Төрийн албан хаагч бол үйлчлэгчээс өөр хэн ч биш
Төрийн албан хаагч гэх нэг л их чухал царайлж, хөмсгөө зангидсан хүйтэн “шавар баримал”-уудтай хэл амаа ойлголцож, нэвтрэлцэх шиг там Монголд өөр байдаг уу?
Төрийн албан хаагч гэх нэг л их чухал царайлж, хөмсгөө зангидсан хүйтэн “шавар баримал”-уудтай хэл амаа ойлголцож, нэвтрэлцэх шиг там Монголд өөр байдаг уу? Үүнийг бичих гээд үзэг цаас нийлүүлэхэд хүртэл бухимдал оволзож, даралт өгсөөд харвах шахдаг. Яагаад жирийн нэгэн иргэн амжуулах ёстой ажил нь төрийн ямар нэг байгууллагатай холбоотой бол заавал үүр цүүрээр босч, яаран сандран гүйж, оочер дугаарт шахалдаж чихэлдэн, хараал ерөөлөөр булуулан, хөлсөө урсган, үйлээ эдлэхэд хүрдэг юм бэ? Зүгээр л паспортын сунгалт хийлгэхийн тулд хоёр хоногийн ажил алдаж, хүнд бөгстэй, их зантай түшмэдийн харцаар бөмбөрөн алингаа алдах болдог. Ийм үйлчилгээ миний мэдэхийн Монголоос өөр газарт үгүй ээ. Төрийн алба, үйлчилгээ гэдэг ийм байх ёстой юм уу?
…Гаднаас ачуулсан машинаа авах гээд гааль дээр гурав хоног хөлдөж үхтэлээ зогслоо, саяхан би. Угийн адгуу зан хөдлөөд үйлчилгээ удаан байгааг нь сануулснаас болоод бүр буруудчихав. Намайг “зуучихаж” байгаа юм байна. Өдрийн цайны цаг болоогүй байхад (бүтэн нэг цагийн өмнө) өрөөгөө түгжээд гараад алга болж өгөв өө, байцаагчид маань. Үдээс хойш ажлын цаг эхлээд 45 минут өнгөрсөн хойно орж ирсэн ч утсаар хэн нэгэнтэй хувийн яриагаа үргэлжлүүлэн хагас цаг болчихдог юм. Ийм байхад тайван амьсгалж, таатайгаар мишээн зогсож яахин ча дах билээ. Зөвхөн гааль биш, төрийн ихэнх байгууллагын ажил үйлчилгээний нийтлэг төрх ийм. Тэгээд ч төрийн албаны ажил үйлчилгээтэй холбоотой гомдол, бухимдал нэвт шингэсэн захидал, бичиг редакцид байнга ирдэг юм. Үнэндээ дасал болчихож дээ.
Монголын нийгмийг балиартуулж, гутааж, доош хийсэн, ханцуй дотроо мөнгө тоололцож, шагнал, албан тушаал дамжуулан наймаалцдаг үйлчилгээг нийгэмд халдварлуулагч нян үй түмээрээ өсөж үрждэг голомт нь төрийн алба болжээ. Төр гэж чухам юу юм. Нийгмийн гэрээний онолоор бол хүмүүс зохион байгуулалтад орохын тулд “төр” гэдэг зүйлийг бодож олоод хамгийн завтай, бас хүсэлтэй нэгнээ тэнд өөрсдийнхөө өмнөөс ажиллуулан, цалинжуулж байдаг субъект гэж би хувьдаа мунхагладаг юм ш дээ. Түүнд ямар ч давуу эрх гэж үгүй. Өөрөөр хэлбэл гуталчин, засварчин, шаварчин, төрийн албан хаагч, жолооч хэн боловч нэг нэгнээсээ дээр ч биш, доор ч биш атал төрийн албан хаагч маань өөрийг нь цалинжуулж, амьдруулж буй манийнхаа дунд зиндаа, зэрэглэл бий болгон, нэгнээс маань нөгөөг илт ялган, ялгаатай ханддаг болсноос авлига, хүнд суртал гээчийг үүсгэн амьдралд ямар ноцтой садаа, тамыг үүсгээд байна вэ? Тө- рийн алба, төрийн албан хаагчдын хүнд суртлаас болоод жирийн иргэний амьдрал ямар их зовлон дарам тад нэрвэгддэг билээ дээ. “…Төр бол баялаг бүтээгч биш.
Төр бол нийгмийн баялгийг булаагч юм уу, түүнийг хуваагч ч биш. Төр гэдэг ард иргэдийн төлсөн татвар дээр л оршин тогтнодог зүйл. Багш нь багшаа, эмч нь эмчээ, бизнесмен нь бизнесээ хийнэ. Тэр хүмүүс цуглаад дундаасаа тодорхой дүрэм журам боловсруулан төрийг ажилд оруулдаг юм. Гэтэл энэ зарчим алдагджээ. Төр гэж нэг том нүсэр уул шиг хүнд суртал болжээ…” гэж хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Түүнтэй яг зэрэгцээд Төрийн албаны зөвлөлийн дарга, ноён Д.Зүмбэрэллхам төрийн албанд дураараа дургигсад олширч буйг онцгойлж шүүмжиллээ.
Хамгийн харамсалтай нь төрөө дээдэлдэг хүндэлдэг, итгэдэг, залбирдаг, сүсэглэдэг монголчуудын итгэл үнэмшил өөрчлөгдөх боллоо. Хэнээс, юунаас болоод вэ? Энэ бол ерөөсөө л төрийн албыг хувьдаа, ах дүү, амраг садан, танил талдаа үйлчлүүлдэг болгож, төрийн албыг халаасаа түнтийлгэдэг түрийвч гээд ойлгочихсон ширмэн толгойтой, алтан бөгстэй төрийн албан хаагчид олширсны гай. Яг үнэндээ хатуухан хэлэхэд зарим нэг төрийн байгууллага тэр чи гээрээ ураг төрлийнхөн цуглаж баяраа хийдэг газар болон хувирсныг Гааль, Татвар, ИНЕГ, Нийслэлийн өмчит газрууд, жишээ нь, Ус суваг, ТҮК гэх мэт олон албан байгууллагаас харж болно. Хөдөө орон нутагт ч ялгаагүй. Төрийн албанд томилогдсон эрх мэдэлтэн тэр дороо л төрийн албыг төрөл саднаараа хүрээлүүлэн, хувалз шиг шигчихдэг ужиг хортой үзэгдэл газар аван хүчрэгдэхээ байлаа.
Өнөөдөр хувийн секторт гарсан хамгийн том дэвшил бол хурдан шуурхай, хүрэлцээтэй үйлчилгээ. Та бид үүнийг зах зухаас нь мэдэрч эхэлсэн. Тэгвэл ийм үйлчилгээний тогтолцоог төрийн албанд яагаад нутагшуулж чадахгүй байна вэ? Энэ бүхнийг өөрчлөхийн тулд хийж байгаа гэх тэр олон ажил, арга хэмжээний үр дүн хаана байна. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр гаргадаг “Хүнд суртлын индекс”-т төрийн байгууллагын зүгээс үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжид иргэдийн 85.6 хувь нь “муу” гэдэг дүн тавьсан бол, Төрийн албан хаагчдын зан харилцаанд 95.7 хувь нь “F” буюу байж болох хамгийн муу үнэлгээг өгчээ. Зөвхөн эндээс л Монгол төрийн үнэлэмж ард олны дунд ямархуу байгааг мэдэж болж байна.
Монгол хэлэнд “ажил хөөцөлдөх” гэдэг хэллэг төрийн албаны хүнд сурталтай шууд холбоотойгоор орж ирээд нутагшчихав. “Хөөцөлдөх” гэдэг үг уг нь ямар нэгэн үл баригдах, үл бүтэх зүйлийн араас явах утгыг илэрхийлдэг. Тэгэхээр “Маргааш эртхэн шиг нэг ажил хөөцөлдье” гэж ярьж байгаа монгол хүнийг цаад логик санаагаар нь бараг бүтэшгүй, хэцүү зүйлийн төлөө бэрхшээж байна гэж ойлгож болно. Уг нь төрийн алба гэдэг үйлчилгээнээс өөр юу ч биш. Төрийн албан хаагч гэдэг бол надад, бас чамд үйлчлэх учиртай үйлчлэгч юм. Ажлыг бид хөөцөлдөх биш, тэр ажлыг бидний өмнөөс төрийн албан хаагч тун богино хугацаанд чанартай, найдвартай хийж үйлчилж байх учиртай. “Маргааш эртхэн ажил хөөцөлдье” гэж биш, “Маргааш төрийн албаар сайхан үйлчлүүлэх хэрэг гарлаа” гэж ярьдаг болбол зөв юм аа. Төр гэдэг одоо бол шууд л хүнд суртал гэж ойлгогддог болсон.
Монголчууд шиг юм болгонд төрийн нэрийг барьдаг улс орон үгүй болохоор хүнд суртал гэдгийг бусад улс орны ард иргэд бараг мэдэхгүй бөгөөд, “ажил хөөцөлдөхийн” зовлонг үл мэдэх бөлгөө. Англи хэлтэй улс үндэстнүүд “төрийн алба” “төрийн албан хаагч” гэдэг үг огтхон ч хэрэглэдэггүй юм. Тэд зөвхөн “Public administration”, “Public service” буюу “Олон нийтийн удирдлага”, “Олон нийтийн үйлчилгээ” гэдэг үгийг л мэддэг. Монголчууд бид анхнаасаа, нэрлэх нэрнээсээ л буруудсан юм байна. Тиймээс төрийн алба, төрийн албан хаагч гэж буруу ярьж, бичдэгээ залруулж “Олон нийтэд үйлчлэх алба”, “Олон нийтэд үйлчлэх албаны ажилтан” гэж ярьж бичдэг болъё. Ингэж байж өөрийгөө түшмэл, ноён, эрх мэдэлтэн гэж ойлгоод хамраа зангидчихсан, бөгс нь томроод, толгой нь занхайж суудаг “тэнэг”-үүдийн тархинд нь ядаж “Би үйлчлэгч, зарц юм байна шүү дээ” гэх бодол зурсхийдэг болох юм биш үү. Өмссөн дээл нь гандаж, үстэй толгой нь цайтал иргэдээ залхааж үйлчилдэг элэнцгийнх нь төрийн алба, төрийн албан хаагч байх билээ. Ямар сайндаа л “Болдогсон бол хүнд суртлыг чононоос дутахгүй хэмлэх юмсан” гэж гаслахад хүрэх билээ дээ.

зочин