БҮҮ УЛС ТӨРЖ!
Монголд коммунист хүн ерөөс байгаагүй. Ширхэг ч байгаагүй.
Монголд коммунист хүн ерөөс байгаагүй. Ширхэг ч байгаагүй. Гэвч “Би бол
коммунист хүн”, “Монгол бол дэлхийн хоёрдогч коммунист гүрэн” гэж
сүржигнээгүй монгол хүн өнгөрөгч зуунд нэг ч байгаагүй. Яагаад коммунист
биш атлаа өөрийгөө коммунист гэж чангаар зарлаж байв аа гэвэл, амьд
явах гэж, ажилд орох гэж, амьдрах гэж тэгж явсан юм. Хэн болохоо
зарлахгүй, дуугай явбал амар боловч “Чи коммунист мөн үү, биш үү? Хэл
нөхөөр!” гэж албан ёсоор асуухад “Би коммунист биш” гэвэл үхэж байж
салах хавханд орж буй нь тэр. Дуун дээр “Би коммунист мөөн!” гэж
рапортлахаас өөр гарцгүй. Цагийн салхи тийм байв. Цагийн салхийг чадмаг
ашигласан хүн зөвхөн ажилтай болох төдийгөөр хязгаарлагдаагүй. Зүсээ
олигтойхон хувиргаж, өөдгүй новш болж чадвал даргын сэнтий ойрхон байв.
Монголд коммунист хүн одоо байтугай урьд байгаагүй. Ам халаад арай
худал залчихав уу? Тэгэх шиг боллоо. Ю.Цэдэнбал коммунист байсан уу,
үгүй юү? Үүнийг би хариулж мэдэхгүйгээ мартжээ. Ю.Цэдэнбалыг судлагч
академиас асуувал яг зөв хариулах нь мэдээж.
ХХ зуунд өөрийгөө час улаан коммунист гэж нохойтсон бид дажгүй амьдарсан юм шүү. Хэмжээгүй ноёрхогч ганц намын нүсэр аппараттад шургалж дөнгөмөгц, эргээд эрх чөлөөгүй харц ардаа барьж идчих гэсэн угаадасны ноход болдог байв. Коммунист үзэл, коммунист намаа амиараа солино гэж тунхаглаад, “коммунист бус этгээдийг шууд устгана” гэж заналхийх нь аймаар байсан. Айхаас ч аргагүй. Итгэл олохын төлөө улангассан кадрууд нөхдөө матаад, хөнөөх энүүхэнд. Сүржин гэж жигшмээр. Орос ахын дайсан англи америк хөрөнгөтнийг үүрэнд нь булшлана гэж бөглүү нутгийн багийн дарга бүдүүлэг хэдэн малчнаа яахаас ч буцахгүй шийдчихсэн коммунист галзуурлаараа сүрдүүлнэ. Малчид коммунист биш байж болохгүйг голдоо ортол ухаарч, өөрийгөө коммунист малчин гэж рекламдаад зогсохгүй, багийн даргадаа айл саахалтынхаа коммунист биш малчныг ховлож амиа хоохойдно. Өнгөрсөн зууны дарга, намын ажилтан нарыг гоочлоод өдгөө ашиггүй ч гагцхүү тэдний нохой зан энэ зууны Ардчилсан төрийн албан хаагч нарт өвлөгдөөд, эдүгээ нийгмийг бүхэлд нь базаж эхлэв үү, яав? Удирдлага цэвэршихгүй байгаа нь “амиа хичээсэн нохой зан” удамшсанд байна гээд хэлчихье. Өөрсөддөө хортой тэнэг зан бидэнд их бий. Гайхалтай нь тэнэг зангаа бид мэдэхийн цаагуур мэдэх атлаа ерөөс хаяхгүй юм.
Эдүгээ УИХ-ын гишүүд, сайдууд, төрийн албан хаагчид ард олны шударга тэмцлийн галыг унтраадаг нэг супер аргатай болжээ. Тэр нь хулгай луйвраа илэрвэл “улс төржлөө” гэсэн дүгнэлт гаргуулаад хэрэгсэхгүй болгочихно. Удам дамжсан нохой зан ардчилсан нийгэмд арга башраар чөлөөтэй сэлбэгдээд, эцэстээ “улс төржинө гэж чухам яахыг хэлээд буй нь” ойлгогдохоо болив. Улс төржинө гэдэг хулгай хийх юм уу, эсвэл хулгай хийнэ гэдэг улс төржих юм уу? Ялгахын аргагүй манантжээ. Гишүүн Икс хууль бус газрын наймаагаар тэрбумыг хулгуулсныг сөхөх гэвэл хариулт бэлэн. Улстөржилт! Ингээд Икс гишүүн хулгай хийсэн бус нийгэм улстөржсөн болоод замхарна. Сайд Игрик хууль зөрчөөд гадны хөрөнгө оруулагчаас тэрбум авилга авчээ, яахав? Хариулт: бүү улс төрж! Ийнхүү Монголд томхон худал хулгайг сөхөх гэвэл улс төржилт болдог жишиг тогтов. Ард түмэн хулгай луйварт ясны дургүй төрсөн угшилтай нь бахархмаар. Бахархууштай энэ удмаараа хулгай луйвартай тэмцвэл “улс төржилтөөр өвчилсөн, гишүүнд санаархсан, гажиг этгээд” гэгдэн хавчигдана. Хулхи бараагаа төсвийн байгууллагад шахах, ах дүү хамаатан садангаа төрийн албанд жихэх, тендерийн булхай, газрын наймаа, татвар, гааль, цагдаа шүүх прокурорын авилга гээд тоочоод баршгүй. Тэмцэх гэвээс улс төржилт болж буруудаад, аягүйтвэл ял сонсоно. Улс төржилт гэсэн томчуудын энэ башир арга хумигдах нь бүү хэл доошоо моод болж дэлгэрээд юунд ч дийлдэхгүй хавтгайрлаа. Хөөе чи хогоо яагаад ил задгай хаяв? гэвэл “Бүү улс төрж” гэх нь холгүй. Улс төржилт гэж уг нь бий. Жишээ нь “Намайг сонго. Тэгвэл чамд 1,5 саяыг өгье”. Энэ бол сонгодог улс төржилт. Улс төржилт дээрээс гардаг, дороос гардаггүй. Дороос зөвхөн гуйлт, эцэст нь тайван жагсаал гардаг. Жагсах, эс жагсахыг МАН-ын удирдах Зөвлөл дүүргийн даргаар дамжуулж шийдвэрээ өгнө. Жагсаал ихэнх нөхцөлд “улс төржилт” болж дуусна.
Өнгөрсөн зууны дарга, намын ажилтан, энэ зууны гишүүн, сайд, төрийн албан хаагч нар чанарын хувьд дүндээ дүн ажээ. Ижил байна гэдэг хөгжил явагдаагүйг батлаж буй үзүүлэлт. Дүндээ дүн гэдэг буйран дээрээ хуучнаараа лаглайж сууна гэсэн үг. Бурууг коммунизмд тохоод өнгөрсөн хорвоо болсон. Тэгээд ч коммунизм монгол толгойг хүний толгой гэж үнэлж байгаагүй юм чинь өвөө эмээгээ долигнуур гэж адлахын аргагүй. Харин “ардчилсан” том гаруудын хулгай луйврыг давруулаад буйн хувьд өнөөгийн бид буруутай. Дарга ямар ч нийгэмд сүрдүүлгээр далайлгаж, залиар мэхэлдэг нь монгол хүний өөдгүй чанараас улбаатай гэж би хэлсэн. Үсрэнгүй хөгжилд хүрсэн гадаад орны дарга нар хулгай луйвар үйлдвэл огцроод байдаг чинь нийт хүн амын сайных. Миний хөндсөн энэ санааг мөн л улс төржилт гэнэ биз. Унхиагүй монгол түмэн, улс төржилт гэсэн башир мэхэнд хууртаад, нүдээ аньж, чихээ бөглөвөл, хамаг байдгаа алдах нүх сүв онгойж, хувхайрна шүү. Улс төржилт гээд сонгуулийн булхайдаа хавьтуулахгүй. Сонгуулийн булхай нь ямар ч үнээр хамаагүй УИХ-д мөнх залрах гэсэн хэдэн хүний шунал. Тэнд заларсан цагт хулгай бүхэн хулгай биш улс төржилт болно. Таван хүний алтан амийг нэхэх ёстой сөрөг хүчин таван сайдын сэнтийгээр наймаалцаж, гэмт хэрэгтнийг АН улаан элгээрээ хаав. Оюу толгой, Таван толгой, нарийн төмөр зам, нефтийн үйлдвэр, цахилгаан станц зэрэг Монгол улс бие даахад амин чухал бүхнийг Оросод долигнож бантагнуулах гэсэн барьцааны С.Баяр, сайдын донтой Н.Алтанхуяг нарын хорхойг годгонуулж байгаад сөрөг хүчингүй стандарт бус (хууль бус) засаг гэгчийг байгуулж, хуйвалдаанаар Хоёр толгойн баялгаар чөлөөтэй туйлах гэсэн хулгайч санаа агуулсан нь анхнаасаа ил байв. Олонх цөөнхийн озолдсон Засаг, хамтарсан бус хуйвалдсан засаг. Олонх шийдээд цөөнх хянаад явдгийг жинхэнэ хамтарч буй үйл ажиллагаа гэж хүн төрөлхтөн шилжээ. Манай стандарт бус хамтарсан засгийн ганц гавъяа-Оюу толгой гэрээ гэгч хуйвалдаан борвиороо дүүрэн баас. Давуу эрхийн хувьцаа, хувь нийлүүлэгчдийн нууц гэрээ, арай чүү эзэмших болсон 34 хувь шалдаа буугаад 6-7-хон хувь болсныг зарим УИХ-ын гишүүн, хэдэн эрдэмтэн илрүүлж, засуулсныг гэрээ хийсэн сайдууд “Бид ингэж залруулав” гээд өмнө нь таг дуугай явсан атлаа ичих ч үгүй биеэ магтаад унасан. За тэгээд цааш нь 30 жил, 50 хувь г.м. бөөн буртаг.
-Энэ чацгыг арилгах уу?
-Бүү улс төрж!
Уучлаарай, бүдүүлэг үгээр хэтрүүлбэл ийм л яриа яваад байна. Сөрөг хүчингүйн ачаар Оюу толгой гэрээ батлагдаж, Монголд хамтарсан засаг доллароор бороо оруулав гэж сурталчлахаар цэхэж байх шиг. Гэвч сөрөг хүчин байсан бол бохир багатай гэрээ батлагдсан гэх хүн эдүгээ олширлоо. Харин стандарт бусчууд сөрөг хүчин оролцсон бол гэрээ батлагдаагүй гэж онолддог. Гэрээг батлах хугацаа олон жил сунжирч, цаашид хүлээх боломж аль аль талд барагдсанаас гэрээ батлагдсан юм. Сөрөг хүчин хушуу дүрээгүйгээс гэрээ мунадаг гоё батлагдсан гэх С.Баяр, Н.Алтанхуяг хоёрын мэхэнд хэн ч хууртаагүй.
Оросод Таван толгойгоо ав гэж согтуурхсан С.Баяр айхдаа албаа өгч бултсан. Худал гэвэл Оросын хэвлэл сайтыг үз. Энэ бүхнийг эсэргүүцэхчээ аядсан иргэний хөдөлгөөн улс төрөөр хийрхсэн хоч авч адлагдаад, талбайгаас хөөгдлөө. Сортоо сэвжидгүй харанхуй масс хайхарч дэмжинэ гэж нүгэл. 21 мянгаар архи гудрахаа л бодно. Яалтай ч билээ дээ, урагшгүй монгол үр удам минь. Ардчиллаар үндэс түрсэн ариусал бүхнийг бузарлаад байвал өөдлөхийн тухай яриад ч яах билээ.