УЛААНБААТАР БОЛ МОНГОЛООС ЧУХАЛ
Улаанбаатарт амьдрах зорилгоор монголчуудын амьдрал өрнөдөг. Хотод хоёр өрөө байртай болохын тулд ”Оюутолгой”, Өмнөд Солонгос энэ тэр явцгаадаг болохоос тэндээ шингэх гээгүй.
1. ОДОО ХОТДОО САНАА ТАВИХ ШААРДЛАГА
Улаанбаатарт амьдрах зорилгоор монголчуудын амьдрал өрнөдөг. Хотод хоёр өрөө байртай болохын тулд "Оюутолгой", Өмнөд Солонгос энэ тэр явцгаадаг болохоос тэндээ шингэх гээгүй.
Өнөөдөр хүн амын тавиас дээш хувь нь энд бүрмөсөн суурьшсан ба оюутан түр оршин суугчид, шилжүүлгээ хийлгэж амжаагүй хүмүүсийн тоог дээр нь нэмбэл монголчуудын дийлэнх нь Улаанбаатарынх болжээ. Хөдөөнөөс сонгогддог Улсын Их Хурлын гишүүн ба аймаг сумдын удирдлагууд ч хөдөөнийх биш. Боловсрол, нэр төрөөр гавихгүй юмнууд орон нутагт очиж эмээ өвөөгөөс эрх мэдэл гуйхаар их явцгаах болж дээ. "Саналын гуйлгачид" буцаж ирээд "Орон нутгийг хөгжүүлнэ" гэж хорлогчингийн юм ярих боловч тэдний үгийг дагаж амьдралаа гаргуунд нь хаян хөдөө хөхрөх тэнэг улам цөөрсөөр байна.
Талаар нэг тарж бутарсан нүүдэлчин амьдрал хөөснөөсөө болж ертөнцөөс 300+70 жил хоцорсон хоцрогдлыг ардчиллын энэ хорин жилд нөхөж гүйцэх гэж үйлээ үзэж байна. Саяхныг болтол биднийг гадаадынхан хонины арьсыг дотогшоо харуулж нөмөрснөөр нь хүн мөн байна гэж шоолдог байсан юм билээ. Өнгөрсөн зуунд авахуулсан овоо гайгүй хувцасласан бололтой фото зурагнуудаас харахад л хотжуу байрын хүн бараг харагддаггүй юм.
Хүмүүс олноо бараадаж нэг дор цугларах эрх чөлөөгөө арай гэж эдэллээ. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр Улаанбаатар тэр болгон сэтгэлд хүрэхгүй байна. Их хот, их хөгжил дунд амьдрах гэдэг бол аз жаргал, эрүүл мэндийн баталгаа юм. Тусгаар улсуудын ихэнх хүн ам өөрийн орны нийслэл гэгдэх тэр газартаа очиж байж мөрөөдлийнхөө зах зухыг биелүүлдэг. Би хэр зэрэг эмч, багш юм гэдгийнхээ багцааг нийслэлдээ ирж ажиллаж байж мэддэг, мэдрүүлдэг. Тухайн орны нийслэл нь тохь тухгүй байх юм бол харин өөр өндөр хөгжилтэй орчин руу хамаг чухал иргэдээ алдах болно. Манайд ийм байдал анзаарагдах боллоо. Чадалтай хүмүүс Улаанбаатарыг голж байна. Угаас нүүдэллэх хоббитой бэлчимтгий монголчуудыг орон нутагт нь биш Улаанбаатар торгоох асуудал ирээдүйд гарч ирэх нь. Хөдөө гадаад хоёр талаас элэг нэгтнүүдээ нийслэлд цуглуулах замаар манай тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал хангагдах ёстой. Үүнд өнөөгийн манай сонгуулийн тогтолцоо түүнээс төрөн гардаг эрх мэдлийн гажиг хуваарилалт шууд дайсагнаж байна. Хотыг хөгжүүлэх мөнгө төсвөөр чангалж, томоохон мөрөөдөх чадамжгүй болгож орхисон юм. Хороо дүүргийг нь хөдөөний аймаг сумдаас дутуу ач холбогдол өгөн хүчгүйдүүлж, эндээс босдог үлэмж татварын орлогыг нь хаман орон нутаг руу цацсаар ирсэн.
Улаанбаатарт санаа зовох ёстой засаг захиргаа нь зөвхөн нохой устгах, хог шүүрдэх байнгын комиссын үүрэг гүйцэтгэдгээр нь харвал хэтэрхий нүсэр том бүтэц мэт. Нэгэнт захиргаанд хийх ажил байхгүйгээс хойш тэндэх илүүдсэн мэт орон тоонууд дээр хүнд сурталтнууд лаглайн буйг эрх мэдэлтнүүд ч, түр ба бүр оршин суугчид ч анзаардаггүй. Доод дунд шатны "амьгүй албат"-ууд цугласан тарсан цагаа бүртгүүлсэн гэж цалингаа авч суух зуур зах зээлийн өрсөлдөөн дэргэд нь бужигнаж хотыг өөрийг нь өчигдөр ирсэн газраа олохоо байтал нь хөгжүүлж орхисон. Гэхдээ төрийн эзгүй хойгуур, төрийн чадамжгүй байгааг далимдуулсан болохоор хичнээн сайхан барилга босгосон ч ямар ч эмх замбараагүй хоттой болоод авчээ. Сонгинохайрхан дүүрэгт газраа чөлөөлж өгөөгүй айлын банзан хашааг тойруулаад нийтийн засмал зам тавьсан уур хүрмээр жишээнээс энийг харж болно.
2. ОДОО Л ХОТОД САНАА ТАВИХ ГЭЖ БАЙНА
Хотын хамгийн эртний засаг захиргааны нэгж өнөөг хүртэл нэрээ солиогүй цор ганц дүүрэг "Сүхбаатарын район"-оор орж ажил байдалтай нь танилцсан юм. Харин Засаг дарга нь хамгийн залуу нэгэн бөгөөд давхар залуучуудын байгууллагыг толгойлдог Б.Баярмагнай Сүхбаатарыг удирдаад ердөө жил гаран болж байгаа аж. 140-өөд мянган хүн амын тал нь орон сууцанд амьдардаг Улаанбаатарын хамгийн оюунлаг хүмүүс амьдардаг, бусад дүүргийг бодвол тэр болгон нүүж шилжээд байдаггүй (Жилдээ 800-1000 хүн шилжилт хөдөлгөөн хийдэг нь харьцангуй цөөн үзүүлэлт гэнэ) гэх энэ орчин бол хотын сор нь байх учиртай. Гэтэл Баярмагнай даргын хэлж байгаагаар "Манай дүүргийн ихэнх барилга өвгөрч нурж унах гээд байгаа" гэнэ. Хот гэж юу байдгийг мэдэхгүй монголчууд шавар тоосгоор "дөчин мянгат"-ын дөрвөн давхруудыг барьсан нь их юм. Тэдгээр нь одоо дөрвөн ханатай эсгий гэр шигээ хагас зуухан жилийн ая даахгүй өмхөрчээ. Бага тойргийн барилгын таазыг банзаар хийсэн юм чинь ялзралгүй яахав дээ. Хуучирсан байшинг хусч хаяад оронд нь шинээр барилгажих боломж одоо л гарч байна. Тухайлбал дүүргийн захиргааны ордонгоо Америкийн элчингийн урд талд бариад дуусч байгаа. Тэр хавийн шийдэл машин унааны зогсоол, цэцэрлэгжилт нь үлгэр жишээ болохуйцаар зураглажээ.
Энэ хавь хотын "А" бүс гэгдэх бизнесийн чухал байрлал болохоор ам метр газрыг хэн гуйсан ч өгөхгүй юм шүү гэж чардайж байгаа. Хуучны хэдэн дунд сургууль, цэцэрлэг маань гадуураа овоо том талбай таримал мод буттайгаар зах зээлтэй учирсан. Тэр газрынхаа багагүй хэсгийг алдсан ч бас ч гэж танагтай. Одоо тэр газрууд аминд орж байна. Нэмж алдахгүйн тулд эргэн тойрныг нь чадан ядан додомдож суудаг. Өчүүхэн л анхаарал алдвал хашаалж аваад барилга барьчих гээд байдаг аж. Дүүргийн брэнд болох "Сүхийн талбай"-гаа хүртэл алдчих гээд байна шүү дээ гэж Баярмагнай хэлж байна. Одоо энд асар их хөрөнгө хаях шаардлагатай. Тэр хэрээр том мөрөөдлийн зураг зурна. Дүүргийн удирдлага хүний нүд унаад байгаа алга дарам газраа алдалгүй байж "сайн цаг"-тай учрахыг хүлээж сууна. Тэр нь аль сонгуулиар хэзээ биелэх нь тодорхой бус. Хүмүүс хотынхон болох гэж хэлбэрдэж маяг үзүүлж байсан бол одоо түрүүчээсээ хотоос өөр орчинд амьдарч чадахгүй шинэ үе бий болжээ.
Гадаадын хотуудаас ялгарахгүй түвшинд хүрэхийн тулд ийм баймаар байна гэсэн санааг дүүргийн төвөөр урсдаг байсан Сэлбэ гол дээр үзүүлэхээр төсөвлөжээ. Их хот доторх урсгал усыг байгалийн жамаар нь орхивол хэрхэн хогийн цэг болоод нүд анидгийг энэ гол харуулаад байгаа. "Арслантай гүүр"-нээс хойш нь Сэлбийг өгсүүлээд шинээр барьж эхэллээ. Газар доогуур шургасан усыг нь дээш нь соруулж, 25-30 метр өргөнтэй хүүхдийн бүсэлхий татсан өргөнтэй тийм мяралзсан хиймэл гол тавигдах юм байх. Тэгээд дотор нь далан, оргилуур, хүрхрээгээр чимж амралт зугаалгын газар болгон өөрчилнө. Хэн дуртай нь давхиж орон машинаа угаадаг, угаадас үнсээ цацдаг явдлыг таслан зогсоож, чийг сэнгэнэсэн, шугуй найгасан орчин болгох нэн чухал шаардлагатай гэдгийг эхний хөрөнгө оруулалтаар харуулна. Цаашид залгааг нь үргэлжлүүлэх үү болих уу гэдэг нь "Норбу" компани, орос мэргэжилтэн хоёрын ур чадвар л энэ хавар үзүүлэх нь дээ. Ер нь хот ийм байвал сайхан даа гэдгийг үзүүлэх гээд байна. Тухайлбал Туркууд тавьж өгч байгаа Их тойруугийн гантиг чулуун зам асар өндөр өртөгтэй баригдаж байна. Баригдаж дууссаны дараа Европын хотуудаас ялгаагүй ийм стильтэй байхыг ахуй шаардаж эхэлнэ. Цаана нь хот гэдэг чинь "хот айл" шиг байдаггүй юм гэсэн санаа л яваад байгаа хэрэг.
3. ОДОО ХОТЫН ЭРГЭН ТОЙРОН БАС ЧУХАЛ
"Гэрээ засаад биеэ зас..." гэхчилэн дэс дарааллын төгсгөлд л орон нутгийг хөгжүүлэх оочер ирэх ёстой. Популистууд, хэт зүүнтнүүд аль эрт капиталист болчихсон манай оронд тохирохгүй бодлого явуулдаг. Хэтэрхий нялуун энхрийллийн цаана сайн засаг биш "сайн хүн" болж эрх мэдэл дээрээ тогтох хувийн зорилго явдаг. Эхлээд Улаанбаатараа бар ч юм уу мангас болгочихоод дараа нь шинэ хөдөөг байгуулах ёстой байх. Шинэ шаардлага хангах хөдөө нь байгальд ээлтэй, уламжлалаа сэргээсэн, хуультай, хулгайчгүй байдлаар солигдоно. Улаанбаатарчууд олширч, капитал хуримтлагдахаар аяндаа баячуул хөдөөлж эхэлнэ. Тэд төртэй төргүй, популистуудын оролцоогүйгээр алс хязгаар нутагт очих болно. Харин тэр үед хийх ажил өнөөгийн хотын засаглал шиг ундрах нь тодорхой. Бяр суусан Улаанбаатарын баялгийн бумба хөдөө тийш хагарахдаа хүнээсээ түрүүлж байгалийг нь эхэлж асрах бололтой. Хөдөө нь хотоос дутахгүй сүйтгэгдсэн. Унаган төрхөө аль хэдийнэ алдаж олон зуун гол горхи хатаж ширгэсэн. Энэ нь тэнд амьдарч байгаа хүн малын нөлөө, газар тариалан, уул уурхайнаас болсон юм.
Монгол Улс "өвөлжиж" буй Улаанбаатарт дээгүүрээ утаатай доогуураа усгүй гэх хоёр зовлон нүүрлэжээ. Хот Туул голыг ууж амьдардаг. Хотод байгаа олон мянган худаг, савласан цэвэр уснууд бүгд Туул голынх. Хүн нэмэгдэх тусам хүнс нэмэх шаардлага бий болно. Туул гол Гачууртын эхээс сорогдон нэг сая гаран хүний ходоод руу урсан Сонгинын буланд буцаж гарахдаа өөр "бодис"-т хувиран цааш замаа үргэлжлүүлдэг байх.
Байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас болж гол мөрөн ширгэж эхэлсэн. Туул ч мөн ялгаагүй. Харин ч овоо тэсээд урсаад байх юм гээч. Гэхдээ ирээдүй тун бүрхэг байна.
Нийслэлийн байгаль орчны дарга Ю.ДЭЛГЭРМАА:
"Баянзүрх уулын модыг хулгайчууд даанч хайр найргүй огтолсон. Туулын эх Хэнтийн нурууг удаа дараа түймэрдэж зохисгүй үйлдлүүд гарсаар байгаа. Энэнээс болж усны хуримтлал мэдэгдэхүйц багасч байна. Усны хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ гүний ба урсгал ил ус хоёр улам ширгэлээ. Хэрэв Улаанбаатарт ус ховордвол нийт эдийн засагт шууд нөлөөлнө" гэж мэдэгдэв. Мөн л том хотын том асуудал. Аягүй бол зарим нь "Тэгвэл усны бизнес хийж баяжих юм хуна" гэж бодож ч магадгүй. Тэгтлээ ч өдий л дөө.
Их сургуулийн багш Р.Самьяа тэргүүтэй ажлын хэсэг гарч нэгэн сонирхолтой төсөл хийж сууна. Тэр нь гол мөрний усыг байгалийнх нь жамаар торгоон саатуулах тухай юм. Улаанбаатар төдийгүй Төв Азийн энэ өндөрлөгт хуурайшил улам нүүрлэж байгаа. Бороо цасны тундас ордог хэмжээндээ боловч хэдхэн хоногт үелээд Монголд тогтохоон байсан гэнэ. Тэгэхээр одоо элдэв хаалт далан барьж саатуулах шаардлагатай. Манай улсын гол мөрнүүд хур тундасаар тэжээгдэж оршин байдаг. Тэр нь удаж удаж бөөндөх хэлбэрээр ирдгээс жигд урсац тасалдан говийн сайрархуу болжээ. Дараагийн үер болтол тогтмол чийгээ хадгалах тогтолцоог байгаль өөрөө зохицуулдаг. Үүнд намаг, ой мод, ан амьтан чухал үүрэгтэй. Ой, намгийг минж, халиу мэтийн устаж алга болсон амьтад бий болгож байсан юм. Туулын эхэнд Захар, Минж,Тэрэлж гэсэн газрууд байдаг. Минж нэртэй гурван ч гол урсдаг. Харин минжийг нь хөнөөгөөд удаж байна.
Алтайн цаад говьд Булган гол одоо болтол ширгээгүй нь минж инженер ажлаа хийж байгаа учраас тэр гэнэ шүү. Р.Самьяа, Бямбасүрэн сайдын хүү Хашмаргад нарын хэлж байгаагаар Булган голоос минж авчраад Туулын эхэнд тавиад зохихгүй гэлээ. Хэдийбээр минж нь минж боловч тухайн орчинтой он удаан амьдарсаар популяци нь өөрчлөгдсөн, шинэ орчинд нөхөр болохоосоо одоо өнгөрсөн гэнэ. Дээхнэ манай биологчид Өвөрхангайн Найман нуурыг загастай болгоно гэж хийрхээд тунгалаг усаа өмхийрүүлсэн гашуун туршлага байдаг. Харин Оросын Воронежийн дархан газрын минж Туулд сөнөсөн минжтэй угсаа нэг амьтан юм байна. Тэндээс энэ хавар чадвал 15 хос гэр бүлийг авчрахаар хөөцөлдөж эхэлжээ. Үнэ өртөг нь зөвшөөрөлтэйгээ нийлээд талийж өгөх тоо юм билээ. Гэхдээ Герман зэрэг зарим орон бүр зүгээр өгчих ч магадгүй сурагтай.
Минжнүүд голын эхэнд ирмэгцээ мод огтлон шавар зуурч далан босгон энд тэндгүй усан сан үүсгэдэг. Бас идэх модоо тарьж ургуулна. Мэдээж Туул голыг хөндлөн боож усан цахилгаан станц шиг юм барьж дөнгөхгүй л дээ. Харин тэжээгддэг гол горхинуудыг цөмийг нь атгандаа авч үерлэхийг нь болиулдаг. Нохойн чинээ биетэй, усанд л сэлдэг болохоос тарвага шиг амттай махтай, үсний хувьд саяар үнэлэгдэх үнэтэй ховор энэ амьтанг Улаанбаатарын хажууд мэнд амар өсгөнө гэдэг амаргүй. Гэхдээ өөр сонголт байхгүй болчихоод байдаг. Хотын эргэн тойрон дахь байгаль орчныг сэргээх зорилгоор Г.Мөнхбаяр даргын санаачилсан энэ ажил батлагдсан гэнэ. Энэ бол хотоос хөдөө рүү тэлэгдэх хамгийн зөв санаачилгын нэг болов уу.
372 дахь жилээ тэмдэглэж буй нүүдэлчний анхны их хот "Их Хүрээ"-гээр иймэрхүү сонинтой байна.

Зочин
ghj
hehe
cd
VIRUS
Зочин
Зочин
d temuujin
Зочин
Зочин
Зочин
Boldoo