ХАМГИЙН МОНГОЛ РЕАЛИТИ ШОУ
Хамгийн монгол хүн реалити шоу монголд зохион байгуулагдаж байгаа гэнээ
Хамгийн монгол хүн реалити шоу монголд зохион байгуулагдаж байгаа гэнээ. Үүнд бүгд оролцох боломжтой нээлттэй тэмцээн төдийгүй ард түмэн дуртай болох гэсэн шагналтай юм байна. Энэ шагнал ч гайгүй ард түмэн дуртай болоод зогсохгүй их хуралд сонгогдох элдэв арга хэмжээ зохиогдоход бүгд уухайлан үзэж шоуны ялагчын орлого хуга хуга өсөх юм гэнэ дээ.
Уг шоуны эхний ээлжийн групп оролцогчид бол ороокчин поопчин хипопчингууд гэнэ. Мистэр Болд чоно, морин хуур ашиглаад зогсохгүй өөрөө дээл өмсөж поп гэдэг үгийн урд монгол гэж үг залган энэ шинэ урсгал гэснээр груупдээ л лут байгаа юм байна. Хэн ч харсан гадаад популярны юмыг монгол юм болгосон аввяасыг хаанаас ч хайгаад олохгүй хэмээн өрсөлдөгчдөө бут цохиж яваа гэнэ дээ. Үүнийг хипопчингуудаас гэр хорооллын гэх Жи гэдэг нөхөр монгол хипоп болгон өөриймшүүлэн хэрэглэж байгаа ч жижиг хэрэглэл дээрээ дутуу анхаарч Болдын хаана нь ч хүрсэн гүй. Уг нь сайхан нударгатай дээл өмсөөд хэд сайхан хипопдоо хаячуул цөм авах гээд байдаг. Дээлнээс гадна п*** гэдэг хараалаа “гайхаад байна уу золиг минь, яадын муу мондио, таануус юуын барамнууд минь” гэж өөрчлөөд явбал бүүр баллахаар байгаа тухай мэргэжлитнүүд хэлж байна. Энэ хоёр этгээдийн гол өрсөлдөгч бол салбар дотроо бас л шинэ урсгал гаргаж байгаагаараа хуучны ороок попын “хамгийн монгол”-ууд болох Хар сарнайн Амараа, Дэлгэрмөрөн нар гэнэ дээ. Тэдний хувьд Болд, Жи хоёр тооцоолоогүй өнцгөөс хүчтэй цохилт хийсэн нь сандралд оруулсан байх хэмээн шинжээчид дүгнэж байгаа. Тэд эцэг өвөг чингис гэх үгнүүдийг асар ихээр хэргэлдэг бөгөөд дуу хуурандаа ч хуучинлуу ихээр хандсанаараа бусдаасаа онцлог гэгддэг.
Нийтийн дууныхан бол хамгийн сүрлэг нь. Гэхдээ угаасаа тэднүүс хөдөө царайтай байх ёстой болхоор тэрүү хэн ч тоодоггүй нь харамсалтай. Билетээ зарахдаа бөхийн өргөөний хойно гэр барьж айраг хундаглаж, азтай үзэгчдээ морь бэлэглэж, сайхан сайхан дээл өмсөж нутаг усаа дуулаад байхад хэн ч тэднийг үндсэрхэг хамгийн монгол реалити шоуных гэж бододгүй бөгөөд зүгээр сайхан ийм байх тавилантай улс хэмээн тоохгүй байдаг нь гомдмоор. Уг нь бас хүмүүс шиг л ашиг орлогоо нэмэх гээд “Ажил албатай чинь хаана вэ, Аль нутгийн бүсгүй вэ” хэмээн үгтэй дуу хүртэл дуулаад л яваа хүмүүс шүү дээ. Ингэж мэндэлдэг гэнээ гэж шоолхын оронд хамгийн монгол хүн болох гэж тэмцэж байна гэж зөвтгөж байхыг хичээх хэрэгтэй л дээ.
Дараагын бүлэг этгээд бол тэмцэгч нарын групп. Зүгээр саарал ордоноо тойроод дотор байх хүмүүсийг хараагаад явдаг байсан манай хэдэн тэмцэгч нар нийтийн дууны төлөөлөл болсон С.Жавхлан гэдэг хүнтэй нэгдэснээс болж ёстой ацан шалаанд оржээ. Жавхаа бол нийтийн дууныхан дотроо хэтэрхий тасраад тэд нь явахгүй болсон шалтгаанаар өөрийн грүүпээ сольж үзэж буй нэгэн. Гал үндэстэн хэмээх сүрлэг нэртэй тэд бүгд дамран малгай монгол дээл өмсөж, морь унаж, нум сумаар харваж “хамгийн монгол” маягын тэмцэл хийж явхад нь С.Жавхлан хүү гэнэт муриад гараад явчих нь тэр. Халуунд байнга дээлээ өмсөөд байж болохгүй, тайлаад тавьчихаж болохгүй одоо ёстой нуман тулгуурт орчихоод арай гэж зуныг дуусгасан гэнэ. Одоо дахиж тэмцэхдээ монгол хувцасаа өмссөөр байхуу гүү харах л үлдэж. Уг нь тэр морьтой талбайд орж ирсэн нум сум харвах эднүүс нь их гочч болсоныг дуулгахад таатай байна.
Гэвч өөрснөө ордонруугаа нум сумаар харваснаа “үхрийн сэжилт”, ерөнхийлөгчийг морьтой дагаж давхисныгаа “барын базалт” хэмээн урд хөршийн кунпугын тулааны мэхний нэрнүүд өгсөнөөр уг реалити шоунд авчихсан байсан хэдэн оноогоо хойш нь татлаа. Жавхаа байсан бол сайхан монгол нэр өгөх байсан нь гарцаагүй.
Дуучин Жавхаа шинэ маркетингийн хөтөлбөр гаргасан болтой гал асаах хэмээх зүйл санаачлан аймаг болгонд гал асааж яваа сурагтай. Гал түймэр бишшүү монгол харагдахад их чухал эд шүү дээ. Хөдөө амьдарч, монгол дээл өмсөж, монгол биш бүгдийг хэрэглэхгүй гэж оноогоо хуга өсөгсөн ч өнөөг хүртэл машинаа унаад утсаар ярьсаар яваа нэгэн. Тэр хүн одоохондоо лут байгаа шүү.
Дараагын бүлэг этгээд үүд бол онолчид юм. Монгол суу ухаан, Чингисийн төр барих онол, Чингисийн он тоолол хэмээх онолуудыг санаачилсан Давааням, Арго, Батотгон хэмээх нөхдүүд билээ. Эдгээр бол юуг ч тайлбарлаж болох бүтэн онол гаргаж ирсэнээрээ дээрхүүдээс хол ялгаатай.Мэргэжлийн хүмүүс гэж үздэг улс. Онолыг нь манай нэртэй төртэй хүмүүс ч дагдагаараа бусдаас хамаагүй мундаг гээд байгаа. Өөрсдийн дагалдагчидыг бий болгож, өөрсдийн ном товхимолыг хэвлүүлсэн зэрэг нь үйл ажиллагааны далайц хичнээн хол явсаныг харуулна. Тэд бүр өөрсдийн академитай гэдгээрээ монголд байхгүй улс шүү дээ. Эдний дараагийх ганцаарчилан тоглолтоор яваа хүмүүс. Дараагых нь нэгэн УИХ- ын гишүүн ордонд гэр барьж үйл хөдлөл үг бүрээс нь монгол юм үнэртэж эхэллээ. Албаны хүн ингэнэ гэдэг дэвшил шүү. Дараагын улс үй олноороо гарч ирэх ба тухай бүр тайлбарлах болно. Тэгээд ч сонгууль болхоор сайхан монгол нэр дэвшигчид гарч ирнэ гэдэг нь гарцаагүй.
Жич: Уучлаарай бөө нараа мэргэжлийхнийг энэ тэмцээнд оруулахгүй гэсэн. Учир нь та нар бүгд эрт дээр үеийн монгол сүнсүүд биедээ оруулдаг гэж үнэнээ хэлсэн учир.

Agusia
smsr
dddd
Unshigch avhai
goy
Эмэгтэй
diamonds
eden
ann
ann
apple
shooter
chinbaa
Зочин
CR
Guest
Zochin
õàõàõà
õàõàõà
Зочин
hok
Khamaa
найз
555
zochin
Зочин
sarandavaa
Зочин
Зочин
ha
Зочин
tamir
Зочин
Зочин
Зочин
Зочин
Uilsee
Otgoo
ZOchin
ZOchin
Зочин
Eebii
Baabar
Зочин
Зочин
Zo
Зочин
Зочин
Зочин
Зочин
stupid gump
hujaa
hehe
goe goe
mj
Зочин
фа
ХАХАХА
Зочин
bold_usa
Зочин
ig
Зочин
Зочин
kk
bujeenee
hehe
kkkk
Зочин
Зочин
Зочин
ХУУЧИН NOTEBOOK АВЛАА
Зочин
temka
Зочин
lol
kkk