Ерөнхий сайдын олж харахгүй байгаа зүйл
2010 оны тооллогоор Монгол улсад 713780 өрх бүртгэгдснээс дөнгөж 153000 гаруй айл дулаан, бохир, цэвэр усны шугамтай холбогдсон байшинд амьдарч байна.
2010 оны тооллогоор Монгол улсад 713780 өрх бүртгэгдснээс дөнгөж 153000 гаруй айл дулаан, бохир, цэвэр усны шугамтай холбогдсон байшинд амьдарч байна. Үлдсэн 80 орчим хувь нь усаа зөөж, галаа түлсээр сууна. Мэдээж тэдний дийлэнх нь болдогсон бол инженерийн шугаманд холбогдсон байшинтай болохыг мөрөөдөж байгаа. Ийм орон сууцтай болохыг, хотын орон сууцны хорооллынхны амьдралыг бүр ойроос харж байгаа гэр хорооллынхон өдөр бодож, шөнө зүүдэлж буй нь эргэлзээгүй. Байж ядаж байгаа. Өөрөө байг гэхэд үр хүүхдүүдээ орон сууцанд оруулчихаад нүд анихад яахав гэсэн ахмадууд Монголын тал нутгаар л нэг байна. Өөрийн гэх орон сууцтай болохын тулд яасан ч яадаг юм гэсэн залуу гэр бүл дүүрчихээд хаяагүй хөглөрч байна. Аз таарсанд нь Солонгост очиж хүнд хөдөлмөрт зүтгэн хоёр өрөө байрны мөнгө цуглуулах эрх олдох аж.
Орон сууцтай болохыг тэсгэлгүй хүсээд байж ядсан эдгээр олон түмнийг өнгөцхөн харахадядуу орны байдаг л бараан дүр төрх. Харин нөгөө талаас нь харж чадвал Монгол улсыг хөгжил дэвшилд уриалсан асар том хүсэл тэмүүлэл. Улсаа хөгжил дэвшилрүү хөдөлгөх «атомын эрчим хүч» гэсэн үг. Энэ цагийн монголчуудад олдсон хөгжлийн нөөц«бурханы хишиг» болой. Орон сууцны нийлүүлэлт нь эрэлтээсээ хэтэрчихээд зогсонги байдалд орж хямарч байгаа хөгжсөн орны иргэд, манай орон сууцны эрэлт хэрэгцээг дагасан хөгжлийн нөөцийг хараад дуу алдаж байна. Тохилог амьдралыг хүсэх ийм их эрчим хүчийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал бид суга «урагшаа» явлаа.
Хэрийн залхуу монгол Солонгост очихоороо баргийн ажилсаг солонгос эрээс илүү ажилсаг болчихдог. Яагаад ингээд байна гэхээр, мөнөөх монгол залуу хоёр өрөө байрны мөнгөтэй болох гэсэн хэрэг. Энэ хүсэл түүнийг ийм лут хөдөлмөрч болгож байна. Хүсэлдээ цэнэглэгдсэн монгол хүний «эрчим хүч» Солонгосын бүтээн байгуулалтад зарцуулагдаж байна.
Монголчууд залхуу гэдэг. Тэр худлаа. Хөдөлмөрийн хариу сайн байвал тэд шуналтайгаар ажилладаг. Би харийн оронд очихдоо, нойр хоолыг умартан ажиллаж байгаа олон монголчуудаа харж байсан. Гэтэл Монголдоо болохоор залхуу,хариуцлагагүй амьтан болчихдог. Яагаад гэвэл хөдөлмөрлөснийх нь өгөөж муу учраас. Хэрэв зээ сайн ажилласаны чинь төлөө «тохилог орон сууц өгье» гэвэл манайхан төрөл арилжаад ажлын төлөө зүтгэсэн хүн болох нь тодорхой.
Тэгэхээр тохилог орон сууцыг хүсэх энэ их эрчим хүчийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд айл өрх бүрдээ орон сууц барих боломж өг, инженерийн дэд бүтэцтэй холбогдсон хувийн байшинтай болго хэмээн бүдүүн тоймоор хариулж болно. Эдийн засгийн хэлээр бол гэр бүл болгон хүртэж болох моргейжийн зээлийн тогтолцоог бий болго гэсэн үг.
Моргейжийн зээлийн тухай манайд буруу зөрүү ойлголт багагүй байна. Арилжааны зээлтэй «хольж хутгаж» байна. Моргейжийн зээл гэдэг бол дараа төлбөртэй орон сууц, хувийн байшин өгч байна гэсэн үг. Орон сууцыг нь урьдчилж өгөөд дараа нь цалин орлогоос нь суутгал хийгээд төлбөрийг нь барагдуулдаг санхүүгийн үйлчилгээ юм. Хамгийн гол нь хэтрүүлж хэлэхэд «ашгийн бус» учраас хүү маш багатай байдаг онцлогтой. Одоо манай банкуудын өгч байгаа орон сууцны зээл моргейжийн гэхээсээ арилжааны зээл юм. Ийм зээлээр орон сууцжана гэдэг бол улам ядуурна л гэсэн үг билээ.
Моргейжийн зээлийн тогтолцоо бий болоод Монголын айл өрх бүр инженерийн шугамд холбогдсон хашааны газраараа дэнчин тавиад хувийн тохилог байшин бариад эхэлбэл юу болох вэ гэдгийг сайтар тунгаан бодох хэрэгтэй. Айл өрх бүр хашаандаа үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө «үйлдвэрлэнэ» гэсэн үг. 560 мянга гаруй өрх үл хөдлөх хөрөнгө үйлдвэрлэнэ гэсэн үг. Дээр нь нэмээд жилдээ дундажаар 33000 гаруй залуу гэр бүл орон сууцтай болж үл хөдлөх хөрөнгийн үйлдвэрлэлд шинээр оролцоно. Энэ бол Монголын түүхэнд урьд хожид байгаагүй асар их хэмжээний хөрөнгийн үйлдвэрлэл явагдана гэсэн хэрэг. Төсөөлөөд үз! Чухам энэ “үйлдвэрлэл”-ийн хүчээр Монгол улс хөгжсөн улсын төвшинд очно. Хөгжлийнхөө хурдаар Хятадыг ардаа хол хаях юм.
Үүнийг Монгол улсын ерөнхий сайд олж харахгүй байна. Ажилгүйдэл, ядуурлаас салмаар байна, иргэдээ өндөр боловсролтой болгох хэрэгтэй байна гэнэ. Хэлсээр байгаад энэ нь улиг үг болон хувирчээ. Ерөнхий сайд,ажилгүйдэл ядуурлаас салж барууны төвшинд хүрсэн боловсролыг олж авсан иргэдтэй болохыг чин сэтгэлээсхүсч буй. Үүнд эргэлзэх хэрэггүй. Гэхдээ учраа олохгүй байна. Энэ нь иргэдийнх нь 80 гаруй хувь хүйтэн гэр, хөлдүү «амбаар»-т зутрахдаа гал түлэн хотыг утаажуулж, гадаа хүндэрч хөрс орчноо бохирдуулж байгаа нийгэмд хүний хөгжлийн индекс ярих боломжгүй гэдгийг ойлгохгүй мэт хүний хөгжлийг ахуйгаас нь салгачихаад яриад байгаагаас нь харагдах юм. Эхнэрээ араг тэврүүлэн төрүүлж байгаа хийтэй хүн л утаандаа харанхуйлж, хогондоо бүслэгдсэн гэр хорооллыг «хөгжил» хэмээн солиорох байх. Ерөнхий сайд арай ч тэгж бодохгүй. Арга замаа л олж харахгүй байна.
Гэр хорооллыг хувийн тохилог байшин бүхий орон сууцны хороолол болгох, хөдөөг хотжуулах өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа нь үнэн хэрэгтээ, миний анх тоолсноор «нэг сумаар есөн туулай буудаж» байгаа явдал юм. Ярилцлагыг маань үзсэн залуу тоолж үзээд «арван хоёрыг буудаж байгаа юм биш үү?» гэнэ билээ. Магадгүй би ч бас гүйцэд тоолж чадаагүй байх.
Айл өрх бүрийг орон сууцжуулах ажлыг эхлүүлснээр; газар доорх баялаг газар дээрх үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө болон монголчууд баялгийн хараалаас зайлсхийх боломжтой болно, өрхийн худалдан авалт нийт эрэлтийг нэмэгдүүлнэ, дотоодын хэрэглээ өссөнөөр үндэсний үйлдвэрлэл сэргэж бизнес цэцэглэнэ, түүнийг дагаад ажилгүйдэл ядуурал «үгүй» болно, орон сууцны хангамж бизнесийн цэцэглэлтийг хараад гадаадад байгаа монголчууд эх орондоо эргэж ирнэ, алдах үнэ цэнэтэй хөрөнгөтэй болсон иргэдийн хариуцлага сайжирна,утаа орчны бохирдол асуудалгүй болно, орон сууцтай болохын төлөө авилга авах шаардлагагүй болж төрийн авилга эрс буурна, арын амьдралын сэтгэл чилээсэн дарамт багасаж хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ, улстөрийн тогтвортой байдлын үндэс тавигдана. Орон сууцжуулах үйл явцын үр дагаврыг би ингэж тоолсон юм. Ер нь бүгдээрээ тоолоод үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь ерөнхий сайд,орон сууцжуулах хөтөлбөр нь улстөрийн амлалт, буяны санаа төдий зүйл биш, Монголыг хөгжил дэвшилд хүргэх арга зам гэдгийг олж харах хэрэгтэйсэн!

зочин
zochin
Зочин