ХӨДӨӨНӨӨС СОНГОГДООД СУРЧИХСАН ЭРХЭМ ГИШҮҮД НИЙСЛЭЛД ДҮҮРГЭЭС Ч ЦУХУЙХГҮЙ.
Сонгуулийн хууль хэлэлцэж байна. Ардын намынхан хөдөө рүү чангаана.
Сонгуулийн хууль хэлэлцэж байна. Ардын намынхан хөдөө рүү чангаана. Ардчилсан намынхан хот руу зүтгүүлнэ. Ингээд л сонгуулийн хууль гацаж байна. Ардын намынханд нэг гишүүн хэдэн иргэн төлөөлөх нь хамаа алга гэнэ ээ. 13 мянган хүнтэй Говьсүмбэр аймаг, 35 мянган хүнтэй Дундговь аймгийг 280 мянган иргэнтэй Баянзүрх дүүрэгтэй дүйцүүлэх юм гэнэ дээ. Ардчилсан намынхан болохоор УИХ-ын гишүүдийн төлөөлөх иргэний тоо хот, хөдөөд адил байх ёстой гэж зууралдана. Ардчилсан намын одоо УИХ-д суугаа 27 гишүүн бүгдээрээ нэг дуутай байгаа ч юм биш бас хөдөөгийнхнийгөө хуураад дахиад гарчих санаатай нөхдүүд ч байна. Бас МАН-ынханд жалга довны наадамд биш улсын наадамд хүч үзчих санаатай золбоотой залуу гишүүд бас байна.
Бор саарал илжиг нь ийш нь чангаана
Богдын шавийн дүвчин унзад тийш нь чангаана гэдэг дээр үеийн хүрээний шог дуу шиг юм манай парламентад болоод байна. Хуучин МАХН дандаа ингэж шогтдог байхгүй юу. Тэд аргаа барсан тайлбараа хөдөөгийнхөн ийм саналтай гэж ярих юм. МАН-ын эрхэм гишүүд хөдөө нутаг төрсөн, аймаг сум, өвөлжөө хаваржаандаа санаа нь зовж байгаа юм байхаа. Тэрний оронд би нутгаасаа гарвал дээр байна гэж үнэнээ хэлэхээсээ жийрхээд сонгогчид ийм хүсэлтэй гээд хээв нэг гөрж байхыг нь бишгүй сонсоо биз дээ. Хотод ч ялгаагүй, хөдөө ч ялгаагүй сонгогчдын тоо адил байх ёстой гэдгийг МАН мэдэхгүй дээ биш, мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо тэнцүү биш байгааг юутай зүйрлэмээр юм бэ дээ. Аа тийм бөхөөр яривал олон сонгогдсон МАН-ын хөгшин арслангууд бааварлаж байж, сумын наадамд нэг юм аргалж түрүүлэхчихээ болоод улсын наадамд түрүүлсэн бөхийн бай шагнал, байр суурь бай шагнал хүртэхтэй адил байхгүй юу. Үнэнийг нь хэлбэл, хөдөөгөөс сонгогдсон гишүүд бол сумын наадмын түрүү бөх. Харин хотоос сонгогдсон гишүүд бол улсын наадмын түрүү бөх шиг юм уу даа. Хотод унасан гишүүн ч гэсэн сонгогчийн тоо тоолбол хөдөөгөөс гарсан гишүүнээс илүү байдаг юм. МАН-ын хөгшин арслангуудын аргаа барсан тайлбар нь хөдөө маань эзгүйрнэ гээд зогсож байна. Одоо балгас болоод байгаа аймаг, сум нь хөгжлийн хуулиар алга болохдоо тулбал тэндээс сонгогдсон ганц хоёр гишүүнтэй гишүүнгүй баларч таараа. Жишээ нь, уух усгүй Дундговь аймагт Р.Раш гишүүн сонгогдохгүй болохоороо балраад, Раш сонгогдвоос дэвжээд хотжоод явчих нь юу л бол. Дундговийн томчууд дарга нар нь хэрвээ хот сэтгэхүйтэй байсан бол найр наадам хийж, морь бөхөө ланд 200-гаар шагнаж гурван сая ам.доллараар гурван өдөр наадахгүй байх байсан. Гурван сумтай Говьсүмбэр аймаг нэг гишүүн гаргалаа гээд аймгийн дайтай аймаг болчихгүй. Харин нийслэл бол хөгжинө. Яагаад гэвэл хөдөөгөөс сонгогдсон олонхийн саналаар ямаа, хонинд мөнгө өгөхөө болино. Хөдөөгийн бүх оюутны автобусны мөнгийг хотын татвар төлөгчид бид төлөхгүй болсноор өөрийнхөө хуримтлуулсан мөнгөөр хөдөөг тэжээх биш хотоо тэжээнэ. Хотынхон чинь харамч нарийн хүмүүс найр наадамд хамаг мөнгөө зарцуулахгүйгээс гадна ажил хийхгүй бол турж үхнэ гэдгийгээ үе дамжин яс махандаа тултал ойлгосон юм билээ. Хөдөөгийнхөн татвар төлдөггүй, харин биднээс татаас авдаг. Хавар зун намаржингаа морь, дээл хоёроо гандтал наадчихаад цас оруут зуд боллоо гээд хамаг хөрөнгө оруулалт аваад явчихдаг. Тэгээд бас хотынхны буянг зүгээр гудрахгүй бүр даварч морьтой хэдэн баагий нум сум агсаж ирээд төв талбайг адууны зүчээ болгож төрийн ордон руу сум харваад дайрчих шахаад давхидаг болсон гээч. Хөдөөгөөс сонгогдсон хэдэн гишүүн нийлж байгаад 20-30 тэрбум төгрөг биднээс хуссан нь “Монгол мал” хөтөлбөр болон батлагдав.МАН-аас сонгогдсон 45 гишүүний дөнгөж долоо нь хотод шөрмөс зааж гарсан юм. УИХ-ын 76 гишүүнээс 20 нь нийслэлд оногдож 56 нь хөдөөг хөнжүүлэх гэсэндээ биш өөрсдийнхөө саналыг цуглуулах гэж эх нутагаа зорьдог. Ийм учраас Монгол мал нийслэлийн хүнээс илүү эрх эдлэх нь тэр, Тэгэхэд нийслэлд амьдардаг бид хар тугалгаар амьсгалаад хамаг хөрөнгөө хөдөөгийн гишүүдэд алдаад л сууж байдаг. Хөдөөгийн эрхэм гишүүд юм л бол яг социализмын үеийн сэтгэхүйгээрээ малчид л хотынхныг Монголыг тэжээж байна гэж ярьдаг. Үгүй ээ, бид хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө мах сүү худалдан авдаг. Малчид зуданд үхүүлдэг малаасаа ганц төлөг хотын иргэдэд иргэдэд илүүчилдэггүй. Харин сонгосон гишүүддээ бол өгдөг юм байгаа биз. Тэр нь бидэнд юуны хамаатай. Улсаас малаа үнэгүй эмчлүүлнэ. Эм тарианы мөнгийг бид даана. Хотынхныг тэнэг гэж бодож суугаа бол уучлаарай. Малчин Монголын үр сад болохоороо хотынхон олон жил хөдөөгийн гишүүдийн даврахыг тэсвэртэй ажиглалаа. Одоо боллоо. Эрхэм гишүүдэд хөдөөгөөс сонгогдоход бол амархан л даа. Уул овоо тахина, сүм суврага босгоно. Морь мал уралдуулна. Сонгогчидтойгоо уулзаж айл хэсч, айраг тараг эргүүлнэ. За ер нь ингэс хийгээд л болно доо. Харин хотоос бол гарна гэдэг хэцүү. Морины шөрмөс биш өөрийнх нь ухаан бодлого эрдэм номын шөрмөсийг сорино. Чин үнэнийг нь хэлэхэд хөдөө нутаг төрсөн, сум, аймагаа арга чаргалж байгаад сонгогддог эрхэм гишүүдийн олонхи нь нийслэл хотод бол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ч гарч чадахгүй. Яагаад гэвэл нийслэл хотын дундаж дүүрэг 230 мянган хүнтэй, түүнээс цөөхөн хүнтэй жижиг дүүргүүдийг нэгтгэн орон нутгийн сонгууль явуулдаг юм. Хэрвээ МАН айгаагүй хулчийгаагүй бол хүн амын тоогоороо тэнцүү адил төлөөлөлтэй болох хувилбарыг сонго л доо. Цаашдаа бүтэн пропорциональ буюу намын нэрээр парламент бүрдүүлдэг сонгодог парламентын засаглалтай дэлхийн улс орнуудын жишигт ойртох цаг болсон баймаар юм. Давтан хэлхэд хөдөөгийн жалга дов, нутаг усаа бараадан гарч сурчихсан эрхэм гишүүд хотоос бол дүүргийн хуралд ч сонгогдож чадахгүй. Харин хотын алслагдсан дүүргийн хороо, хэсгийн даргын сонгуульд бол яаж ийж байгаад ялах магадлалтайг үгүйсгэхгүй ээ.

ЗОЧИН
Зочин
Bi unagan hotiinh
бүгд адилхан
хэхэхэ
бүгд адилхаан
чи ч бас хөдөөнийх
би хөдөөнийх
Зочин
Зочин
Зочин
Зүчи
Зочин
Зочин
Зочин
Tuvshin
zochin
Zaya
dk
зочин
ªâãºí áè÷ýý÷
ªâãºí áè÷ýý÷
tomjaal
Зочин
Зочин
Зочин
goe
Иргэн
ALIALAGCHID
NIITLEGCH TANID
NIITLEGCH TANID
нийтлэлийн эзэнд
suvd
Зочин
нийтлэлийн эзэнд
Зочин
Зочин
Зочин
look
Бүр эхнээс нь
Зочин
sara
zochin
Bataa
Bataa
Зочин
Lol
Зочин
Цогоо
bayaraa
Иргэн
Иргэн
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Demjij bna
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
irgen
Зочин
Зочин
Зочин
yaag unen
Baagii_1206
Зочин