ШОГЛООМЫН ЭРХ ЧӨЛӨӨ
Монголчууд дээр дооргүй зовниж байсныг ноёдын, түшмэдийн, ардын гэж өнөө нэрлэдэг бүлэглэлүүдийн түүх бэлнээ өгүүлдэг
Монголчууд дээр дооргүй зовниж байсныг ноёдын, түшмэдийн, ардын гэж өнөө нэрлэдэг бүлэглэлүүдийн түүх бэлнээ өгүүлдэг. Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээ Хиагтад ид “зодолдож” байх үед Богдын Засгийн газрын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамнаас эзэн хаанд “Думдад, Орос, Монголын гэрээ бичгийн утга чанарыг тайлбарласан дэвтэр” хүргүүлжээ. Түүнд, “...хүчирхэг нь буурайгаа дарлан, элдэв эрх ашгийг булаан эзэрхэхийг хичээх нь олон улс нийтэд бүхий дадсан суртал мөн тул эс болгоомжилвоос эс болох...” хэмээн бичиж байв. Ингэж болгоомжлоод ч тус нэмрийг эс олж, хэдхэн оны өмнө эмхлэн байгуулсан Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс үгүйсгэгдсэн юм.
Зураг болсон Богд ламаа Зонховын ширээнд нь залсан тэр жил буюу 1911 онд Манжийн дор нухлагдаж гүйсэн монголчууд одоо л эрх чөлөөтэй боллоо гэж баярлан хөөрсөн юм. Харь үндэстний эрхшээл дарлалд зуу зуун жил “хоригдсон” хүмүүс “нуруу тэнийсний” хөөрцгийг үгээр илэрхийлэхэд бэрх. Ийм их баяр хөөрийг монгол хүмүүс түүхэндээ тун цөөхөн үзсэн. Энэ асар их сэтгэлийн түрлэгийг өнөөгийн Монгол Улсын хил гортигоор хөвөөлөн хэмжвэл ташаа болно. Чөлөөлөгдөлт нийт монголчуудыг хамаарсан. Нийт олноороо наран гэрэлт, түмэн наст Богд хаанаа өргөмжилж, нэгэн засгаа хүрээлэн авсан юм. Хайсан гүн Хайлаар хоттойгоо, барга Дамдинсүрэн хамаг албаттайгаа, Дандаа шансан “Юань ши” судартайгаа, харчин Мөнхтогтох хамаг эрдэмтэйгээ ирж нийлэв. Дөрвөдийн 16, захчины гурван хошуу, Алтайн урианхайн хязгаар нутгууд нэгдэв. Ил Тарвагатай нутгаасаа Сумъяа ноён нүүн ирэв. Эзэн Богдынхоо дэргэд хамаг Монгол хуран чуулав. Гагц хөөр баяр биш угсаат үндэстнээ бүрдүүлэн бүтээхийн их эрмэлзэл тэднийг нэгтгэсэн гэхэд болно.
Хэдхэн хоногийн дараа хятадууд Синхайн хувьсгалаараа эрх чөлөөнд хүрч, монголчуудын адил Манжийн талхин дороос гарав. Гэхдээ тэд монголчуудыг өөрийн бүрэлдэхүүн хэсэг гэж үзсэн юм. Бээжингээр нийслэллэж байсныхаа хувьд Манжийг залгамжилна гэж сэтгэжээ. Тэгээд өвөр монгол, барга цахаруудыг эрхшээж эхлэв. Туурга тусгаар, бие даасан, өөртөө хаантай, төртэй, таван яам бүхий Засгийн газартай Монгол Улсын хувьд энэ хандлага илэрхий дээрэнгүй байлаа. Хамгаалах хэрэгтэй. Ямар ч үнээр хамаагүй тусгаар тогтнолоо, эрх чөлөөгөө хамгаалах хэрэгтэй.
Ганцхан Богд хаан ч биш, бүх монголчууд ийм бодолтой байв. Харамсалтай нь олон зууны хоцрогдол, доройтол нь хүчин мөхөс болгож байсан юм. Гэвч шантарсангүй. Тусгаар тогтносон тухайгаа тив тивийн олон улс оронд зарлан мэдэгдэх, Оросын Цагаан хаантай цэрэг зэвсгийн талаар хамтрах арга замыг хаан тэргүүтэн ноёд сүвэгчилж эхэлсэн бол ардууд шийдэм, хавчаахайгаа агсаад ч болов байлдахад бэлэн болжээ. Оросууд “нааш харж инээгээд цааш харж ярвайсныг” 1913 онд Хятадтай “нууцаар” тохиролцчихсон явдал харуулдаг. Ингээд дайн зарлав. Таван замаар давшсан. Ялалт, ялагдал ээлжилсэн хүнд ширүүн тулалдаанууд дундаас 101 баатар төрснөөр монголчууд 100 шахам жил бахархаж ирсэн.
Хятадууд тулж, оросууд шахсаар “Таван замын байлдаан”-ыг зогсоосон ч монголчуудын тусгаар тогтнолын чин эрмэлзэл огтхон ч саараагүй. Дотооддоо улс орныхоо бүтцийг шинэтгэн, эдийн засаг, соёл, шашнаа цэгцлэхийг хичээн, гадаад харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байлаа. Худалдаа наймааны урсгал асар их өргөжиж, монголчууд амьдралдаа чухамхүү эзэн хүмүүс шиг хандаж эхэлсэн юм. Засгийн газар мал аж ахуйгаа өөд татахын хажуугаар тариаланг дэмжих, атар хагалбарлах ажлыг урамшуулсан бодлого явуулав. Ангийн ажил, алт мөнгөний уурхай, түлээ түлш бэлтгэх, худалдан солилцох явдал түгэн дэлгэрч, Монгол орон эдийн засгийн идэвхжилд орлоо. Хойч үеэ боловсруулахад хаан гүнээ анхаарав. Сургууль байгуулж, түүндээ монгол хүүхдүүдийг төдийгүй баргаас хүүхдүүд элсүүлэн сургаж байлаа. Чухамдаа монгол зон сайн сайхан ирээдүйн тухай сэтгэн байсан юм.
Урам зориг, итгэл найдвар түгэн дэлгэрэв. Тийм цагийн монгол хүмүүс чухам яаж оргилон буцалж, урамшин гэрэлтэж байсныг төсөөлөхийг оролдож байна. Ер улс орон хүмүүсийнхээ сэтгэлээр цэлмэж, бүрхдэг гэх онол суртахуун бий. Түүгээр бол Монгол яг л Шамбалын орныг Рерихийн төсөөлснөөс ч илүү гэрэлтэн цацарч байсан биз. Ийм их баяр баяслын хяр дээрээс 1915 онд монголчууд хормой хонхор руу шидэгдсэн юм. Тусгаарлан тогтнож ядан байсан Монгол улс Хиагтын гэрээгээр Хятадын эрхшээл, Оросын нөлөөллийн дор оров. Байлдсаар, дайтсаар, эсэргүүцэн тэмцсээр байтал харь гүрнүүд дахиад л эрхшээв. Энэ чинь юу болох нь энэ вэ? Итгэн ядна. Уйлаад тэнгэр үл сонсох тийм аймшигтай цочирдолд Монголын тал нутаг зогсонги байдалд орлоо.
Сүнь Ятсений засаг захиргаа байгуулагдсаны дараахан буюу 1912 оны тавдугаар сард Оросын Гадаад яам Монголын талаар баримтлах зарчмуудаа тодорхойлжээ. Дундад иргэн улс байгуулагдахаас өмнө Богд хаант Монгол Улс салан тусгаарласныг тэд өөрсөддөө ойртсон алхам гэж үзсэн бололтой байдаг. Тийм ч учраас Монгол руу өөрсөдтэй нь зөвшилцөлгүйгээр цэрэг оруулахгүй байх, колоничлохгүй байх, Думдадын засаг захиргаа байгуулахгүй байх нөхцөл тавьсан байна. Хамгийн гол нь Гадаад Монгол дахь Оросын эдийн засгийн ашиг сонирхлыг хаан боогдуулахгүй байхыг тулгасан юм билээ. “Манжийг залгамжилж” байгаа Хятадын хувьд Монгол ерөөсөө л “өөрийнх нь бүрэлдэхүүний нутаг” байв.
Богд хаант Монгол Улс байгуулагдсанаас бүр жил шахмын дараа Юань Шикай Ерөнхийлөгч болсон юм. Тэгсэн хэрнээ тэр их зан гаргаж, “Монгол, Хятад бол уруул ба шүдний нэгэн адил” гэхчлэн бичиж, Манжийн үеийн хэв ёсыг хадгалан, Монголыг өөртөө хамаарах санал тавьж байлаа. Харин Богд хаан жинхэнэ дипломат зангаар түүнд Засгийн газраа байгуулсанд нь баяр хүргээд, тавьсан саналаас нь эвлэгхэн татгалзаж байв. Гэвч Юань Шикайгийн санал үнэндээ санал биш Оростой тохирчихсон нөхцлөө тулгаж байсан хэрэг байж.
Нэгэнт Дундад Иргэн Улс Монголыг эрхшээх болсон болохоор төлөөлөгчөө томилон илгээлээ. Энэ бол 1915 он. Хиагтын гэрээ хэрэгжиж эхэлсэн нь тэр байлаа. Чэнь Лю Хүрээнд суух болсноос гадна Ховд, Улиастай, Хиагтад хятадууд суулаа. Тэдний хувьд Гадаад Монголыг хянахад хялбар болгосон энэ үйл явдал монголчуудын хувьд хүлээн зөвшөөрөхөд хялбар биш байсан юм. Яг энэ үед Цахар гүн Бавуужав баатар Хятадын эрхшээлийг эсэргүүцэн тэмцлээ. Түүнийг Егүзэр хутагт өмгөөлөлдөө авсан нь үнэндээ тусгаар Монголын Эзэн Богдын мутарт атгуулсан хэрэг байсан юм. Харин өмнө зүгийн боолчуудад (Манжийн эрхшээлд байсан хятадууд) энүүхнийг ухаарах боловсрол байсангүй. Егүзэр хутагтын хийдийг дээрэмдэж, өөрийг нь баривчлан аваачив.
Хиагтын гэрээгээр хятадууд Монголд цэрэг нэвтрүүлэх явдал хориглогдсон байсан юм. Богд хаант Улсын тусгаар тогтнолыг устгаснаас бусдаар гэрээ огт худлаа зүйл байсан нь анхаасаа тодорхой байдаг. Үнэндээ гэрээний талууд тэс өмнөө субьектууд байсан юм. Юань Шикай Хятадад нам, парламентыг тарааж байхад Богд хаан Монголд дээд, доод танхим бүхий улсын хурлыг үүтгэж байлаа. Монголчууд Богд гэгээнтнээ шүтэн биширч байхад оросууд Цагаан хаанаа ураг удмаар нь хүйс тэмтэрч байлаа. Бүгд найрамдахч байснаа болиод Юань Шикай эзэн хаан болсон юм. Хоншианы анхдугаар онд Нийслэл Хүрээнд Чэнь И ирэхдээ автоматыг “өөрсдөөр нь устгуулах” гэгч овжин хөзөр өвөртлөн авчирлаа. Түүнийг ирсний хойтон Орост үймээн гарч Цагаан хаан алуулан, большевикууд эзэгнэлээ. Хятад, Монголтой хэлэлцсэн ноёд ангийн дайснууд болж хувирсан юм. Хятадад ч ялгаагүй, Ерөнхийлөгч Ли Юаньхун Японы санхүүжилтээр доншууч Сүнь Ятсентэй “нүдэлдэж” гарав. Дэлхийн нэгдүгээр дайнд зөвхөн Герман л ялагдсан гэлцдэг агаад энэ улсын хамгийн том хохирол нь Хятад байлаа. Хятадыг албан ёсоор Япон авав. Онцгой эрхтэй Япон Манжуур, Умард Хятадаар цэрэг цутгаж гарлаа.
Большевизм Сибирь рүү цөмөрснөөс эхлээд Чэнь И хятад цэргийг Монголд оруулж “зөвхөн өөрсдийнхөө оруулсан хөрөнгө”-ийг хамгаалах хүсэлтийг Богд хаанд тавьжээ. Мэдээж, Богд татгалзсан. Чухамдаа тэр большевизмаас биш, Японы дэмжлэг, атаман Семёновын удирдлага дор өрнөсөн “нэгдмэл Монгол”-ын үзэл санаанаас эмээж байсан болов уу. Тусгаар тогтнолоо Хиагтын гэрээгээр алдсан монголчуудын хувьд Дагуур орчмоос сулхан дуулдах бүдэгхэн чимээ алсын горьдлого байсан ч байж мэдэх юм. Орчлон дэлхий хувьсан өөрчлөгдөж байх энэ зурвас үед сэтгэлзүйн хүнд цохилтонд орсон монголчууд “нойрссон баатар” мэт нам гүм суусан байдаг.
Адган дэвхэцсэн хүн Хүрээнд ганц л байсан нь Чэнь И. Орост гарсан иргэний дайнаар “далайлган” тэрээр Монголын автономитыг устгах хуулийн төсөл боловсруулжээ. Түүхийн бүхий л уг сурвалжуудаас үзэхэд Монголын хувьд чухамдаа хувь заяаны шоглоомны үе ингэж эхэлсэн байдаг. Арай аядуухан зүтгүүлж байсан Чэнь И-гийн арга барилыг бяцхан Сю эрс өөрчилсөн юм. Чэнь И хэлэлцэж, мэтгэлцэж, ятгаж, тохиролцож байсан бол Сю Шүжан зүгээр л тулган шаардаж, айлган сүрдүүлж, ална тална гэж байлаа. Түүнд ёс зүй гээч юм огт байсангүй. Чэнь И-гийн төслөөс Монголд ашигтай гэсэн бүх заалтыг хасаж хаяад, ямар ч нөхцөл болзолгүйгээр Богдын Засгийн газар өөрөө Бээжингээс гуйж, автономитоо устгах хүсэлт тавьж байгаа болгон найруулсан юм. Түүндээ Ерөнхий сайд Бадамдоржийг айлган, Богд хааныг албадан гарын үсэг зуруулжээ.
Бээжин “монголчуудын хүсэлт”-ийг баталж ч амжаагүй байхад мань хүн Хүрээг засан тохинуулж эхлэхийнхээ хамгийн эхэнд Засгийн газрыг “шоронд” хийсэн байна. Аль тэртээ зууны эхнээс өрнөсөн үндэсний эрх чөлөөний үзэл санаа, 1911 оны тусгаар тогтнол нь монголчуудын хувьд “сайхан зүүд” байсан мэт болсон нь лавтай. Адал балмад Сю-гийн яг төлөвлөсний дагуу монголчуудын сүр сүлд бүрэн унтарсан юм.
Монголд орж ирэхдээ л Сю цэрэг дагуулж авчирсан бөгөөд улам олноор нь дуудсаар байлаа. Чойрын хүрээнд асар том цэргийн дамжлага бааз байгуулж, Нийслэл Хүрээг бүхэлд нь хуаран болгожээ. Монголд монгол гэх юм үгүй болов. Лам, хар нийлсэн Хүрээний цөөхөн монголчуудаас даруй гурав дахин олон хятадууд цугласан байв. Яамдын оронд Хятадын бүтцийг баримталсан найман газар байгуулж, үндэсний армийн зэвсгийг хураан, Таван замын байлдааны баатруудыг гянданд хийж, Богд хааныг “гэрийн хорио” гэж эвлэгхэн нэрлэсэн шоронд хорилоо. Хэрэв Бээжинд Аньфу бүлгийнхэн унаагүй бол Сю санаж сэдсэн хорон муу бүхнээ чинээнд нь тултал гүйцээх байсан нь лавтай.
Монголчууд доромжлолд дургуй. Доромжлуулснаас алуулсан нь дээр гэж үздэг хүмүүс. Генерал Сю-гийн сүүлчийн алхам нь Хятадын Дэ Жунтаны хөрөгт Богд хааныг мөргүүлсэн явдал. Хийсгэлэн сэтгэлт талын нүүдэлчин монголчууд зүгээр морио унаад, хөндий өгсөөд давхиж одсоноор төсөөлөгддөг. “За даа, засаг төрийн ч, эзэн хааны ч хэрэг алга” гэж хилэгнэн нулимаад морио гуядсан биз. Зүгээр л орчлонгийн явдлыг огоорч орхимоор санагдсан нь ч бий л байх. Уулын өвөлжөө, хээрийн худаг, гамингийн шорон, Манзушрийн хийд, ер хаа байгаа газартаа монгол хүмүүс сэтгэлээ эмтлэн уйлж байсан байх гэж бодогддог юм.
“Гамингийн жил” гэж одоо ч настнууд дурсан ярилцдаг тэр жилийн нэгдүгээр сард Хятадын таван өнгөт далбаан дор Богд эзэн бөхийхөд Монголын тал нутаг амьсгал дараад таг болчихсон гэдэг. Цагаан сар хаяанд тулчихсан байсан цаг. Тэр үед Хүрээнд байсан орос эрхэм Першин хожим, “Энэ үед голдуу монгол, хятадгүй цагаан сард бэлтгэж байдаг бол энэ удаа хачин нам гүм байдалтай байлаа...” хэмээн дурсан бичсэн нь бий. Асар гүн зүүд нойрны мэт цэрвүү байдалд орсон монголчууд болж буй бужигнасан олон үйл явдлыг ухаж ядан, итгэж үнэмшиж ядан, хөндий хоосон болж хувирсан яг тэр үед Барон Унгерн үнэхээр чөлөөлөгч Бурхан мэт ирсэн юм...

2011.01.26
судлаач
Sesegashka
Ugeer chin taniig tanidag shuu dee
Зочин
d
Зочин
hehehe
Зочин
Зочин
hehe
Teneg batsaan
Зочин
Зочин
REUTERS BREAKING NEWS
Ха ха
найз
oogo
Guest
nuudel
Мон
Зочин
bi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
666
Зочин
Eagle
Зочин
Зочин
Зочин
sanaach
Зочин
Зочин
Зочин
Зочин