхтэй ойролцоо л юмнууд сонсогдоно лээ. Хамгийн гол нь эгэл жирийн иргэн ч, экс Ерөнхийлөгч ч хуулийн өмнө тэгш эрхтэйг, хулгай том бага гэлтгүй хуулийн хариуцлагатайг энэ баривчилгаа харууллаа. Басхүү хэрэг хуучирдаггүйг, АТГ-ынхан дандаа жараахай биш, зориглобол тул ч барьж чаддагийг мэдрүүлснээрээ, авлигын том хэргүүдийн салхивч бага боловч онгойсноороо энэ баривчилгаа “но”-той улстөрчдөд, өмнөх үеэ харж тэдэн шиг улстөрд ороод төрийн мөнгөнөөс хулгайлж баяжина гэж сэрүүндээ ч зүүдэлж явдаг шинэ үеийн улстөрчдөд ямар нэгэн хэмжээгээр сануулга болсон байх аа.
Алан хядах ажиллагаа, терроризм зэрэг том хэргүүд дээр очих хуулийн тусгай үүрэгтэй тусгайгийнхан яагаад тэнд очсон юм бол. Н.Энхбаяр бол алан хядагч биш, тусгайгийнхны том үүргийн дэргэд ердөө л “халаасны хулгайч” шүү дээ. 600 гаруй цагдаа байж яагаад бүтэн есөн цагийн турш сунжруулж жүжиг тавьсан юм бол. Жирийн иргэнд хүртэл байх ёстой хууль дээдлэх зарчим, хуулийн өмнө ижил тэгш байх эрхийг улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр яагаад шалан дээр унагаж, эрүүгийн гэмт хэрэгтэн, малын хулгайчийн төвшинд аваачсан юм бол. Сонголт өөрт нь байхад тэр яагаад хөлөөрөө биш, заавал оймстой хөлөө өргүүлж гарсан юм бол. Энэ мэтээр хариулт нь тодорхойгүй асуулт олон бий.Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг удирдсан АТГ-ын Э.Амарбат, экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгч О.Баасанхүү болон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар Их сургуулийн нэг төгсөлт, нэг ангийнхан байж таарсан нь холбоосын хувьд бас сонин л тохиолдол.
Эдгээр эргэлзээ, сониноос илүүтэй Н.Энхбаярыг баривчилснаар сонгуульд нэр дэвших боломж түүнд үлдэж байгаа эсэх нь хамгийн сонирхолтой. Сонгуулийн хуульд “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын болон хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, ял шийтгүүлж байгаагүй, ялгүйд тооцогдсон” хүн УИХ-д нэр дэвших эрхтэй гэжээ. АТГ-ын мэдээллээр бол Н.Энхбаяр татварын болон зээлийн өргүй. Энэ чиглэлээр ямар нэгэн ял авахгүй байх. Харин бусад хэрэгтээ ял шийтгүүлбэл 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болно. Одоогийн хуулиар сонгуулийг ирэх зургадугаар сарын сүүлийн долоо хоногт гэж байгаа. Сонгуулийг 60 хоногийн өмнө зарлана. Сонгууль зарласнаас хойш 20 хоногийн дараа намууд нэр дэвшүүлнэ. Ингэж тооцвол цаг хугацааны хуваариар ирэх тавдугаар сарын 20 хавьцаа нэр дэвшүүлэлт дуусна. Ялыг зөвхөн шүүхээс өгнө. Тэгэхээр энэ хугацаанаас өмнө Н.Энхбаярын шүүх хурлыг хийж ял өгөх нэг хувилбар бий. Тэр нь хийсэн хэргээс нь гадна цаг хугацаатай өрсөн байж түүний сонгогдох эрхийг хуулиар хааж байгаа улстөрийн ял ч гэж болно. Хэрвээ энэ хугацаанаас өмнө ямар нэгэн шүүх хурал болохгүй л бол Н.Энхбаяр суллагдаагүй ч, сэжигтэн хэвээр явсан ч нэр дэвших боломжтой ажээ. Харин нэр дэвшсний дараа нь ял өгвөл улстөрийн хувьд оновчгүй, гадаад ертөнцөд ч, дотроо ч муухай харагдана гэдгийг хэн хэн нь мэднэ. Ингэж сүр дуулиан болгож барьчихаад сонгуулийн нэр дэвшүүлэлт дуусахаас өмнө “уучлаарай” гээд суллачихвал Н.Энхбаярын нэр хүнд өснө, МАН-д халгаатай тусна. МАХН-ынхан даргыгаа баригдахад уландаа гишгэж байсан хууль дээдлэх зарчмыг жинхэнэ утгаар нь өргөмжилж эхэлнэ. Хуулийн байгууллагаар шалгуулж цэвэр гэдгээ нотоллоо гээд л. Иймд Ардын намынхан түүнийг сонгуулиас өмнө битгий суллаасай гэж дотроо залбирч, суллуулахгүйн тулд далдуур ажиллаж магадгүй. АН-ынхан Ерөнхийлөгч, ерөнхий прокуор нарын туслалцаатайгаар Н.Энхбаярыг суллуулчихвал яана гэх айдас Ардын намынхныг нэр дэвшүүлэлт дуусах хүртэл дагана даа.
Сонгогдсон намаа сольбол УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татъя
Н.Энхбаярыг суллуулах гэж намынхан нь жагсч шаардлага өгч явна.Тэдний улстөрийн тэмцлийг хүндэтгэхээс аргагүй. Гагцхүү хуульд л нийцэж байх учиртай. Харин хуульд огт нийцэхгүй улс төрийг сайд байсан, одоо УИХ-ын гишүүн байгаа хүмүүс манлайлж яваад үнэхээр гайхмаар. Энэ нь Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад авах хөдөлгөөн юм. Үүнийг сайд байсан нэгэн санаачлан удирдаж, УИХ-ын дөрвөн гишүүн дэмжиж Сүхбаатарын талбайд очиж гарын үсгээ зуржээ.Тэд ард түмэн гэж хэдэн хүнийг хэлээд байна вэ, ард түмнийг хэдэн хүнээр төлөөлүүлээд байна вэ. Бас ард түмний батлан даалтад авдаг заалт манай ямар хуульд буй, ямар улсад ийм жишээ байдаг юм бол. Улстөржөөд, жагсаад, гарын үсэг цуглуулаад батлан даалтад авчихдаг бол барьж хориод яах юм, ер нь хууль гэж байхын хэрэг юу байна. Хуулиар огт боломжгүй, ийм эрүүл бус санаачилгыг хууль тогтоогчид өөрсдөө санаачилж байгаа нь үнэхээр харамсмаар. Эндээс ямар хүнээр төрийн сайд хийлгэж, ямар хүнийг УИХ-д хууль тогтоолгохоор сонгосноо эргэж нэг хармаар.
Н.Энхбаярыг баривчлахдаа цагдаагийнхан хүний эрхийг зөрчсөн олон алдаа гаргасан гэж сайд Ц.Нямдоржийг огцруулахаар нэр бүхий дөрвөн гишүүн УИХ-д ханджээ. Тэд бас УИХ-ын гишүүний халдашгүй байдалд нь цагдаагийнхан халдсан гэж үзсэн байна. Энэ харин хуулиар боломжтой, гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Н.Энхбаярыг баривчилж болно. Түүний хуулийг үл хүндэтгэсэн үйлдлийг усанд живж байгаа хэн ч өөртэй нь адилхан урсч яваа өвснөөс зулгаадагтай адилтган ойлгож ч болно. Тэглээ тэглээ гээд улсынхаа Ерөнхийлөгч байсан хүнд, бүр энгийн иргэнд хүртэл байж боломгүй сүрийг үзүүлсэн, тэгэхдээ ардчилсан нийгэмд хамгийн эрхэм байх хүний эрхийг зөрчсөн гэдгээр олон түмний нэг хэсэг нь энэ үйл явдлыг буруутгадаг. Ганц иргэнийг баривчлах гэж 600 гаруй төрийн цагдаа есөн цагийн турш муур хулгана болж хөөцөлдсөнд дургүйцдэг. Хууль биелүүлэх ажиллагааг бус, шөнөжин Н.Энхбаяр ба цагдаагийнхны реалити шоу үзсэндээ олон хүн бухимддаг. Харамсалтай нь эдгээр бухимдлыг Н.Энхбаярын нэр хүндийн өсөлт мэт андуураад байгаа тал бий. Хэрвээ хуулийнхан тэгж сүрийг үзүүлэлгүй, тэгж олон цагаар сунжруулалгүй ур чадвараа ашиглан богино хугацаанд баривчилсан бол ийм бухимдал үүсэх үү. Олон түмэн нийтээрээ уг үйл явдлыг Ц.Нямдорж сайд шиг өглөө нь сониноос уншиж мэдсэн бол ингэж нийгмийн дуулиан болох байсан уу. Лав л УИХ нэг сайдыг огцруулах асуудал ярьж, нэг гишүүн салаавч үзүүлж эрүүгийн хэрэгтэн болохгүй байсан байх.
Ер нь Н.Энхбаярын баривчилгаа, түүнийг тойрсон үйл явдал дараахь гурван төрлийн хуулийн зохицуулалт шаардлагатай болсныг харууллаа.
Нэг.
Ерөнхийлөгчийн бие, унаа, байр халдашгүй. УИХ-ын гишүүдийнх ч тийм.Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж байж гэр, машинд нь нэгжлэг үзлэг хийх эрх нээгддэг. Жишээ нь, төрийн тэргүүний найз хулгай хийчихээд яг баригдах үедээ Ерөнхийлөгчийн машинд ороод суучихвал цагдаагийхан яаж ч чадахгүй нь. УИХ-ын гишүүний хамаатан нь гэмт хэрэг үйлдчихээд баригдах болохоороо гишүүний гэрт ороод суучихвал цагдаагийнхан орж чадахгүй, нуугдчихвал гэрт нь нэгжлэг хийх эрхгүй. Харин ч Ерөнхийлөгчийн машинд, УИХ-ын гишүүний гэрт халдсан гэдгээр цагдаагийнхан өөрсдөө буруудах янзтай. Тэгэхээр халдлагад өртсөн гэх дөрвөн гишүүний жишээнээс санаа авч халдашгүй байдлаа бусдад ашиглуулсан гэдэг нэр томъёо гаргаж, ашиглуулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх ёстойг хуульчлах хэрэгтэй болжээ.
Хоёр.
МАН бол Монголын нөлөө бүхий нам. Н.Энхбаяр ч хүчтэй улстөрч. Гэхдээ тэд хүчтэй гэдгээрээ нийгмийг хөлдөө чирж болохгүй. Хэрвээ МАН-ынхан МАХН нэрээ солиогүй байсан бол өнөөдрийн улстөржилт, талцал, баривчилгаа, улстөр хийх боломж Н.Энхбаярт олдох байсан уу, үгүй юү. Иймд тухайн нам УИХ-д суудалтай бол сонгуульт хугацаандаа нэрээ сольдоггүй байхыг хуульчлах ч хэрэгтэй болжээ. Хэрвээ сольбол Дээд шүүх шинэ нам гэж үзэн улс төрийн намын жагсаалтын хамгийн сүүлд бичихийг хуульчлан шийтгэж болох юм.
Гурав.
УИХ-д сонгогдсон хойноо нэр дэвшсэн намаа сольдог явдал Монголын үе үеийн парламентад байсан. 1996-2000 оны эрх баригч намаас УИХ-ын хэд хэдэн гишүүн гарч ИЗН, МоАН-ыг байгуулж байв.2004-2008 онд Л.Гүндалай АН-аас гарч тусдаа нам байгуулан улмаар тэр намынхаа квотоор Засгийн газрын гишүүн болж байлаа. Өнөөдөр МАН-аас найман гишүүн гарч МАХН-ын бүлэг байгуулах тухай хэвлэлийн мэдээ өдөр бүр гарч буй. Энэ нь Н.Энхбаярын баривчилгаанд, бүлэг байгуулдаг найман гишүүний босгыг 15 болгож яаравчлахад шууд болон шууд бусаар шалтаг шалтгаан боллоо. Улстөрийг тогтворгүй байдалд оруулдаг энэ үзэгдлийг хуулиар хязгаарлах л хэрэгтэй. Хэрвээ парламентад сонгогдсон намаа сонгуулийн бүрэн эрхийн хугацаандаа сольбол УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татдаг хуультай байвал энэ үзэгдэл зогсоно. Энд хувь хүний сонгох, сонгогдох эрх, үзэл бодлыг зөрчинө гэж ярьж болох ч, монгол төрийн эрх ашиг нэг хүнийхээс хүчтэй, эрхэм байх ёстой билээ.

Хэвлэлэийнхэнд
Жирийн иргэн
Монгол хүн
Монгол хүн
Энхжаргал
Гончиг Цэндийн
dorj
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
lol
enhee
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Нямдорж
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Уншигч
Зочин
boli
boli
zol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Demjeerei
Bek
zochin
Гэрэл
Гэрэл
Иргэн
Zochin
Зочин
hulsnii bicheech
Зочин
Хас
Зочин
good