АРД ТҮМНИЙ ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ УЛС ТӨРИЙН ЭРХИЙГ ХААСНААРАА МОНГОЛЫН ТӨР ДАРАНГУЙЛАГЧ ДЭГЛЭМИЙН ГАР ХӨЛ БОЛСНОО ХАРУУЛЛАА
Нөгөө ардчилал, хүний эрх, үзэл бодол, эвлэлдэн нэгдэх Үндсэн хуулийн заалтууд цөм худал болж таарлаа.
Нөгөө ардчилал, хүний эрх, үзэл бодол, эвлэлдэн нэгдэх Үндсэн хуулийн заалтууд цөм худал болж таарлаа. Ердөө л хоёр хоногийн өмнө үүнийг нотолж орхилоо. Монголын төрийг барьж байгаа эрх баригчид ард түмнээ эвлэлдэн нэгдэж нам байгуулж болохгүй гэж үзлээ. Дарангуйлагч дэглэмтэй улс орны тухай ярих хэрэггүй юм байна. Монголын төр дарангуйлагч дэглэмийн гар хөл болсоор байгаа юм байна.
Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулиа хамгаалах биш уландаа гишгэлээ. Улайм цайм захиалгат дүгнэлт гарчихлаа. Цэц ингэж ажиллахаар "Монголд хууль гэдэг тийм чухал зүйл мөн үү?" гэж асуухад хүрч байна. Н.Энхбаяр гэдэг хүн нам байгуулж тэр нь МАХН нэртэй байж болох л байхгүй юу. Асуудлын гол нь, ад үзсэн МАХН нэрийг нь Н.Энхбаяр авч сонгуульд оролцох гэсэнд байгаа юм. Анхнаасаа энэ нэрэндээ хайртай байсан олон гишүүнээ өрөөсөн нүдээрээ ч харахгүй явуулчихаа биз дээ. Яалт ч үгүй үнэн бол МАХН нэрийг бүртгэсэн бол Н.Энхбаяр гарч ирэх нь тодорхой, МАН-ын ялах боломжийг овоо хэдэн хувиар буулгах боломжтой байлаа. Ингээд л МАН хуучин цагт энхрий хайрт МАХН гэдэг байсан нэр хийгээд эцэг минь гэх нь холгүй долдойдож явсан Н.Энхбаяр хоёрынхоо эсрэг хууль энэ тэрээ үл тоон бүхий л боломжийг ашиглаж байна. Үнэхээр Ардын нам гэдэг аймаар том амьтны хүрээлэн бий болжээ. Монголын бүх тогтолцоонд хаврын салхиар нүүж ирсэн элс шиг чигжчихэж. Энэ аймаар том амьтны хүрээлэнд хүнээс дээгүүр амьдрах ч өнгөрч, хүн төрөлхтний жам ёсны амьдралаар амьдаръя гэсэн ч бүтэхгүй нь. Хүний нийгэмд хууль үйлчилдэг, амьтны ертөнцөд том нь багыгаа, хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг хуультай. Тэгэхээр бидний амьдарч буй амьтны хүрээлэнд ямар хууль үйлчилж байгааг бид мэдлээ. Энд Үндсэн хууль гэж байгаад ч яах юм, шүүх засаглал гэж байгаад ч яах юм. Ардын намын арслан, барс нь л бүгдийг шийдэх юм чинь. Үүний нэг тод жишээ бол Үндсэн хуулийн Цэцийн саяхны гаргасан шийдвэр боллоо.
Судалгаагаар Н.Энхбаярын рейтинг өндөр байсан. МАН сонгуулиар МАХН нэртэй Н.Энхбаярын нам ороод ирсэн тохиолдолд хэдэн суудлаа найдвартай алдах байсан. Иргэн Н.Энхбаяр, түүнийг даган нэг үзэл бодолтой эвлэлдэн нэгдсэн иргэдийн эрх манай өнөөдрийн эрх баригчдад ёстой падгүй бололтой.
МАХН нэрийг бүртгүүлэхээр хэдэн сарын өмнө Ц.Шинэбаяр тэргүүтэй нөхдүүд Улсын дээд шүүхэд өгсөн. Тохироо ёсоор Улсын дээд шүүх асуудлаас бултаж Цэцэд энэ асуудлыг шилжүүлсэн. Гэтэл өнөөх Цэц нь Үндсэн хууль болон иргэний эрхийг маш ноцтойгоор зөрчсөн дүгнэлт гаргасан. Нэр бүхий долоон иргэний Үндсэн хуулийн Цэцэд Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дугаар заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн өргөдөл өгсөн. Тэгтэл Цэцийн гишүүн Ж.Болдбаатар "Үндсэн хууль зөрчөөгүй" гэж хариу өгсөн. Тэгэхээр нөгөө иргэд Цэцэд гомдол гаргачихав.
Гомдлыг Цэцийн бага суудлын хуралдаанаар хэлэлцэх ёстой байв. Гэтэл шууд дунд суудлын хуралдаан Ж.Болдбаатарын шийдвэрийг нотлох баримт болгож түүний шийдвэрийг зөв гэж үзэж байгаа нь хууль бус юм. Энэ бүхнээс харахад Цэцэд жирийн иргэд гомдол гаргах эрхээ алджээ. Мөн мэтгэлцээн явагдаж байхад мэтгэлцээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргасан юм. Өөрөөр хэлбэл асуудлаасаа халираад өнөөх МАХН-ыг бүртгэхэд саад болох шийдвэр гаргасан гэсэн үг. Тэгээд ч Цэц Улс төрийн намуудын тухай хуулийг агуулга, заалтаар тайлбарлаж дүгнэлт хийх эрх байхгүй. Зөвхөн хүсэлт гаргагчийн хүсэлтэд л хариу тайлбар өгөх эрхтэй. Дээд шүүх ч тийм хүсэлт гаргасан байсан.
Энэ бүхнээс харахад бүх зүйл зохион байгуулалттай байгаа нь угаас илт байв. Одоо Н.Энхбаярт Монгол ардын алдарт нам /МАХН/ гэдэг нэр авах нь л үлдэх шив. Аягүй бол Сонгуулийн хуулиар саналын хуудсан дээр намын нэрийг товчилсноор оруулахгүй байхаар оруулчих биз. Тухайн үедээ МАХН гэдэг нэрийн товчлолыг бүхий л байж болох хувилбараар нь МАН-ын залуус эрээ цээргүй авсан байж билээ. Увайгүй үйлдэл мөн боловч одоо бол хэрэг болж л байгаа бололтой. Хөөрхий Н.Энхбаярт бол томоос том гай болж байгаа юм. Яг үнэндээ Н.Энхбаярыг хорлочихож л байгаа хэрэг байхгүй юу. МАН-ынхан одоо Н.Энхбаярыг басамжлан инээж л байна. Өөрийнх нь зүтгүүлсэн хууль өөрийг нь ороолоо гэх мэтээр. Монгол үндэстний олж авсан том ололтын нэг бол эвлэлдэн нэгдэж нам байгуулсан явдал. Засаг төр байгуулах гэж хэдэн зуун жил болсон ч гэдэг билээ. Тэр олон зуун жилийн цус, хөлсний төлөөс нь өнөөдрийн улстөрчдийн гар хөл болсон Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр л ямар ч үнэ цэнэгүй болчихлоо.
Ардын намын араа шүднээс ер нь гарахгүй юм байна аа, ард түмэн. Иргэн Н.Энхбаяр бол хэн нэгэнтэй эвлэлдэн нэгдэж намдаа жийгдэж хаягдсан нэрийг авч болохгүй гэнэ. Улс орон тэр чигээрээ дарангуйлагч Ардын намын хуулиар л яваа юм байна. Цэцээсээ цэргээ хүртэл Ардын намд л үйлчлэх учиртай аж.
Мөнгөтэй гэж байгаа хүн бүрийн үр хүүхэд Ардын нам руу л явж байна. Амьдрал нь арай дөнгүүр яваа айл өрхөд шинээр орж ирж буй хүргэн, бэр хүртэл Ардын намын туршуулууд байж мэдэх нь.

ИРГЭН
Зочин
Зочин
Зочин
*****COMPUTERSHOP mn***** АМЕРИКААС СУПЕР ПРОЦЕСС

зочин
Anha
Зочин
Зочин
sanal
234
234
ganaa
unen
Cheegii
батаа
Ajild avna
ANU-AAS
irgenii ug
*****COMPUTERSHOP mn***** СУПЕР ПРОЦЕССОРТОЙ НӨҮТ

67
Unench
Зочин
Зочин
aaa
Зочин
Зочин
НОВШ
Монголчууд ухаарах цаг нэгэнт болжээ
erdes
silva
Уншигч
Ах
Bek
Зочин
Зочин
Зочин
ýíãýý
Зочин
Suldee
Зочин
Зочин
Зочин