Миний цалин хүрэхгүй байна
Хэдийгээр монголчууд гадагшаа гарахыг хүсэж байгаа хэвээрээ ч тэдний гадагшаах ба дотогшоох урсгалуудын хоорондын зөрөө ажиглагдам багасаж байна.
Хэдийгээр монголчууд гадагшаа гарахыг хүсэж байгаа хэвээрээ ч тэдний гадагшаах ба дотогшоох урсгалуудын хоорондын зөрөө ажиглагдам багасаж байна. Өөрөөр хэлбэл “тэд буцаж ирж байна”. Удахгүй ирэх урсгал нь явахаасаа илүү гарна. Хожим, жишээ нь Өмнөд Солонгост юм уу Израилд хүмүүс нь яах гэж өөр оронд суурьших шаардлага гардаг вэ, тэрүүн шиг л болох байх.
Зөрөө ихээ, Монгол ба Австралийн, Монгол ба Бельгийн, Монгол ба Германы, Монгол ба аж үйлдвэржсэн дэлхийн хөгжингүй орнуудын.
Оочирлоно гэдэг юм бүхэнд, бүр амиа аврахад ч хамгийн шалгарсан дадал юм гэдгийг цунами болсон газрын Япончуудаар бид харсан. Харин бидний зарим нь оочирлоно гэдгийг ноомой, урвагар хүний шинж гэж бодсоор л байгаа.
Үйлчилгээн дээр яривал эзнээ нэг сайн алгадах юм сан гэж боддог худалдагч манайд ч Америкад ч байгаа нь адилхан. Гэхдээ худалдан авагчтай ярилцахдаа америк худалдагч эзнийхээ эхнэр шиг байдаг бол монгол худалдагчдын зарим нь яг л эзнийгээ алгадмаар байгаа хүн шиг байдаг нь ялгаа.
Зөрөө ихээ их. Гэвч бид ойртож яваа гэж боддог. Олон юман дээр бид тэдэнтэй адилхан болж байгаа. Хүмүүсийн харилцаа мэдэгдэхүйцээр, хотын өнгө зүс харагдахуйцаар тус тус дээшилж. Машиныхаа цонхоор хогоо гаргаад хаячихдаг хүмүүс ч ажиглагдахуйцаар цөөрч. Орой шөнөөр утас цохиод байдаг нь ч мөн мэдрэгдэхүйцээр багасчээ.
Гэхдээ ижил хэрэглээтэй л байвал гоё санагдаад байгаа.
Манайд одоо үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний чанар, хүртээмж дээшилж, олж авахад төвөгтэй биш болж. Байхгүй юм байхгүй болж. Макдональдс л ороод ирвэл есөн шид нь бүрдэхээр болж.
Гэвч... дундаж давхрагынханд буюу нийтэд зориулагдаж байгаа нь чамламаар харагдах. Тэнгэрт тулцан тэхийн эвэр шиг үнэтэй байхаар өөр яах ч юм билээ.
Хүнсний үнэ байна. Чанартай л гэлцэх юм, тэхээс жишээ нь германы хаммгийн хямдхан, тухайлбал гуанз рестораныхан л бөөнөөр нь авдаг хүнснүүд манайд лав 10 нугараа л зарагддаг юм билээ. Гэхдээ хятад хүнсийг бодвол “хүнд зориулагдаж” үйлдвэрлэгдсэн эд байх л даа.
Дотоодын хүнснээс бол зарим хиам арай л үнэтэй санагддаг, зүй нь харгалзах жинтэй үхрийн цул мах илүү үнэтэй байх ёстой. Бүх хиамаа гар аргаар хийдэг юм байлгүй. Маш нарийн технологитой дээр нь идэхгүй өнгөрч чадахгүй харагддаг хиамнууд байдаг л даа. Гэхдээ, тэр нь даанч алга.
Ааруул бас аймар үнэтэй юм билээ. Нийлүүлэлт нь эрэлтээ гүйцдэггүй байх гэж бодоод өнгөрөхөөс. 20-30 мянган төргөгөөр нэг хил ааруул...??? Эсвэл цагаан сараар л тэгж галзуурдаг байх л даа.
Бас хачиртай талхнууд яагаад тийм үнэтэй байдгийн? Тэд таваг хуурга эсвэл шөлнөөс үнэтэй байхыг бодвол машиндсан махы нь авсан амьтнаа маш их зардлаар төхөөрсөн байж болох юм. Эсвэл мах нь алтны үйрмэгтэй. Гэхдээ удахгүй хямдрах байлгүй дээ. Гэхдээ идэх хүмүүст нь тэр талх ба таваг шөлний ялгаа хийгээд зориулалт арай өөрөөр буугаад байгаа юм шиг байгаан. Бүх юм байр луу гаа гулсвал цэр нь цээжиндээ бөөр нь бөгсөндөө очно. Эсвэл манай орны нэг онцлог болж үлдэх: “ханбургэр монголд мангар үнэтэй байдийшд, таваг шарсан махтай ижил!”
Бас үнэнкээрийн нэг хэцүү юм бол манай эфээмүүд. Рекламыг хэр үнэтэй авдаг юм бол. Гайгүй л байх л даа. Тэхээс хөтлөгчид нь даанч гомдмоор шүү дээ. Нэг л сайхан дуу хоолой. Дууны завсраар дууныхаа нэрийг л хэлээд бусад цагт нь дуугүй суугууштай.
Бусад үнэ бол проблем биш. “Барууны” хувцасны тухайд гэвэл хэзээний моодны хэр удаан дарагдсан, эсвэл 80-90% навс хямдарсан, эсвэл үнэгүй тараагдахаар Африк руу ачигдаж байсан, эсвэл манай сайн эрсийн хулгайлж авсан хувцаснуудыг авчраад багцаагаар 100 ч нугалж зарах нь тэдний хэрэг. Харин авах эсэх нь бидний хэрэг.
Тиймээ, хятад биш хийгээд хугацаа нь дуусаагүй хүнсний үнээс бусад нь проблем биш. Хүн болгон заавал Бээрбөригийн өмд өмсөх албагүй.
Энэ мэтчилэн монголын цалингаар дэлхийн стандарт үйлчилгээг авахад арай л хүркүү байна. Дээрх наймаанууд хэд нугарах, хэн хийх нь хамаагүйгээр “ориг” юмнууд бол харин мөн шүү дээ.
Гэхдээ бидэнд байгаа юм байнаа.
Хүнснээс гэвэл мах гурилнаас гадна манай тортнууд гоё болсон байна лээ. Тортонд дуртай хүмүүс башийна. Үнэ нь маниуст яг таарна.
Солонгос хоол гэхээрээ тэнгэрт хадцан үнэтэй байдагаа харин больсон байна лээ. Хятад хоол бүр шахагдцан болтой байсан.
Бусад гоё хэрэглээ гэвэл харилцаа холбооны салбарт байна. Гар утас бол болсон. Үйлчилгээ нь сонголт ихтэй. Бас гэрийн интернэт, кабелийн телевиз 2 нэлээн дөхсөн харагдах. Кабелийн телевизийн шинэ стандартыг юнивишн тогтоогоод өгчихлөө. Манайд хурдан орж ирээсэй.
Кинон дээр бол монголчууд жаргаж байгаа. Кинотеатрууддаа баярлалаа гэе.
Автуусны нөхцөл бас харьцангуй сайжирсан. Үнэ боломжийн.
Таксинуудын зарим нь үнэр танараа дарчихвал үйлчлүүлэгчдийнх нь сэтгэл ханамж арай дээрдмээр.
Гар утсан дээр бол их дарлуулдаг байжээ гэсэн бодол жишээ нь Мобиком Юнитэл 2-г харахаар их төрдөг юм. ”Клип 1500” байлаа анхандаа. Монголчууд нуруу хүйт оргим их өртгөөр гар утас барьдаг байсан. Тиймдээ ч тансаг хэрэглээ байлаа шүү дээ. Одоо 9911 тансаг хэрэглээ. Гэхдээ торгоор тогооны алчуур хийж харагдаж байж л нэг кайф авах. Эсвэл алтан АКМ барьж явдаг африкийн аль нэг улсын ерөнхийлөгч?
Хүн мөнгөөрөө чанар худалдаж авах уу, нэр худалдаж авах уу? Жишээ нь бараг байрны үнэ хүрээд буй тэр дугаарууд ямар гайхамшигтай чанар агуулдаг юм бол. Тэр дугаарыг эзэмшигчийн нууц задардаг гэж чих дэлссэн гэж ярихыг чих дэлссэнээ ярихаар нь би чих дэлссэн удаатай.
Угтаа чанар үгүй болвол нэр бас үгүй болно. “Нэр”-үүд чанаргүй бараа гаргахын оронд худалдагчдаа хоёр алгадуулахыг илүүд үзнэ. Тоёота компани алдаатай угсрагдсан хэдэн мянган машинаа зах зээлээс татаж сайн дураараа хэдэн тэрбумын алдагдал хүлээсэн түүх саяхных. Гар утсан дээр бол техник технологийн ижил түвшинд байгаа нөхцөлд чанар гэдэг юм хямд үнээр нь тодорхойлогдох уу? Эсвэл хямдхан дугаар барьдаг хүн хямдхан харагддаг юм уу? Эсвэл ухаалаг хэрэглээ vs баярхал? За энэ мэнэ нь ч яахав. Гэхдээ гар утсан дээр монголын цалингаар дэлхийн стандарт үйлчилгээг авдаг болсон. Баярлаад байгаа юм.
Архин дээр үнэ ба чанарын уялдаа хэр байдаг вэ? Хар хэмээх Чингис архины амт хэдэн жилийн өмнөхөөсөө нэлээд өөр болсон санагддаг. Мөн алдарт АПУ үйлдвэр маань нэлээд хэдэн жил “жинхэнэ эх орны улаан буудайн” спиртээр архи хийж хийж байснаа гэнэт “өөрийн гэсэн” спиртний үйлдвэртэй болсноо сүр дуулиантайгаар нээж билээ. Зүүн-хараагийн спиртийг нэлллээн арвилаж байж хүргэдэг байсан болов уу гэж бодогдох.
Өөр юу байна, аа кока кола. Үнэ нь ч гоё. Өөр....? Хувц хунар гэвэл нээх удахгүй бидэнд таарсан үнэтэй H&M, Mango, Zara эднүүс орж ирэх байх. Манайд юмуу манайхтай ойрхон оюулаад. Тэр нэрийг нь л хадах эрхийг жинэхэнээсээ авсан бол тэдний оёсныг ориг Зара ориг Манго гэнэ.

Ali
Takhiaraa
Жоохон уншдаг
ррр
tumur
Зочин
IRGEN
dafuq
USA-UB
Do
ih yum yzsen hyn
Цэвээн
Зочин
монгол
Зочин
bat
Зочин
Зочин
i’m
Dr
sonirholtoi sanagdlaa
kkk
Зочин
tuya
Yag unen
Зочин
szxds
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Guest
Зочин
Зочин
Зочин
211
Зочин
Моби
Тулгаа
Bek
д тэмүүжин
Зочин
like