ХӨГЖЛИЙН БАНК ЭХЛЭЭД ЗОРИЛГОО, ЭЦЭСТ НЬ ЭРСДЛЭЭ ТООЦОХ ЁСТОЙ
Өөд өөдөөсөө харсан арваад өрөөний хаалга цэлийтэл дэлгээтэй. Хонгилд нэг ч хүн алга, бүгд үүдээ нээсэн өрөөнүүдэд хуваагдаж суугаад ид ажиллаж байгаа бололтой. Энэ бол Хөгжлийн банк...

Хүн хөгжихөд 21 мянган төгрөг нэмэргүй. Хувийн сууц нь халаалт, халуун усны сүлжээнд холбогдох, хашаа байшингаа хорооллын тохилог сууцаар солих, хийдэг бизнесийнх нь эргэлт 2-3 дахин хурдсах гэх мэт үзүүлэлтийг л харин хөгжил, тэр тусмаа хүний хөгжил гэж хэлэх ёстой. Хүнээ энэхүү жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн томоохон төслүүдэд өнөөдөр санхүүжилт алга. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан Хөгжлийн банк хаачсан бэ?
Одоохондоо нэг ч төгрөгийн санхүүжилтийг босгож чадаагүй байгаа Хөгжлийн банк ёстой л “баруун хойд талын хар овоохой” гэдэг л болж хувирчээ. Уул уурхайгаас орж ирж буй мөнгөөр хөгжлийн суурь тавих төслүүдээ санхүүжүүлнэ гэж хамтын үзэл баримтлалаа томьёолж байсан Засгийн газар хүний хөгжлийн мөнгө тараахаас цааш ахисангүй. Хөгжилд хүргэх хөтөлбөрүүд яагаад хэрэгжихгүй байна гэсэн асуудал хөндөгдөх бүрт “Хөгжлийн банк л мэдэж байгаа. Хөгжлийн банк л мөнгө босгох ёстой” гэсэн хариулт жижүүрийн цэрэг шиг бэлэн байх болжээ.
Засгийн газрын зүгээс эхний ээлжинд Хөгжлийн банкны санхүүжилтээр 26 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд тус банк эхний ээлжинд 800 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон юм. Бонд гаргах ажил таг таг. Бонд гаргахаас өөр эх үүсвэрийг эрэлхийлж буй эсэх нь бүдэг бадаг. Хэдэн сарын өмнө Хөгжлийн банкаар дамжин Малайзын талаас орон сууцны зориулалттай 6 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр орж ирж буй мэдээлэл цацагдсан. Гэвч энэ эх үүсвэр хаагдсан бөгөөд дараахан нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргыг солигдсон билээ. Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл мөрөөдөл мэт яригдсанаас хойш арилжааны банкуудын энэ төрлийн зээлийн хүү бага багаар өсч ирэв. Бага, дунд орлоготой иргэдэд байртай болох найдварын гал төрүүлж байсан зургаан хувийн хүүтэй зээлээс ингэхэд хэн татгалзсан бэ? Хямд эх үүсвэртэй, бага хүүтэй орон сууцны зээл арилжааны банкуудад бол амаргүй өрсөлдөгч болох байсан нь үнэн. Арилжааны банкуудын ашиг сонирхолтой зөрчилдсөнөөс болоод зургаан хувийн хүүтэй зээлээс Хөгжлийн банк татгалзсан байж болзошгүй гэдэг хардлага ч зарим хүнд байгаа юм. Мөн “монголчуудын эрх ашиг, нөхцөл байдлыг ойлгохгүй байна” гэдэг шүүмжлэлийг хариуцлагатай албаны хүн Хөгжлийн банкны удирдлагуудад хаягласан нь ч бий. Урт удаан хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх, гэхдээ хүний хөгжилд бодитой хувь нэмэр оруулах төслүүдийг санхүүжүүлэхээс цааргалж, арилжааны банкуудынх шиг ашгаа богино хугацаанд нөхөх шаардлагыг өмнөө бариад сууж байгаа удирдлагууд нь олон хүнд ойлгогдохгүй байгаа хэрэг.
Улс орнуудад туршиж үзсэн Хөгжлийн банкны загварууд амжилт муутай дууссан жишээ цөөнгүй. Гэхдээ бид хөгжихийг хүсч байгаа бол бид эхлээд зорилгоо, эрсдлээ дараад нь тавих ёстой биш гэж үү?
Манай хэдэн залуу Хятадын томоохон банктай хэлцэл хийгээд орон сууцны томоохон хорооллын санхүүжилтийг босгоод ирсэн гэж Засгийн газрын гишүүн Х.Баттулга санаандгүй хэлээгүй байх. Хөгжлийн банк Засгийн газрын бонд хэмээх өрийн бичгээс өөр эх үүсвэр хайхгүй, өөр эх үүсвэрийг зөвшөөрөхгүй гэдийгээд сууж байгаа юм биш үү гэдэг ойлголт, хардлага олон нийтэд төрөх болов.
Өнөөдөр Засгийн газраас төлөвлөсөн эхний ээлжний 26 төсөл Хөгжлийн банкны санхүүжилтийг хүлээж байна. Нэгдүгээрх нь, Оюутолгойн ордыг түшиглэсэн баяжуулах үйлдвэр барих төсөл, хоёрдугаарх, Тавантолгойн ордод нүүрс баяжуулах үйлдвэр барих төсөл, гурав дахь нь зэс хайлах үйлдвэрийн төсөл. Оюутолгойн ордыг ашиглалтад оруулснаар өдийг хүртэл түүхэндээ бараг юу ч үйлдвэрлэж үзээгүй Монгол Улс зэсийн томоохон үйлдвэрлэгч боллоо гэж бид баярлаж байсан. Бид зэсээ, нүүрсээ баяжуулахгүй, угаахгүй, түүхийгээр нь хямдханаар зараад байх юм бол үйлдвэрлэгч биш зүгээр олборлогч хэвээрээ үлдэнэ. Түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүний ялгаа зөрүүнээс бид үлэмж хэмжээний ашиг алдана. Энэчлэн хөгжлийн гаргалгаа, зангилаа болсон төслүүдийг түгжчихээд сууж буй Хөгжлийн банк хэний төлөө байна вэ?
Хөгжлийн банк руу хөтөлж оруулахгүйгээр төслийг хариуцагчдад нь санхүүжилтийг нь даатгачихсан бол хэд нь хэрэгжээд явж байх байсан бол гэдгийг “Шинэ Яармаг” хорооллын төсөл дээр “Эксим” банкны санхүүжилтийг олоод ирснээр жишээлэн асууж болох байх. Хөгжлийн банк “түгжээ” боллоо гэж буруутгах учиг үүнд л бий. Мэдээж ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө босгох амаргүй. Тэр тусмаа өрийн бичгээр барьцаалан хөрөнгө босгох гэдэг эрсдэлтэй. Харин үүнээс өөр арга замыг тус банкны дээр сууж буй Засгийн газар өнөөдрийг хүртэл сүйхээчлээгүйд л олон нийтийн бухимдлын шалтгаан оршиж буй юм. “Хүний хөгжил” нэрээр хорин мянган төгрөг тараахад 800 тэрбум төгрөгийг энэ онд төсөвлөсөн. Энэ бол Хөгжлийн банкинд нэн түрүүн шаардлагатай байгаа хөрөнгө. Хүний хөгжил гэдэг бэлнээр өгч буй хорин мянгатын дэвсгэрийг хэлэхгүй. Зэсээ баяжуулах, нефьтээ нэрэх, нүүрсээ угаах, халуун ус, халаалт дулаантай байранд иргэд нь амьдрах, Ховд руу хоёр хоног биш хэдхэн цаг давхиад хүрэх, том үйлдвэрт байнгын ажлын байртай байх... зэргийг хэлнэ. Ийм боломжийг бүрдүүлж өгөх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийг л “хүний хөгжил” гэж хэлэх ёстой. Хүний хөгжилд хөрөнгө оруулагчийг л жинхэнэ утгаар Хөгжлийн банк гэж хэлэх учиртай.