Хүннүгийн түүхийн аварга “агуулах”
МЭ-ний 80-100-аад оны үед хамаарах Хүннүгийн шаньюугийн булш Монголын археологийн түүхэнд томоохон дуулиан дэгдээлээ.
МЭ-ний 80-100-аад оны үед хамаарах Хүннүгийн шаньюугийн булш Монголын археологийн түүхэнд томоохон дуулиан дэгдээлээ. Манай улсад урьд өмнө нээгдэж байсан Хүннүгийн булшнууд “Гол мод-2”-ийнх шиг том хэмжээтэй байгаагүй. Их бие нь 47 метр, бунхан руу орох үүдэвч нь 38 метрийн урттай язгууртны энэ булш Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод” хэмээх газарт буй үндсэн, дагуул нийлсэн 200 гаруй булшнуудын зүүн хойно байрлана. 29 дагуул булшинд нь ой долоон сартай хүүхдээс 35 насны эр хүртэл нийт 28 хүн, нэг адууг хойлоглон оршуулсан байна. Гол бунхны орчимд 21 адуугаар тахилга үйлдсэн, бунхан дотор адууны эд хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд хэрэглэл, алт, мөнгөн чимэглэл бүхий сүйх тэрэгнүүдийг жиргэн хийжээ. Язгүүртны авсыг хөөмөл хээ, чулуун шигтгээ бүхий алтан ялтсаар ханалан чимсэн нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотой. Ер зөвхөн “Гол мод-2” ч биш, “Гол мод-1”, Ноён уул, Туурилаг нарсны гээд олдоод байгаа бүхий л Хүннүгийн хаадын булшгууд ханан хээ бүхий австай байдаг.
Булшийг судлан шинжлэх археологийн багийн ахлагч, Улаанбаатар Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийн декан, доктор, профессор Д.Эрдэнэбаатарын өгүүлснээр “Гол мод-2”-ын нэгдүгээр булшнаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход тусалсан байна. Хоёр өөр шилийг уусган хольж урласан энэ аяга эртний Ромын хаад, язгууртнуудын ордны тансаг хэрэглэлийн нэг юм. Шилэн урлалын технологи нь МЭ-ний анхдугаар зууны хоёрдугаар хагаст хамаарах, эртний Грекээс Ромд уламжилсан соёл аж. Тэгэхээр Хүннүгийн булш тэр үед буюу МЭ-ний 80-100 оны үеийнх болов уу гэж таамаглажээ. Ийм аяга Евроазийн археологийн түүхэнд тун ховор олдсон юм байна. Германд гурван ширхэг, АНУ-д хоёр ширхэг хадгалагддаг бөгөөд зургаа дахь нь ийнхүү манай улсаас олдож буй юм. Энэ олдвор булшны насыг хэлээд зогсохгүй Ром, Хүннү хэмээх эртний төрүүдийн хооронд харилцаа холбоо байсны нотолгоо болж буй.
Урьд өмнө судлагдсан Хүннүгийн булшнуудтай бүтэц, зан үйл, тахилга, хойлогийн хэлбэрийн хувьд ялгаа байхгүй ч агуулж байгаа олдвор, эд зүйл, түүний урлал болон үнэ цэнээрээ алинтай нь ч зүйрлэхээргүй энэ том бунхан 2000-аад жилийн тэртээ тоногдсон бололтой. Шаньюугийн шарилыг гаргаж хаясан байж магадгүй гэж таамаглаж байгаагаа профессор хэлнэ лээ. Гэхдээ түүний гавлын ясны хэлтэрхий, дунд чөмөгний яс үлдсэнийг олжээ. Энэ олдворын антропологийн ач холбогдлыг үнэлж баршгүй. Хүннүгийн антродологийн 100-аад олдвор байдаг ч хаан язгууртных тэр бүр олдож байгаагүй. Чухамхүү энэ зонхилогч овгийнхны ДНК-ийн судалгаа өнөөгийн хамгийн маргаантай асуудлуудын нэг болох хүннүчүүдийн угсаа гарвалын талаарх эргэлзээг нэг тийш болгоход хувь нэмэр болох нь гарцаагүй. Хамгийн сүүлд хэдхэн жилийн өмнө Ноён уулын булшин дээр ажилласан Оросын эрдэмтэн, хатагтай Н.В.Полосьмак АНУ-д хэвлүүлсэн судалгааны тайландаа “Хүннүчүүд бол турк, персээс гаралтай овог аймаг байсан” гэсэн дүгнэлт хийснээс энэ асуудал хэчнээн эмзэг байгааг анзаарч болно. Булш бунхнуудаас Дундад Азийн эртний эдлэлүүд гарах явдал түгээмэл байдгаас шалгаалаад өнөөдөр Казакстан, Кыргызстан, Турк зэрэг орнууд хүннү нарын ур гарвалын булаалдацгаасаар л байгаа. Улаанбаатар Их Сургуулийн судлаачид Чемурчекийн, Мөнххайрханы, Тэвшийн зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгуудын соёлын дурсгалуудыг шинээр олж нээсэн нь манай орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн судалгааны он цагийг урьд өмнөх үр дүнгүүдээс даруй 1000-1500 жилээр урагшлуулахаар байгааг онцлохоос аргагүй.
“Гол мод 2”-ыг гол булшны бунхнаас жижиг, том нийт 6-7 сүйх тэрэгний эд ангиуд бүрнээрээ, мөн тооны сүйхний хэсгүүд гарсан юм. Нэг сүйх нь ханз үсэгтэй, гоёлын болов уу гэмээр хийцтэйг үзвэл Шаньюйд Хань улсын хуандий бэлэг болгосон байхаас зайлахгүй. Харин бусад сүйхүүд бүгдээрээ Хүннү хийцийнх. Чимэг урлал сайтай, тансаг хэрэлэлтэй эдгээр тэрэгнүүд шаньюй нарын эрхэм хэрэгсэл байсныг илтгэнэ. Чимэглэлүүдийг алт, мөнгө, хүрлээр гайхалтай нарийн урлаж, чулуун шигтгээнүүдээр чимжээ. Хийцийн хувьд ер бусын уран агаад дотог, бэлгэдлийн учир жанцан ихээр шингээсэн нь харваас илэрхий.
Их хааны булшны зүүн талаар хавиргалуулан байрлуулсан дагуул булшнуудын гуравдугаархаас ой долоон сартай хүүхдийн оршуулга олсон юм. Булшинд хүүхдийн тоглодог байсан болов уу гэмээр 200 гаруй шагай хийсний 20 орчим нь тамгатай байна. Шагайн дээрх дөрвөн талт тамганд хожим Чингис хааны хэрэглэж байсан наран тамга, Мөнх хааны удам угсааныхны сэрээ тамга, Өгөөдэйнхний дэгрээ тамга яг тэр хэлбэрээрээ дүрслэгдсэн нь нэгийг өгүүлнэ.
Урьд өмнө олдсон Хүннүгийн үеийн булшнуудыг ОХУ, АНУ, Франц, Солонгосын гээд дандаа гадаад улс орны эрдэмтэд малтаж судалж байсан бол “Гол мод-2”-ыг түүхэндээ анх удаа монголчууд гадны тусламжгүйгээр бие даан бүрэн цогцолбороор дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжиллээ. Энэ нүсэр ажлыг “ЖЕНКО” группын “Түмэн хишигтэн” ХХК ивээн тэтгэснийг хэлэх учиртай. Төсөлд 6 эрдэм шинжилгээний ажилтан археологич, антропологич, 80 гаруй археологийн болон түүхийн мэргэжлээр суралцаж буй оюутан, 80 гаруй цэргийн албан хаагч, 20 гаруй инженер, техникч, жолооч, механикч, аж ахуй, гал тогоонд 4-5 хүн тус тус ажиллажээ. Энэ ажил Монголын эрдэмтдийн чадал чансааг дэлхийд таниулсан цогц ажил болсныхоо хувьд бас нэг ач холбогдол дагуулж буй юм. Гадаадын эрдэмтэд булш бунхныг судлаж дүгнэхдээ ихэнхдээ хөндлөнгийн эрх ашгийн үүднээс дүгнэх гэдэг. Бодит үнэнийг олж харах эрмэлзэл бага байдгаас ташаа мэдээлэл түгээх тохиолдол олонтаа гарч, үүнээс шалтгаалан Хүннүгийн судалгаа төдий л урагштай бус явсаар ирсэн гэхэд хилс болохгүй.

kkkk
gfd
uchral
Nuuz
Nuuz
Nuuz
AMAN BELEG
zuu
DAWAASUREN
selemjav
selemjav
deedii
temka
Zoljargal
Зочин
keke
zochin
Г. Баасандорж
monhbat
ABAG KEREI
ABAG KEREI
ABAG KEREI
HEREED
Зочин
Зочин
hongorzul
baatartsooj
moogii
түмбүүш
bagraa
bagraa
монгол
өнгөрсөн үе
Mergen
Зочин
Зочин
батка
мөөгий байнааа
enkhbold
Зочин
батаа
bat
Зочин
Зочин
Зочин
enkhbaatar
enkhbaatar
Guush
Зочин
zoching
МОНГОЛ ХҮҮ
Монгол хүү
MOngol hun
ХЭН БЭ ?
hm
Enkhboldbaatart
tuya
Зочин
Зочин
Зочин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
***mgl***
Археологич Эрдэнэбат
Женко баяр хургэе
Bayarlalaa
Зочин
sudlaach
Зочин
Зочин
Иргэн
zochin
mmm
зочин
зочин
Зочин
Irgen
HYATAD TORH
ss
Зочин
Зочин
Bat_Khan
Зочин
Зочин
Зочин
Oyunzaya
hi hi hi
Зочин
Зочин
Зочин
Зочин
zaya
zaya
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
mgl
Zolboo