М.КАДДАФИ ГУАЙ УМ САЙН АМГАЛАН НОЙРСОГ ДЭЭ
Муаммар Мухамед гуай муухай муухай гэхэд дэндүү муухай үхлээр хорвоогоос явлаа. Хүн хэдий дээшээ өгсөх тусам уналт нь дэндүү хатуу, дэндүү харгис ирдэг ажээ.

Бас хүн гэдэг амьтан өөрөөс нь илүү байж ирсэн хүнийг унах үед өөрөө түүн шиг байж чадаагүйнхээ өшөөг дэндүү хорсолтой авдаг юм байна. Ливийн ард түмэн сайн муу ч 42 жилийн турш толгойд нь явж ирсэн удирдагчаа ердөө галзуурсан нохой хороож байгаа мэт л алж орхилоо. Мэдээж, түүнд алдаа дэндүү олон байсан. Гэхдээ хэн хүний хийсэн алдааг эцсийн байдлаар тогтоодог шүүхээр бус харин цөс нь хөөрч, өвчин нь хөдөлсөн хэдэн хүмүүсээр хороолгосон нь дэндүү харамсалтай. Эгээ л Америкт хэдэн хүн цуглараад хэн дуртайгаа модноос дүүжлээд орхичихдог байсан Линчийн шүүх шиг юм болохыг дэлхий нийт харлаа.
Каддафийн буулганд шаналсан зовсон ард түмэнд уур хилэн байлгүй л яахав. Гэхдээ ямар ч хүн “Битгий буудаач” гээд гараа өргөөд гуйж байгаа хүнийг буудахдаа тээнэгэлздэг л баймаар юм. Гэтэл зодож нүдэн бах таваа хангаж, чирч гулдарч шалны алчуур болгож байгаад л хороочихож байгаа нь лав монголчуудын ой тойнд нэг л бууж өгсөнгүй. Монгол хүн лав ийм зүйл хийхгүй. Магад ч ялагдсаныг нь өрөвддөг монгол зан ч юм уу. Гэхдээ ямар ч шашинтай, ямар ч үндэстэй, гарал үүсэлтэй байсан хүн гэдэг мөн чанараараа ийм хүмүүн бус юмыг зөвшөөрөмгүй санагдана.
Яагаад ч юм нэгэн цагийн ялгуусан баатрууд ялагдахаар нүхнээс гарч ирдэг бололтой. Хөөрхий, Саддам Хусейн бас л нэг нүхэн оромжоос гарч ирж байсан. Харин Муаммар Каддафи бүр учраа ч ололгүй аваачаад орхисон ус зайлуулдаг хоолойноос юун хүмүүс дайраад ирснийг ч мэдэхгүй гарч ирж байгаа нь бичлэгээс харагдана лээ.
Насаараа дүрэмт хувцас, үнэт торгон үндэсний хувцсаар гоёж, туг шиг дэрвэж явсан тэр эр учраа ч мэдэхгүй уухирч яваа хүмүүсийн хөлд нэг гишгэгдэж, салтаанд нь нэг хавчуулагдаж байгаа дүр зургийг харахад юу ч гэмээр юм бэ дээ. Хүн бүр нүцгэн ирж, нүцгэн буцдаг хорвоо юм гэж санагдаж байсан билээ. Саддам Хусейн, Осама бин Ладенийг таалал төгсөхөд лалын шашинтан хүнийг 24 цагийн дотор оршуулах ёстой гээд шалавхан гэгчийн далайд шидэхийг нь шидэж, нутаглуулахыг нь нутаглуулж байсан даа. Үнэхээр л лалууд хатуу дэг, ёс заншилтай учраас тэгдэг юм байх гэсэн нь үгүй байжээ. Хүсвэл тэгдэггүй юм байна. Өнөө муу Муаммар Мухамед Каддафийг хөргүүрт хөсөр хаяж, үзмэр шиг юм боллоо. Уг нь Каддафи бас л лалын шашинтай биз дээ. Тэгэхээр лалын хатуу ёс заншил гэж худлаа байдаг ажээ. Лалууд хүссэнээ шариатын хууль гэдэгтээ багтааж, эс хүсвэл түүнийгээ ч уландаа гишгэдэг бололтой.
Түүний эхнэр нөхрийнхөө цогцсыг нэхэж байгаад авахаар боллоо. Олон жил ханилсан нөхрөө, цэл залуу хөвгүүд балчир ачаа алдсан тэр одоо эм барс шиг л зоригтой байгаа.
Муаммар Мухамед Каддафи бол 1969 оноос хойш засгийн эрхийг хаант бус засаглалаар хамгийн удаан зассан удирдагч хэмээгддэг байв. Эрх мэдлийг атгасан хүний хийрхлээр тэр олон ч жил өвдсөн. Үндсэн хуулиа үгүй хийж, өөрийн улс төрийн үзлээрээ улс орноо авч явах болсон юм. Тэр өөрийгөө сод ухаантай бас философич гэдэг байлаа. Тиймдээ ч Маогийн улаан ном шиг Каддафийн “Ногоон ном”-ыг зохиосон. Тэр номыг нь дунд сургуулийн хүүхдүүдэд долоо хоногт хоёр удаа хичээлээр зааж, радио хичээл өдөр бүр улс орон даяар явдаг байсан нь ердөө саяхных. Олон улсын терроризмыг санхүүжүүлж, барууныхны эсрэг багагүй тэмцээд эдийн засгийн хориг арга хэмжээнд шахагдсандаа дүгнэлт хийж, дэлхийн тавцанд өөрөөр тоглолт хийж эхлээд байсан. Гэвч Арабын ертөнцөд гарсан хувьсгал түүнийг хувь заяаны шоглоом болгоход хүргэв. Египет, Тунист гарсан хувьсгалтай зэрэгцээд Каддафи “Манай улс өөр шүү” гэж мэдэгдэж байлаа. Үнэндээ тэр өөрийнхөө харж байгаа өнцгөөр хүмүүсийг тэгж эсэргүүцэхгүй байх гэж найдаж байсан юм. Одоогоос нэгхэн жарны өмнө энэ улсад хүн амын 90 хувь нь бичиг үсэггүй, дээд боловсрол эзэмшсэн хүн хорь ч хүрдэггүй байсан гэдэг. Каддафи Засгийн эрхийг авах үед Ливи улс дэлхийн хамгийн ядуу улсын жагсаалтад айргийн тавд ордог байв. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 490 ам.доллар байлаа. Харин одоо нэг иргэнд 14200 ам.доллар ногдож, бүс нутагтаа хамгийн баян улсын нэгд тооцогдож байгаа билээ. Энэ бүрийгээ бодохоор М.Каддафи бас огшино биз дээ. Хүн гэдэг амьтан хийсэн тусаа л түрүүлж санадаг хойно. Бас ердөө баррель нь 40 цент байсан нефтийг харийнханд мөлжүүлэхгүй гэж зүтгэсэндээ 20 ам.долларт хүргэж байсан өөрийнхөө гавьяаг бодохоор бүхий л араб үндэстэн түүнд талархана гэж омогших л байлгүй. Гэвч араб хүн тэр тусмаа ливи хүн талархал мэддэггүй ажээ. Үнэндээ ч тэрийг нь бодохоос илүү Амазонын охид гэгддэг гоо сайхан хамгаалагчидтай, Галина гэдэг украин сувилагчтай, хөвгүүд нь өндөр албанд тохоогдож, гадаадад очиж танхайрчихаад улсын мөнгөнөөс барьцаа төлдөг, өдөрт хэд хэдэн удаа хувцсаа сольдог дөч тавин жилээр эзэн суусан түүнийг үзэн ядахаа урьтал болгож таарна. Энэ бас л хүний зан. Дээрээс нь үндэстэн ястнаа ялгаварлан үздэг тэнэг занг нь зүхнэ. Каддафи берберчүүдийг үзэн ядаж, “Бербер хэлийг өвлүүлэн үлдээж байгаа ээж бол хүүхдээ хорт сүүгээр өсгөж байгаа эхтэй адил” хэмээн зарлаж, энэ хэлийг заахыг хориглож байсан гэдэг. Тэр энэ үндэстнийг шавар тагзнаас нь салгаж орчин үеийн байшинд суурьшуулсан. Харин берберчүүд эх хэлийг нь устгасан шиг уламжлалыг нь үгүй хийсэн хэмээн үздэг юм. Өөр өөрийнхөөрөө харах хүний л мөн чанар.
Ялагдашгүй, дийлэгдэшгүй Муаммар Каддафийг нохойн үхлээр үхэхийг харсан Египетийн Ерөнхийлөгч асан Мубарак асгартал уйлсан гэдэг. Гэхдээ тэр өөрт нь ирэх үхлийг бодсондоо тэгж уйлаагүй биз ээ. Харин идэр залуугаасаа өтөл болтлоо өөрсдийнх нь төлөө зүтгэсэн ард түмнийхээ гарт үхэж байгаа хувь заяа нэгтнээ хараад ард түмэн гэдэг ямар мунхаг юм бэ гэж санаад цурхиртал уйлсан болов уу. Каддафи 200 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй байсан тухай хэвлэлээр бичиж байна. Нэг хүн байтугай нэг үндэстэнд ахдам хөрөнгө. Гэвч хүн их мөнгөтэй байгаад урт насалдаггүй юм байна, их мөнгө байлаа гээд амиа хэлтэлж чаддаггүй ажээ.
Сирте нутгийн ойролцоо төрсөн малчин удамт Каддафи Сиртедээ амиа тавилаа. Хэмжээлшгүй эрх мэдэл, тоологдошгүй их хөрөнгөтэй байсан ч тэр нь аварч чадсангүй. Аймшгийн мангасыг дарсанд нь олон улс гүрнээс талархал илэрхийлж, амжилт хүсч байх шиг байна, ливичүүдэд. Бас дэндүү азгүй хувь тавилантай болгож экс удирдагчийг тэнэсэн суманд оногдож үхсэн гэх мэдээлэл ч тараагдаж байна. Мөн ардчилалгүй эзнээ үгүй хийсэн ард түмнийг ардчилсан замаар замнах их ажилд нь амжилт хүсч байх шиг. Гэтэл ийм ардчилалгүй аргаар алуур хийсэн ард түмэн ардчилсан улсаа байгуулж чадах болов уу. Нэг л итгэл үл төрнө. Каддафи ард түмнийхээ хүсэл зоригийн эсрэг он жилээр буг болсныхоо хариуг ингэж хүртлээ. Тэр цээрлэл хүлээх байсан ч ингэж хүлээсэн нь дэндүү гунигтай. Ливийн ард түмэн гэж ямар ч харгис юм, ямар ч мунхаг юм. Цусанд будагдсан түүний цогцсыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яасан ч эрээ цээргүй, урт удаан гаргадаг юм. Ямар ч нүгэлтэй хүний алдааг үхэл л цайруулдаг болохоор Каддафи гуай ум сайн амгалан нойрсог дээ.

DEBY FINANCING LOANS COMPANY
Элдэв
Mrs Bayarmaa
AaGBzIIOR
зочин
Zochin
Зочин
Гэрэл
Зочин
ìààì
gongor
Зочин
Зочин
кава
Зочин
hn
Цэрэнням
Warta
Хамаатай
Зочин
bi
хэ хэ
ойлгосонгүй
Зочин
Зочин
hehe
Зочин
Зочин
Зочин
unshigch
Зочин
Зочин
green
хэт даврагч
хачиг Луузан
Ider
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Fuck
11
zocin
zochin
Зочин
Bek
pkxny
pkxny
pkxny
Зочин
Зочин
Зочин
би
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
doorow
Зочин
Зочин
Зочин
hmm
Sanal neg
Hun bol UNENii ezen bish gej ug bii
mb
ҮНЭН ХЭЗЭЭД ҮНЭН БАЙДАГ
Зочин
Зочин
Зочин
bosogch
ss
ss
gerlee
Энхбаяр
Зочин
Зочин
Зочин
Энэрэл-д
Зочин
luu
Зочин
Ene dood Europad baigaa hun guaid
Зочин
Bat
Зочин
uncle
kaddafi ghuia amgalan noirsog dee um maanii badmi
Зочин
Зочин
j
Каддафи Энхбаяр хоёр
Каддафи гуай бол Эхбаяр
Зочин
Үнэн дээ бол
harin tiimee
lop
susu
susu
бичлэг
буруу шийд
zochin
Argalan
Агуу
1111
urna
Санаж яв
Зочин
Уншигч
Зочин
Зочин
Sukh
julie
зочин
zochin
Зочин
charly
bi
Зочин
Зочин
klinton
zochin
Hezee zavandaa
ganaa.
Зочин
Тэнэг манкуур сэтгүүрч
Зочин
DELHIIN TUGSGUL
Зочин
Зочин
zochin
ALLAH gedeg bol buhniig buteegch BURHAN l daa
Лалбн тэнгэр нь ивээх болтугай
Хүн
Хүн
Angiin darga n bnaaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
ovoo yum
Зочин
Livi Caddafi hamt sunuluu
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хүн
Зочин
Зочин
mgl
Зочин
Зочин
од