ЖАМУХ
Зандаахүүгийн Энхболдыг би лавтай 22 жилийн өмнөөс мэдэх юм байна.
Зандаахүүгийн Энхболдыг би лавтай 22 жилийн өмнөөс мэдэх юм байна. Хойно компютэр программын мэргэжлээр төгссөн, Монголын анхны компютэр “Монэл”-ийг бүтээлцэж байсан хурц ухаантай залуу. Мэргэжилдээ онцгой сайнуудын нэг байсан гэдэг юм билээ. Монголын нийгмийн тогтолцоо буруу өрөгдсөн учраас зарчмаа үндсээр нь өөрчлөхгүй бол цаашид ямар ч ирээдүйгүй болохыг хамгийн түрүүн ажигласан сэхээтний нэг дээ. Ерээд оны эхээр ихэнх ардчилагчид социализмыг төгөлдөржүүлэх, Лениний заасан анхны зам руу орж гажигаа засах тухай ярьдаг байхад Энхболд хувьчлал, зах зээлийн тогтолцоо, нийгмийн ардчилсан зарчмын тухай суртчилдаг байлаа. Өмч хөрөнгө төрийн мэдэлд байх хэрээр идэж шамшигдуулах, үр бүтээлгүй цалгар назгай байдаг талаар санаа зовинон ярьдаг байсан юм. Хурц ухаан, няхуур зан, алсын хараа, аналитик чадвараараа тэрээр үеийнхнээсээ эрс ялгардаг байлаа. Тэрээр амжаад МУИС-ын хуулийн ангийг төгсөж давхар мэргэжил эзэмшсэнээр нийгмийн тогтолцоо, мэнэжмэнтийг өөрчлөхөд хуулийн талаас нь хандах бат суурьтай болсон.
Нэг явдал санаанаас гардаггүй юм. Намын аппаратад байгаа тоног төхөөрөмжийн тооллого боллоо. Хагас нь эвдрээд хагас нь моралийн хоцрогдолд орчихжээ. “Муу ч гэсэн улс төрийн нам байна даа, төрийн байгууллагаас дор байж болохгүй” гэж Энхболд хэллээ. Хэн нэг нь “Төрийн байгууллага хамгийн муу нь байдаг юм уу?” гэхэд “Төр бол байхаас өөр аргагүй хамгийн муу байгууламж. Хаанахын ч төр байсан тэнд үргэлж цалгар назгай, хариуцлагагүй, идэж уусан, хулгайлсан явдал тасардаггүй. Төрийг хэзээ ч аж ахуйн үйлдэл рүү оруулж болохгүй. Төр л ийм эвдэрсэн, хоцорсон компютэртэй мөртөө ажлаа хийгээд явж чадна” гэж билээ.
Сүүлийн хорин жилд эдийн засгийн хамгийн том реформ хийж чадсан баг нь Энхсайханы Засгийн газар. Энхболд энэ реформын хамгийн том түүчээний нэг байсан юм. Төрийн өмчийн хороог байгуулж түүгээр даргалуулсан нь ёстой нүдээ олсон. Энхболд анх удаа төрийн өмчийг тоолж өргөн хувьчлалд бэлдсэн. Банк санхүүгийн реформыг Цагаан, Энхболд хоёр хийсэн юм. Замаа алдаад хэнд харъяалагдаж байгаа нь мэдэгдэхээ больсон Эрдэнэтийг Энхболд л янзалсан. Хэрэв Энхболд байгаагүй бол Эрдэнэт нь Оросын мафийн гарт бүрэн шилжих байлаа.
Одоо Энхболдыг хар даа. Дагуулж яваа арми нь улаан хацарт, ярьдаг бөх, баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир... Эдний хувьд юухан хээхэн илүү олоод долоочих санаатай болохоос, ямар элэнцгийнх нь эх орон ард түмэн бэ! Тогтоосон үсэг нь нийлээд нийлээд давхардсан тоогоор 35 хүрэх болов уу? Ярьдаг юм нь эд хөрөнгө эрх мэдлийг төрд төвлөрүүлэх. Төрийг нүсэр том аж ахуйн корпараци болгох тухай. Ард түмнийг төр нь тэжээж байх тухай онол. Оюутолгойд Монголын талын хувьцаа байхыг хамгийн ихээр эсэргүүцэж, ингэж эрсдэл хөрөнгө гаргаж байхаар тэргүүний технологитой гадны том компанид бүхнийг даатгаад татвар роялтигаа аваад явахад буй болох баялагийн талыг зүгээр сууж байгаад авах нь хавьгүй ашигтай гэж ярьдаг байсан хүн шүү дээ.
Энхболдын үзэл бодол ингэтлээ өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Ярьж улайрч байгаа болгон нь эргээд эх орны эрх ашигт маш хортойгоор тусна гэдгийг түүн шиг өндөр боловсролтой, ухаалаг, зөв тооцоотой, алсын хараатай хүн мэдэхийн цаагуур мэднэ. Гэвч тэр гарах газар, орох нүхгүй болсон Жамух болжээ.
Мэндсайханы Энхсайхантай би 21 жилийн өмнө танилцаж байсан юм. “Зах зээлийн тогтолцоо” гэдэг үгийг Монголд хамгийн анх хэрэглэсэн хүн дээ. МАХН-ын шинэчлэгч бүлэгт байхдаа тэгэж хэлсэн нь сонинд гарч байлаа. Бүлгийн бусад гишүүдийн дэндүү дийлэнх нь хүнд суртлыг арилгах, одоо байгаа дарга нарыг солих, жинхэнэ социализм байгуулах тухай ярьж байхад энэ хүн цаад углуурганы үндсэн зарчмыг олж харж чадаж байсан юм.
Шинэ үеийн Монголын хамгийн тэргүүний сэхээтний нэгийн гэрт төрж өссөн, хотын соёл боловсролтой, өргөн мэдлэгтэй, нийгмийнхээ дутагдал доголдлыг олж харсан төдийгүй засаж залруулах аргыг нь хайсан орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн. Нийгмийг дагуулж залж удирдаад явж чадах гарын арван хуруунд багтахуйц тоотой цөөхөн сэхээтний нэг. Улсын бага хуралд Эдийн засгийн байнгын хороог нь Энхсайхан, Нийгмийн бодлогын байнгын хороог нь Хатанбаатар, Хууль зүйн байнгын хороог нь Баяр гэсэн гурван шижигнэсэн залуу толгойлж байлаа. Засгийн газрын шадар сайд нь Ганболд, Ерөнхий сайд нь эдийн засгийн шинэлэг үзэлтэн Бямбасүрэн, Ерөнхийлөгч нь улс төрийн шинэлэг үзэлтэн Очирбат. УИХ-ын дарга нь залуу ардчилагч Гончигдорж, орлогч нь шинэ Монголын хуулийн тогтолцооны хүндэт эцэг Чимид. Тусгаар тогтносон, бие даасан, ардчилсан, зөв зам мөр дээрээ гарсан шинэ Монгол бол энэ хэдэн хүний бүтээл.
Энхсайхан 1996 онд Ерөнхий сайд болсноор Монголын ард түмний өмнө дараагийн мартагдашгүй гавъяагаа байгуулсан. Бүхэл бүтэн дөрвөн жил шинэтгэл өөрчлөлтөөс зайлсхийн өөх ч биш булчирхай ч биш болон гуларч байсан орныг тэр аварсан. Хоёр хүрэхгүй жилийн дотор Монголын эдийн засгийн бүтцийг бараг л үндсээр нь өөрчилсөн дөө. Хэрэв амжиж энэ богино хугацаанд банк санхүү, өмчлөл, эдийн засгийн механизмыг өөрчлөөгүй бол Монгол орон хаана очиж хад мөргөх байсныг хэлэхэд хэцүү.
“Ардчилсан хүчин ядахнаа нэг удаа засгийн эрхийг авч юм хөдөлгөхгүй бол энэ орон сүйрлийн замд орно шүү” гэж нэг бус удаа анхааруулдаг байсан. Тиймдээ ч сонгуулийн компанийг гялалзтал удирдан амжилт гаргасан юм. Тэрээр Өрнөдийн ардчилал, соёл, нийгмийн байгууламж, тэрбайтугай шашин шүтлэгийн тогтолцоог нь бишрэн шүтэгч, үүнийг гэрэл гэгээ, давтан дуурайх үлгэр жишээ гэж үздэг, энэ үзэл бодлоо байнга ярьж бусдыг уриалагч байсан юм. Хийрхсэн үндэсний үзлийг жигшдэг, буддын соёл шүтлэгийг үеэ өнгөрөөсөн хоцрогдсон зүйл учир нийгмийн хөгжилд саад болно гэж үздэг үүнээ хэнээс ч нуудаггүй байв. Тэр дундаа мухар сүсгийг байнга шоолж, тэр тухай онигоо маягийн юм ярин толгойгоо сэгсрэх дуртай. Магадгүй тэрээр фанат реформист ч байсан байж болох.
Нэг юм санаанаас гардаггүй юм. 2002 онд Энхбаяр монгол дайчдыг Иракт оруулах шийдвэр гаргалаа. Тэр үед Энхбаяр, Энхсайхан хоёр хонь чоно байсан цаг. Энхбаярын шийдвэр ч үнэндээ Үндсэн хууль зөрчсөн үйлдэл байсан юм. Ийм шийдвэрийг зөвхөн УИХ гаргах эрхтэй атал цаадах нь их хурлаас тоож ч асуусангүй, тэрбайтугай мэдээлсэн ч үгүй. Энхсайхан Энхбаярыг шууд л дэмжсэн. “Цөмөөрөө Энхбаярт баяр хүргэе. Хэдийгээр улайм цайм Үндсэн хууль зөрчсөн ч гэсэн энэ бол гайхалтай мундаг шийдвэр. УИХ-аар энэ асуудлыг оруулбал цаад малууд нь бөөн маргаан үүсгэж цаг алдах байсан. Монгол цэрэг америкчуудтай мөр зэрэгцэн олон улсын терроризмын эсрэг тэмцэлд хамтран алхана гэдэг Монгол орны тусгаар тогтнол, бие даасан байдлын хамгийн том баталгаа болно шүү дээ. Тэр дундаа Орос, Хятад хоёр энэ хэрэгт оролцохгүй байхад...” Улс орны эрх ашигийг хувийн өс хонзонгоос дээгүүр тавьж чадаж байгаад нь би түүгээр бахархаж байсан.
Бас нэг санаанаас гардаггүй юм байдаг. Огцорсныхоо дараа “элсний 13” гэгчийг загалмайлж тэднээрээ төрлөх намаа хорлуулаад гүйгээд байлаа. Нэг удаа асуув: “Энэ Батцэрэг, Батнасан энэтэр гээд хөөрхий дөө гэмээр умаахан амьтадыг чи яагаад дагуулаад тэнэгийг нь ашиглаад явдаг юм бэ?”. Хариулж байнаа: “Ухаантай хүн үгэнд орохгүй шүү дээ. Би эднийг маанаг болохоор нь ашигладаг юм. Хэргээ бүтээхэд тэнэг тусмаа л ашигтай шүү дээ”.
Энхсайханыг би өнөөдөр бөө шүтдэг, бурханы ариун шавь, мухар сүсэгтэн, Америкийг үзэн яддаг, Өрнөдийг жигшдэг, барууны хөрөнгө оруулагчидтай алалдахад бэлэн, аварлын одоо Хятад гэж хардаг гэхэд үнэмшихгүй байна. Хүний үзэл бодол ингэтлээ өөрчлөгдөнө гэж байхгүй. Реформист, шинэчлэгч, алсын хараатай ухаалаг Энхсайхан түүний цээжинд хэвээрээ байгаа гэдэгт эргэлздэггүй. Татваргүй нийгэм байгуулна, хувь хүний тавьсан өрийг төр өмнөөс нь төлнө хэмээн түүхэнд гарсан ямар ч популист зүрхэлж яриагүйг тэрээр уриалах боллоо. Өмч хувьчилж байсан Энхсайхан өнөөдөр иргэдийн өмчийг эргүүлж хураагаад нийгэмчлэнэ гэх болов. Гэдийсээр байгаад сүүлээ газар чирэх болсон мулгуу дагалдагсад нь хураагдсан өмчөөс юм олдож магадгүй гэж үнэмшээд хөөрчихсөн яваа байх. Үнэндээ эрүүл саруул, эрч хүчтэй ухаалаг Энхсайхан зүгээр л гарах газар, орох нүхгүй болсон Жамух л болж дээ.
Намбарын Энхбаярыг би 1992 онд Соёлын сайд болсноос нь хойш мэдэх юм байна. Түүнийг таньдаг болсны хорин жилийн ой удахгүй болох нь. Улс төрч гэдэг бол нийгмээ дагуулагч. Улстөрч гэдэг бол зорилгоо зөв тодорхойлж эрх мэдэлд хүрч чаддаг, авсан эрх мэдлээ ашиглаж чаддаг хүн. Улстөрч гэдэг бол бузгай сэтгэл зүйч, хамт олныг өөртөө татаж цагийг нь олж нэгтгэж чадагч. Энэ утгаар нь авч үзвэл Чингис хаанаас хойш Энхбаяр шиг хүчирхэг улстөрч манай түүхэнд гарч ирсэн юм болов уу? Гэндэн ерөнхий сайд нэлээд дөхөх боловч тэрээр Энхбаяр шиг боловсрол мэдлэгтэй байж чадаагүй.
Бас нэг Өрнийн сэтгэлгээний монгол хувилбар. Шинэ Монголын шинэ үеийн шилдэг төлөөлөгчдийн нэг. Сонгуульд ялагдаад бараг л тарж бутрах дээрээ тулсан байсан намыг тэр эргүүлж нэгтгэн босгож ирсэн. Өөр хүн бол чадахгүй байсан. Хүчирхэг улстөрч гэхээрээ л найрсаг, жудагтай, цагаан цайлган, үнэнч шудрага, хүний хувьд алт шиг байдаг ёстой ч юм биш. Харин ч эсрэгээр байж байж амжилт гаргадаг. Хүчирхэг улстөрчид зорилго нь аргаа зөвтгөнө гэсэн жаахан хүний үнэргүй зарчим баримталдаг. Ардчилсан чөлөөт нийгмийн тогтолцоо тэднийг Сталин, Гитлер, Мао болгочихдоггүй учир түүх зөвтгөдөг. Энэ л утгаараа Энхбаяр бол аугаа улстөрч.
Хэрэв Энхбаяр байгаагүй бол өнөө болтол газрын реформ хийгдээгүй л байх байсан. Газрын харилцаа шийдэгдэхгүйгээр Монголын цаашдын хөгжил мухар нүхэнд тулна. Зөвхөн энэ шийдвэр нь л гэхэд түүний нэрийг шинэ Монголын түүхэнд мөнхлөх юм. Хэрэв Энхбаяр байгаагүй бол бид одоо болтол “их өр” хэмээх Оросын өглөг авалгын дарамтанд бид байсаар байх байлаа. 17 тэрбум доллар гэж нэхээд байсан энэ өр хэвээрээ байсан бол Тавантолгой, Оюутолгой, стратегийн орд гэж орилолдоод байгаа болгон маань шууд л өрийн дансанд дугуйлагдах байв. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хамтаар монгол цэргүүд энхийг сахиулж яваа нь Монгол орны тусгаар тогтнолоо хамгаалах хамгийн хүчирхэг механизм. Энийг мөн л Энхбаяр хэрэгжүүлж эхэлсэн. Энхбаярыг бүх эрх мэдлийг авчаад олигтой реформ өөрчлөлт хийгээгүй гэж шүүмжлэх нь бий. Эргээд бодож байхад хийсэн нь нэг улстөрчид олдохоор шүү. Энхболд, Энхсайхан шиг эдийн засгийн шинэчлэл хийгээгүй ч улстөрийн зоримог алхам нь түүхэнд үлдэнэ.
Одоо энэ хүнийг эргээд нэг хар даа. Ярьж буй болгон нь өөрийнхөө өнгөрсөн үйлдлийг үгүйсгэсэн хорлон сүйтгэгч аятай. Хаанаас олов гэмээр наргианы баг байгуулаад толгой дээр нь гараад суучихсан. Хамт яваа тэр лам, бөө, эрүүгийнхэн, өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй онолч, зөнөг шаачихсан коммунист, хар дарж зүүдэлдэг гар, нам болгонд шаарлагдсан тэнүүлчид, рэкэтчин, луйварчин, одон медаль албан тушаалаа голсон хэнээтнүүд, больницоосоо хэзээ оргочихсон юм бол гэмээр өвчтөнүүд... аль ч нийгэмд байдаг ийм шавхруу цуглуулахад бас л хөдөлмөр орно доо. Тавантолгойг бүх ард түмэндээ 100 хувь тараагаад өгнө л гэх юм. Газрыг нь гурван сая хуваагаад өгөх юм уу, эсвэл хувьцааг бүгдийг нь төлбөрийн чадваргүй ард түмэнд цаас болгоод тараачих юм уу? Арав гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт нэхсэн тэр аварга ордыг эргэлтэд оруулах мөнгийг яаж босгох гээд байгаа юм, бүү мэд! Энэ зэргийн өндөр боловсрол мэдлэгтэй улс төрийн зүтгэлтэн арай үнэнгээсээ ингэж бодоогүй байлгүй дээ. Дагаж навсганаад яваа тэр хэдийнхээ тархины багтаамжид зориулж хэлээ байлгүй. Өдөрт нэгийг шинээр бодож олон заралдаг өөр олон марзан яриаг нь би гарах гарц, орох нүхгүй болж Жумахайн дүрд хувирсан ухаант хүний тоглож марзганасан инээд наргиа л гэж боддог.
Жамухтай би тавин жилийн өмнө танилцсан. Сургуульд ороогүй байхад аав минь надад “Нууц товчоо” уншиж өгдөг байлаа. Жамух байгаагүй бол Тэмүүжин Чингис болохгүй байсан. Жамух Тэмүүжинг аварсан, тэтгэсэн, тусалсан, босгож ирсэн, дараа нь хурцалсан. Энэ хоёр аугаа хүн ижил нэг л зорилготой байсан нь: Нэгдсэн, хүчирхэг Монгол улсыг буй болгох. Жамух бол Тэмүүжингээс юугаараа ч дутахгүй аугаа жанжин, хүчирхэг удирдагч, ухаан төгс нэгэн. Хаан ширээнд очих бүрэн эрхтэй дээд язгууртан. Харин тэр Чингис хааныг яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Чингис хаанаар толгойлуулсан хүчирхэг Монгол байснаас хэнд хэрэггүй тархай бутархай овгууд биенээ мэрэлцэн сульдаад хэвтэж байсан нь дээр гэж үзсэн. Өөрийн байгуулалцсан болгоноо нураахаар тэрээр адгийн бүх шааруудтай нийлсэн. Хорэзмийн шах Махамудтай хүртэл нийлж эх нутаг элгэн садан руугаа дайрч байсныг урвалт гэхээсээ шаралхал гэж тайлбарламаар. Нийлсэн шаар шавхруунуудаа тэрээр үзэн яддаг байсан. Дээрэмчний толгойлогч болсон язгууртан ямар олиг байх билээ. Гэвч хүчирхэгжин өндийж байгаа Монголын төр, түүнийг удирдаж байгаа Чингис хааныг илүүтэй жигших болжээ. Гэвч эцэст нь өнөө шаарууд нь Жамухыг баривчлан их хаанд авчирч өгсөн шүү дээ. Аугаа Жамух нэгдсэн Монголыг толгойлсон бол Чингисээс ч илүү амжилт олох байсан юм билүү, хэн мэдлээ. Гэвч түүх өөрөөр шийдсэн юм. Учир нь түүх өөрийнхөөрөө л шийддэг.

2011.10.30
cvjfi;
cvjfi;
cvjfi;
Irgen
Баримт
Хангай
ард
Иргэн
Ах
mongol
Зочин
Зочин
Зочин
уншигч
Enhbold
Enhbold
BATDORJ BALJINNYM
otgonbayar jamiyansuren
otgonbayar jamiyansuren
ЗОЧИН
Гана
дөддадда
Зочин
turuu
turuu
НАСАН
Батбэх
fuck
ios
feextbecync
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
xxx
уншигч
70n nergui
Зочин
Зочин
?
nuutstowchoo
Зочин
mongol hvn
Khanda
s.bayar
TSEG.
TSEG.
TSEG.
Зэв
гар
bataa
555
irgen
Зочин
Зочин
Зочин
Зочин
ganzo
Зочин
Taivan
Mundag ilbetei uls yum aa
Соок
Mmm
ok
Tulga
uji
Danzan
Maastricht
zochin
Zochin
Зочин
hehe
Зочин
tani
Зочин
MG
зочин
Зочин
Зочин
MAASTRICHT
33
MAASTRICHT
MAASTRICHT
MAASTRICHT
zochin
nyama
baatar
maastricht
maastricht
maastricht
Зочин
ХАСАР
Од
Зочин
Baaabar ah
Зочин
Zochin
Зочин
Зочин
Баабар янхан
mng
mng
Зочин
shinee
Уншигч
w
Зочин
Sainaa
Зочин
frantsaas
Зочин
Зочин
Зочин
Khun
Зочин
DDD
Зочин
anya
Зочин
Зочин
sainuu
Ал Мурат ал Мохмет ал Баасбекээс
Bek
Зочин
omkoo
oyunaa
maastricht
Зочин
Зочин
Maastricht
Maastricht
maastricht
СТРАСБУРГ
Зочин
Зочин
Зочин
монгол хүн
Зочин
Gast
Gast
Gast
Gast
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
mongol
Зочин
Зочин
b
Зочин
Зочин
Зочин
Зочин
Энхбаярт
Зочин
Зочин
Bat
SS
Зочин
хөх чоно
хөх чоно
1234
1234
999
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
уншигч
уншигч
999
hi
z
maastricht
maastricht
Зочин
mundag
noni
Зочин
Зочин
orosoo
maastricht
zodog gj nuhurt
Maastricht
amaraa
amaraa
jagaa
jagaa
Зочин
бод
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zodog
зочин
Зочин
Зочин
goe
maastricht
Зочин
Зочин
Зочин
БААБАР БОЛ ГЕББЕЛЬС МӨН
БААБРЫН СҮРЭГ ХОНИНУУД АА
Attila
unshigch
Б.Тэмүүжин
Б.ТЭмүүжин
Зочин
Хэнтий
67 204 13t
67 204 13t
67 204 13-t
Driller
Зочин
Зочин
Зочин
Zo
Зочин
haluhan
unendee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
maastricht
Zochin
Zochin
baaa
Зочин
болд
Зочин
URAAAAA
URAAAAA
Зочин
maastricht
Maastricht
Maastricht
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
tomjaal
ataman
maliish
Зочин
Зочин
Зочин
Зочин
bold
Энхбат
Санфранциско
Warta-д
bg
батаа
гоё
MONGOL_ZALUU
Hunnu
enhuush
Warta
Warta
Warta
Warta
Warta
Warta
Warta
duu
Warta
Reader
Warta
bi
Hatan
suuri
B
Зочин
Зочин
Chukchas ne duraki
Chukcha ne Durak
Zochin
unshigch
unen
Зочин
Baabar uragshaa
CNN
Herev eruul uhaantai unshigch bol
Herev eruul uhaantai unshigch bol
Haraal zuugchdud
end muulagchid
iim niitlel bichih heregtei
Зочин
Зочин
chinggis
erdemten
Zochin
bardaj l bai uilee edlex tsag irekh vi
ulaach
mn
chingis haan
Зочин
Mn
Зочин
ynendee
hahaha yag helchihleedee
Зочин
Hatan
Зочин
Зочин
baba
Zochin
Зочин
Зочин
Bayar
Зочин
Зочин
Зочин
zuv
Зочин
Зочин
nb
irgen
Baabar mandtugai
Зочин
Зочин
zaluu
Зочин
Зочин
bi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Энхбаярын хойд дүр
Бабурт
Зочин
202. 131. 248.
tuvshuu
Зочин
Batmunh
зочин
хүү
Хүү нь
Ногоонтон
Зочин
ЭЭЖИЙН ЗАХИАДАЛ
Зочин
Зочин
ШВЕД ГӨТЭБЭРГ
баабарын ах нь
Зочин
Баабарын төрсөн дүү
Hergee buteehed teneg baih tusmaa ashigtai
Зочин
ЭРЛИЙЗ ХҮНИЙ ЭЛГИЙГ ЭМТЛЭХ ЧУЛУУ Ч ОЛДОГГҮЙ ГЭДЭГ
TENEG BAIH TUSMAA L ASHIGTAI
Зочин
Бат
unshigch
Зочин
Зочин
Зочин
ДАРАМТЛАГЧ ГАДНЫН ГАР ХӨЛ
ТӨРИЙН ХУТГУУР БҮҮ БУР
Зочин
Ìîíãîëûí èðãýí
Mgl hun
Ган
Зочин
Зочин
zochin
Oyun Tolgoi
ard
tuuhch
ryety
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
PR
Okay
Шар
ЛЕНИН
Зочин
sgana_a@yahoo
Зочин
зочин
Ах нь
Зочин
Зочин
Зочин
Зочин
èðãýíèé õºäºë㺺í
bayraa
Зочин
Зочин
Үнэн
tulga
mongol xun
Зочин
Зочин
Зочин
Зочин
E
Mongol
liberty
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Aso
Зочин
NB
çî÷èí
burhan
Зочин
Зочин
Bilguun
Irgen
bush
Unen tsasrhai
kkkk
Зочин
irgen
Зочин
Зочин
ulaanbaatar
62. 220. 135.
Зочин
uncle
бүүбурыг бүү март
ЭРЛИЙЗ ХҮНИЙ ЭЛГИЙГ ЭМТЛЭХ ЧУЛУУ ОЛДОГГҮЙ ГЭДЭ
Зочин
Animal Kingdom of Mongolia
Шинэмонгол
Зочин
wsmn
Зочин
Зочин
az
az
Зочин
Зочин
Зочин
SETGEGDEL ULDEEGCHID BUGD ARHICHID
eruul handlaga
eruul handlaga
Зочин
zochin
Зочин.
Puversurengiin Baasans ren
Swiss
Зочин
202. 126. 91.
202. 126. 91.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
cor
сэтгэл зүйч
irgen
batoyun
Зочин
Ekh ornii hishig hurtegch
Мичид
taichuud
Зочин
Jamuh
borgil
Зочин
Lol
Зочин
Jamuha
Зочин
Зочин
Зочин
Зочин
lahjk
монгол
Зочин
оги
irgen
Aso
TGT
Зочин
TGT
Зочин
Рийчэр
Wiseman
mongol
Wiseman
Wiseman
Ider
Зочин
Зочин
Зочин
баяса
zochin
E.
Зочин
Зочин
saihan bichjee
Зочин
Зочин
Би
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Thanksall
Зочин
hehe
Зочин
Баабар Банк Луйвардаж байсан хүн дээ
Baingiin unshigch
mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
gan
Зочин
жаргалсайхан
жаргалсайхан
nrvsrn
Баабар Банк Луйвардаж байсан хүн
Зочин
Зочин
Unshigch
santa
jagaa ax
Зочин
Barxas
Зочин
Зочин
jagaa ax
nasan
BAYARAA
Зочин
Зочин
Зочин
Зочин
tasarhai
УБ-ын засаглах эрх
Зочин
Зочин
baatar
zochin
zochin
Зочин
Зочин
Enkhbold odoo boli
Зочин
Зочин
Зочин
Зочин
KOBA
Анхааруулга
Баабар
Жамуухааа
Зочин
би бас жамуха
Зочин
Жамуух
manan
Зочин
Зочин
Khasar
Зочин
Зочин
Зочин
tumurz
zochin
Maluudad
чадвар
sambuu
Зочин
Зочин
Зочин
БҮҮ АЙ ХОЙШ СУУВАЛ СӨНӨХ БОЛНО
ЭРЛИЙЗ ХҮНИЙ ЭЛГИЙГ ЭМТЛЭХ ЧУЛУУ ОЛДОГГҮЙ ГЭДЭГ
Зочин
b
З Энхболд гишүүнд
Wiseman
Boldoo
магтан матаж бас яс хаяж байна
хөх чоно
zochin
kkkk
Зочин
Б.Бямба
jargal
saihaan saihan
Зочин
баатар
Зочин
chinggis hen be?
haha
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
daalhai
daalhai