Улаан катар
Энэ долоо хоногт Монгол Улс түүхэн шийдвэр гаргана. Монгол Улсын далбааг дэлхийн ашигт малтмалын газрын зураг дээр мандуулж эхэлж буй Тавантолгойн коксжих
Энэ долоо хоногт Монгол Улс түүхэн шийдвэр гаргана. Монгол Улсын далбааг дэлхийн ашигт малтмалын газрын зураг дээр мандуулж эхэлж буй Тавантолгойн коксжих нүүрсний 7.5 тэрбум тонн нөөцтэй орд газрыг олборлох компани болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааг нь гаргах ажлыг хариуцах (underwriting) хөрөнгө оруулалтын банкийг сонгон шалгаруулж, нэрлэх гэж байна. Анх удаа манай Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлийн тоглогч нарыг ажиллуулан, олон тэрбум долларын хөрөнгө татаж, улс орны эдийн засагт түүхэн өөрчлөлт хийх том төслийг гадаад орны засгийн газрын оролцоогүйгээр хийж байна.
Улаанбаатар хотод “Morgan Stanley”, “Goldman Sachs”, “Macquarie Group”, “Citigroup”, “JP Morgan Chase & Co”, “Deutsche Bank”, “Credit Suisse Group and UBS” зэрэг олон улсын хамгийн том 20 гаруй банкуудын 150 гаруй төлөөлөгчид цуглан саналаа танилцуулж, ялахын төлөө өөр хоорондоо өрсөлдөн тэмцэж байна. Тэдний хувьд энэ орд газар бол асар том ашиг олох боломжоос гадна дэлхий дээр анх удаа хөгжиж байгаа орон уул уурхайн салбарт босгож байгаа хамгийн том хөрөнгө учир бас нэр төрийн хэрэг гэнэ. Сонгогдох 3-4 банкны хувьд зөвхөн энэ ордоос гадна түүний дараа гарч ирэх дэд бүтцийн олон томоохон төслүүдийн санхүүжилттай холбогдоно гэсэн үг. Тийм ч учраас Монголд олборлолт хийхийн төлөө аварга том банкууд Улаанбаатар хотод “нударгаа зангидан зодолдож байна” гэж “The Wall Street Journal”-д бичжээ. Тавантолгойн нүүрсний ордыг наад зах нь 15 тэрбум доллараар үнэлж, түүний 30 хувьд 5.0 тэрбум доллар босгохоор тооцож байгаа гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байна.
“Financial Times” сонинд бичсэнээр бол 2010 онд Улаанбаатар хотод байдаг Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнийн индекс тэнгэрт цойлж 140 хувь өссөн бол, 2011 онд хурдаа авч өөрийн орбит дээрээ очих юм байна. Тун удахгүй нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Монгол Улс Катар шиг болж нийслэл нь “Улаан Катар” болох тухай тэнд бас бичжээ. Үнэхээр ч Катар улс 1.5 сая хүнтэй хэрнээ шатдаг хийн экспортоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд нэг хүнд ногдох ДНБ нь саяхан 100.000 ам.доллар болж Швейцарь, Америкийг хол орхин, эдүгээ дэлхий хамгийн баян орон болоод байна. Байгалийн баялгаар бид Катар байж болох ч төр, нийгмийн байгуулалт, хүний эрх, эрх чөлөөний хувьд Катараас толгой дээгүүр хөгжилтэй. Хэмжээгүй эрхт хаант засаглалтай энэ оронд хөрш зэрэлдээ Бахрейний адил улс төрийн хямрал ирнэ.
Монголчууд Арабын орнуудад дөнгөж эхэлж байгаа ардчилсан хувьсгалыг 20 жилийн өмнө хийчихсэн юм. Эрх чөлөөт ардчилсан орон өөрийн байгалийн баялгаа эрх чөлөөгүй, хаант засаглалтай улс орнуудаас илүү өгөөжтэй ашиглах учиртай. Гэтэл Монгол Улсад зөвхөн төр засгийн эрх баригчид, тэдэнтэй холбоотой хүмүүс л Катар шиг баян болоод, иргэдийн дийлэнх нь хойд Йемен шиг ядуу болж үлдэх дүр зураг харагдсан хэвээрээ байна. Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн орд газрын 10 хувийг ард иргэддээ, 10 хувийг үндэсний компаниудад, 30 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад, үлдсэн 50 хувийг өөрөө эзэмших шийдвэр гаргасан.
Монголын иргэн бүр 550 ширхэг хувьцаа авахаар бүртгүүлж эхэлсэн бөгөөд наадмаас өмнө тарааж дуусна гэж Төрийн өмчийн хорооны дарга хэлжээ. Хувьцаагаар ашиг олох хоёрхон зам бий. Нэг нь тухайн компани хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулан бүтээгдэхүүнээ борлуулж, зардлаа нөхсөний дараа олсон ашгаасаа нэг хувьцаанд ногдох ашгийг (дивидент) хуваахад, нөгөөх нь хувьцаагаа үнэ хүргэж зараад бэлэн мөнгө авахад л ашиг олно. Иргэдийн тэн хагас нь өдөр тутмын хоолны мөнгөө хайсан Монгол шиг ядуу оронд үнэгүй авсан хувьцаагаа хүмүүс хамгийн анхны боломжоор худалдах болно. Арга зальтай эдгээдүүд худал, үнэн аргаар бүх хувьцааг цуглуулан авсаар, арван жилийн дараа гэхэд иргэдийн ихэнх нь нөгөө л ядуу хэвээрээ, бүх баялгийг гартаа төвлөрүүлсэн цөөхөн хэдэн этгээдийн зарц нь болох сонголт өнөөдөр нээлттэй байна. Ардчилсан боловч ядуу Филиппиний бараг бүх баялгийг 19 айл гэр л эзэмшдэг.
Монголын ард түмний 60 жил бүтээсэн өмчийг бид яг ийм гаралттай сонголтоор 20 жилийн өмнө “хуваарилсны” үр дүн одоо ил байна. Статистикийн дунджаар биш, бодитойгоор “Улаан Катар” болохын тулд иргэн бүр өгөөжийг нь хэдэн үе дамжин хүртэж болохоор бурхнаас заяасан баялгаа ухаалаг ашиглах арга замыг бид хайж олох цаг ирлээ. Монголчуудын өмнө ирээд байгаа, оюун ухааны шинэ эрэмбийн сорилт бол энэ юм. Түүхийн хонх энэ тухай л цохиод байна даа.

Зочин
нано
hudalchuud
zaya
gg
gg
Зочин
Шүүмжлэгч
Зочин
Зочин
Зочин
Зочин
P
БАЯРАА
Зочин
t1 Boldoo
Boldoo
хонинуудад
тууварчин
тууварчин
demjigch
delgermaa
Зочин
delgermaa
Зочин
Зочин
Зөгий
Mgl hun
aalz
Mongol
S
Зочин
Зочин
Зочин
Zaya
hamlet
ccc
Зочин
nasan
Jo
Зочин