Байлдаж тоглох дуртай сахалтай жаал
Нэг өхөөрдмөөр хөөрхөн банди сайд болоодохлоо. Цэргийн яамны сайд шүү. Хар багаасаа байлдаж тоглон өссөн хөөрхөн хүү.
Нэг өхөөрдмөөр хөөрхөн банди сайд болоодохлоо. Цэргийн яамны сайд шүү. Хар багаасаа байлдаж тоглон өссөн хөөрхөн хүү. Аав нь хойно цэргийн даргын сургуульд сурч байхдаа томоогүй бяцхан тэрчгэр шар бандиа эрхлүүлэн будённовка гэгддэг улаан таван хошуутай шовгор цэмбэн малгай, пийвар юлд, салтаандаа хавчуулаад гүйж тоглодог морин толгойтой урт саваа явуулдаг байж л дээ. Дээд уруулдаа сахал зураад Чапаев болж тоглодог байсан хүү өсөн өссөөр жинхэнэ сахалтай болжээ. Хүүхэд сэтгэлгээ нь нялхаараа үлдчихсэн болохоос одоо ч дөрөө дарсан атны зэрэгт хүрсэн данхар шар эр бий.
Сайдын сандалд бөгсөө хүргэж амжилгүй өнөө паластмаасан юлдээрээ гардан тулаанд ордог байгаа. Хэнтэй юу байхав дээ, төрийн аппараттай. Хэд хэдэн захирагч нар мах хулгайлж байгаад мань хаширт баригдчихаж. Цэргийн ангийн хаанаас юу хусч болдогийг анддаггүй бололтой. Ангийн хашааны үүдэнд окопон дотор яндан дурангаар хараад мөшгөөд сууж байсан байх. Хулгайн жим цагийг андалгүй сууринд суухгүй юу даа. Тэгээгүй бол хулгай хийснийг нь 24 цагийн дотор сайд хүн олж илрүүлэх бололцоогүй шүү дээ. Гэмт хэрэгтэнг зөвхөн шүүх тогтоодог, гэхдээ хулгайч гэдэг нь газар дээрээ гардагдсан болохоор одоо яая гэхэв.
Дараа нь баахан хүнийг энгийн хүн нэрээр халж гарлаа. “Энэ яамны босгыг надаас өөр цэргийн бус хүн алхах ёсгүй” гэсэн яруу тунгалаг афоризм нь Напалеон ч амьд ахуйдаа хэлж амжаагүй ухаалаг хэлц буюу. Цэргийн хүмүүс чинь тодорхой хугацаанд зэрэг цол дэвшээд явдаг биз дээ? Хурандаа цэвэрлэгч, бригадын генерал тогооч… аан? Төрийн нарийн нь нэг ч өдөр сахилгад сууж үзээгүй болохоороо улсын нууц задлаад унаваа. Хусаасгий. Өөрөө бол цэргийн сургуульд чулуу модоор байлдаж тоглоод сахилга байтугайд суун хатуужсан хуучин бууны хугархай л даа.
Цаашаа ч явж өглөө… Бие даасан хэвлэлийн бага хурал хийлгэж оюуны томхон сорилтод оров. “Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн их гүрнүүдийн томоохон геополитикийн болоод эдийн засгийн ашиг сонирхлын зөрчилд орчихсон. Монгол Улс маань бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд томоохон тоглогч болж гарч ирж байна” гэж албан ёсоор мэдэгдэв. За баларсан, мань эр тийш нь нийт бие бүрэлдэхүүнээ мордуулах нь! Алтан улсыг эрхшээсэн Мухлай жанжин, аан? Гэхдээ Мухлай Зүүн хойд Азийг 95 мянган цэргээр тохинуулсан, манай залуу жанжин маань уртаашаа зургаан мянган цэрэгтэй шүү дээ? “Бидний тайван байсан хорин жил ингээд дууслаа” хэмээн бүх цэргийг удирдан гардах сайд маань цоглогоор өгүүлээд шүүрс алдан нийт ард түмнээ эргүүлж тойруулж нэг харах нь Эх орны дайн эхэлснийг зарлах Левитан нэвтрүүлэгчтэй нэн төстэй. Ард Улаанбаатар байна, бид алхам ч ухрах эрхгүй, ингээд Шивээ Хиагтаа дуулан ширмэн бөмбөгөө өвөртлөөд давшаад байж дээ.
Сайдан хөвүүн цааш нь өгүүлэхдээ өдгөө Монгол улсын эдийн засаг Батлан хамгаалах хоёрыг ЯАСАН Ч салгаж ойлгож болохгүй гэж үүрэгдлээ. Үүнтэй холбогдуулж эдийн засаг, батлан хамгаалахыг хослуулсан зэвсэг техникийн үндсэн өөрчлөлт хийхээр зэхэж байгаагаа сонордуулав. Манай эдийн засгийн гол учиг болсон уул уурхайнуудад батлан хамгаалах ажиллагаа явагдах нь. Кран нь дайны үед пулёмот болоод л, өрөмдөгч нь катюш болоод л, нүүрс зөөдөг машинууд нь танк болоод л… гоё гоё! Батлан хамгаалах зардалд ашигийнхаа арван хувийг өг, тэгэхгүй бол дайны цагийн хуулиар буудан авна гэж сайд өөрийн биеэр очиж айлгаад л. Харин энэндээ бол овоо гаршсан эр шүү. Хуучны арвин туршлагатай нэгэн.
Мэргэн буудагчийн рот шинээр байгуулж онц байдлын үед хэрэглэх гэсэн залуу жажины санаа их ориг. Онц байдал гэдэг бол зөвхөн сонгууль биш, маш өргөн хүрээтэй айхавтар эд гэж тэрээр тайлбарлав.Сонгуулийн дараа ч мэргэн буудагчид завгүй байх бололтой. Гал түймэр, газар хөдлөлтөд бас мэргэн буучид их хэрэгтэй байдгийг тэрээр онцлов. Сүүлийн үеийн бөө нарын хэлж байгаагаар иймэрхүү байгалийн гамшиг цаанаа лус савдаг гэсэн эзэн – буруутантай байдаг юм гэсэн. Яг тэр савдагийн духанд л хусах нь л дээ.
1990 оноос Монгол улсын нийгэм улс төр эдийн засгийн хуучин бүтэц үндсээрээ өөрчлөгдөж эхэлсэн юм. 1996 он гэхэд Батлан хамгаалах хүчнээс бусад бүх салбар ямар нэг хэмжээгээр өөрчлөгдөх шатандаа орсон байв. Өвөр байгалийн цэргийн тойргийн 5-р армийн бүрэлдэхүүнд багтдаг Монголын зэвсэгт хүчин яг хуучин бүтцээрээ ажиллаж байлаа. Хүйтэн дайны үеийн үлдэгдэл 800 танк, хоцрогдсон хэдэн онгоц, дэлхийн дайн дэгдээсэн ч хүрэлцэхүйц сум, бага ангийн хүүхэд тоолж барахгүй олон генерал. Зөвлөлтийн цэрэг гарч яваад арваад жил болсон боловч 5-р армийн бүрдэл бүтэц хэвээр болохоор байлдах нь байтугай жагсаал ч хийх аргагүй онгорхой цоорхой. Тува, Буриадын хилээр байнга тонуул дээрэм болох авч хуучин найрамдалт хил найр тавьсан онгорхой хэвээрээ. Армид гарсан ганц өөрчлөлт нь бүхнийг хамарсан тонуул байлаа. Батлан хамгаалах, эдийн засаг хоёр нь яасан ч салангид ойлгогдож болохгүй хэмжээндээ хүрч буй нь тэр. Барилгын цэргийн ангийг татан буулгаж буй нэрээр даах даахаараа гэр гэр рүүгээ зөөчихжээ. БХЯ-ы мэдэлд очсон Зөвлөлтийн цэргийн үлдээсэн зургаан том хотхоныг юу ч үгүй тонож балгас болгосон байна. Тэр байтугай цэргийн аэродромын том хавтангуудыг хуулаад урагш нь гаргаад зарчихсан байсан шүү дээ. Энэ бүхэнтэй хариуцлага тооцохоор зэхэж байсан боловч хүндэтгэх шалтгаанаар тэгэсхийгээд чимээгүй өнгөрсөн юм.
Батлан хамгаалахын сайд Дорлигжав, мөн Дашзэвэг, Баасанхүү нарын генералууд болон УИХ-ын гишүүн Зориг, Энхбаатар нарын оролцоотойгоор 1996 оноос цэргийн томоохон шинэчлэл өрнөсөн. Жил гаруйгийн дотор Батлан хамгаалах номлолоо өөрчилж үүнтэй холбоотой цэргийн 13 хууль шинээр баталсан билээ. Ардчилсан, нээлттэй, зах зээлийн эдийн засагтай, төвийг сахисан бодлоготой Монгол улс шинэ нөхцөл байдалд тохируулан батлан хамгаалах бодлого, механизмдаа өөрчлөлт оруулахгүй бол энэ орны Үндэсний аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрсэн байсан юм шүү.
Өнөөдөр бүрэн диморкаци хилтэй Монгол улсын асар урт хил хязгаар бүрэн хяналттай, зэвсэгт хүчин нь орчин үеийн зэрэглэлтэй, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхитэй оролцдог учир чухам үүгээрээ эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан баталгаажуулдаг, мэргэшсэн хэдэн мянган бэлтгэгдсэн цэрэг дайчидтай, дэлхийн төвшинд бэлтгэгдсэн боловсролтой офицер дарга нартай болжээ. Мэдээжийн хэрэг цаашид улам боловсронгуйжихын тулд хуульдаа өөрчлөлт оруулах, зэвсэг техникээ шинэчлэх шаардлагатай боловч мөнөөх байлдаж тоглодог жаалын яриад байгаа шиг хуйгаар нь сольж хорь гучин хууль шинээр зохиох хэрэг одоогоор үгүй л болов уу. Мэдээж дайны байдалд орж Монгол цэрэг зүүн зүг дайлаар мордох гэж байгаа бол яаралтайгаар олон хууль засах шинэчлэх, зохиох шаардлагатай л байх л даа. Гэхдээ үүнийг хууль тогтоох байгууллага болон зэвсэгт хүчний командлагч, жанжин штабын даалгавараар гүйцэтгэнэ үү гэхээс модон морь унаж пийвэр сэлмээр байлдаж өссөн дурын дуракийн хийх ажил биш л дээ. Манай энх тайванч гадаад бодлого өөрчлөгдөөгүй байна, ер нь өөрчлөх хэрэгтэй юм уу?
Үндэсний аюулгүй байдал гэдгийг ихэнх оронд гурван тодорхой зүйлийн нийлбэрээр ойлгодог. Нэгдүгээрт улс орны гадаад аюулгүй байдал. Энэ нь нутаг дэвсгэр хил хязгаарын бүрэн бүтэн байдал шүү дээ. Хоёрдугаар улс орны дотоод аюулгүй байдал. Энэ нь ард иргэдийн аюулгүй тайван амьдрах нөхцөл юм. Гуравдугаарт төрийн институциудын тасралтгүй аюулгүй функционал үйл ажиллагаа. Төрийн институцийн үйл ажиллагааны амин сүнс нь аппаратын ажиллагаа. Нэгэнт хуулиар бүтэц бүрэлдэхүүн нь тогтсон бол аппаратын хэвийн ажиллагаанд хэн ч саад хийх, доголдуулах дураараа самрахыг хориглодог. Улс төрийн томилгоогоор ирсэн сайд бол “гадны зочин”. Тиймээс ч олон оронд сайдыг “зочин сайд” хэмээн тоглоомоор нэрлэх нь элбэг. Сайд бол тухайн салбарт Засгийн газрын явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхээр очдог улс төрийн ажилтан. Төрийн аппарат хэдий бөх, гадны зочны халдлагад үл өртдөг байна төдий хэрээр төрийн ажил зөв голдирлоор урагшлана.
Монгол улсад үйлчилж байгаа хуулиар дотоодод буй болсон бүх нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг дарахын тулд зэвсэгт хүчнийг ашиглаж болно. Үүнийг дайны байдал, онц байдал гэх мэтээр нэрлэдэг л дээ. Гэхдээ зэвсэгт хүчин хөл хорих зэрэг ажиллагаанд орох ба зэвсэглэлийн хувьд иргэний цагдаагийн хэмжээнд зэвсэглэнэ. Учир нь зэвсэгт хүчин ард түмэнтэйгээ байлдаж байгаа юм биш, гагцхүү эмх журам тогтоохын тулд иргэний цагдаад туслан хүч нэмэгдүүлж байгаа хэрэг билээ.
Ер нь яахав дээ багын сонирхолыг нь дагуулаад зарим нэгийг нь сайд болж тоглуулж болно л доо. Гэхдээ энэ эмзэг сав суулгатай шил тольтой газраар оруулж болохгүй шүү дээ. Хүүхдэд шүдэнз бариулдаггүй биз дээ. Хүн амьтны нүд сохолчихгүй бол тэр пийвэр сэлмээрээ юм хум хатгаад явж л байна биз. Харин жинхэнээсээ байлдах, Чапаев болж тоглох хоёр өөр, ядахнаа л жинхэнээсээ үхчихдэг юм гэж наад намын нөхөд нь хэлээд өгөөсэй. Гол нь жаахан юм хусах л гэж байгаа шүү дээ. Армийн бүх төсвийг нэг дор залгичихгүй л бол бага сага юм аваг л дээ. Хорхойгоо дараг. Харин тэр бүтэц бүрэлдэхүүн, концепци номлол, дэг журам гэсэн эмзэг юм руугаа битгий оруул л даа. Энэ чинь та бидний эх орон, бүгдээрээ эх орноо хайрлацгаая.

2012.2.26
ok
Дэмжиж байна
zochin
Газ
Зориг
uji
uji
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
saikhna
бэлтгэл офицер
XXX
XXX
Byyburiin ger buliin business
mandaa
Зочин
нямаа
нямаа
зочин
зочин
URGELJ
UNEN
UNEN
cor
Melancholia
delgermaa
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
WHY?
Nad ruu utasd yanhanuudad
WHY?
WHY?
WHY?
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
Зочин
122. 201. 18. *** БҮҮБУРЫН ЭХНЭР АМРАА ШҮҮ

enkhbayar ch gehshig
Batlan hamgaalhiin said hen bolsiin
зөв зөв
baldan
Zori...g
Zori...g
Zori...g
Zori...g
Zori...g
Bold
Зочин
Зочин
petka
bi demjine
цзяндоа баобар 2 жүүдүүдийг сурталчилхаа зогсоо
Та нарын амьдрал эх оронг энэ тавиул сүйтгэсэн
БҮҮБУРИЗМ МОНГОЛД МАШ ИХ ГАЙ ТАРЬСАН ДАА

зориг
Зочин
hu namiin novsh
Зочин
Zori...g
Zori...g
Zori...g
Zori...g
Zori...g
Zori...g
Зочин
baabart
Зочин
Зочин
BAGSHMAA
Дэмжигч
Manhood
Manhood
kuku
BAGSHMAA
BAGSHMAA
DATE
DATE
DATE
Migo
Зориг хэмээгчид
Зориг хэмээгчид
Зориг хэмээгчид
odgoo
burte chono uwuu n
Зочин
Зочин
Зочин
yrvagchiig byyd
Zori...g
Zori...g
Зочин
Zori...g
Zori...g
Zori...g
Зочин
Зочин
БИ
Зочин
Зочин
Эрдэнэ
Энхээ
nasan
Zori...g
Зочин
Zori...g
Zori...g
Zori...g
Zori...g
Зочин
autochem
Хувьсгалчидаа гэж....
Хувьсгалчидаа гэж....
Зочин
Ганаа
ганаа
bat
suvilal
Зочин
Alex
Suvda
Зочин
Зочин
anonym
TGT
Зочин
Зочин
zochin
Зочин
баяр
Agaadaa
Zori...g
Zori...g
Zori...g
Zori...g
Zori...g
Зочин
хараа
нэхийт
Xurlee
Зочин
NB
нэхийт
Зочин
Zori...g
Zori...g
Zori...g
Zori...g
Zori...g
Zori...g
Зочин
Зочин
Зочин
Зочин
Humuust
Зочин
Зочин
Baabar
wow
ганбаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ХУ
сэржготов
Зочин
BRAVO BAABAR
REM
Зочин
Зочин
Ш.СҮХБААТАРТ
Зочин
zochin
NAMZH
Зочин
Zori..g-d
Зочин
Mongol irgen
Зочин
Zori...g
Zori...g
Zori...g
Zori...g
irgen
OG
Tsereg er
Зочин
Emgenelt ineedem
Зочин
mgl
Зочин
dino
Зочин
zochin
ЗОЧИН
Зочин
Зочин
zochin
Зочин
Хүн
Зочин
dао
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
mongol
Zochin
WAHAHAHA
Monkh tengeriin bichig
Зочин
125
Зочин
зочин
Zailuul
moscow
Зочин
сүхээ
хөх монгол
хөх монгол
Зочин
Зочин
зочин
Зочин
будда
будда
будда
budda
Додоо
Зочин
ЦНДС-ийн сонсогч
çî÷èí ñàéä
÷îíî õÿäàã÷
цолмон
bat
Зочин
sodon
njuty
unshdag
Зочин
Зочин
Зочин
Хаан
choij
mos
zochin
ЦНДС-ийн сонсогч
Зочин
Лу Болдын гарын алчуур
Гоё бичжээ
Зочин
Зочин
Зочин
zochin
зочин
Жак Рийчэр
liberty
Irgen
Цогтмагнай
ХИ ХИ
Зочин
Зочин
Зочин
Xaxa
Зочин
Зочин
БОЛД
Зочин
Зочин
ЭХЭ
dp
ар
Зочин
Зочин
turuu
suh
Зочин
Зочин
Зочин
3
Зочин
Эрхэмбаяр
1