Х.БАТТУЛГА: “ЭХЛЭЭД ХУУРТАГДАЖ ЯВСАН, ДАРАА НЬ ХУУРАХ АЖИЛД НЬ ОРОЛЦСООН” ГЭДЭГ ШИГ Л…
УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай ойрын үеийн улс төр, эдийн засаг, гадаад харилцааны асуудлаар ярилцсаныг дор толилуулъя.
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ БИДЭНД АЛГА БАЙНА
УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай ойрын үеийн улс төр, эдийн засаг, гадаад харилцааны асуудлаар ярилцсаныг дор толилуулъя.
-Та Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын багт оролцсон. Манайхан ОХУ-тай бензин шатахууны хомсдлыг шийдэх тал дээр тодорхой шийдэлд хүрч чадав уу?
-Шатахууны хомсдолд орсон нөхцөл байдал нэг зүйлийг тод харууллаа. 1990 онд тусгаар тогтнолоо баталгаажуулсан гээд байсан маань дутуу байжээ. Эдийн засгийн тусгаар тогтнол алга байна. Эдийн засаг, бизнесийн цус, тэжээл болсон дизель түлш, бензин шатахуунаараа нэг улсаас 100 хувь хараат байна гэдэг тусгаар тогтнолыг шууд хэврэгшүүлж байгаа хүчин зүйл. Шууд л ажил, амьдралд нь нөлөөлж байгаа биз дээ. Яахав гал унтраах маягаар жаал шатахуун авахаар тохирсон байх. Гээд энэ бол асуудлыг нэг мөр шийдчихэж байгаа хэрэг биш.
-"Орос ах"-аас хамааралтай хэвээрээ л байна гэж үү?
-Энэ бол тэднээс гэхээсээ илүүтэй биднээс, өөрсдөөс маань хамаарч байгаа зүйл л дээ. Бид өөрсдөө шатахууны хамаарлаас гарах, энэ салбарт Оросын ноёрхлоос ангижрах талаар юу ч хийгээгүй байгаатай л холбоотой. Айлчлалаар очоод их л том, том юм ярих гэдэг. Ярьж байгаа юм нь "80 мянган тонн дизель түлш өгөөч".
Орос орны хувьд бидний яриад байгаа хэмжээ бол зүгээр л дусал. Дусагнах төдий зүйлийг ажил хариуцсан хүн нь очоод шийдэж чадахгүй. Заавал төрийн өндөр хэмжээний айлчлалын үеэр ийм зүйл ярихад хүргэнэ гэдэг бидний ямар арчаагүй байгааг, ямар жижигхэн байгааг л илтгэсэн хэрэг. Бид ямар ч стратеги төлөвлөгөөгүй, бэлтгэлгүй, өнөө л бэлэнчлэх, амарчлах, назгай байдлаараа өдий хүрснийхээ шанг хүртлээ.
-Шатахууны хамаарлаас гарах гарцыг нь юу гэж бодож байна?
-Бодох, шийдэх, хийх л хэрэгтэй. Сингапур жишээ нь, Малайз, Индонез гэдэг хоёр улсаас цэвэр усны маш их хамааралтай байсан. Гэтэл бодлого боловсруулж, эрж хайж, судалж, туршиж байгаад асуудлаа бүрэн шийдсэн. Цэвэр усны хамаарлаас гаргах шийдлийг хийсэн хүндээ бараг л баатар цол өгөх шахуу юм болсон. Ердөө л цэвэр усыг их хэмжээгээр гаргаж авах технологийг гаргасан. Нууцаар, тэгээд л толгойны өвчнөөсөө цэвэрхэн ангижирч.
Манайхтай адил Киргиз гэж улс байна. Оросоос шатахууны бүрэн хамааралтай. Оросууд шатахуун өгөхөө болиход л тэнд үнийн хөөрөгдөл бий болоод, тэр нь хувьсгалд хөтөлсөн, саяхан шүү дээ.
-Янз бүрийн боломжууд зөндөө байгаа биз дээ. Яагаад боломж бололцоог эрж хайхгүй, ашиглахгүй өдий хүрсэн юм бол?
-Боломж хангалттай байгаа. Хувийн хэвшлийнхэн бол энэ асуудлаар зөндөө бодож, ярьдаг байсан. Үе, үеийн Засгийн газрууд мөрөөддөг байсан л сэдэв. Ярихаас хэтэрдэггүй зуршлаа өөрчлөөд, бодитой ажил хийж эхлэх болсны дохио. "Өртөг өндөр" гэдэг ганц шалтгаар өдий хүртэл гацаасан. Үнэ өртгөөс илүү аюулгүй байдал, найдвартай хангалт гэж чухал юм байдгийг саяын явдал сайн ойлгуулсан байх.
-Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүн ямархуу болов?
-За даа, ер нь нэг "иймэрхүү" л үр дүнтэй боллоо ш дээ. Миний бодлоор бол ОХУ, Монгол хоёр улс цоо шинэ шатанд, шинэ хэлбэрээр ажиллах боломжтой юм болов уу гэсэн бодолтой ирсэн. Шатахууны тухай бол дээр ярьчихлаа.
-"Иймэрхүү" гэдэг нь юу гэсэн утга вэ?
-"Эдийн засгийн тусгаар тогтнол байхгүй" гэдгийг ойлгуулсан, "ярьдаг сэдэв маань жижигхэн, боддог хийдэг маань бүр жижигхэн" гэдгийг л ойлгуулсан гэхүү дээ. Хүлээж авч байгаа тал бидний ярьж, боддог тэр хэмжээнд тохируулж харьцана ш дээ. Айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байгаа хүмүүс, Гадаад яамны ажиллаж байгаа царай ч бас нэг тиймэрхүү. Жишээ нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн асуудал байна. Бид нарт л том санагдавч, нарийндаа тийм том асуудал биш ш дээ. "Бид 51 хувиа эзэмшмээр байна, 1949 оны гэрээ маань ерөнхийдөө хуучирчихлаа, зах зээлийнх нь шаардлагад нийцүүлье" гэсэн юм л ярилаа. Илүү гарч, холыг харсан юм ярьсангүй дээ.
-Бид яаж том сэтгэх, харилцах ёстой вэ?
-"Өөрсдийнхөө бодит нөхцөл байдал, давуу талаа яаж зуун хувь ашиглах вэ" гэдэгтээ санаа тавьж, зөв гаргаж тавих л асуудал юм. Аль тавиад онд манай улс үнэхээр дорой, хүнд байдалтай байхдаа төмөр замтай болж, тэр нь хөгжлийг чирч ирсэн. Тэр үедээ бол том бодлого, том шийдэл байсан. Гэтэл одоо тэрнээсээ хэтрэхгүй юм яриад байлгүй, хөгжлийн шинэ түвшний бодлого, амбицаа тод илэрхийлэх хэрэгтэй. Одоо бид оросуудтай харьцахдаа 1990-ээд оны өмнөх шигээ харилцаад, тэр үеийнх шигээ санаад байгаа. "Брат" гээд л. . . Ах байхаа больчихсоныг мэдрэхгүй, ах гэж харьцаад л ... Гэтэл өнөөх нь үнэ өртөг, ашиг сонирхлоо яриад, цэвэр наймааны харьцаа гаргаж байгаа шүү дээ. Цаг өөр болсон. Харилцаа ч өөрчлөгдөх ёстой.
-Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр, Шинэ төмөр зам, Зуун мянган айлын орон сууц, Сумдын автозамын сүлжээ, Хурдны зам төслүүд ямар шатандаа яваа талаар ярих уу?
-2008 оны сонгуулиар хоёр нам Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж амласан. Уул уурхайгаа хөдөлгөөнд оруулж 2.7 сая иргэддээ хувь, хишиг өгөхөөр ярьсан. Хамтарсан засаг байгуулсан гол утга учир энд л байсан. Уг нь энэ хоёр ордын ашиглалтыг зэрэг эхлүүлэх ёстой байсан. Харамсалтай нь Оюу толгойг түрүүлээд явуулчихлаа. Тавантолгойн ордын ашиглалт хоцорч яригдах болсон нь шулуухан хэлэхэд Ухаа худагтай холбоотой л доо.
Ухаа худагийг том Тавантолгойн ордоос өрсөж эхлүүлэх сонирхолтнууд лобби, нөлөө ихтэй байж чадсан. Тэгээд л том Тавантолгойн төсөл хоцорчихсон. Ингэхгүй бол Ухаа худагийн хувьцаа үнэд орохгүй байсан шиг байгаа юм.
Уг нь том Тавантолгойн уурхай эхэлж, Оюутолгойтойгоо цуг хөдөлгөөнд орсон бол нэгэн зэрэг ахиухан орлого орж ирнэ ээ дээ. Бөөн орж ирэх мөнгөөр нь дэд бүтцээ хөгжүүлэх, орон сууцжуулах, төмөр зам, сумдын автозамын сүлжээ гээд тулгамдсан асуудлуудыг шийдье, бодитой ажил болгоё гэсэн санаагаар дээрх төслүүдийг өнгөрсөн жил УИХ-аар оруулж баталсан юм. 1950, 1960-аад оны үед оросуудын хийсэн бодлоготой дүйцэхүйц бодлогыг 2008 сонгуулиар байгуулагдсан УИХ баталсан ухаантай юм л даа, уг нь.
-Тэгээд бүтээн байгуулалтын том төслүүдийн явц ямар байна?
-Том ч гэж дээ. Бид нар л ажил хийж үзээгүй болохоороо том гэж яриад байгаа болохоос хийдэг, бүтээдэг улсуудын хувьд бол жижигхэн төслүүд ш дээ. Дэлхийн II дайнд ялагдсан Герман улс халагдсан цэргүүдээ орон сууц, авто зам гээд дэд бүтцийн бүтээн байгуулалтад шууд оруулж байж. Дөрөв, таван жил байлдаж, догширсон хүмүүсийг зүгээр суулгаж болохгүй ш дээ. Оросууд ч бас дайнд явсан цэргүүдээрээ сүйрсэн Сталинградыг босгуулж, Сибирийн төмөр замыг тавиулжээ. Одоо Монгол Улс ийм олон ажилгүй хүмүүсийнхээ хүчийг бүтээн байгуулалтанд чиглүүлчихэд л болох биш үү. Төслүүд ямартай ч тооцоо судалгаа нь хийгдээд, ТЭЗҮ-үүд нь гараад явж байна.
-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэж гарсан. Өмнөх бодлогоос юугаараа ялгаатай юм бэ?
-Өмнө нь Төмөр замын талаарх төрийн бодлого гэж байгаагүй юм. 2007 онд л Төмөр замын хууль шинээр батлагдсан. Төмөр замын бодлого гэж яагаад гаргасан гэхээр стратегийн ордууд төвлөрсөн говийн бүсийн төмөр зам зөвхөн Хятад руу чиглэсэн, түүхий эд зөөх баримжаатай байх юм бол хараат болох аюул нүүрлэсэн. Хөрш оронтой харилцааны хүндрэл гарлаа гэхэд саяын дизель түлшний хомсдол шиг л болгохгүйн үүднээс альтернатив хувилбар дэвшүүлсэн хэрэг. Үүнийг маань ард түмэн дэмжсэн, УИХ баталсан. Шинэ төмөр зам баригдаад, үйл ажиллагаа нь жигдрэхээр амьдрал ахуйд нь нөлөөлөөд монголчууд илүү сайн ойлгох байх аа.
-Төмөр замын шинэ шугамын санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байхад ажлаа эхэлчихсэн явах юм?
-Тодорхойгүй гэдэг ташаа мэдээлэл. Таван толгойн тендерт оролцож байгаа олон улсын томоохон компаниуд шинэ төмөр замд хөрөнгө оруулахаа эхэлж амласан. Ерөнхийдөө ТЭЗҮ нь 2009 оноос урьдчилсан байдлаар гарчихсан. ТЭЗҮ-ийн дагуу эхний хоёр, гурван сардаа санхүүжилтээ гаргачих Монголын туршлагатай, чадвартай компаниудыг ажилд нь оруулаад бүтээн байгуулалтыг эхлүүлчихсэн. Цаг хугацаатай уралдах хэрэгцээ байна. Нөгөө талаар олон улсын тендер зарлахаар бас л "гадны компаниуд хамаг ажлыг авна" гэсэн болгоомжлол бас байгаа л даа.
ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ ГЭЖ БАЙМААР САНАГДДАГ
-Таван толгойн төслийн олборлогчийг тодруулах ажлын хэсэгт та орсон байхаа. Ямар шалгуур үзүүлэлтийг голлож байгаа вэ?
-Таван толгойн тендер дээр гол нь Монгол Улсад илүү өгөөжтэй байх компани орох, шинэ төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт илүүтэй анхаарч, хөрөнгө оруулах сонирхол зэрэг нөхцөлүүдийг түлхүү харна.
-Монгол нефть олборлогч орон, гэтэл шатахууны үйлдвэр өдий болтол баригдаагүй. Учир нь юунд байдаг юм бол?
-Бодлого байхгүй байна. Уг нь хоёр, гурван ч компани ТЭЗҮ-ээ хийчихсэн, хөрөнгө оруулалт бэлэн байхад чиглэлийнх нь яам зөвшөөрөл өгөхгүй байгаа. Аль 1947 онд Чойбалсан Зүүнбаянд биеэрээ очиж, нефть боловсруулах үйлдвэр бариулсан байх юм. Одоо Зүүнбаянгийн нефтийг Хятад руу түүхийгээр нь зөөсөөр л байгаа. Тамсагбулагийн нефтийг бас л хятадууд шууд цааш нь зөөж байгаа. Тэр нефтийг манайхан бага гээд голонгуй ярьж, боловсруулахаас татгалзаад байгаа. Хятад 1.4 тэрбум хүнтэй байж бага гэж гололгүй зөөж байхад 2.7 сая хүнтэй Монголын удирдагчид "бага" гээд голоод суугааг ойлгоход бэрх. Үндэсний эрх ашиг гэж баймаар санагддаг.
-Ярианыхаа сэдвийг өөрчилье. Жүдогийн холбооны ерөнхийлөгч нь та. Жүдогийн холбоо 21 дэд ерөнхийлөгчтэй байдаг нь ямар учиртай юм бэ?
-Би тамирчин байсан. Социализмын үед олимпийн аваргатай болчих гээд хэд хэдэн удаа дөхөөд чадаагүй. 2006 онд би Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод, багш нартайгаа, тамирчидтайгаа зөвлөлдсөн. Тэгээд 2008 онд олимпийн аварга төрүүлнэ гэж зорилго тавьсан. 2006 онд Түвшинбаяр бас шигшээ багт орсон. Түүнийг би Женко клубтээ авсан. 2008 оныг онцолсон нь хоёр шалтгаантай. Нэгд, Бээжингийн тэнгэрт Монголын далбааг мандуулж, тусгаар улсаа илүү тод тунхаглах. Нөгөө нь Монголд ийм ойрхон олимп мөд болохгүй гэж бодсоных. 1988 онд Сөүлийн олимп бидэнд хамгийн ойрхон нь болсон. Олимпийн наадам Европ, Америкт голдуу болдог. Тамирчин хүнд зовлон их. Цаг агаар, хоол унд, цагийн зөрүү гээд. Бээжин ойр, цагийн зөрүүгүй, хөгжөөн дэмжигчид олон очих зэрэг нь боломж болж харагдсан л даа. Тэр 21 дэд ерөнхийлөгч гэдгийн хувьд аймаг бүрт бөх сонирхож байсан, барилдаж байсан хүнээр дэд ерөнхийлөгч тавиад "Чи энэ орон нутгаасаа сайн бөх төрүүл" гээд даалгачихаж байгаа юм. Дэд ерөнхийлөгч нар хариуцсан нутгийнхаа тамирчдын хоол, унааны зардлыг даадаг. Сайн бөх явж явж хөдөөнөөс л их төрдөг шүү дээ.
-Та Жүдогийн холбоондоо хувиасаа нэлээд зардал гаргадаг шинжтэй юм аа?
-Тэгэхээс яахав. Өнгөрсөн олимпийн өмнө гэхэд л нэг жилд дунджаар хоёр тэрбум орчим төгрөг гаргаж байсан. Одоо бол жилдээ тэрбум гаруй төгрөг гаргаж байна.
-Та бөхчүүдтэй бэлтгэл хийнэ биз?
-Аа, жаахан бэлтгэл энэ тэр хийнэ ээ, хийнэ. Бөхчүүдээ ойроос харах, ойлгоход тустай байдаг юм.
-Ингэхэд та Улаанбаатар хотод төрсөн үү?
-Тийм. Яасан, би тийм хөдөө царайтай харагдаад байна уу?
-Үгүй таны аав, ээж Баянхонгорынх гэхээр л . . .
- Аав, ээж хоёр маань хотод орж ирээд комбинатад амьдарч байхад нь би төрсөн юм билээ. Дараа нь 1966 оны их үерээр манайх Яармаг руу нүүсэн юм.
-Цонжин болдог дахь Чингэсийн хөшөөт цогцолборыг яагаад байгуулсан юм бэ?
-"Ардын хувьсгалын 30 жилийн ойг яаж тэмдэглэв" гэсэн чинь урд уулын ард соёмбо тэмдэг нэг үлдлээ, уудаг цайны аяганы бөөрөнд нэг үзэгдлээ, улаан тамхины хайрцаг дээр бас нэг харагдах шив гээд дууссан гэдэг шиг Их Монгол Улсын 800 жилийн ой гээд бөх барилдаж, сум харваад, морь уралдуулж, хуур тоглоод л өнгөрөөчихгүй юмсан гээд. Нэгдмэл улс, төрт ёсныхоо 800 жилийн ойг тэмдэглэчих улс дэлхий дээр цөөхөн байдаг. Их ойд зориулсан үлдэцтэй зүйл хийе гэж Дүрслэх урлагийн сургуулийн хэдэн найзтайгаа яриад л хийсэн юм. Энэ ойн жилд төрсөн 45000 хүүхдэд үнэгүй хувьцаа тараасан байгаа, энэ чинь бас л ховор тохиолдол шүү дээ.
-"Түмэн хишигтэн" гэж бас баахан хөшөө барих гэж байгаа гэсэн?
- Чингэс хааны ялалтын нууц нь "Түмэн хишигтэн" гэх шилдэг цэргүүдэд нь байсан гээд бүгд мэднэ ш дээ. Тэрийг хөшөөнд мөнхөлье л гэсэн санаа.
-Өөрийнхөө дүрийг арван мянган цэргийн хөшөөнд мөнхлөх сонирхолтой хүн хэр их байх юм ?
-Дөнгөж эхэлж байгаа төсөл. Одоогоор 200-гаад хүн захиалгаа өгөөд байна гэсэн. Гадныхан их хандах юм. Интернэтээр захиалгаа өгч байна.
-Манай улстөрчдөөс саналаа ирүүлсэн үү?
-Улстөрчид, бизнесмэнүүдээс их цөөхөн хүн оролцож байгаа.
-Яагаад?
-Мэдэхгүй, та нар л сайн мэдэх байх.
-Цонжин болдогт бас нэг сонирхолтой бүтээл тавигджээ. Дэлхий дээрх хамгийн том гутал. Тэрийг таны охин бүтээсэн гэлүү?
-Тийм. Охин дизайны ангид сурдаг. Ээж нь үндэсний хувцас оёдог. Багаасаа бүтээх, хийх зүйлд ойр байсан болохоор тэр юм уу санаа гаргаад л хийсэн. Сингапур явахад нь би бэлэг дурсгалын зүйл гээд нэг жижиг монгол гутал өгч явуулсан юм. "Тэрийг томоор хийе" гээд л зургаан найзтайгаа нийлж, дипломын ажлаа болгосон юм. Хүүхдүүд маань их бие даасан улс. Мэдээж би санхүүгийнх нь асуудлыг шийдэж өгсөн л дөө.
-Гиннесийн номд орж байгаа гэж сонссон?
-Өргөдөл гаргаад, шаардагдах материалыг нь бүрдүүлээд явж байгаа гэсэн. Номд арай ороогүй байгаа.
"ЖЕНКО"-Г БИ ЯНЗ БҮРЭЭР Л ТАЙЛБАРЛАЖ ХЭЛДЭГ ЮМ
-Таныг "Женко" гэж дуудахыг нэлээд сонссон юм байна. "Загалмайлсан эцэг" киног үзээд компанийнхаа нэрийг өгсөн гэдэг үнэн үү?
-"Женко" гэж нэрийг би их олон тайлбарласан даа. Асуух бүрт нь янз бүрээр л тайлбарлаж хэлдэг юм. "женский кофт", "женерал компани" гэж ч байлаа. Бүр нохойны нэр гэж хүртэл хэлчихдэг юм. Үнэндээ бол наяад оны сүүлээр Москвад "Загалмайлсан эцэг" киног үзээд санаа авсан талтай. Гэхдээ энийгээ хүмүүст огт хэлддэггүй ш дээ.
-Өө тийм үү, Баабар биччихсэн байсан ш дээ. ..
- Тийм үү, юу гэж байх юм ?
-"Загалмайлсан эцэг" кинонд гардаг Женко олив ойл компани гээд . . .
- Аан. . .
-Та МоАХ болон МоАХ фракцийн тэргүүн. Нам доторх фракц болсноо албан ёсоор зарласан. Танайх хэр хүчтэй фракц юм бэ дээ?
-МоАХ бол Монголын ардчилсан хувьсгалын эцэг байгууллага. Хорь гаруй жил нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн хүчирхэг байгууллага. МоАХ улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа. Телевиз, өдөр тутмын сонинтой. Маш идэвхтэй гишүүдтэй. Ардчилсан намын ҮЗХ-д нэлээд олон гишүүнтэй том фракц шүү. Намын бодлогыг тодорхойлох, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвхтэй, нөлөөтэй оролцдог тийм л фракц.
-Танай нам олон фракц, бүлэглэлтэй. МоАХ фракц тэдэн дундаа хэр том бэ?
-"Том" гэдгийг гишүүдийн тоогоор биш намын бодлого, шийдвэрт нөлөөлөх чадамжаар хэмжвэл том шүү.
-"Алтан гадас"-аас хүчтэй байж чадах уу?
-Мэдэхгүй юм. Чи заавал тэгж, харьцуулж, уралдуулмаар байна уу?, Яахав цаг хугацаа харуулах л байлгүй.
-Сонгуулийн хууль дээр та ямар байр суурьтай байна?
-Мажоритар тогтолцоо нь өргөн уудам нутагтай, сийрэг суурьшилтай улсад тохиромжтой гэсэн бодол бий. Намын олонхи юу гэж үзэж байгааг бас харъя гэж бодож байна.
-Таныг олон сайхан машинтай гэх юм билээ. Сайхан унаа таны хобби юу?
-Хобби байсан юм. Одоо бол тийм юм байхгүй ээ.
-Хэдэн машинтай вэ?
-Мэдэхгүй ээ, хүүхдүүдийн нэр дээр л голдуу байгаа байх.
-Машиныхаа тоог хэлэхгүй юм уу?
-4, 5 гайгүй машин бий. Гадны зочид ирэхэд нүүр улайхгүй байх хэдэн машин бий.
-Таны анхны машин ямар маркийнх байв?
-600 долларын үнэтэй Лада машин.
-Бизнес хийгээд л авсан уу?
-Бизнес ч юу байхав дээ, тэр үед ганзаганд яваад л авсан.
-Яг одоо ямар машин унаж байгаа вэ?
-Lexus
-Та өөрөө жолооддоггүй байхаа. Жолоочтой яваа харагддаг.
-Тийм, ойрхон газар бол алхчихдаг. Тэр нь амар ш дээ.
-Алхаж явахад тань хүмүүс таньж байна уу?
-Танихгүй л байна лээ.
-Та өдөр бүр бэлтгэл хийдэг уу?
-Өглөө босоод гүйнэ.
ХУРДНЫ МОРЬ УНАЖ, ХАМГИЙН СҮҮЛД ОРЖ ИЧЭЭД....
-Таныг "Би хор биш хоол үйлдвэрлэдэг" гэж ярьдаг гэсэн, тийм үү?
-Үнэндээ бол спирт, архитай холбоотой явсан үе бий. Олон жилийн өмнө "17 чингэлэг спирт" гээд л бөөн асуудал үүсч байсан. Тэрнээс хойш манайханд энэ зохихгүй юм байна гэж ойлгоод холдсон.
-Манайхан гэж хэн бэ?
-Манай компанийнхан. Тэгээд л хүнсний үйлдвэрлэл эрхэлсэн. Тэрийгээ л "хор биш хоол" гэж ярьдаг ухааны юм.
-Бага насны дурсамж, сэтгэлдээ тод үлдсэн сайхан үеийнхээ талаар манай уншигчидтай хуваалцаач...
-Миний бага нас . . . Гэр хорооллын хүүхэд ямар байдаг тийм л байсан.
-Зодоонч байсан уу?
-Үгүй үгүй. Айлын хүүхдүүдтэй бага сага муудалцах үе гаралгүй яахав. Айхтар зодоонч бол байгаагүй. Дүүтэйгээ архины шил цуглуулж зардаг байлаа. Тэр үед архины шил үнэтэй байсан байхгүй юу. Гуравдугаар ангид орох үеэс ээж, аав намайг хөдөө явуулчихдаг болсон. "Ажил сургана" гээд хөдөлмөрийн баатар Жанар гэж Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын малчин айл руу явуулна. Долдугаар анги хүртлээ тэднийд зуны амралтаараа мал малладаг байсан. Тэнд их ажил сурсаан.
-Хөдөө очоод хурдны морь унаж байв уу?
-Баянхонгорын Баян-Өндөр сумын наадамд нэг удаа унаад баян ходоод болсон.
-Баян ходоод . . . Шагналаа авсан уу?
-Аваагүй ээ. Ичсэндээ бариа луу биш өөр тийшээ явчихгүй юу (инээв)
-Дахиж хурдны морь унаагүй юу?
-Тийм.
-Удам судар, аав, ээжийнхээ тухай яриач..
-Аав, ээж Баянхонгорын гаралтай хүмүүс. Аав минь бурхан болсон. Малчин байгаад цэрэгт явсан гэдгийн. Цэрэгт их л удаан алба хаасан санагдаж байна. Ээж минь одоо Яармагтаа байдгийн. Саяхан нэг сонинд ярилцлага өгсөн байна лээ. Аав, ээж хоёр минь өнчин хүмүүс. Удам судраа айхтар нарийн мэддэггүй ш дээ.
-Эхээс хэдүүлээ вэ?
-Гурвуулаа. Эгч, дүүтэй.
-Таны бизнесийг авч яваа найдвартай дотны хүмүүс байгаа юу?
-УИХ-д орохоос өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс минь байгаа. Дүү маань л голлож авч явна даа.
-Та өөрийгөө "улстөрч" болсон гэж үздэг үү?
-За даа, үгүй дээ. Тодорхой амжилт гаргаагүй юм чинь.
-Одоо байгаа чинь амжилт биш үү. Ямар амжилт гаргавал өөрийгөө улстөрч гэх юм бэ?
-Хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхөөрөө л "улс төрч болжээ" гэж бодно ш дээ.
-Хүмүүс таныг аль хэдийнээ хүлээн зөвшөөрсөн биш үү?
-Мэдэхгүй ээ.
-Монголд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид хэн юм бэ, тэгвэл?
-Бат-Үүл, Элбэгээ хоёр бол хүлээн зөвшөөрөгдсөн ш дээ.
-МАН-д тийм хүн байхгүй гэж үү?
-С.Баяр л байх даа, арай нэг том хардаг нь. Н.Энхбаярыг олон жил том албан тушаалуудыг хашсан гайгүй юм байх гэж бодсон чинь сая нэлээд бужигнууллаа. Арай биш ээ.
-Улс төрийн карьерын хувьд хаана хүрье гэж бодож байна?
-Хүрэх газраа хүрсэн гэж бодож байна. Хариуцсан ажил явахгүй л байна ш дээ. Ажил явахгүй байна гэдэг чинь чадахгүй л гэсэн үг биз дээ.
-100 хувь танаас шалтгаалаагүй байлгүй дээ. Таныг ээлжийн амралтаа аваагүй удаж байгаа гэж сонссон. Энэ зун амрах уу?
-Тэр чухал асуудал биш байна аа.
-Чухал ш дээ. Ядаж л сайдын ажлын албаныхан чинь таныг амрахгүй бол адилхан ажиллаад ядрах биш үү?
-Өвөл амраанаа тэгвэл.
-Зун ажлаа хийх нь ээ?
-Манай ажил чинь зун л оволздог. Тэр үед нь амраад сууж төвдөхгүй л байна.
-Шатахуунаас болоод замын ажил бүгд зогсчихсон уу?
-Мэдээж, бага зэрэг зогсолт гарсан, компаниуд алдагдалд орно шүү дээ. Бас л бидний л арчаагүйнх. Шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэхгүй бол хэзээ ч зогсож мэдэх эрсдэл байсаар л байх болно. Замын ажил зогсох бол юу ч биш, энэ байтугай юм ч байж болно. Би түрүүнд Киргиз гэж хэлсэн. Хийе бүтээе гэсэн сэтгэл л байх хэрэгтэй..
-Хүн бүрт л сэтгэл зүрх байгаа.
-Байгаа бол аль хэдийнээ шатахууны үйлдвэр баригдчихсан л байх байсан.
-Ирэх сонгуулиар Ардчилсан нам ялагдвал яах вэ?
-Ард түмэн мэднэ шүү дээ.
-Хамтарсан засаг гээд ингээд л хамтраад байх нь зөв үү?
-Том ажлуудаа хийнэ гэж бодвол хамтрах л ёстой. Чадахгүй бол хамтрах хэрэг юун. Ажил амжуулах гэж л нийлсэн ухаантай юм ш дээ, уг нь.
-Хамтарсан засаг наад зах нь шатахууны хангалтыг шийдэж чадахгүй л байна ш дээ.
-Шийдчих байлгүй дээ. Дандаа л гадаадад айхтар сургууль төгссөн, мэдлэг чадвар нь дэндчихсэн, боловсрол өндөрдсөн гэсэн улсууд байгаад байдаг ш дээ.
-Боловсрол гэснээс та боловсролынхоо талаар үнэнээр нь зарласан нь сайн имиж болох шиг болсон?
-Хэн зарласан гэж?
-Хэн гэж юу гэсэн үг юм. Та л байхгүй юу. Танилцуулга дээрээ бичсэн биз дээ?
-Тэгвэл бичсэн гэж хэл л дээ. Зарлах гэдэг өөр утга. Хүн намтраа үнэнээр нь л бичих ёстой биз дээ.
-Тэр чинь зарлаж байгаа л хэрэг биз дээ?
-Тусгай дунд боловсрол гэж явдаг ш дээ. (инээв) Үнэндээ дүрслэх урлагийн дунд сургууль чинь их өөр шүү. Би бол дотроо дээд сургуулиас дутахгүй их зүйл тэнд сурсан гэж боддог. Зураач хүн юмыг олон талаас нь харж, зөв үнэлж, бодитой шийдвэр гаргаж сурдаг. Багш нарын маань ач юм даа.
-Өмд оёдог хэвээрээ юу?
-Одоо тийм зав, гол нь хэрэгцээ байхгүй. Өмд оёх амархан ш дээ.
УЛС ТӨРИЙН ХУВЬД, ЭХЛЭЭД ХУУРТАГДАЖ ЯВСАН, ДАРАА НЬ ХУУРАХ АЖИЛД НЬ ОРОЛЦСООН ГЭДЭГ ШИГ Л....
-Таны хобби юу юм бэ?
-Хобби гэж юм бараг байхгүй болчихлоо доо, улс төрд орсноос хойш.
-Ер нь бол байсан уу. Машин тэрэг гээд л?
-Байлгүй яахав. Машин тэрэг бол ч залуу насны л юм. Кино үзэх дуртай.
-Жишээ нь ямар кино үзэх дуртай вэ?
-Драм энэ тэрд бол дуртай. "Цогт тайж", "Сэрэлт" хэзээ ч хуучирдаггүй сайхан кинонууд.
-Дэлхийд алдаршсан ямар кинонуудад дуртай вэ?
-Мартчихаж.
-Та тийм ч нээлттэй хүн биш юмаа?
-Хөөрхий, хамаг байдгаараа нээлттэй байна ш дээ.
-Улс төрийн хор найруулалцаж байгаа биз дээ?
-"Энэ хүүхнүүд үү" кинон дээр "Эхлээд ч хууртагдаж явсаан. Дараа нь хууралцах ажилд нь оролцсоон" гэдэг шиг л юм.
-Та нийтлэл бичдэг үү, эсвэл бичүүлдэг юм уу. Нэг удаа "Санаагаа хэлээд бичүүлдэг" гэж ярьсан санагдана.
-Би санаагаа өгдөг. Хуучны кинонуудаас санаа аваад хоорондоо яриад бичдэг юм. Хуучны кинонуудын ёгт утгууд лут шүү дээ. Тэр үеийн Улс төрийн товчооны цензурыг давж гарна гэдэг бол их ухаан юм даа. Хүмүүс тэрийг ерөөсөө мэддэггүй. Ванган, Жигжид гуай... тэр хүмүүс "аймаар" агуу байсан л байхгүй юу.
-Ойрд бичих санаа байна уу?
-Өөрсдийгөө муулах санаа бол их байна даа.
-Зурж байгаа юу?
-Хааяадаа жаахан юм сараачна аа.
-Таны зураг ямар төрөлд нь багтах вэ?
-Зураасан зураг.
-Хэвлэлээр таныг гэр бүлийн чинь талаар янз бүрийн юм бичдэг. Хүмүүс ч ярьдаг. Олны уг ортой гэдэг байх аа?
-Энэ тийм чухал уу?
-Чухал биш гэхэд сонирхолтой ш дээ?
-Яах юм бэ, хувийн амьдралаа дэлгэж. Хэвлэлд гарсан хэмжээгээр нь л ойлгочих. Хэвлэлийнхэн ажлаа хийж байгаа нь тэр юм байлгүй.
-Би ч гэсэн ажлаа хийгээд л танаас асууж байгаа юм.
- ...
-Таныг олигархи гэх нь бий?
-Саяын Гал үндэстнийхний судалгаанд би ороогүй байна лээ ш дээ. /инээв/. Сонгодог утгаараа олигархи Монголд байхгүй ээ. Нэг байгаа. Баянхонгорын гаралтай нэг нөхөр. Тодорхой улстөрчдийг хөлсөлчихсөн, байнга тэжээж, тэтгэж, ашиглаж байдаг.
-Та нутгийнхаа тэр нөхөртэй байнга сөргөлдөх юм аа?
-Тэгж л хараад, яриад байгаа болохоос надтай, надгүй улс орон гэж байгаа. Улс гэж байгаа цагт нийтийн эрх ашигт нийцсэн бодлого, түүний дагуу стратеги байх ёстой. Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт эрэмблэх зарчмыг хаана ч хэзээ ч орхигдуулж болохгүй байх аа..
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

tand amjilt husie
ard tumen
ard tumen
oogii
Зочин
bat
*****COMPUTERSHOP mn***** СУПЕР ПРОЦЕССОРТОЙ НӨҮТ
Ariunaa
Зочин
м
ЖЭНКОГИЙН ХҮҮХЭД
Зочин
Зочин
MONGOLIAN CORRUPTION SERVICE = MCS
MONGOLIAN CORRUPTION SERVICE = MCS
Зочин
Зочин
Зочин
MCS=MONGOLIAN CORRUPTION SERVICE
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Sodoo
Зочин
хурц
Зочин
Зочин
Jurmiin nohor
Gonchigdorjiin Khishigdemberel
G.Khishigdemberel
зочин
godpather
монгол
Зочин
Зочин
zochin
zochin
Brayan
Зочин
Зочин
хаХАха
sony
Зочин
Зочин
khishgee
Зочин
Зочин
zochin
залуу
ACDC
Зочин
хайр
teneg
Зочин
Зочин
монгол
”
chak
zorigt
эр хүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
japan-s
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
àéëäâàð
zochin
dona
eegii
Bayanhongoriin Bayanondor
zochin
Зочин
Зочин
bayanhongor
Зочин
baaagi
ивээл
odjargal
Зочин
Зочин
Зочин
Зочин
nergui
швэд-с
Зочин
Зочин
Зочин
*****COMPUTERSHOP mn***** СУПЕР ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА Т
сар
сар
сар
Зочин
Зочин
bat
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ber
www.facebook.comarslan1959
Зочин
ñ¿ðýí
Ter eh oronch gesen gar..
зочин
Хаха
Зочин
Очир
Eh oronch
maksim.b
мгл эмэгтэй Д.И
avia
fan
Зочин
good
zochin
Зочин
ХАСАР.
bata
Зочин
bagi
иргэн
Зочин
demjij bna
us
Зочин
зочин
irgen
bayanhongor
demjij baina
demjij baina
Bid
ёч
yello arminius 2000
davaa
Зочин
Рэддэр
arhag
Зочин
amjilt
London
Зочин
Зочин
Зочин
Зочин
Erunhii said ODjargal
Erunhii said ODjargal
MCS mandtugai
Зочин
PRIME MINISTER
Оюунсүх
Оюунсүх
Zochin
Зочин
Зочин
ирээдүйн ерөнхий сайд
Зочин
zochin
Зочин
Bayar
Зочин
Зочин
Zorig
зочин
муу
Зочин
Зочин
dalai
Зочин
Demjigch
zev btr
zorra
Gabo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
gaв
Зочин
Zorig
Зочин
Зочин
Зочин
Zorig
irgen
demjigch
сониуч нөхөр
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
badral
Зочин
иргэн
ГАНБАТ
heheh
SS
bandgar
Зочин
Зочин
Зочин
Ogi
уншигч
Монголхүү
Од
Zochin
Tsohiloh zurhtei hun shu
Зочин