Голоор нь л хэлье
Өнгөрсөн сонгуулиар сонгогчдын олонхийн саналыг авч, төрийн эрхийг барих дархан эрхийг атгасан МАН анх удаа хууль ёсны дагуу өөрийн Засгийн газрыг “байгуулах” гэж байна.

2008 онд хоёр том нам хамтарч “Эв нэгдлийн Засгийн газар” гэх хээнцэр нэртэй эрээн гэр барьснаар хамтрахаас бусад цаг үед барьж авах боломжгүй, авсан ч шийдэх бололцоогүй асуудлуудыг шийдэж, улс орны хөгжлийн томоохон бодлогын шийдвэрүүдийг гаргаж, “Шинэ Монгол”-ыг цогцлоох үндэс суурийг тавьж чадлаа. Энэ айлд хэрэв түүхэн гавьяа гэж үлдэх бол тэр нь энэ. Хэдийгээр өнөөдөр нэг нь хаясан, нөгөө нь хаягдсан эр эмийн явдал мэт өрөвдөлтэйгөөр өөчлөгдөн бутарч буй ч тэдний хийсэн гавьяа, гай аль аль нь хамтынх болж үлдэх нь бүр үнэн. Хамтын ялалт хийгээд ял зэмийн алиныг ч нэг нам, эсвэл нэг хувь хүнд үүрүүлэх бололцоогүй билээ. Харин энэхүү хамтарсан Засгийн газрын үдээсэн сайн муу “өв” хожим алтаар, мөнгөөр, бүр хүрлээр үнэлэгдсэн ч зохиогчийн нэр буюу автор нь яах аргагүй стандарт бус шийдэл гаргагч, улс төрийн зүтгэлтэн Санжаагийн Баярын түүхтэй хамт тодоор уншигдах болов уу. Үүнтэй бас хэн нэгэн маргахгүй биз ээ.
2012 он буюу ээлжит сонгуулийн жил гарангуут хамтарч явсан нэг нам нь өөрсдийн хийсэн ажилдаа “А” үнэлгээ өгөн засгаас гарч явах шийдвэр гаргажээ. Эл явдлаас үүдсэн бужигнаан өнөөдрийн Монголын төрийг үймүүлж байна. Уг нь тийм ч сүртэй, байж боломгүй шалтаг шалтгаантай үймээн бужигнаан биш. Угаасаа л байр байрандаа очих нь зөв шүү дээ.
Тоймчийн хувьд үе үе тэднийг байр байрандаа очвол яасан юм бэ гэж сануулан дуугардаг байсан ч, тэд маань өмнөөс “Бариатай гэрээ буулгах ашигггүй байна аа” л гэж хариулдаг байсансан. Салахаа хүрвэл нэг их хэрүүл уруул ч үгүй, сэтгэл нь тэртээ тэргүй хөрөөд хөндийрчихсөн байсан эр эм хоёр шиг аяглаж маяглалгүй хоёр тийш болдог юм байна. Ийм тохиолдолд МАН-ынхан хаягдсан нөхрийн, хамт дайнд явж байгаад хутгалуулсан Цахиур Төмөрийн дүрд тоглож хямдхан үнэтэй суртал хийж онигоо болоод дэмий үзэгдэнэ. Аливаа үйл явдлыг улс төрийн суурьтай үнэлэлт дүгнэлт дагалдаж байвал адаглаад нийгмийнхээ соёлд хэрэгтэй юм даа. Гэвч манайхан PR-ийг элдэв хошин шог, сайн дурын уран сайхантай л хольж хутгаж хийх дуртай юм.
Цаг хугацааны хувьд алдаж шийдвэр гаргаснаараа, шийдвэр гаргасан субьект нь намын дүрмээ зөрчсөнөөрөө өнөөдөр Ардчилсан нам баалуулж байна. Гэхдээ энэ нь тийм ч сүртэй хасах оноо биш юм. Тэртээ тэргүй нэг хоёрхон хувийн зөрүүтэй рейтингийг тэдэн шиг “тархи”-нууд торох юмгүй нөхнө. (Андууруузай, би намын гишүүн биш шүү)
Ардчилсан намынхан ч гэсэн залагдаж ирсэн зайран шиг тарвазаж тарвалзчихаад одоо болохоор “Эдэнтэй ханилах гэж үйлээ үзлээ, дарлуулж явахад энэ Н.Алтанхуяг нэг ч өмөөрөөгүй. Ёстой хүний хүн шиг даргатай зовж байлаа” гэх маягийн матрын нулимс унагах нь бас л нэг хямдхан шог гарааны үзүүлбэр. Уг нь түүхэн үүргээ гүйцэтгэлээ гэхээс өөр чамин тайлбар хэрэггүй шүү дээ. Харин Н.Алтанхуягаас энэ үед тэвчээр ханхалж байв. Тэсэх, өнгөрөөх, тэвчих нь том соёл аж.
МАН-ын дарга ч энэ явдлын дараа АН-ын ҮЗХ-г хуралдаж, даргынхаа шийдвэрийг баталгаажуулан баталгаажуултал хамгийн соёлтой байр суурийг илэрхийлсэн. Түүний энэхүү мораль бусдынхаа уран сайханжсан сэтгэл хөдлөлийг арчиж байв. (Андууруузай, би намын гишүүн биш шүү)
Ингээд үйл явдал шуударлаа. МАН эрхийн дагуу гарч одсон зургаан сайдын оронг нөхөх ажлаа шуурхайлан шийдэж, өргөн бариад байна. Өнөөдрийн улс төрийг хамтарсан засгаас Ардчилсан нам гарч явснаас илүү улайсгаж байгаа явдал энэ юм. МАН-ын санал болгосон зургаан хүнийг Ерөнхийлөгч өчигдөр “будаа” болгон гаргасан ч ирэх долоо хоногт Засгийн газар элэг бүтэн болно. Ерөнхийлөгчийн байр суурь ч аль ч утгаараа зарчмынх. Түүний амбицийг “үл тоон” энэхүү зургаан нэр дэвшигч сайдын сэнтийд залрах нь ч хуулийн дагуу явагдах үйл явц.
МАН хэн хэнийг онгойсон оронд томилов.
Тэргүүн шадар сайдад Ухнаагийн Хүрэлсүхийг, Сангийн сайдад Дамдины Хаянхярвааг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Дамдины Цогтбаатарыг, Батлан хамгаалахын сайдад Жадамбаагийн Энхбаярыг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад Цэдэвийн Дашдоржийг, Эрүүл мэндийн сайдад Нямдаваагийн Хүрэлбаатарыг тус тус томилуулахаар нам нь шийджээ.
У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайдад гологдох улстөрч биш гэдэгтэй хэн ч маргахгүй . Эдүгээ 44 настай энэ залуу төрийн албанд 18 жил ажиллажээ. Энэ бол түүний намтарт албан ёсоор жин дарах баримт мөн үү гэвэл мөн юм. Түүнийг бид улс төрийн тоглогчийнх нь хувьд бол сайн мэднэ. Түүний хамгийн үнэтэй чанар нь буюу өнөөдрийн Хүрэлсүхийг бүтээсэн гол шинж нь ил тодоор дүрэлзэн бадарч, өөрийгөө золих үедээ зольж чаддаг, бодсон чиглэсэн рүүгээ тууштай тэмцэн хүрч чаддаг эрмэг зан чанар нь юм. Түүнээс хэзээ ч хумсаа нуусан муур мэт гэтэх, амьсгаа түгжин айж дагжих, бусдын хүчээр юманд хүрэх, урвах няцах гэх мэтийн нуруу арзас хийлгэмээр зан илрэхгүй. Энэ бол улс төр хийж яваа нөхдүүдийг чимдэг чанарууд яах аргагүй мөн. Харин тэрбээр намын өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн “баатарлаг генсек” болон түүхэнд үлдэх боломжоо хугасалчихав уу даа гэж харагдана.
Олон жил ужигран явсан намын нэр солих асуудлыг түүний үед шийдлээ. Босогчдын галд өртсөн байраа шинээр барих аж ахуйн амаргүй ажил түүний үед ядах юмгүй явагдаж, урьдынхтай зүйрлэх юмгүй баян тансаг өргөө сүндэрлэлээ. Нам доторхи бүлэглэлүүдийн учир начрыг дажгүй олж, Н.Энхбаярыг даган ханарч мэдэх байсан урсгалыг тогтоон эргүүлж чадлаа. Энэ бүхэнтэй маргах хэцүү. Магадгүй тэр амсхийлгүй ажилласан байх. Эдгээр зүйлс бол түүнд өнөөдөр ямар ч маргаан үгүйсгэлгүйгээр очиж буй өндөр оноонууд юм.
Гэвч ам алдвал барьж болдоггүй гэж ардын мэргэн үг бий. “Энэ нам хэрэв сонгуульд ялагдвал би толгойгоороо хариуцна” гэсэн түүний омголон үгийг өнөөдөр улс төрийн тоймчид нэхэл хатуутай сануулж байна. Үнэн хэрэгтээ бол тэр Тэргүүн шадар сайд болсноор намын өмнө хүлээсэн үүргээ нэг мөсөн хаяад зугтаж байгаа хэрэг бас биш билээ. Аль ч төрхөөрөө тэр бол намын л зүтгэлтэн хүн. Тийм болохоор түүнийг намаас хөндий, хариуцлага үүргээс хол харахад хэцүү байдаг.
Дарга явахад дагалдах хорвоо дэндүү тансаг хийгээд бялуурам билээ. Энэхүү бялуурам хорвоо нь түүнийг ялимгүй өөрчилсөн гэж зарим нөхөд нь хардаг болсныг нуумааргүй байна. У.Хүрэлсүх энэ намын шилдэг генсекүүдийн нэгээр үлдэх нь гарцаагүй ч хүнийхээ хувьд, удирдагчийнхаа хувьд, эр хүнийхээ хувьд хажуу хавирганаасаа хэмхэрч эвдэрчихгүй үлдэж чадах болов уу. Түүнийг сүүлийн үед хүмүүсийг бодит чадвар чансаа, мэдлэг боловсрол, үнэт зүйлсээр нь үнэлэхээ больсон. Дийлэнхдээ тойрон хүрээлэгчдээсээ, гарын дор явж чадах сул үлбэгэрүүдээс, долигонон зусардагчдаас, үргэлж чихэн дээр нь гоё донгоддог хулхи нөхдүүдээс сонголт хийн дээш татдаг болсон гэх шүүмжлэл чимээгүйхэн дагах болсныг хэн ч өөрт нь хэлэхгүй байх шиг. Гэхдээ хол явах сайн нөхрийг улыг нь долоож, дөрөөг нь суллаж мордуулдаггүй монгол чанарыг тэр мэднэ дээ.
Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшсэн Д.Дашдоржийг ажиглагчид баахан голж байна. Голох ч гэж дээ, голыг нь гогодож байна. Өвчтэй зовлонтой, бараг удахгүй үхэх гэж байгаа болохоор нь өрөвдөөд сүүлчийн удаа баярлуулж байна ч гэх шиг. Хүний ёсонд ийм ичгүүргүй, увайгүй явдал байдаг бил үү. Тэр энэ намд залуу зандан наснаас зүтгэсэн хөвгүүдийн нэг мөн үү гэвэл мөн. Яслийн хүүхдүүд л энд тэнд тамга барин ханхалзаж байхад тэр яагаад болохгүй гэж. Өрөмдлөгийн инженер мэргэжилтэй, 45-хан настай, төрд 16 жил алба хашсан, улс төрд бүх насаараа ажилласан энэ хэрийн залуу хэдэн сар сайдын ажлыг хийчихэж л таарна.
Сангийн сайдад Д.Хаянхярвааг нэр дэвшүүлсэн явдал хэл ам дагуулж байна. Тэр болгон тайзан дээр шуугиулдаггүй, улс төрийн халуун амьдралын ил талд нэг их яваагүй хүн болохоор Сангийн сайдын сэнтийд жижигдүүлж хараад байгаа болов уу. Москвагийн Удирдлагын дээд сургууль төгссөн нь хуучны хэлээр намд бодлогоор бэлтгэгдэж байсан нөхдүүдийн нэг болохыг нь илтгэдэг юм. Түүний онооноос “Хонгор” нь хороож байна. Уг нь тэр дороос нь өгссөн ёс журмын дагуу намтартай хүн. “Хонгор”-оор хороолгохоо шахаж байсан ч өнгөрсөн сонгуульд тэр ялалт байгуулж “амаргүй амьтан” болохоо харуулсан. Сангийн сайд болчихно гэж бол харин тэр өөрөө ч зүүдлээгүй явсан биз ээ.
Жадамбаагийн Энхбаярыг Батлан хамгаалахын сайд болоход дургүйлхсэн, болгохыг дэмжсэн хоёрын агаар бараг тэнцэж байх шиг байна. Нэгэн шинэ мэдээ дуулгахад түүнийг салбарын сайдаа болгож өгөөч хэмээн Батлан хамгаалах салбарын нэр бүхий 15 генерал гарын үсэг зуран, Ерөнхий сайдад өргөн барьсан байх юм. Энэ нь нэг талаас нам бус амьдрах тангарагтай цэргийнхний зүгээс гаргах ёсгүй, төрийн ажилд хөндлөнгөөс гар дүрсэн зохисгүй явдал мэт үзэгдэнэ. Нөгөө талаас нь бол цэргийнхэн түүнийг өөрийн хүн гэж үздэгийн илрэл гэж харагдана. Энэ салбарт түүнийг нэртэй төртэй амьдарсан эцгийнх нь хамтран зүтгэгчид, шавь нар нь тосох нь. Цэргийн сургуульд мөр зэрэгцэн жагсаж, тавагтай шөлөө хувааж явсан үеийнхэн нь бүх төвшинд гараад ирчихсэн угтах нь. Энэ бол залуу сайдад хувь заяаны эрхээр очиж буй атаархам дэмжлэг юм. Хэвлэлийнхэн түүнийг алдартай эцийнхээ нэрээр жирийчихлээ гэж гоочилж байна. Хэрэв тэр хариуд нь эцгийнхээ нэрийг хүү нь зүүхгүй хэн зүүх юм бэ гэж хэлбэл бас л хорон асуулт болох байх даа. (Андууруузай, би түүнтэй танил ч биш шүү)
Өөр нэг талаас нь харъя. Батлан хамгаалахын салбар түүнд яагаад талархалтай хандаж байна вэ. Үүнд очих албан ёсны хариуг парламентын сэтгүүлчид сайн мэдэж байгаа байх аа. Энэ нөхөр УИХ-ын гишүүн болоод 3,5 жил ажиллахдаа батлан хамгаалахын салбарын бүх асуудлыг гардан барьж явсан. Хууль тогтоомж юу л байна тэр л гүйж явсан. Энэ бол сэтгэл бас зүтгэл.
Ерөнхийлөгч түүнд хандан Батлан хамгаалахын сайд бол зангарагтай л хүн байх ёстой гэсэн өгүүлбэрийг хэлжээ. Зангарагтай хүн гэж тушаал шийдвэрийг гаргасан шиг гаргаж чаддаг, гаргасан тэр шийдвэрийнхээ төлөө шантаршгүй зүтгэж чаддаг, хамгаалж чаддаг, зарчимдаа үнэнч, тавиландаа чанд, ясны гэх үнэт зүйлтэй хүнийг хэлэх болов уу. Тэр хэмжүүрт бол Жадамбаагийн Энхбаяр дүйнэ. Манайханд хүнийг насных нь залуугаар дарамталдаг нэг муухай зуршил байна. Миний мэдэхийн манай ардчиллынхан бол насаараа л насны залуугаараа адлагдсан. Адлагсан ч асч явсаар энэ хүрсэн. Түүний боловсролын байдлыг тойрсон баахан мэдээллүүд хөвөрч байна.
Тэрбээр 1990 онд нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгсчээ. 1990-1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургууль, 2004 онд Голланд улсын Маастрихтийн их сургуулийг тус тус төгссөн байна.Энэ бол түүний албан ёсны намтарт тэмдэглэгдсэн баримтууд.
Дараагийн хүн Н.Хүрэлбаатар. 45 настай, анагаах ухааны доктор, профессор цолтой Сумын эмчээс хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан залуу юм байна. Улс төрд бол түүнийг хэн ч танихгүй. Танихгүй учраас сайн муу элдэв мэдээлэл олдсонгүй. За, тэгээд Д.Цогтбаатарыг бүгд мэднэ. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улаан дипломтой төгссөн. Дараа нь сургуульдаа магистр хамгаалсан. Австралийн Үндэсний их сургуулийн хуулийн факультетэд магистрийн зэрэг хамгаалсан. Монгол Улсын хоёр ч Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажилласан, ийм л намтартай залуу. Эдгээр хүчин зүйлс нь түүнийг өнөөдөр Байгаль орчны сайдын албан тушаалд ямар ч “асуудал”-гүйгээр хүргэж байна гэж хэлж болно.
Эдгээр нөхдүүд Засгийн газраас гарч одсон Ардчилсан намын сайдуудын орыг залгах болжээ. Өнгөрсөн сонгуулиар сонгогчид тэдэнд дангаараа эрх барих даалгавар өгсөн. Хүссэн ч эс хүссэн ч тэд энэ үүргийнхээ өмнө ирээд байна. Одоо хамгийн сонирхолтой асуулт МАН-ын дараагийн генсек хэн бэ гэх асуулт тавигдаж байна. Намын дүрмээрээ генсек бол орон тооны албан тушаал. Тийм болохоор У.Хүрэлсүх хос морьтой давхина энэ тэр гэсэн таамгууд бол зүгээр л дэмий тэнэсэн яриа. Уг нь энэ сонин үед МАН-ын генсекээр Ц.Мөнх-Оргил шиг, Х.Наранхүү шиг өндөр боловсролтой, элдэв хөөсгүй, ачаа дааж үзсэн, хүн нь төвшин улстөрчдөөс гарч ирж ажиллавал Сү.Батболдтой аль ч талаараа эвцэлдсэн хослол болохсон.
Т.Ганди өргөдлөө өгч, Италийг сонгосноор тэнд бас дахин нэг сайдын орон онгойх сураг чих дэлсэнэ. Тэр үнэн бол энэ удаа хоорондоо эмэгчин барс шиг уралцаж буй хүүхнүүдийн нэгэнд боломж олдож магадгүй. Тэднийг минь бурхан ивээг дээйй.