Цэнхэр фонон дээр макет өрчихсөн юм шиг Бейрут
1960, 1970-аад онд Төв шууданд өнгөт гэрэл зургийн өвөрмөц ил захидлууд гүйлгээнд явдаг байж билээ.
1960, 1970-аад онд Төв шууданд өнгөт гэрэл зургийн өвөрмөц ил захидлууд гүйлгээнд явдаг байж билээ. Монголоос гадна дэлхийн зарим улсгүрний соёл, байгалийнчамин зургууд тэнд хэвлэгддэгсэн.“Гэрэл зургийг Б.Ванчиндорж” гэж ганц нэр л ард нь бичээтэй байдагсан. Хожим тодруулах нээ ГХЯ-ны ажилтан дипломатч Б.Ванчиндорж гуай байсан юм билээ. Тэрээр Монголын гэрэл зургийн түүхнээ өөрийн гэсэн намтраа үлдээсэн гэж боддог юм. Үр хүүхэд, ах дүүс нь энэ талаар санаж сэдэх учиртай. Дипломатч Б.Ванчиндоржийн буухиаг үргэлжлүүлэн зохиогч гэрэл зургуудаа нийтэлж байгаа гэж ойлгож болно.
Уншигч Та энэ нийтлэлтэй танилцахын өмнө “Сэтгэлд дотно үлдсэн Ливан орон”; “Энэ чинь арабын орон мөн үү?”– гэсэн гарчгаар хоёр жилийн тэртээ http:baabar.mn дэх bayarkhuu.niitlelch.mn сайтдаа цуврал нийтлэл тавьж байсныг эргээд нэг уншчихаарай. Энэ удаад бол алжаал тайлуулах, мэдлэг болгох зорилгоор зарим нь уран сайхны гэмээр өнгөт гэрэл зургуудаар нэг цомог болгож монголчуудад хол тэр жижиг орныг зохиогч маань тольджээ– bааbar.mn
Уншигч Та энэ нийтлэлтэй танилцахын өмнө “Сэтгэлд дотно үлдсэн Ливан орон”; “Энэ чинь арабын орон мөн үү?”– гэсэн гарчгаар хоёр жилийн тэртээ http:baabar.mn дэх bayarkhuu.niitlelch.mn сайтдаа цуврал нийтлэл тавьж байсныг эргээд нэг уншчихаарай. Энэ удаад бол алжаал тайлуулах, мэдлэг болгох зорилгоор зарим нь уран сайхны гэмээр өнгөт гэрэл зургуудаар нэг цомог болгож монголчуудад хол тэр жижиг орныг зохиогч маань тольджээ– bааbar.mn
Ливан орны нэгэн нэрийн хуудас энэ байна. Байгалиасаа тогтчихсон хадан цохион арал. Бейрут хотын өмнөд дүүрэгт далайн эргээсээ хэдхэн метрийн цаана байх энэ хосгүй үзмэрийгPigeon Rocksбуюу чулуунтагтаагэж нэрлэдэг. Далай хөвөөлсөн замаар давхиж явахад аяндаа харагдана. Дээшээ 100 орчим метр өндөр зэрэгцээ хоёр чулуун арал үе үеийн мөнгөн дэвсгэрт дээр нь хүртэл мөнхөрч ирсэн.
Наад арлынх нь дор томоос том арк бий. Энэ хоёр арлыг тойрсон янз бүрийн домог, хууч яриа бишгүй бий. Хайртай хоёр хайр сэтгэлдээ үнэнч явсаар энэ чулуун цохион дээрээс нисч үхсэн гэх романтик домог хамгийн түгээмэл юм билээ. Миний хүүгийн зогсож байгаа газар бол хоёр арлыг сонирхогчдод зориулсан тусгай тавцан, төв замын хажууд. Биднийг очих үед нар жаргах болоогүй, эрт байв. Нар жаргаж буй мөч энд хамгийн гоё харагддаг юм билээ.
Бейрут хот далай хөвөөлөн оршин байгаа нь энэ. Би тэмдэглэлдээ өмнө нь бичиж байсан. Бейрут бол далай, далайн эрэг, уулс гэсэн гуравхан орчноос бүрддэг гэсэн нь энд харагдаж байгаа байх. Үүлс, тэнгэрийн хаяа, цайран харагдах тэнгис, наана нь хот, тэгээд шигүү ой – энэ зургийг Харисса (Harissa) уулын орой дээрээс авсан юм.
Харисса уулын орой дээрхи хөшөө. Бейрут дэх хамгийн өндөрт орших хөшөө. Ливан нь христосын маронит шашинтнуудын өлгий нутаг учраас тэр шашны гол сүм, Есүсийн эх Ариун Мариад зориулсан хөшөө бүхий Харисса хэмээх дурсгалт энэ газрыг үзэж сонирхох нь аялал жуулчлалын нэг чухал хөтөлбөр байдаг. Our Lady of Lebanon гэж энэ хөшөөг даруухнаар нэрлэсэн байх юм билээ.
Хөшөөний нүүрэн хэсэг энд бүр ч тод харагдаж байна. Манай Зайсан толгойгоос лав хоёр дахин өндөр уулын орой дээр байгаа сүм, хөшөөний цогцолбор. Ромын ПапХоёрдугаар ИоаннПавелэнэХариссад 1997 онд зочилж орой дээр нь гарч байсан гэж хөтөч нь бахдалтайя ярив. Энэ хөшөө рүү дугуй шатаар орой дээр нь гарчихад тэндээс Бейрут хот, залгаа Жуния хот гарын алган дээр байгаа мэт, Газар дундын тэнгисийг хөвөөлөөд л, үгээр зүйрлэж хэлэхийн аргагүй.
Энэ зураг уран сайхны талаасаа өвөрмөц шийдлийг тусгасан санаатай юм. Цэнхэр фонон дээр макет өрчихсөн юм шиг энэ зургийг Та удаан ажаарай. Номин хөх тэнгэр, хуралдсан их үүлс, тэнгэрийн хаяа далайн хязгаар яг нийлчихээд, тэр цайраад байгаа нь элс хуурай газар биш, далай цайрч байгаа нь тэр, наана нь өрчихсөн аятай далан, хот, тэгснээ нов ногоон модны мөчир. Энэ зургаараа би байгальдэлхий–экологийн цэвэр ариун тунгалагийг мэдрэе гэсэн хэн ч тийшээ татагдана гэсэн санааг гаргах гэсэн юм. “Бур бур хийсэн бумбын орон” гэж эртний нэгэн туульст гардаг тэр орон нь Ливан ч юм шиг, өнөөгийн нүдээр харахад.
Харисса уулын орой дээрээс нөгөө тийшээ, далайн эсрэг тал руу авсан зураг энэ байна. Битүү ой. Тэгэхдээ энэ зургийг би намрын сүүл сард авсан юм. Өвөл очиход л нов ногооноороо байна. Зундаа халахгүй, өвөлдөө хүйтрэхгүй, чийглэг зөөлөн, юу ч гэмээр юм. Өвлийн цагт өндөр уулсын орой цасанд дарагдаад цана чаргаар гулгаж болж байхад, дахиад жаахан уруудахад хөндийгөөр нь намираа бороо шиврээд л. Цаснаас уруудаж буугаад шууд далайд сэлж, наранд шарж болно. Өвөл зунгүй өвс ногоо нь мөнх ногооноороо.
Ливан орны бас нэгэн нэрийн хуудас энэ байна. Энэ цаган хөшөө (дасаагүй чихэнд сонин байж мэднэ. Өндөр баганы оройд 4 талд нь нэг загварын цаг байгаа юм). Энэ хэсэг талбайг Оддын талбай (Placed"Etoile) гэж нэрлэнэ. Парист ийм нэртэй нэг том талбай байдгаас сэдэвлэж нэрлэсэн гэв. Nejmeh Square гэж газрын зурагт бичээтэй байна. Тэр нь арабаараа мөн л оддын талбай гэсэн үг. Энэ бол үдээс хойш тэнгэр муухайрахын өмнөхөн авсан өвлийн зураг. Тэр цаана нөгөө алдарт цэнхэр оройн лалын гол сүм, түүний 4 минарет байна.
Хэдэн тийшээ салаалсан гудамжнуудын уулзварт энэ цаг оршино. Энд миний хүү гүйж явна. Цаана нь том хүү, бэр, ач маань байна. Бид дараагийн аяллаараа зун нь гэр бүлээрээ олуулаа очоод байхдаа энэ зургийг авсан юм. Энэ өндөр шар хөшөөг 1933 онд барьсан юм билээ.
Энэ бол өвөл очоод байхдаа авсан зураг. Оддын талбай бол Бейрут хотын яг төвд оршино. Манай Сүхбаатарын талбай шиг сүрлэг том талбай байхгүй, тийм зай ч байхгүй тул энэ талбайгаа гол болгодог юм билээ. Энд аюулгүй байдлыг дээд зэргээр сахина. Иргэний дайнд ихэд нэрвэгдсэн гашуун түүхтэй тул дахин дайн дэгдээчихгүй гэж тэр. Энэ бол аюулгүй байдлыг сахиулж яваа харуулын цэргүүд миний хүүтэй зургаа татуулсан юм. Ливаны дайчдын зэвсэг техник, хувцас хунар, харц алхаа нь үнэхээр сүрлэг, хийморлиг.
Нөгөө цаган хөшөөний эсрэг талд олон салаалсан гудамжны нэг өнцгийг бариад ийм нэг даруухан байшин бий. Бороотойд бид гурав Өргөмжит консултайгаа Оддын талбайгаар зугаалж явлаа. Энэ байшин бол олон жилийн түүх, олон жилийн зовлон жаргал, үхэл хагацлыг өөртөө тээж шингээж үлдсэн түүхэн барилга даа. ЛиваныПарламентын (Ассамблей) ордон энэ байна. Эдний парламентнь 128 гишүүнтэй, яг тэнцүү 64:64 байхаар лал ба христос гэж хуваасан, тэрхүү 64 дотроо 27 суннит, 27 шиит, 8 друз, 2 алавит; загалмайн шашны 64 нь: 34 маронит, 14 грек үнэн алдартан, 8 грек католик, 5 армян үнэн алдартан, нэг армян байх жишээтэй юм билээ.
Энд хүү, ач охин, бэр маань харагдаж байгаа ч цаана нь буй цэнхэр оройт сүрлэг мечеть энд гол үзүүлбэр нь юм шүү.Мухаммадаль-Амин мечеть.Бейрутын яг төвд, нөгөө шар чулуун цаган хөшөөнөөс тун холгүй. Бейрутын шинэ хөх сувд гэж егөөдөн орой дээрхи өнгөөр нь нэрлэдэг. Мечеть байгаа талбайг Амиа өргөгдсийн (үйлийн үртэний) талбай гэнэ.Дөрвөн талд нь буй 4минарет(цамхаг) нь 72 метрийн өндөртэй, Мекка дахь 4 минаретыг яг дууриалгаж урласан, мечеть нь 4 давхар, Оттоман, Ливан, Мямлюк, Египетийн уран барилгын урлагийн элементүүдийг шингээж 2002-2007 онд барьсан, дэлхий дээрхи лалын хамгийн шинэ, хамгийн сүрлэг хосгүй сүм юм.
Тэр сүмтэй залгаад түүхэн бас нэг газар бий. Цаад сахалтай эрхмийг зургаар нь таньж байгаа бол амиа алдсан Ерөнхий сайдРафикХарири гэдэг чинь тэр. Мухаммадаль-Амин мечетийг барьж босгоход спонсорлосон тэрбумтан Р.Харири хожим Засгийн газраа тэргүүлж яваад лалын аллагын золиос болсон юм.
Энд миний хүүгийн цаана цэцгээр хучсан дөрвөлжин хайрцагт РафикХаририйг 2005 онд бунхалжээ. Томхон майханд энэхүү бунхан байрлах ба Харирийн маш олон зураг баримал эгнүүлэн тавьсан байлаа.
Энэ бол мөн л Ливан орны нэгэн, тэгэхдээ түүхэн нэрийн хуудас харагдаж байна. Эртний Ромын баганы туурь байна. Библос (Жейбл,Жүбейл,Жбель буюу Jbeil/Byblos) – гэх түүхэн дурсгалын газар бид олонтаа очсон доо. Зөвхөн энэ хэдэн багана ч бус, эртний библид бичигдсэн Жүбэйлийн чулуун цайз, бүхэл бүтэн хотын туурь,бэхлэлт цайзын үлдэгдэл энд бий. Эртний Финикийн хот энд байсан ба тэр нь 7000 жилийн өмнөх түүх ажээ. Библост 10 000 хүн суурьшиж байсан хэмээн түүхчид үзэх нь бий. Тэгэхээр Грек,Ромын эзэнт гүрнээс өмнө болоод явчихаж байгаа юм.
Энд би эрчилсэн их тэнгэр, хар үүлсийг оруулж, далайн шуурга дэгдэхийн яг өмнө амжиж энэ зургийг гэр бүлээрээ зун очоод байхдаа авсан юм. Энд би хүү бэртэйгээ далайн эргийн цайзын хашлага дээр зогсож байна. Тэр цаана Библосын цайзын туурь, цаашаа нөгөө багана хотын туурь байгаа. Түүхэнд бичснээр бол энүүхэн газар нутагт нэгэн хот-улс байсан, тэр нь Ойрхи Дорнодын соёл-худалдааны нэг төв, хожим Финикийн эзэнт гүрний шашны төв байж Библос нэрээрээ мөнхөрсөн бололтой юм. Ийм олон мянганыг элээгээд хотын туурь байж байна гэдэг археологийн хосгүй олдвор л гэхээс өөрөөр нэрлэх арга алга.
Энэ бол Бейрутэд миний олж үзсэн олдошгүй ховор нандин хөлгөн судар. Гурван зууны тэртээ арьсан дээр урласан Коран судар. Миний найз Мохамад Айтанийн гэрт уригдаад байхдаа түүний номын санд хадгалагдаж буй энэ судрыг барьж үзэх хувь надад тохиолоо. Ширээр хавтаслаж арьсан дээр өнгө будаг ялган сийлж зурсан энэхүү судрыг Ливанд хоёр зууны тэртээ түрэгүүд эдний хуланц өвөөд үлдээсэн гэв.
Газар дундын тэнгис дээгүүр үүр цайж наран мандахын өмнөх дүр зураг. Өвлийн Бейрут хот цаана харагдаж байна. Бейрутын дүүрэг Жуния хотод зочид буудлынхаа тагтан дээрээс авсан зураг.
Сахалтай, халзан толгойтой, жоготой нүд эргэлдүүлсэнэнэ туранхай эрхэм бол иргэний дайны үед жинхэнэ хат суусан улс төрч, энэ орны амьд нэрийн хуудас – Валид Жумблат гэгч. Валид Жумблат гуай харшдаа уриад байх үед авахуулсан зураг. Түүнийг мусульман гэдгийг гаднаас нь хараад ер таньсангүй. Дарс, шар айргийг чамгүйхэн хүртчихдэг, мөргөл гэж тусгайлан цаг зарахгүй, лалын шашны үг хэллэг огт хэлэхгүй, шашинжаагүйэнэ нөхрийг мусульман гэхэд хаашаа ч юм?
Хүү нь халзан, эцэг нь халимагтай. Энэ бол Валид Жумблатын харшид уригдаад байхдаа зочных нь нэг өрөөнд (бараг музей гэлтэй)авахуулсан зураг. Эцэг Камаль Жумблат нь иргэний дайнд амиа зольсон. 1977 онд яг энэ дүүрэгтээ алагдсан байдаг ба аллагын дараа друзуудхристианчуудын эсрэг хядлага үйлдэж Ливаны иргэний дайн дэгдсэн түүхтэй юм билээ.
Бейрутын дагуул – Жуния хотод Монголын төрийн далбаа мандуулсан ийм нэг албан газар ажилладаг юм. Энэ бол 2009 оны зураг. Энэ жилээс хаяг нь өөрчлөгдөнө. Монгол Улсыг төлөөлсөн Өргөмжит консул маань Бейрут хотын яг төвд шилжиж очно.
Хариссагийн орой дээрээс авсан зураг. Энэ бол жирийн нэг саглагар ногоон мод биш. Энэ болЛиваны төрийн далбаан дээр дүрслэгддэг Седар (Sedar, оросоор Кедр) хэмээх мөнх наст ногоон хуш мод(хушны төрөл ч юм уу) юм. Тэр гайхамшигт модыг үзэх гэж, болж өгвөл өөрийн нэрээр дурсгалын модны бут сөөг суулгах гэж зочид гийчэд тийшээ хөл тасрахгүй. Зөвхөн тэр оронд ургадаг, өөр хаана ч ургадаггүй гэв.
Седарын хушан ой.ЮНЕСКО-гийн өвийн санд бүртгэлтэй, “Аль Шуф Седар” (Al Chouf Sedar) хэмээх үндэсний жижиг парк Бейрутээс холгүй, Барук (Barouk District) хэмээх уулархаг дүүрэгт буй. Энэ ой тус орны нутаг дэвсгэрийн хоёрхон хувийг эзлэх боловч улс төр-оюун санааны хувьд үзүүлэх нөлөө нь Ливаны ард түмнийг яалт ч үгүй эзэмджээ. Огтоос үхэж гандаагүйгээр 3000 жил ургаж байгаа мод энэ ой дотор байнаа гэхээр зүүд зэрэглээ ч юм шиг.
Арабчуудын халуун цочмог занг машин дээр яваа энэ хоёр нөхрөөр харуулах гэсэн утга бүхий зураг. Машины явдал дунд авчихсан юм. Христианчуудын улс төрийн нэг гол нам – Катаиб хэмээх барууны намын баяр болж таараад, хөөрчихсөн залуус бямба ням гаригийн турш чих дөжиртөл чагнаалдаж өнгөрлөө.
Намрын шиврээ бороотой Бейрут хотын ердийн өнгө төрх энд харагдаж байна. Бараг өдөр алгасахгүй бороо шиврээд, дулаахан, агаар нь цэнгэг, манан будантай, ер нь юу ч гэмээр юм бэ дээ?