ЭРХ МЭДЛЭЭС ТАТГАЛЗАХ, ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ХУУЛЖ АВАХ ИХ УХААРЛЫН ТҮҮХТ ЖИШИГНҮҮД
Эрх мэдлийн эзэд байсан, улс орныг жолоодолцож явсан өмнөх үеийн цөөхөн томчуудын дүр төрх цагийн аясаар улам л тодрон харагдах болжээ.
Эрх мэдлийн эзэд байсан, улс орныг жолоодолцож явсан өмнөх үеийн цөөхөн томчуудын дүр төрх цагийн аясаар улам л тодрон харагдах болжээ. Өнөөдрийн “томчууд”-аас эрс өөр тэдний чанар яагаад улам ихээр гэрэлтэн үзэгдэх болов оо. Мэдээж эрх барьж байсан, эртэй бяртай явсан цаг үе нь өөр. “Өөр цаг үеийн тэд өөр байхаас яахав дээ” гэж амарханаар намайг няцааж ч болно л доо. Гэхдээ л тэдэнд эрх мэдлийг нь авья гэсэн үед элдэв юм бодож санахгүйгээр „океу” гээд өгчихдөг байсан том соёл байжээ. Өндөр сэнтийгээс өөрийгөө татаж авч чаддаг тэрхүү улс төрийн соёл өнөөгийн эрхмүүдэд харин алгаа.
Энэ сэдвээр би бээр цөөнгүй хүмүүстэй санал солилцдог. Тэднээс хамгийн содон нь Гадаад харилцааны сайд асан, хэгжүүн нясуун Ц.Гомбосүрэн эрхэм санагдана. Бидний дунд нэгэнтэй ийм яриа болж байсан юм.
-Ж.Батмөнх гуайн гаргаж чадсан шийдвэр, Б.Даш-Ёндон гуайн хийсэн буулт бүгд сонгодог жишээнүүд болон үлдэж. Та жишээ нь “За ингэж байгаа бол би явлаа. Бүр намаас гарлаа” гээд эргэж харахгүй алхаад явчихсан. Өнөөдөр эргээд харж байхад Б.Даш-Ёндон гуай ч, та ч, Д.Бямбасүрэн гуай ч бүгд гэгээрсэн өвгөд болцгоожээ. Дараа үеийнхэн тань бол харин харихгүй, буухгүй гээд л тачигналдаж байх шив дээ?
-Бид бол өөр хүмүүжил төлөвшилтэй улс шүү дээ. Хувьсгалт намын хуучин боловсон хүчнээ шилж сонгодог арга барил гэж нэг юм байна шүү дээ. Тэрүүгээр явсан. Үгүй ээ, би очихгүй гээд байхад л “Нөхөр минь чи нам засгийн хөрөнгөөр эрдэм боловсролыг олоод, энүүгээр дадлага туршлагыг эзэмшчихээд одоо тэгээд намын төлөө зүтгэхгүй гэж байгаа юм уу. Чамайг чадна гэж үзээд хий гэж байна. Чи хийхгүй гэж хэлж байдаг ямар хаашаа толгой вэ” гээд л бууж өгдөг цаг үе байлаа шүү дээ. Тэгж гарч ирж, янз бүрийн шатны ажил хийж явсан улс чинь анхнаасаа л чадна, чадахгүй гэдгээ хэлж байсан юм чинь одоо нөгөө болих маань болчихож гэдгээ их амархан мэдэрнэ л дээ. Өөрөө нөгөө хувийн санал зоригоор энийг би хийхгүй байхдаа яадаг юм. Тэр муу хийж байхад би хийнэ гэж ингэж зүтгэж гарч ирээгүй учраас “За эзний алба ээлжтэй” гээд тэрэнд нэг их хотойхгүй бас гудайхгүй. Ялагдаж байгаа ч гэсэн тэрийг нэг их тийм сэтгэл зүрх, амь настайгаа холбож авч үзэхгүй л дээ.
-Д.Бямбасүрэн гуай, П.Очирбат гуай нар бол ардчиллын залуусын хүмүүжүүлэгч багшийн үүргийг хүлээгээд яваад өгсөн. Та бол тийшээ яваагүй. Тэгсэн мөртөө намаа бас хаяж явсан?
-Би түрүүн бидний үе бол... гэж нэг асуудлыг хөндсөн. Тэрийгээ дуусгая. Энэ шинэ үеийнхэн маань арай өөр юм аа. Албан тушаалд очих тухайд бол би хийе гэж ханддаг. Сэдэл нь арай өөр байгаа биз. Чи хий биш. Би хийнэ, чи байз... гэж ханддаг.
-Шууд өөрийгөө чөлөөтэй санал болгодог?
-Өрсөлдөнө гэж гоё нэртэй л дээ. Угтаа бол булаалддаг. Намаас гарахын тухайд бол би эгэл жирийн нам бус иргэний байдлаар аж төрөхийг л илүүд үзсэн.
-Гэдэн хөдөлгөсөн явдлууд ч бас чамгүй явсан байх л даа?
-Нөгөө танайд хоноё гэдэг шиг. (инээв) Би жишээ нь “Би танайд хононо оо. Ах нь энд чинь байх ёстой. Чамайг жаахан байхад өвөө нь энд байсан юм” гээд байхгүй л дээ. Хувь хүнд араншингийн янз бүрийн чанарууд байдаг байх. Би жишээлбэл, муухайгаар хэлбэл хүнээс царай алдаж явах дургүй. Тэр дотроо албан тушаал ч юм уу. Яахав ажиглаж байхад үлгэр нь бол байнга л харагдаад байх юм. Жигүүр бригад энэ тэр болчихоод, тэгээд нэгийгээ дэмжиж гаргадаг. Нөгөөх нь буцаж нөхдөдөө хариу барих ёстой болчихдог. Өр авлагын хэлхээ холбоотой бүлэглэлүүд болчихоод байна л даа. Тэр жил би “Албан тушаалыг бараа таваар” болгочихлоо гэж нэг ярилцлага өгсөн. Би бол хувиасаа тийм юманд дургүй. Хэн нэгний өмнө өртэй болохыг хүсдэггүй. Одоо тэгээд л намын бага хурлын гишүүн болно гэх юм бол нэг бригадтай л байх ёстой болно. За, миний төлөө тэгээрэй гээд л. Би ингэж явж чадахгүй. Тэгээд л нөгөөдүүл нь өө, энэ өмхий Гомбосүрэн дараа нь хардаггүй юм гэх жишээтэй. Хүнийг ёстой зажилсан бохь шиг хаячихдаг юм энэ тэр гээд уурлана шүү дээ, зайлуул. (инээв) Цаад улсын энэ мэт сэтгэлийг ч ойлгож болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар хуульчилсан ёс суртахууны ойлголт шиг байлгаж болохгүй эд байгаа юм л даа.
-Н.Энхбаярын үе гэж арван хэдэн жил үргэлжилсэн том үе өнгөрлөө. Төрийн гурван өндөрлөгийн албыг гурвууланг нь хашлаа. Түүн шиг амжилтад хүрсэн лидер одоогоор алга байна л даа. Н.Энхбаяр гэдэг үзэгдэл, Н.Энхбаярын хаанчлал гэх мэтээр ажиглагчид түүний тухайд авч хэлэлцдэг. Түүний буухиа анх удаа тасалдаад байна. Та энэ тухайд хэрхэн яаж авч үздэг вэ?
-Н.Энхбаярын унасныг уу.
-Тийм?
-Их олон зүйлээс болсон. Олон зүйлээс.
-С.Баяр улс төрд бас л цоо шинэ стандартын шийдлүүд тулгаад түр гарч одсон. Тийм ч олон хүний таамаглаж байгаагүй алхмуудыг хийсэн. Та хэрхэн яаж харж байна?
-Хэрхэн яаж харах вэ дээ. Өө, ингэдэг юм байна л гэж харж байгаа. (инээв) Хуучин Зөвлөлтийн туршлага гээд нэг юмнууд байдаг байсан. Одоо Оросын туршлага байна. Борис Ельцин гэж нэг нөхрийг санаж байгаа биз дээ. За, би болилоо. Одоо чи аваад яв гээд л...
-Орос орноо хайрлаж яваарай гэж татаж нэг үнсээд л үү?
-Ээ дээ... Путинийг дуудаад л ...за Владимир Владимирович ... гээд л. (инээв) Орос орон гэдэг чинь асар том орон юм байгаа биз дээ. Тэгээд л мань нөхөр тэгж хийдэг л юм даа. С.Баярын хувьд өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлж чадаж байгаагийн л хэлбэр. Яах ч арга алга. С.Баярыг би Ерөнхий сайдын энэ албанд шинэ босго тогтоосон л гэж үздэг. Шинэ босго.
Цаашаа зөндөө амттай яриа хөвөрсөн санагдана. Ёжтой, соёлтой...далд юм хэлсэн.
Энэ хүн Монгол төрийн хэрэг явдлаас ид залуугаараа хэгжүүхэн гарч алхсан. Эргэж хургаагүй. Элдэв хутгууш хийгээгүй. Гооёо ийм л гоё хүн. Гооёог улам гоё болгосон алхмуудынх нь нэг энэ. Одоо энэ хүн оюун санааны ертөнцөд дээд төвшний таашаал эдлэн пээдийж, нүдний шил үсний сор хоёроо гялалзуулсан шигээ өөрийнхөө аз жаргалаар алхаж явна. Орчуулгаа хийж, номуудаа хэвлүүлж, ачтайгаа сүү сурталчлан рекламанд тоглож...үүнээс өөр яаж жаргах юм гэж хармаар.
Зарим нь намаа харааж, намбаа гутааж, гэрт гадаагүй гасалж мөн ч сонин өтөлж байгаа харагдах энэхүү хачин үед төрд хийхээ хийж, буухдаа бууж сурах гайхамшигт соёлын тод жишээг үзүүлсэн өөр нэгэн эрхэмтэй хөөрөлдөж суусан минь санагдана. Түүний нэр Б.Даш-Ёндон. Тэр бол өндөр сэнтийгээс өөрийгөө ховхолж авах их соёлын түүхт хөшөөгөө улс төрд босгож өгөөд бууж явсан гайхам хүн.
-Таны намын оройгоос бууж одсон он хэд билээ?
-1996 онд шүү дээ.
-Нөгөө намыг шинэчлэгчид ирээд үү?
-Сонгууль болохгүй юү. Манай нам 26 суудал авсан шүү дээ.
-Даш-Ёндон гуай тэр чинь өөр процесс биз дээ. Мэдлэг боловсролтой,шинэ залуучуудыг намын удирдлага руу татья, оруулж ирье гэсэн нэг бодлого давхар явж байсан юм биш үү?
-Байлгүй яахав. Гэхдээ тэр бол миний бодлого байсан. Гэхдээ намын удирдах зөвлөл, намд нэр нөлөө бүхий олонх этгээд намайг цааш нь үргэлжлүүлж ажиллуулах тийм бодолтой байсан. Харин би ямар байр суурь барьсан бэ гэхээр нэгэнт л сонгуульд унасан бол намын удирдагч нь тэр албан тушаалыг өгөх ёстой. Чи өөрөө намаа удирдаж чадаагүй гэсэн хариу гарчихаж байгаа биз дээ, цаана чинь. 1992 оны сонгуулиар 72 суудал авсан намын дарга шүү дээ. Тэгээд хоёр дахь сонгууль дээрээ очоод 26- хан суудал авахаар чинь надад “Би энэ албан тушаалыг хаших боломжгүй болж байгаа юм байна аа” гэсэн дүгнэлт төрнө биз дээ.Ингэж үзэхээс өөр арга байхгүй шүү дээ.
-Сэтгэл зүйн хувьд та өөрийгөө үнэхээр бэлтгэчихсэн байсан уу?
-Тэгэлгүй дээ.
-Буухад уу?
-Тийм ээ. Буухад.
-Зарим нь таны тэр алхмыг эртэдсэн,хатуу хөтүү ачаа үүрэхээс халширсан гэж дүгнэдэг ?
-Халширсан биш юм. Хамгийн гол нь улс төрд совесть гэж нэг юм байдаг юм. Би бол алдсын сэтгэл гэж орчуулдаг юм. Совесть гэдэг чинь Христос шашны үг шүү дээ. Бурханы өмнө буруудахгүй юмсан гэсэн утгатай л үг. Манайхан бол янз бүрээр орчуулдаг л даа. Тэр алдсын сэтгэл гэж юм бас байна шүү дээ. Улс төрийн зүтгэлтэн хүн өөрийн гаргасан алдааг, өөрийн хийсэн гэмийг заавал хүлээж чаддаг байх ёстой. Өөрөө л хүлээх ёстой. Одоо болъё, боллоо гэж хэлээд, удирдах зөвлөл зөвшөөрөхгүй байхад нь ятгаад, шинэ удирдагч гарч ирж энэ намыг цааш нь авч явах ёстой, шинэчлэлийг явуулах ёстой, ийм учраас би энэ албан тушаалыг заавал өгөх ёстой гэж хатуу зүтгэсэн. Ингэж бид халуун ам бүлээрээ яриад, зөвлөж хэлэлцээд, намаа цаашид улс төрийн тавцанд байлгаж, бэхжүүлэхийн тулд энэ нөхөр Даш-Ёндонгийн гаргаж байгаа санал зөв байна гэж удирдах зөвлөл зөвшөөрөөд шийдсэн юм. Яг энэ үеэр хэсэг залуус энэ нөхөр Даш-Ёндонг огцруулах хэрэгтэй, хөөх хэрэгтэй гэж нэлээн бужигнасан л даа.
-Даш-Ёндонтой ял хариуцлага тооцно гээд л үү?
-Тийм. Тэр бол надад сайхан санагдаагүй. Тэртээ тэргүй би хувийн шийдвэрээ гаргачихаад, удирдах зөвлөлд оруулчихаад байж байсан үе шүү дээ.
-Тэр чинь нөгөө танай жигүүрийн залуус биз дээ?
-Жигүүрийн залуус биш юм аа.
-Тэгээд хэн гэж?
-Жигүүрт бүртгэгдээгүй хэсэг хөөрөгчид байсан. Зарим нь манай намынх ч байсан байх. Зарим нь биш ч байсан байх.
-Намын ажлаас нэлээд хөндийрсний дараа эргээд харахад таны жолоодож явсан нам хэрхэн өөрчлөгдсөн санагддаг вэ. Жинхэнэ онолын тэр шинэчлэлийг хийж ер нь чадсан юм уу. Эсвэл зүгээр л дээлээ сольчихсон хэрэг үү. Товчхон, хялбаршуулсан хэлбэрээр ч атугай энэ тухай бодлыг тань сонсмоор байна?
-Нэгдүгээрт манай улсад ерөөсөө ардчиллын тухай асуудал л байгаа юм. Аль ч намд шүү.Мөн төрд ч ялгаагүй. Ардчилал гэдэг чинь зүгээр нэг тогтчихсон, нэг юмаар бариад заачихсан зүйл биш юм. Ардчилал гэдэг чинь амьтай юм. Ардчилал бол нөхөр минь чи зөв явж байна уу, буруу явж байна уу гэдгийг өдөр тутам сануулж байх ёстой тийм үзэгдэл.
Түүнээс биш энэ тавган дээр байгаа бууз биш юм. Монгол орон одоо ардчиллыг бэхжүүлэх, баталгаажуулахын төлөө л ажиллах ёстой. Дарга болж байгаа нь ардчилал мөн гээд тогтчих юм уу, эсвэл жагсч бужигнаж байх нь ардчилал мөн гээд заншчих юм уу, юм юмаа л нухацтай сайн бодож тунгаах ёстой. Нам төвтэй төрийн тогтолцооны үед хуучин бид зөндөө л амьдарч ирлээ. Харин одоо бол төр төвтэй улс төрийн систем тогтож байгаа юм. Үүнийгээ л бэхжүүлж авах алтан ирмэг дээр зогсч байна. Төр төв нь өөрөө яг ардчилалтай байж чадаж байна уу, үгүй юу. Тэр төр ард түмэнд, эгэл жирийн хүмүүст, хар үгээр яривал тэр борчуудад доодост л дээдэс шигээ эн тэнцүү хандаж байх ёстой юм. Энд л ардчилал байх ёстой.
-Таныг Монголын хамгийн том намыг толгойлж байх үед жагсаал цуглаан бужигнааны нэгэн том түүхэн үе болоод өнгөрсөн?
-Ерээд оны үеийн тэр жагсаал цуглаан бол түрүүн бидний ярьсан нам төвтэй төрийг өөрчлөх, тэр улс төрийн тогтолцоог халахын төлөөх тэмцэл байсан юм. Гэвч нам төвтэй улс төрийн тогтолцоог өөрчилж, төр төвтэй улс төрийн тогтолцоог бий болголоо гэж бид зүгээр хийсвэрээр л ярьж ирсэн. Төр төвтэй улс төрийн тогтолцоо ард түмний сэтгэлийг хангахгүй байна.
-Ард түмэн ер нь ханадаг гэж үү?
-Ард түмэн юманд ханана гэж байхгүй. Гэхдээ ард түмэн хүсч л байгаа бол чадахгүй юмаа тайлбарлах, чадаж байгаагаа өгөх л ёстой. Тэгэхгүй бол бид төрөөр яах юм. Яагаад хүн төрөлхтөн төр гэж юмыг зохиосон юм. Зайлшгүй хуулиар төр гэж юм бий болсон. Тэр төр бол эмхтэй цэгцтэй хүмүүсийг зохион байгуулалттай байлгаж, хүнийг араатан болгочихгүй, эсвэл хог новш шоргоолж болгочихгүй хүн шиг хэвээр нь байлгахын төлөө л зохиогдсон зүйл шүү дээ.
-Таныг дундаж, төв үзэлтэй их холбодог?
-Тэр яахав дээ.
-Одоо алга болсон нэг том хүн хэлж байсан юм. “Тэрний нэрийг битгий хэл. Судсаар нэг юм жирвэгэнээд ирдэг юм. За яах вэ Даш-Ёндонг нагаржунай энэ тэр гээд их л шүүдэг. Гэхдээ тэр хэзээ ч бөөрөнхийлөгч яваагүй юм шүү” гэж. Өөрийг тань төв үзэлтэн, хэт дундыг баригч гэж цоллох ямар санагддаг вэ?
-Төв үзэл гэдэг чинь Монголын ард түмний өөрийнх нь философийн нэг тулгуур цэг юм шүү дээ. Ер нь аливаа хүнд төв, төвшин явах шиг зөв хэлбэр хэр олон бол. Нийгмийн асар том уур хилэн, тоо томшгүй бухимдал илэрсэн түүхэн үед би намын толгойд байж дээ. Тэр онцлог үед айхтар цахилж давхисан, цочиж үсэрсэн, хурц характер нам дотор нүүрлэсэн бол байдал хэрхэн яаж өрнөх байсан бол. Тэрийг би таашгүй. Та ч таашгүй. За тэгээд үргэлжлүүлээд их олон талаас нь ярьж болно. Нагаржунайн философи өөрөө ямар том, ямар агуу философи гэдгийг мэдэхгүй улс хамаагүй ярьж, юм юманд тэр бүү хэл мань мэтийн нэрэнд хүртэл зүүж хашгичсан л даа. Энийг орхиё. Би үргэлж дурсагдах фигур болох гэж энийг гаргаж ирээгүй юм шүү. Улс төрийн зүтгэлтэн хүн гэдэг бол хэвлийд бүрэлдэж байгаа муу юмыг л хамгийн түрүүнд олж харж, тэрийг мэдэрч чаддаг чадвартай байх ёстой. Тэгж байж өөрөө улс орондоо юм хийж чадна.
-Одоогийн энэ дээдэст таны хэлж байгаа чанарыг агуулсан хүн байна уу?
-Тийм чадварыг агуулж заяасан хүмүүс л дээшээ гарч ирэх ёстой юм даа. Аристотелийн нэг хэлсэн үг байдаг юм. “Улс төр хүнийг бий болгодоггүй юм.Байгаль яаж заяаснаар нь улс төр хүлээж авдаг юм” гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл улс төрд оруулж , зүтгүүлэх гэж байгаа хүнээ сайн сонго. Байгаль бол янз янзаар заяана шүү. Ховдог шунахайгаар заяана. Харгис хэрцгийгээр заяана. Хувиа дэндүү бодогчоор заяана. Сайхан сэтгэлтэй, олон түмний гэсэн хүн заяана. Байгалиасаа юм заяана. Тийм учраас наад улс төрд оруулж ирж байгаа хүнээ сайн сонго гэж хэлсэн шиг байгаа юм л даа. Сонголт бол заримдаа онож байгаа шигээ адилхан заримдаа онохгүй байх шиг байна л даа.
-Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг. Үнэмлэхүй эрх мэдэл үнэмлэхүйг эвддэг гэсэн Лорд Эктоны үгийг та нэг номдоо ишилсэн байсан. Олон жилийн өмнө хэвлэгдэж байсан ном л доо. Гэхдээ та яаж мартахав?
-Мартаагүй.
-Тэр эрх мэдэлд эвдрэхүйн гайхамшгийг л одоо манай нийгэм харуусалтайгаар зөвшөөрөн харж байх шив дээ. Ер нь хүний эвдрэлийн тухай танд ямар бодлууд явдаг бол?
-Улс төрийн чамбай сургаалиудыг үзвэл олон юм олж уншиж болно. Ялангуяа Аристотель, Платон эднийг үзэх юм бол айхтар юм олон таарна шүү. Хүн их амархан эвдэрдэг гэнээ. Эрх мэдэл, эд мөнгөнд эвдэрдэггүй хүн гэж ховорхон байдаг гэнэ. Ямар ч байсан хэчнээн л хүн байна тэрний цөөнх нь л байдаг гэнэ. Ер нь бол мораль муутай хүн эрх мэдэлд маш амархан эвдэрдэг. Өөрөөсөө бусдыг олж харахгүй. Өөрийнх нь л үнэн, бусад нь худлаа. Ерөөсөө эрх мэдлээ л үнэн гээд бодчихдог. Ухаан муутай л хүний асуудал шүү дээ.
-Эрх мэдлээс өөрийгөө татаж авах соёлыг манай ард түмэн түүхэндээ их ховорхон харав уу даа. Нөгөө талаар эрх мэдлээс ховхолж хаях ухаанд ард түмэн өөрөө өнө удаан суралцдаг юм биш үү?
-Үнэн. Маш үнэн. Шинэ Монголын түүхийг харж байхад эрх мэдлээс өөрийгөө татаж авсан анхны том жишээ манай намын улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан явдал байдаг юм даа. Тэр явдал эрх мэдлээс татгалзах, эрх мэдлээс өөрөө өөрийгөө хуулж авах их ухаарлын түүхт жишээ болон үлдсэнтэй хэн ч өнөөдөр маргахгүй.
-Миний асуултын хариунд ирэх хамгийн том жишээ энэ үү?
-Тийм ээ. Хамгийн том жишээ. Дараагийнх нь миний жишээ.
-Тийм ээ. Хүлээн зөвшөөрч байна?
-Тэгвэл баярлалаа.Таны асуултууд тохирсноосоо халиад байх шиг байна шүү. Бид улс төр хэт ярьж болохгүй гэж тохирсон байх аа.
-Алдаа гаргалаа. Уучлаарай. Олон жилийн өмнө та “Платоны захидлууд” гэж хоёр гурван дэвтэр ном хэвлүүлж байсан. Тэр номуудын нэгэнд өөрийнхөө тухай хэдэн өгүүлбэр бичсэн байдаг байх аа?
-Тийм бил үү. Тэгээд юу гэсэн байна.
-Би өөрөө сонгодог утгаар хэлбэл философч биш. Харин философийн хичээл заадаг, сонирхдог, оролдон судалдаг нэгэн…гэж бичсэн байсан. Хэт даруу загнасан хэрэг үү. Эсвэл?
-Миний хувийн ойлголтоор бол философич хүн гэж философийн тодорхой сургааль бий болгосон хүнийг хэлнэ. Тэгээд хойноосоо дагагчидтай, шүүмжлэгчидтэй. Тийм л орон зайг бий болгож чадаагүй бол тэр философич биш. Философийн анги төгссөн хүмүүсийн диплом дээр философич гээд л тавьчихдаг байх л даа. Тэгэх юм бол хэдэн сая жива философчид л энэ ертөнцөөр эргэлдэж байх нь байна шүү дээ.
-Тэгвэл философийн хуучин дэвтрүүд дунд, өнийн түүхт сургаалиуд дунд үсээ бууралттал амьдарсан та өнөөдөр яг хэн бэ. Улс төрийн маш том хүчний залуур дээр өдий төдий жил заларсан, бас дараа нь явсан Даш-Ёндон та яг одоо хэн бэ?
-Би Философи сонирхогч Даш-Ёндон.
-Хоёрдугаар хувилбар гэж байна биз дээ?
-Даш-Ёндон өөрөө л байна. Хэдэн хүүхдийн эцэг байна. Аа тийм нэг бүсгүйн нөхөр юм байна. Бас нэг хэдэн нөхрийн найз нь. Магадгүй тийм олон юмаар сольж, золиод баймгүй анд нь байх гэж бодож байна.
Ийм нэгэн ганган яриа бидний дунд болж байлаа. Одоо ч надад ийм зочин олдохоо байжээ. Одоо бидэнд ийм жишгийн сонгодог эзэд үзэгдэхээ байжээ.
Санжийн Баяр санаанд оромгүй акц хийн эрх мэдлээ бусдад шилжүүлж, өндөр суудлаас өөрөө торолзтол буун алхсан явдал л хамгийн сүүлийн сүрлэг жишиг болов. Гэтэл зарим нэг нь мөчир болгоноос зүүгдэн хөгөө чирч, мод болгон руу авиран хөгөө харуулж, мөн ч ичмээр шившиг болж байх шиг.
Улс төрийн хамгийн том соёл эрх мэдлээс явах цагтаа явж чаддаг байх аж ээ. Гэвч энэ чадварыг бурхан цөөхөн хүнд өгдөг байна. Цөөхөн хэд нь л тэрхүү өглөгийг авдаг байна.