АРВАН ЗУРГАА!
Хамгийн сүүлд ”Үндэсний мэдээ” мэндэлснээр монголын өдөр тутмын сонинуудын тоо 16-д хүрлээ.
Хамгийн сүүлд "Үндэсний мэдээ" мэндэлснээр монголын өдөр тутмын сонинуудын тоо 16-д хүрлээ. Тоочвол 1.“Өнөөдөр”, 2.“Өдрийн сонин”, 3.“Зууны мэдээ”, 4.“Өглөөний сонин”, 5."Ардын эрх", 6.“Үндэсний шуудан”, 7."Өдрийн шуудан", 8."Монголын үнэн", 9.“Ардчилал”, 10.“Монголын мэдээ”, 11."Нийгмийн толь", 12."Улс төрийн тойм", 13."Нийслэл таймс", 14."Улаанбаатар таймс", 15."МОНЦАМЭ-гийн мэдээ", 16. "Үндэсний мэдээ". Харин "Өнөөдрийн тойм” гэж байгаад долоо хоногт ганц болсон тул хаслаа.
Энэ олон өдөр, өглөө, сонин, шуудан, мэдээний нэрнүүд дунд золтой л төөрчихсөнгүй. Үдэш, орой нэртэй сонин л алга. Дэлхий даяар хүмүүс орой гэртээ хариад зурагт шагайдаг болсноор ийм сонингууд үзэгдэхээ больсон төдийгүй бусад бүх сонин хаа сайгүй уналтанд орж байхад Монголд эсрэгээрээ, олшроод байдаг. Манайхан үүнийг эрүүл биш үзэгдэл хэмээн шүүмжлэхдээ АНУ-ын нийслэл Вашингтонд өдөр тутмын хоёрхон сонин, бусад хотууд цор ганц сонинтойг жишээ татдаг. Тэнд бүх юм тогтчихсон бол өнөөдрийн Монгол (хэдэн жил гараад хаагдсан, Н.Энхбаярын гэгддэг байсан өөр нэг сонины нэр)-ын үймсэн улс төр, эрх ашгууд, жижигхэн орон болоод ч тэр үү гараа сунгаад хүрчихмээр энүүхэнд харагддаг төр лүү хийдэг авиралтууд, эдийн засгийн гялс өсөлт, бизнесүүд, энд тэндээс цутгасан их мөнгө, Оюутолгой, Тавантолгой, геополитик ... гээд ид бужигнаж байна. Бүгд монголын, үндэсний, өдөр тутмын, чөлөөт гэсэн тодотголтой энэ олон сониныг хараад "манайх ч улс шиг улс юм аа" гэж бодлоо.
Өдөр тутмын сонинуудыг ижилхэн юм бичдэг гэж шүүмжилдэг. Бүгдээрээ Улаанбаатарын утаан дор, Төрийн ордонг тойрч мэрдэг учраас аргагүй. Гэхдээ тус бүр өөрийн өнцгөөс шагайдаг тул хоёр гурвыг уншихад овоо бүтэн юм ойлгогддог. Нэгэнт мэдээний машин эргэж байгаа тул муухан сонины муу дугаарт хүртэл сонин юм тааралдана. Бүгдийг ядахдаа гүйлгээд харж амждагсан бол их юм мэдэж авна.
1989 онд өдөр тутмын ганцхан сонин - "Үнэн" гарч 120 мянган хувиар хэвлэгдэж байсан бол 1990 онд Төрийн төв хэвлэл - "Ардын эрх", Засгийн газрын төв хэвлэл - "Засгийн газрын мэдээ"-ийг байгуулж хоёулаа Төрийн ордон дотор лав 4-5 жил байрлаж байсныг эргээд санахад итгэмээргүй. Дөнгөж олж авсан эрх чөлөөгөө сэтгүүлчид буцаагаад өгч байжээ. 1996 оны сонгуулийн өмнө "Ардын эрх"-ын цаанаас "Өнөөдөр" нэрийг сэмээрхэн тодруулж, "Засгийн газрын мэдээ" бас дууриан энэ хоёр сониныг хувьчилж авахыг оролдсон ч бүтэлгүйтсэний ачаар өнөөдрийн "Өнөөдөр" сонин төрсөн түүхтэй. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсаны дараа "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонинууд "Өдрийн сонин", "Зууны мэдээ" нэрээр хоёр том намынханд нэг нэгээр очсон билээ. Хожим тэд баримжаагаа алдаж "бид хувьчилж аваад...", "манайх хувьчлагдсанаас хойш..." гэх мэтээр үе үе ам алддаг бол саявтар "Зууны мэдээ" сонины 20 жилийн ойг тэмдэглэнэ" гэж том тэнэгтэв. Хуулиар бол хоёуланг татан буулгаад нэрийг нь 5 жилийн турш хэрэглэхийг хүртэл хориглосон юм. Гэхдээ энэ бүхэн түүх болжээ.
Өдөр тутмын сонинууд бол монголын хэвлэл мэдээллийн хамгийн нөлөөтэй бөгөөд чанартай нь. Бусдад зориулж бичсэн юм гэдэг бол радио, телевизээр ярьж дүрсээр харуулан хүний мэдрэхүйд шууд хүрэхээс илүүтэйгээр уншигчийн бодол, эрэгцүүллээр дамжих учраас сонины үг илүү гүнзгий, оновчтой, цэгцтэй байхаар өөр аргагүй. Улс төр, нийгмийн үйл амьдралын даацтай баримт, утга учиртай дүгнэлт, хамаг шинэ санаа сонины хуудаснаа төрж байна. Мэдээж буруу зөрүү, дэмий юм зөндөө бичигддэг ч өдөр тутмын сонинууд яах аргагүй Монголын түүхийн анхны ноорог билээ.
Телевизүүд монгол хэлийг бужигнуулж задалж явдаг бол эмхэлжсахиулдаг нь өдөр тутмын сонинууд юмсан. Социализмын үед "Үнэн" сонинд яаж бичсэнээр тогтдог байсан бол одоо өөр болж саяхны нэг сонинд "Бид бахархаж явдгиин" гэсэн гарчиг тааралдав. Тэр сэтгүүлч (бодвол годгоносон охин биз) буруу бичсэнээ мэдээ ч үгүй өнгөрсөн биз.
Ажилдаа ирээд чихэртэй хар цай оочлон "намын үнэн" унших сахилга ахмад үеийнхэнтэй хамт үлдэж хоцорсон байгаа. Дээрээс нь конторт (биш ээ, офист) сууж кофе ууж сонин гарчиглах барууны маягийн соёл нэмэгдсэн. Зарим сонин дэлгэж уншихад амар гэж гонжийсон урт форматад шилжсэн бол нэг нь Financial Times-ийнх шиг шар цаасанд дээр хэвлэдэг болов. Бидний үеийнхэн цаасан дээрх бичгийн соёлын сүүлчийн төлөөлөгчид байж мэднэ. Зузаан роман, үргэлжилсэн тууж, уран гоё өгүүллэгээс эхлээд часхийсэн өгүүлэл уншихын сайхныг бид мартаагүй. Урт бичих, түүнийг унших хэрэгцээг одоохондоо сонинууд хангаж байна.
Өдөр тутмын сониныг унших өөр нэг шалтгаан бол зар сурталчилгаа юм. Албаны арга хэмжээ, дотоод гадаадын хурал чуулган, өндөр цалинтай ажил, албан тушаал, төсөл хөтөлбөрийн зар, сая тэрбумын өртөгтэй тендерийн мэдээлэл зөвхөн өдөр тутмын сонинуудад албан ёсоор нийтлэгддэг (ингэж цаасан дээр хэвлэгдэж байжхүчин төгөлдөр болдог) бөгөөд өөр хаанаас ч үзэх боломжгүй.
Өдөр бүр 8,16,32 нүүрийг үг үсгээр голдуу дүүргэж хэвлүүлээд орон даяар түгээнэ, үүнийгээ бүтэн улирлын өмнө амлаж хүмүүсээр захиалуулж мөнгийг нь авна гэдэг бол том менежмент. Гэхдээ яаж ч хичээгээд хувь ширхэг өсөхөөсөө өнгөрсөн. 2000 оноос хойш өдөр тутмын сонинууд тоо зарлахаа больж зарим нь "манайх захиалгаараа манлайлж торгон жолоо өргөв" гэж сагсуурдаг хэрнээ бусдыгаа дөнгөж 5300 гэх мэтээр илчилдэггүй. Яагаад гэвэл цаадуул нь "танайх өөрөө дөнгөж 5100 байж" гэх аюултай. Хэвлэл захиалга явуулдаг "Монгол шуудан" компанийг зарлах гэхэд "бизнесийн нууц" гэж загнаад болиулсан. Товчхондоо, 10 мянгаас дээш ширхэгтэй сонин байхгүй. Одоо бүгдийг нэмээд, түүний дотор "Үнэн" (одоо "Монголын үнэн")-ийг оруулаад ч 1989 оны "Үнэн" сонины хувь ширхэгийн талд ч хүрэхгүй шахам. Харин тэр үеийн "Үнэн" дэндүү туранхай буюу дөрөвхөн нүүрээр гарч байсан бол одоогийн сонинуудын таргалсныг яана. Улс төр, зөрчил тэмцэл, бас хөрөнгө мөнгө зүйрлэхийн аргагүй арвин болжээ.
Өдөр тутмын сонин том бизнес төдийгүй улс төр. Ихэнх орлогоо захиалгаас биш ил далд сурталчилгаа, захиалгат, гэрээт нийтлэлүүдээс олдог болжээ. Иймээс ар тал, эзэмшил, хэлхээ холбоогоо зарлах маш дургүй, зарим нь тас нууна. Жишээлбэл "Өдрийн шуудан" МАН-ын ерөнхий нарийн У.Хүрэлсүхийнх, "Женко" Баттулга "Ардчилал"-аас гадна "Монголын мэдээ"-г авсан, гэхдээ хоёрдахийг хэн нэгэнд шилжүүлж байгаа, дөнгөж мэндэлсэн "Өглөөний мэдээ" сонин "Монгол газар"-ын Мянганбаяр, "Ажнай" Бат-Эрдэнэ хоёрын нэгнийх гэхчлэн ам дамжин сэжиглэгддэг. (Хасагдсан "Өнөөдрийн тойм" бол УИХ-ын гишүүн С.Эрдэнийнх)
Сонинууд телевизүүдтэй хоршиж олигтой чаддаггүй (шинэ дугаарын тойм уншуулахыг эс тооцвол) бол Интернэт рүү шууд нүүж хоёр нутагтан болцгоожээ. Сонины хуудас А2 хэмжээгээр хязгаарлагддаг бол нэтэд мянган хуудас оруулсан ч дэлгэцийн доошоо эцэс төгсгөлгүй урсана. (Ёроол байдаг болов уу?) Уншиж барахаа л хэлцгээе. Сонинууд өөрийн сайтыг нээцгээж нийтлэлээсээ их багаар тавьж үнэгүй уншуулдаг болсон, харин харамлаж үлдээснийг өөр сайтууд олон таван үггүй хуулаад тавьчихаж байна. Аажмаар хамгийн том уншлагын танхим гэж номын сангууд биш Интернэтийг хэлэх болж, үгээр урт бичих, унших соёлыг Интернэт аварч байна. Твиттерийн 140 тэмдэгтээр бичихийг хэлээгүй.
Уг нь цаасан сонин үнэ цэнэтэй. Гартаа аваад дэлгэдэг, буцаагаад эвхэж болдог, уншиж байгааг илчилж шажигнадаг, зай талбайг мэдрүүлдэг, шинээрээ будаг ханхалдаг, хуучрахаараа тэр өдрийн биет дурсгал болж хадгалагдана. "Шарласан" сонин гэж ярьдаг. Зуун жилийн өмнөх Нью-Йорк таймс сонины дугаарт яг тэр өдөр Европоос ямар усан онгоц ирж зангуугаа хаясан, нэр алдартай хэн эрэг дээр буусныг хүртэл мэдээлсэн байдаг. Гуч, дөчин жилийн өмнөх "Үнэн" сониныг эргүүлж социалист уралдаанаас эхлээд олон улсын мэдээг уншихад ядахдаа зугаатай. Хүмүүс үзэхээрээ бутниргээд салдаггүй байсан бол цаашлах тусам түүхийн баримтын хувьд тайван хандах биз.
Хавтаснаас эхлэн хуудас хуудсаар эргүүлэхэд гарчиг, текст, зураг чимэглэлүүд яг хэвээрээ дэлгэцэн дээр гарч ирдэг pdf хэмээх үзэгддэггүй цаастай сонин, сэтгүүл, ном надад маш таалагддаг. Цаасан дээрээ зүс царай тааруухан "Өдрийн сонин"-ыг онлайнаар захихад фото зураг нь хүртэл өнгөтэй болоод ирсэн байх юм.
"Зул бөхөхөөсөө өмнө бадамладаг" гэж үг бий. Өнөөдөр өдөр тутмын цаасан сонины тоо 16 хүрсэн нь тэр байх. Гэхдээ цаасан хэвлэл мөхөх хараахан болоогүй. Одоо тайзан дээр сэтгүүлүүд гарч ирлээ. Адилхан цаасан дээр мөртлөө өдөр тутмын сонин шиг яарч тэвдсэн биш даацтай, үгээр урт, бүр урт бичдэг, зураг дүрсээр бүлтэртэл гоёдог, ном шиг зузаан учраас нэгмөсөн багтаадаг мөртлөө авсаархан...

anhaaruulga
zochin
REUTERS BREAKING NEWS
Зочин
яг харагдаач
Зочин
Зочин
Зочин
Зочин
Боогий
Зочин
Зочин
okok
УНШ БОД ШАЛГА ЭР ХАЙ
Зочин
guest