ХАДАГ ШИГ СЭМЭРДЭГ ГИШҮҮДИЙГ ДАГАЖ БИТГИЙ НАМИРААРАЙ!
УИХ-ын сонгууль дөхөх бүр гишүүдийн хувийн улс төрийн тоглолтууд газар авах нь тодорхой.
- УИХ-ын сонгууль дөхөх бүр гишүүдийн хувийн улс төрийн тоглолтууд газар авах нь тодорхой. Тэрэнд нь хөтлөгдөөд дахиж тэнэг алхам хийх вий гэдгийг Засгийн газрын гишүүдэд сануулах учир бий-
Сонгууль ойртох тусам зарим гишүүдийн ой ухаан савнаасаа халих боллоо. УИХ-ын гишүүн хүн ухаантай л байх учиртай гэж битгий үнэмшээрэй дээ... Хэлсэн, хүссэн болгоныг нь хуулийн хүрээнд татаж оруулаад байвал хэвийн зүйлс хэм хэмжээгээ эвдэж эхэлнэ шүү.
Гишүүн Д.Арвин тойрогтоо ажиллаад буцахдаа л 21 мянган төгрөгөөс хураамж авч байгааг болиулах хүслэнд автчихаад ирсэн юм. Өөрийн хувиас хүнд илүүчиллээ гэх хармын сэтгэлийг хэнтийчүүдэд өдөөж, хишиг болсон 21 мянгаас хумсаллаа гэж банкийг буруутгасан. Сонгогчидтой хийдэг уулзалт дээр ийм яриа мэдээж таалагдана. Харин үүнийг нь хууль болгоод төсвийн мөнгөнөөс банкны үйлчилгээний төлбөрийг гаргах дээрээ тулна гэдэг хэтэрхий хариуцлагагүй алхам болов уу.
Сар бүр хуваарилдаг хорин нэгэн мянган төгрөгийг иргэдэд өгөхийн тулд тухайн банкны гаргаж буй зардал болоод эрсдэл нь 450 төгрөг гэж тооцоолжээ. Гэхдээ яая гэхэв, үйлчилгээний зардалд 350 мянган төгрөгийг суутгая гэж банк шийджээ. Ямар ч үйлчилгээ үнэ өртөгтэй байх ёстой. Зурагт үзээд сууж байхдаа зүлгүүрдчихэж болох хумсаа бусдаар засуулсны хөлсөнд дундаж зэрэглэлийн салонд 12-20 мянган төгрөг төлдгийг Д.Арвин гишүүн ч гадарлах байх. Хорин нэгэн мянган төгрөгийг тараахдаа банк 100 төгрөгийн хураамж авахад л хангалттай гэнэ ээ. Тэгж ярихдаа хүрвэл хумс хуурайдахад 100 төгрөг ч гарздахгүй байж болох атал үүний төлөө салонд хориод мянган төгрөг төлдөг нь ямар учиртай юм бэ? Үйлчилгээ бол үйлчилгээ, өртөг зардалтай.
Засгийн газар УИХ-ын гишүүдийн санаачилгын мөрөөр ажиллаж, 21 мянган төгрөгөөс суутгаж байгаа банкны хураамжийг төрөөс даах асуудлыг авч хэлэлцлээ. 21 мянган төгрөг тутмаас 1.6 хувийн хураамж авдаг гэж бодвол нийт хураамжийн хөлсөнд төр төсвөөс 12 тэрбум гаруй төгрөгийг зарцуулах нь байна. Ердөө 12 тэрбум шүү. Энэ байтугай мөнгөнд гол нь горойхоо байсан эрх мэдэлтнүүдэд эмзэглэхээр зүйл биш байх. Гэхдээ энэ удаад Засгийн газар банкны үйлчилгээний хураамжийг “эрүүл зүйл” гэж үзлээ.
Уг нь анх “Эх орны хишгээс банк 350 төгрөг луйвардаад байна” гэсэн гомдлыг иргэд гаргаж ирээгүй юм. Одоо бол банкаар үйлчлүүлснийхээ хөлсөнд хураамж төлдөг хэм хэмжээг иргэд “луйвар” гэж үзэх үнэлэмжийг УИХ-ын гишүүд “албан ёсоор” гаргаж ирлээ. УИХ-ын гишүүд юу хүссэнээ хэлж, шаардаж болох эрх дархтай хүмүүс. Сонгогч байтугай хүнд таалагдахын тулд “350 төгрөг” битгий хэл асуудлыг хөөргөж, дэвэргэж тэд чадна. Байхгүй асуудлыг ч бий болгож байгаад шийдвэрлэж чаддаг Их хурлын гишүүдийн эрх дархаас Засгийн газар битгий ай л даа. Саяны тохиолдолд эх орны хишгээс авч буй хураамжийг төр даая гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргасан бол дараа нь ямар “муухай” популист шордлого явах байсныг бараг гадарлаж байна. “Банк 350 төгрөг биш 100 төгрөг авахад л хангалттай” гэсэн шордлогод нь автсан бол яах байсан бол? Хөөрхий банк...
Улстөрчид аливаа шинэтгэлийн алхмаас айх ганцхан шалтгаантай болсон. Тэр нь ард түмэнд таалагдах эсэх. Тухайн үед нийгмээрээ ойлгохгүй, хүлээж авахгүй байлаа ч эцсийн үр дүн нь тодорхой хугацааны дараа тэдэнд эергээр тусах шинэтгэлээс эрх баригчид айдаг болсон. Ард түмэнд таалагдахгүй байх вий гэдгээс айж, нүглийн нүдийг гурилаар хуурахдаа дуртай болсон. Тийм ч учраас гаргаж буй шийдвэр, санаачилга бүр нь иргэдэд таалагдах ёстой гэсэн ганцхан хэмжүүр дээр үндэслэх болсон хэрэг. Д.Арвин гишүүн Сангийн сайдыг загнаж байна. “Тэгвэл 21 мянган төгрөг биш 20 650 төгрөг гэсэн нэр томьёог хуульчил” гэнэ ээ. Түүнийг тойргийнхоо сонгогчдод яг таалагдах гэж байхад Засгийн газар “шавар хаасан” учир ямар нэг байдлаар тооцоо бодох ёстой гэж ойлгосон бололтой.
УИХ-ын сонгууль дөхөх бүр гишүүдийн хувийн улс төрийн тоглолтууд газар авах нь тодорхой. Тэрэнд нь хөтлөгдөөд дахиж тэнэг алхам хийх вий гэдгийг Засгийн газрын гишүүдэд сануулах учир бий. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж, Монголын талын хувь хэмжээг 51 хувьд хүргэ гэж УИХ-ын зарим гишүүд шаардсаар ирсэн. Энэ бол цочирдохоор шинэ мэдээ биш. Харин тэдний шаардлагын дагуу Засгийн газар сандарч хуралдаад уг асуудлыг хэлэлцээд эхлэхтэй зэрэгцэн “Монголын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхөөр боллоо” гэдэг мэдээ цочир шинэ зүйл болж хөрөнгийн биржүүд дээр буусан. УИХ-ын гишүүд хэнэггүй мэдэгдэл, хараал ерөөлийнхөө төлөө хариуцлага хүлээдэггүй гэж ойлгодог. Харин Засгийн газар тийм биш. Оюутолгойн гэрээний өөрчлөлтийн талаар хэлэлцсэнээрээ одоо Засгийн газар галт тэргийг нэгэнт хөдөлгөж, хаа хаанаа хүнд нөхцөл байдал үүсгэчихээд байна. Засгийн газар дахиж 350 төгрөг шиг асуудлаар битгий хуралдаж үзээрэй дээ.
Маргарет Тэтчерийг яагаад “төмөр хатагтай” гэснийг мэднэ биз дээ. Д.Арвин шиг сонгогчдодоо олон дахин таалагдаж, удаа дараа депутат болсон болохоор нь энэ нэрийг өгөөгүй юм билээ. Эхчүүдэд өгдөг хүүхдийн сүүний мөнгийг зогсоож, тухайн үедээ эх хүний сэтгэлгүй төмрөөр хийсэн хүйтэн авгай гэж хараалгуулж байсан ч Тэтчерийн явуулсан либерал бодлого өнөөгийн Английн эдийн засгийг бүтээсэн юм. Сонгогчдоо харахаар хадаг шиг сэмэрдэг гишүүдийг дагаж битгий намираарай даа!

DR UROLOGIST
Зочин
Зочин
Зочин
galaa
Зочин
taivan
aldarmaa
zochin
manch
Зочин
Зочин
ХУРАНДАА ДАШЦЭРЭН
ХУРАНДАА ДАШЦЭРЭН
Май
Navchaa
Зочин
mongol emegteid
Зочин
Монгол эмэгтэй