СҮЙРЭЛ ХААНА БОЛОХ ВЭ?
2011 оны тавдугаар сарын 21. Христийн шашинтнууд Библийн домогт тулгуурлан энэ өдөр Шүүлтийн өдрүүд эхлэхийг тухайн үед сануулцгааж байсан.
Сүүлчийн хоёр сар
2011 оны тавдугаар сарын 21. Христийн шашинтнууд Библийн домогт тулгуурлан энэ өдөр Шүүлтийн өдрүүд эхлэхийг тухайн үед сануулцгааж байсан. Ертөнцийн эзэн тэнгэр, газрын усны хаалтыг нээж, дэлхийг бүхэлд нь живүүлэх энэ өдрүүд 10 дугаар сарын 21-нд дуусч, хүн төрөлхтөн бүхэлдээ устана гэж тэд шуугиулсан. Далайн эргээр үер ус, салхи шуурганы аюул болж энэ аймаар зөгнөлийг батлах мэт үйл явдлууд өрнөсөөр. Хуртай, нартай зун Монгол харин тун чиг таатай. Гэвч 10 дугаар сарын 21-ний ард гарах нь бас л нэгэн хэрэг. Бидли ёсоор бидэнд уртаашаа хоёрхон сарын нас үлдээд байгааг хэрхэн дүгнэх ёстой юм бол? Уул нь хойтон сөнөнө гэцгээдэг. 2012 он сүйрлийн жил гэсэн анхааруулга хэдэн жилийн өмнөөс л хонх мэт жингэнэж буй. Шалтгаан нь эртний Мааяагийн он тооллын 5126 жил дуусгавар болж байгаа явдал. Гэтэл Библи хойтон биш ээ, энэ жил, ердөө хоёр сарын дараа хэмээн өгүүлж байна.
Ноагийн 40 хоног
Анхны эр Адамын 12 дахь үеийн хүн Ноа гурван хүү, гурван бэр болон эхнэрийнхээ хамт 40 өдөр шөнийн усан галавыг туулж үлдээд эх газарт бууж, дахиад л өсөн үржиж эхэлсэн гэж домогт өгүүлнэ. Хүмүүст хилэгнэсэн Ертөнцийн эзэн үерийг үүсгэсэн тэр өдөр Ноа 600 дахь насныхаа хоёр дахь сарын 17 дахь хоногт байж. Цаг хугацааны тоолол Эзний өөрийнх нь хувьд ч, Ноагийн хувьд ч одоогийн бидний баримталдаг Григорийн тооллоос шал өөр. Ноагийн 600 дахь нас МЭӨ 4990 онд тохиосон гэж библийн судлаачид тооцжээ. Харин Ноагийн хуанлийн 2 сарын 17-ныг тавдугаар сарын 21 гэж тогтоосон юм байна. Усан галаваас аварч үлдээснийхээ дараа Эзэн Ноад долоо хоногийн дараа би “дэлхийг бүхлээр мөнх сүйрүүлэх болно” хэмээжээ. Түүний долоо хоног бол хүмүүсийнхээр 7000 жил бөгөөд харин Наогийн 40 хоног нь Григорийн таван сар бололтой.
Төгсөшгүй хуанлийн төгсгөл
Цаг хугацааг тоолж, хуанлиудыг харгалдуулж, харьцуулж буй өнөөдрийн энэ их “хөл үймээн” Мел Гибсоний 2006 онд бүтээсэн “Апокалипсис”-ээс үүдсэн юм биш. Бүр Нострадамусын зөгнөлд ч байлаа. Тэр дэлхийн төгсгөл ойртох тусам цөлжилт бий болно гэж хэлжээ. Энэ шинж тэмдэг Бурхан багшийн ирээдүй цагийг зөгнөн номлосон сударт “Хүмүүний орон тэр аяараа элсээр хучигдана” гэсэнтэй дүйдэг. Энэ судрийн хэлээр “Муу цагт туйлын нэрийг сүсэгтэн доройтуулан муу санаа сэтгэлд орохын цагт, хилэнц нүглээр хоол хийхийн цагт хүмүүний амьдралыг нар хорлохын цэн таван хором дотор” гэсэн нь өнөөгийн хэлээр атмосфер дахь озоны давхарга цоорсноос үүдсэн уур амьсгалын дулаарал таван хэмд хүрэхэд амьтан, хүн орших нөхцөлгүй болно гэсэн шинжлэх ухааны нотолгоотой дүйнэ. Бурхан багш Шагжамүни галав юүлж, дэлхий сүйрэх цагт хүмүүн төрөлхтний нүднээс нүлимс бус цус гарахын цагт огторгуйн төвөөс Майдар бурхан гарч ирнэ хэмээсэн нь өөрийнхөө төгсгөлийг эш үзүүлсэн хэрэг байлаа. МЭӨ 1000-МЭ 1500 жилийн хооронд иргэншин амьдарсан мааячууд ч “төгсөшгүй хуанли”-даа өөрсдийнхөө мөхлийг хүртэл зөгнөсөн гэдэг бөгөөд хойтонгоор дуусаж буй календарийнхаа сүүлчийн өдрийг “хувьслын эриний эцсийн цэг” гэж нэрлэсэн байх юм.
Зааг
Бүх шашин номлолд цаг хугацааны “цэвэрлэгээний” тухай элдэв таамаглал, ёгтлолууд бий. Бүгдээрээ л ертөнцийн оршин байхын нэгэн эрин үе (era) нөгөөгөөр солигдох тухай ярьдаг. Эрин үеүдийн энэ зааг залгааг хүмүүс зөвхөн гамшиг сүйрлээр төсөөлж байна. Бидний энэ төсөөлөл үнэн, худлын алин болохыг тааварлахад бэрх. Библийн ёсоор бол Ноагаас хойшхи хүмүүс “засрах” ёстой байжээ. Гэвч засарсангүй. Тэсвэрлэшгүй муу муухай төрөлтнүүд болж, түүнийхээ үйлээр дайн тулаан, үймээн самуун, нүгэл хилэнц, худал хуурмаг, зальхай завхайг өөрсдөө зохиожээ. Бурхан багшийнхаар ч бас хүмүүс зовлонт амьтад. Гай зовлон мөнх. Үйлийн үрийн үүдэлтэй мөнхийн зовлон эхлэлгүй агаад эцэслэхгүй.
Амар амгалангийн наана
Олон эх сурвалжтай их сүйрэл болох нь гарцаагүй гэдэгт хүмүүс итгэжээ. Харин энэ сүйрэл чухам хэзээ болох юм бол? Энэ 10 дугаар сард уу, эсвэл хойтон уу? Хаана болох юм бол? Байгаль дэлхийн хэмжээнд үү, сансар огторгуйд уу, эсвэл хүний сэтгэл, оюун санаанд уу? Дорнын хүмүүс Майдарын үеэ тэсгэлгүй хүлээж, бүр ёслол урилга үйлддэг. Энэ бол төгс энх амгалангийн эрин үе болохын номтой. Тэнд хүрэхийн тулд хүн төрөлтнүүд “зуд гамшиг ба үл танигдах өвчин хижигт зовох” ёстой агаад энэ бүх гай түйтгэрийг номын хүчээр давах учиртай. Зарим Христийн шашинтнуудын тооцсоноор 2000 онд Ертөнцийн эзний 7 дахь өдөр эхэлжээ. Энэ өдөр Эзэн амардаг. Эзний амралтын мянганд хүмүүс жаргана. Гэхдээ бүгдээрээ биш. Зөвхөн Эзний сонгосон итгэлт хүмүүс л жаргах агаад бусад нь апокалипсисээр устаж, үгүй болох юм. Яг ийм утга санаа ацтекуудын тэмдэглэлд бас бий. Эртний месоамерикийн зөнчид “мөхлийн дараахь шинэ үе” ирэхийг өөр өөрсдийн бурхдаараа “яриулаад” үлдээчихэж.
Зөгнөл биелэх цаг
Бурхад хүмүүсээс чухам юу шаардаад байгаа юм бол? Мөхөл, сүйрэл, гамшиг, төгсгөл гэхчлэн нэрлэсэн энэ бүх томъёоллууд бурхдын шалгарал уу? Нүгэл хилэнцгүй, худал хуумгайгүй, гэмгүй амьдраасай гэхдээ тэд хүн төрөлхтнийг ийн айлган сүрдүүлсэн юм болов уу? Хэдийгээр шашин, бурхны гэгддэг домог туурвилууд чухамдаа хүмүүсийн л оюуны бүтээлүүд гэж тооцвол бидний дээдэс аж төрөхийн моралийг өнөөгийн хүмүүст зааж зааварласан байж таарна. Зөв амьдрах, зөв хүн байх, зөв сэтгэлтэй байхын хэм хэмжээ хэзээ нэгтээ, хаа нэгтээ мартагдахыг урьдчилан харсан үедээ шашин, номлолуудаа туурвисан байхыг үгүйсгэхгүй. Ерөөсөө хүн төрөлтөн төгс бус. Төгс биш хүний ирээдүй оюун ухааны болон сэтгэлийнхээ хөгжлөөр түлхэгдээд байгаль дэлхийнхээ зүй зохис төдийгүй оршихын учир жанцангаас даван гарч, дарангуйлж болзошгүйг таан таамаглахад хоёр мянганы тэртээх хүмүүст тийм ч хэцүү байгаагүй ч байж мэдэх юм.
Бурхны дуудлага
Сүйрэл, зовлонгоос бид айх ёстой ч байж мэднэ. Эртний мэргэдээс орчин үеийн хүмүүст өгсөн өгөгдөл нь энэ айдас болгоомжлол байх. Нийтээрээ, нийгмээрээ айдаст автаж, түүнийхээ нөлөөгөөр амьдралынхаа хэтийдлийг залруулах учиртай ч юм билүү. Хиргүй сэтгэл, итгэл хайр болоод гэгээрэл, буяны замыг хүн төрөлтний зөв мөр гэж заасан сургаал бүхэнд үнэн мөн бий гэдэгт эргэлзэхгүй байна. Шагжамүнийн эринд хүн төрөлтөн аж төрж буй бол Майдарын үед шагжамүни төрөлтөн амьдрах байх. Учир нь Бурхан багш “миний хойноос ирээрэй” гэж биднийг бүгдийг маань урин дуудсан шүү дээ.

ЗОЛБОО
Хэлзүйч
Христитгэлт
Би
bible itgegchded... taavar!
bi
uheh
Зочин
Зочин
ke ke ke
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
тавилан
Alga tashmaar sanagdlaa
Зочин
Neg zoosnyi hoyor tal
tamgach
Yg
Зочин
ggg
zochin
S
Зочин
Зочин
hhh
hhh
Ynenbat
Ynenbat
Ynenbat
Boloroo
Зочин
Зочин
Зочин
Зочин
ene unen bi barimt delgi ok
hereggui yum
Зочин
Зочин
Зочин