Үхсэн буурын толгой
Монголын төрийг 13 жил тасралтгүй барьсан Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа үзүүштэй боллоо.
Монголын төрийг 13 жил тасралтгүй барьсан Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа үзүүштэй боллоо. Эргэн тойронд нь болсон үйл явдлууд баривчилгаанаасаа дутах юмгүй. Даргаа суллахыг шаардан Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулсан МАХН-ын гишүүдийн сургаар Сэнтрал тауэрт байрлах ресторанууд үйл ажиллагаагаа хэсэгтээ зогсоов. Г.В.Плехановын нэрэмжит дунд сургууль 14 цаг гэхэд хичээлээ тараасан байна. Дөрвөн жилийн өмнөх шиг үймээн дэгдэх нь гэж оросууд айсан бололтой юм. Ямартай ч BBC агентлагийн орос талбарт Н.Энхбаярыг баривчилсан тухай мэдээлжээ. Монголын Хүүхдийн төлөө газраас сэрэмжлүүлэг гаргалаа. Дөрвөн жилийн тэртээ учраа мэдэхгүй хүүхдүүд улс төрийн жагсаалын хохирогч болсны учир ийм алхам хийсэн гэнэ. Бид ер нь бүгдээрээ их сандарлаа.
Н.Энхбаяр энэ явдлын өмнө Төрийн ордонд сэтгүүлчид цуглуулж байгаад 7 сарын 1-ний үймээний үед улс төрийн намуудын удирдлагатай хийсэн уулзалтын протокол гэх 300 хуудас материал тарааж өгсөн юм. Тэрбээр баригдах хүртлээ хувийнхаа ТВ9 телевизэд ярилцлага өгч байлаа. Тухайн үедээ таван хүний нэр дурьдаж, өөрийг нь дээрх протоколыг задалсан учир ийн баривчлах гээд байна гэж ярьсан. Харин АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат чухам юуны учир 2010 оны 10 дугаар сарын 19-нд Н.Энхбаярт хэрэг үүсгэж, сэжигтнээр татсаныг зурагтаар нэгд нэггүй тайлбарлалаа. Бүтэн жил болоход ганц ч удаа ирж байцаалт өгөөгүйн учир түүнийг цагдан хориход хүрчээ. Байдал ийм дээрээ тулна гэдгийг мэдчихээд авилгын хэргээ улс төржүүлэхээр Н.Энхбаяр дээрх 300 хуудсыг тарааж, “нууц”-ыг арилгая гэж ярьсан байх магадлалтай. Хоолны дэглэм сахиад удаж байгаа Н.Энхбаяр Төв аймгийн мөрдөнд хуурай өлсгөлөн зарлана гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан дуулгасан юм.
Эзнийхээ дэргэдээс эцсийг нь хүртэл сурвалжлага, ярилцлага хийсэн ТВ9 телевизээр бид Н.Энхбаяртай хамт байсан улс төрчдийн царайг харлаа. МАН-ын гишүүн О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, мөн сүүлд өөрийн намтай болсон Ц.Шинэбаяр нараас гадна БНН-ын дарга Б.Жаргалсайхан ч харагдсан. Түүнийг ид явах үед, 2002 онд хэвлэгдэж шуугиан дэгдээсэн Аалзны тор цуврал нийтлэлд дээрх эрхмүүдийн нэрс Н.Энхбаяртай нийлж их хэмжээний мөнгө идсэн гэдгээр бичигдсэн нь бий. Дэд доктор Б.Ганбат нэрээр нийт таван цуврал гарсан нэртэй устай, эх сурвалжтай, үндэслэлтэй маш сайн нийтлэлийг өнөөдөр дахиад нэг унших хэрэг гарах нь дээ. Аалзны торны эзэд нэгнээ “хамгаалах”-аар нэг дороо цугласан нь андын журмаас илүү араа бодсон мэт санагдлаа.
Баасан гаригийн өглөөгүүр МАН-ын арваад гишүүн МАХН-д элсэх гэнэ гэдэг мэдээ хэвлэлээр үзэгдсэн ч удалгүй өөрсдөө телевизэд энэ асуудлаас үүдэн намаа солих гэж яарахгүй байгаагаа мэдэгдлээ. Харин Н.Энхбаяр гаднаасаа бүслүүлсэн хүнд хэцүү үедээ УИХ-д МАХН-ын бүлэг байгуулагдана гэж итгэлтэй ярьсан юм. Гэвч байдал эвгүйтээд ирвэл МАН-ын дээвэр дор сууж байвал аминд нь тустай гэдгийг “андууд” нь андахгүй ээ. “Ичдэггүйноров” хоч хүртэн байж МАН-д элссэн М.Ичинноров бүсгүй Н.Энхбаярын баривчлагдахыг үзээд МАХН-д элсэх болсноо сэтгэл догдлонгуй ярьж, МАХН-ын нөхөд түүнийг алга ташилтаар шагнасан юм. Сонгуулийн шинэ хуулиар квот тогтоосон ч боловсон хүчин нь шахцалдсан МАН-аас шинэхэн гишүүн сонгуульд нэр дэвших магадлал бараг үгүй. Гагцхүү хүний эрх, шударга ёсны талд зогсоно гэдэг бүсгүй УИХ-ын суудлын төлөө өнгөрсөн сонгуульд ороод хоосон хоцорсон билээ.
МАХН-ын гишүүд үйл явдлыг аль болох улс төржүүлэхийг оролдсоны учир МАН-ынхан санд мэнд байр сууриа илэрхийлэв. “Цаашид хууль, шүүхийн байгууллагын аливаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, улс төрийн зорилгоор элдэв тайлбар дүгнэлт хийх нь асуудлын үнэн зөвийг олоход саад тотгор учруулж, олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, нийгэмд бухимдал үүсгэх ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг сануулж байна” гэх мэдэгдлээс зөвхөн айдас үнэртэж байлаа. Ирэх сонгуульд МАН-ыг АН биш, МАХН нь хийцэлнэ гэж олон хүн тооцож суугаа. Энэ намын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж шөнөжин телевизээр шууд дамжуулсан Н.Энхбаярын баривчилгааны сүрт шоуг огтоос мэдээгүй бөгөөд өглөө ажилдаа ирээд мэдсэн гэнэ. Уул нь түүний суудаг Туулын эрэг дээрх тансаг байрны цонхоор бүх үйл явдал шууд харагдмаар юм. Тэрбээр өмнө нь УИХ-ын гишүүн Л.Гүндалайг баривчлагдахад бас ер мэдээгүй явж байсан гэдэг билээ. АН-ын Бүлгийн дарга Ч.Сайханбилэг жирийн биднээс илүү мэдээлэлгүй гэдгээ сурвалжлагчид ярив. Тэр тун болгоомжтой байсан.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нар ч мэдээлэл хийлээ. Хуулийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлээгүй этгээдийг хүч хэрэглэн барьсан нь хүний эрхийг зөрчсөн асуудал байж болох юм гэж тэрбээр ярилаа. Мөрдөн байцаалт эхлээ ч үгүй байхад Олон улсын хүний эрхийн хаартаас эрүүдэн шүүж болохгүй гэдгийг цохон дурдав. Хүний хэлээр яриад болоогүй нөхрийг хөл нүцгэн өргөөд гаргасан нь хүний эрхийн зөрчил болж ч магадгүй болоод ирэв. Монгол улсын Ерөнхий сайд Н.Энхбаярыг УИХ-д илтгэл тавьж байхад нь Л.Гүндалай ард нь лоозонгоор илбэ үзүүлж, Ж.Бямбадорж лоозонг нь булааж авахаар ноцож явсан билээ. Н.Энхбаярыг цээжээрээ хамгаалж асан цаг түүнд бий. Баянгол дүүрэгт хамт нэр дэвшээд гарч чадахгүй дээрээ тулсан Н.Энхбаяр харин Ж.Бямбадоржийг уйлуулж байгаад саналыг нь өөр дээрээ тоолуулсан гэдэг. Энэ үнэн аваас Хүний эрхийн комиссын дарга “эрх нь зөрчигдөхөөс” эмээдэг бололтой юм.
Н.Энхбаяр баривчлагдахынхаа өмнөх ярилцлагадаа өөрийг нь хэлмэгдүүлж байгаа гэдгийг байн байн онцоллоо. Байрных нь гадаа түүнийг хамгаалж буй улс цагдаа нартай мөргөлдөхийг зурагтаар хараад сууж байхдаа өнөөгийн улс төрийн завхралыг засна гэдгээ итгэл төгс хэлэхийг хичээв. Мөн “Намайг бус шударга ёсны төлөө тэмцэж байгаа ард түмнийг баривчлах гэж байна” гэлээ. “Айдасгүй хүйдэсгүй, хэлмэгдүүлэлтгүй Монголын төлөө бүгдээрээ тэмцье” гэж хэлэхдээ хоолой нь ялимгүй чичирхийлж байлаа. Ард түмэн түүнийг баривчилсан ажиллагааны болхид л эгдүүцсэнээс бус АТГ байцаах болсонд нь баярлаагүй ч, учиргүй дургүйцээгүй юм. Харин тэрбээр “ард түмэн” гэдэг үгийг өгүүлбэр бүртээ хавчуулж байлаа. Ард түмэн хэнээс ч, юунаас ч айх шалтгаангүй билээ.
Түүнийг “Авилгын загалмайлсан эцэг” гэдэг, үүнийг хоч биш гэж олон хүн үздэг. Өнөөгийн улс төрчдийг эрх мэдэлд хүргэсэн гэдгээ өмнө нь ч өөрөө хэлж байсан. Үнэхээр өнөөгийн улс төрчид олигарх мөн аваас тэдний “гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн” багш нь өөрөө ч бас олигарх байх учиртай. Н.Энхбаярын @N_Enxbayar твиттер хаягаас өнгөрсөн баасан гаригт “Өмнө нь дарга өөрөө хөтөлж байсан харин одоо надад түр шилжүүлсэн. Бас ямар нэг зүйл болбол дэлгэх мэдээлэл өгсөн. Би хэн болохоо хэлэх боломжгүй. Хэлвэл намайг бас барих байх” гэж жиргэлээ. Н.Энхбаярт дэлгэх “юм” өчнөөн бий. Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг.

Үндэстний тойм сэтгүүл
Olivia
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
Baagii
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
111
111
Зочин
луйварчин Чулуунбат дээрэмчин Улаан
temak
mongol
unshigch
xaxa
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Дорж
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
aso
Зочин
Зочин
11-11
zochin
Зочин
zochin
shn l bna
Зочин
бид юунд ингэж сүйд болно вэ
Зочин
Зочин
Зочин
ganaa.mn deer
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зөвлөгөө Энхбаярт үнэн хэлж
setgvvlch
jojo
Хаха
minhai
baaska
Зөвлөгөө Энхбаярт
ok
Зочин
xxx
Зочин
Хэ Хэ
nasan
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
angiin huuhed
Зочин
Зочин
Зочин
ганбаа
ganbat
zochin
Зочин
1-t
Зочин
Зочин
Зочин
уншив
1
Зочин
Batbayar
hicheel
Mind
Chingis
DT
goog
Зочин
buga
дэмч
Bold