БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН “НАЙРКА”
Нэг үсэг сонгоод, тэр үсгээр эхэлсэн хот, улс, кино, амьтны нэр цувуулан доош бичиж хэн ихийг олсон нь хождог тоглоом байдаг даа.
Нэг үсэг сонгоод, тэр үсгээр эхэлсэн хот, улс, кино, амьтны нэр цувуулан доош бичиж хэн ихийг олсон нь хождог тоглоом байдаг даа. Одоо үед улс, хот, кино, амьтан дээр нэмэгдээд их дээд сургуулийн нэр олж тогломоор болж. Жишээ нь “С” үсэг сонголоо гэж бодъё. Улс гэхээр Сингапур, Солонгос, Сенегал... хот гэхээр Сөүл, Самарканд, Сан-Франциско... кино гэхээр Сэрүүн дуганы мөхөл, Салхинд туугдагсад, Сүн Ү-Күний адал явдал... амьтан гэхээр Сармагчин, Суусар, Сарьсан багваахай..., дээд сургууль гэхээр Сэрүүлэг, Соёл-Эрдэм, Сутай... гээд үргэлжлүүлж өгөх юмуу даа.
Олигтой архийг нь авч дийлэхгүй ядарсан архичин хужаа спиртийн найрка уудаг. Түүн шиг олигтой сургуульд орж чадаагүй оюутан дээд боловсролын “найрка”-чин болдог. Тийм ээ, энэ олон хувийн чанаргүй дээд сургуулиуд бол залуусын оюун санааг хордуулж буй боловсролын системийн найрка юм. Спиртийн найрканд донтогч шиг дипломын төлөө өлөнтөнө. Тэр диплом нь яг найруулсан спирт шиг хэрэггүй хог. Найркачид нь үхээд дууссан болохоор зах зээлгүй болсон шагчид аажмаар багассан. Залуус ч нэг үеэ бодвол ухаан сууж, хэнд ч хэрэггүй дипломын төлөө баахан мөнгө зарлагадах шаардлагагүйгээ ойлгож эхлээд байлаа. Боловсролын шагчид болсон хувийн сургуулиуд ч сэтгэлээр унаж, үүдээ барихаар зэхэж суулаа. Гэтэл оюутан бүхэнд 500 мянгыг хавтгайруулан тарааж, удахгүй бас 700 мянгыг хавтгайруулан олгох тухай яригдаж эхэллээ. Найркачин бүхэнд архиных нь мөнгийг тараахтай яг ижилхэн биш гэж үү? Таван зуу байтугай таван саяыг ч өгсөн болно, гэхдээ үнэхээр зорилго зүрхтэй, юм хийдэг оюутанд. Хавтгайруулахаар л утгаа алдчихаж байгаа юм.
Хүний доор орчихгүй гэсэндээ ямар ч хамаагүй нэг дипломын төлөө зүтгэж яваа залуусыг буруутгах аргагүй, зах зээлийн зарчмаар “бараагаа борлуулах” гэсэн хувийн сургуулиудыг буруутгах аргагүй, 140 мянган оюутны саналыг авах гэж мөнгө тарааж суугаа төрийн томчуудыг буруутгах аргагүй. Энэ гурван субъектийн аль нь ч буруугүй адилхан монголчууд, гэхдээ нийлэхээрээ бүгдээрээ буруутай. Бид харааж зүхэж сурснаараа хамгийн түрүүнд төр засгаа буруутгах гэж зүтгэдэг болохоос хүүхдийг нь архичин болгосон хувийн сургуулийн өмнө морьт жагсаал хийх малчин хаана ч байхгүй. Ухамсраараа больчих хэрэгтэй дээ, хэн хэн нь.
Би хэрвээ PC тоглоомын сүлжээг эзэмшдэг тэгээд бас УИХ-д том гар байсан бол сурагч бүрт тавин мянган төгрөг тараах хуулийн төсөл боловсруулаад “Америкийн хүүдүүд багаасаа мөнгөтэй харьцаж сураад улс нь ингэж баяжсан юм. Хичээлдээ сууж эрдэм сурах гэдэг бол хүүхдийн хамгийн анхны, өөрийнхөө төлөө хийсэн хөдөлмөр, түүнийг нь урамшуулж цалин өгөх хэрэгтэй, уураар биш урмаар сургах хэрэгтэй” гэж ирээд л бүлтэрч өгөх байсан биз. Тэр олон мянган хүүхдэд тарааж өгөх мөнгө ихэнх нь PC-д зарцуулагдах нь тодорхой учраас тэр.
Бага цалин ба чөтгөрийн цикл
Их сургуулийн профессор багш нар “Энэ хүүхдүүд жил ирэх тусам л чанар нь муудаад байх юм аа” гэж давтан давтан үглэдэг болж. Дунд боловсролын хувьд чанартай сургалт, чанартай багш нар дэндүү цөөхөн болжээ. Нэг найз маань дунд сургуулийн англи хэлний багш хүүхэнтэй гадаад хүн болж жаахан жүжиглээд тоглоом наадам болоход өнөөх нь ойр зуурын хэдэн өгүүлбэр ойлгохгүй бантсан гэдэг. Арван нэгдүгээр анги төгсөгчдийн нэлээд тааруухнууд нь ЕБС-ийн багшийн мэргэжлийг дуртай дургүй сонгож МУБИС-т элсэнэ. Тэр тааруухан хүүхдүүд дундаас шалгарсан арай дунджууд нь хүртэл төгсөөд яг ЕБС-дээ ч ажиллахгүй өөр юм хийхийг илүүд үзнэ. Тааруухнууд дундаас үлдсэн тааруухнууд нь ЕБС-рүү орж ажиллана. ЕБС-д англи хэлний багш болохоос илүүтэйгээр нэг газар орчуулагч хийхийг “нэр хүндтэй”-д тооцно. Нөгөө тааруухнууд нь ЕБС-д очоод бүр тааруухан шавь бэлдэнэ. Тэр тааруухнуудаас бүүр тааруухнууд нь МУБИС-т элсэнэ (МУБИС-ийг муу гэж хэлээгүй юм шүү, багш мэргэжил бэлтгэдэг болохоор нь жишээ болголоо). Тэр тааруухнуудаас бүүр ч тааруухнууд нь... гээд цаашаа тойроод явчихна. Мэдээж хэрэг жинхэнэ зориг зүрхээрээ зүтгээд багшлаад явж байгаа шилдэг залуус зөндөө бий, гэхдээ ихэнх нь бүүр тааруухан гэдэг ангилалдаа орно.
Багш гэдэг мэргэжлийн үнэ хүнд хаашаа уначихав аа? Маш товчхондоо цалин. Угтаа дунд сургуулийн багш гэдэг тухайн салбарынхаа мэдлэгийг эзэмшихээс гадна хамгийн сайн сэтгэл зүйчид, хамгийн сайн хүмүүжүүлэгчид байх ёстой юм шиг. Даанч дээрх чадваруудыг эзэмшсэн мөртөө хоёр гурван зуун мянган төгрөгний цалингийн төлөө зүтгэх бурхан хавьцааны жудагтай хүн өдрийн од. Өндөр төлбөртэй хувийн сургуулиудад баячуудынх нь хүүхдүүд сурдаг, тэнд нь мэдээж сайн багш нар ажиллана. Жирийн ардын ЕБС-ийн асуудал өөрсдөд нь огтын хамаагүй учраас төрийн томчууд нэг их ойшоохгүй байна.
Дээд боловсролын хувьд ч төдийлөн дээрдэхгүй. Монгол улсын хэмжээнд хамгийн зөв маркетингаар явж байгаа нэг сургууль бий, СЭЗДС. Сургалтын төлбөр нь хоёр гурван мянган доллар, багш нарынх нь цалин дунджаар сая төгрөг. Хамгийн чанартай хүүхдүүд тийшээ элсэнэ, тэр хирээрээ төлбөрөө хангалттай нэмнэ, тэр хирээрээ багш нар нь өндөр цалинтай, тэр хирээрээ сургалт нь чанартай, тэр хирээрээ оюутнууд нь ТОП ажлын байранд очно. Гэтэл улсын томоохон сургуулиудыг төлбөрөө нэмэхийг засгаас хориглочихдог. Ядарсан хэдэн оюутнаа харж үзэж байгаа юм байх, чааваас. МУИС-ийн төлбөрийг гурван сая төгрөг болгоод, сайн оюутнууддаа хангалттай тэтгэлэгийг нь өгөөд байвал багш сургууль хоёулаа л хожих биш үү? Цаашлаад дэлхийн хэмжээний мэргэжилтэн, дэлхийн хэмжээний сургуультай л үлдэнэ. 140 мянган оюутанд 700 мянган төгрөг өгсөнөөс арван мянган оюутанд 7 сая төгрөг өгсөн нь хамаагүй илүү үр ашигтай. Гол нь 140 мянган хүнд таалагдах нь чухал болохоос арван мянган хүнийг чанартай мэргэжилтэн болгох нь огтын сонин биш, ерөнхийлөгчийн маань хувьд.
Их сургууль ч тэр, дунд сургууль ч тэр хамгийн гол амин сүнс нь багш нар. Дарга захирлууд солигдож л байдаг, оюутнууд сураад төгсч л байдаг багш нар л байрандаа үлддэг. Багш нар сайн бол тэр сургууль нэр хүндтэй, сайн мэргэжилтэн бэлтгэнэ. Гэтэл багш нарынх нь цалин автобусны жолоочийн цалингаас ч бага. Ихэнх чадварлаг залуус нь багш болохоос дургүйцнэ.
Бээжин дэх завхрал
Нэг найз маань тэндэхийн завхралыг надад ярьж өгөөд, энэ талаар эцэг эхчүүдэд жаахан ч гэсэн анхааруулаач гэж хүссэн юм. Монголдоо гайгүй сургуульд орж чадаагүй, эсвэл Монголын сургуулийг голсон залуус хамгийн ойроор нь урагшаа явж сурах нь элбэг. Нэг жил хятад хэл сураад, ганц хоёр сар HSK-д нь бэлдээд шаардлагатай зэргийг нь авчих бөгөөд сургуульд ороход өөр юу ч хэрэггүй. Ингээд л толгойтой, толгойгүй хамаагүй Хятадын их дээд сургуульд хялбархан орчихно. Нэг төрлийн бизнес учраас гадныхныг хялбархан элсүүлж, хялбархан дүгнэдэг нь дотор хүний зан. Хятад оюутан нь 70 авахыгаа азтайд тооцож байхад гадныханд 90, 100 оноог хүссэнээр нь шахуу тавьж өгдөг.
Баянхошууны Бадам авгай лав хүүхдээ гадаадад сургаж дийлэхгүй. Дотуур байранд хамтдаа, эцэг эхийн хараа хяналтаас ангид, угаас хүмүүжил гэхээр юмгүй, боломжтой айлын эрхийн тэнэг хүүхдүүд нэг дор цугларахаараа сурахаа мартаж амралтанд ирсэн мэт л зугаацацгаана. Арван хүний ес нь завхайрч, архидаж, шоудацгаана. Буруу хүмүүжсэн, сурлага муутай хүүхэд чинь Хятадад очоод л гэнэтхэн ухаан сууж, бие даагаад эрдэм сурна гэж бодож байвал тэрэн шиг худлаа юм байхгүй шүү, эцэг эхчүүд минь.
Тэнд учиргүй хичээлээ хийгээд өдөржин шөнөжин сууна гэж угаас байхгүй. Нэг сургуульд цөөхүүлээ байж хэдэн хэсэг хуваагдчихаад үргэлж зодоон хийнэ, зарим гадаад оюутнууд “танай монголчууд мундаг танхай зодоончид юм аа” гэхээр нь улам хөөрнө. Тасартлаа ууж, утгагүй зодолдох монгол эрчүүдийг оруулахаа больчихсон баар Бээжинд олон бий. Түрүүн дурьдсанчлан арван хүүхдийн нэг нь л эрдэм сурах эрмэлзэлтэй, бусад нь хэвтээгээрээ хэлний курст явагчид. Ийм орчин руу арван тавтай охиноо ганцааранг нь явуулж байдаг яасан зоригтой эцэг эхчүүд вэ?
Мэдээж хэрэг гадаадад сурдаг олон мянган шилдэг залуусаа буруутгах гэсэнгүй. Харин жихнээсээ сурах, сурсан нэр зүүж завхрах хоёрын ялгааг сайн таних хэрэгтэй гэдгийг л сануулахыг зорилоо. Дотоодын хувийн жижиг их, дээд сургуульд элссэн зарим залуус сурсан ч юмгүй харин ч бүр шоучин болж завхраад дуусдаг жишээ нэгэнт хилийн дээс давжээ. Бээжин хотод таван жил үгээ бараад ирсэн нэг найзынхаа ярьсан зүйлсийг нэлээд зөөллөж дурдсан нь энэ шүү.
Дипломын ажил зарна
Бие даалтын ажил хямдхан гүйцэтгэж өгнө, тийм тийм мэргэжлүүдийн дадлагын тайлан худалдана... хаа сайгүй дээ, иймэрхүү зарлал. Юмыг яаж хялбархан аргалахаа мэддэг хүмүүст хэрэгтэй л бараа. Тэдний хувьд хамгийн амин чухал зүйл бол дүн. Тухайн хичээлийг сурахаасаа илүүтэйгээр аятайхан аргалаад сайн дүн авчих юмсан гэж хүснэ. “Энэ бодлогыг бодсоноор тийм мэдлэг авна” гэхэд хөдлөхгүй мөртлөө “Энэ бодлогыг бодвол таван оноо өгнө” гэж хэлбэл шийдэх гэж оролдоно. Ер нь тэр олон хэрэгтэй хэрэггүй хичээлүүдийг юуны төлөө давтаж тархиныхаа эд эс, цаг хугацаагаа зарцуулах ч юм билээ. Юуны төлөө чухамхүү хэцүү хичээлүүдийг хийх вэ гэдгээ ухамсарлаагүй болохоор арга ч үгүй биз. Юу үзэхээ мэдэхгүй нэг мэргэжил сонгочихдог болохоор сургалтын төлөвлөгөөнд дурдсан “хачин” хичээлд дургүй нь хүрч залхуурна. Амьдралд их ойр Солонгос кино, амьдралаас тасарсан дээд эрэмбийн дифференциаль тэгшитгэл хоёрт зориулах цаг нь тэнгэр газар. Амьдрах л гэж яваа, хүнээс доор орчихгүй гэсэн бодолтой, “дээд боловсрол” эзэмшчих гээд л зүтгэж, автобусанд чихэлдэж хотын түгжрээнд нэмэр нэмэх олон мянган оюутнууд.
Удахгүй хотоос зайдуу кампус байгуулахаар засгийн газар шийдвэрлэсэнийгээ зөвөөр хэрэгжүүлээсэй дээ. Бас нэг танилынхаа компанийг монопольдоод хажууд нь баахан баар, буудал барьчихгүй л бол таатай мэдээ.
Монголын их дээд сургуулиуд дөрвөн жилийн хугацаанд дунджаар 120-130 орчим кредит цагийн хичээл зааж төгсгөдөг. Гэтэл гучин кредит хичээл дээр уначихсан дөрөвдүгээр курсын оюутан “төгсмөөр байна” гэж уйлан дуугарах нь инээдтэй ч юм шиг. Яаж ийж байгаад дипломтой л болчихвол боллоо доо гэж санаа алдах. “Хөөрхий минь, төгсөх курсын оюутан юм даа” гэж толгойг нь илсээр байтал муу зан сурчихсан. Манайхан угаас өрөвдөх моральтай хүмүүс шиг. Бага цолтой бөхийг хөөрхий минь гэж дэмжсээр байгаад том цол авангуут балиашиглах нь багасдаг, Асашёорүг хөөсөн муу самуурайнууд гэж муулж байснаа газар хөдлөлт болонгуут өрөвдөж тусалдаг. Түүнтэй адилаар хичээл хийсэнгүй гэж гурван жил загначихаад төгсөхийн нь алдад “Хөөрхий минь төгсөг” гээд дүнгүүдийг нь хайр харамгүй тавьж өгнө.
Цөөхөн хүн амтай жижигхэн Монголд бүх юм “зөв” гольдрилдоо ортол дахиад хэдэн жил хэрэгтэй юм бол? Төр засаг солигдож, нийгэм эдийн засаг хувьсдаг ч ард түмэн л хэвээрээ үлддэг. Зургаан настай хүүхдээ сурагч болгох гэсэн эцэг эхчүүд хаана оруулахаа бодсоор, дунд сургууль төгссөн залуус ямар их дээд сургуульд элсэхээ эргэцүүлсээр. “Мөнгөө алдвал бага зүйл алдсанд тооц, цаг хугацааг алдвал их зүйл алдсанд тооц, эрүүл мэндээ алдвал бүхнээ алдсанд тооц” гэдэг Күнзийн сургаал байдаг. Үүн дээр нэмэгдээд “Боловсролоо алдвал эх орноо алдсанд тооц” гэж нэммээр санагдлаа. Боловсрол, шинжлэх ухаан хөгжөөгүй, сэтгэхүйн ядууралтай улс хамгийн түрүүнд бусдын эрхшээлд ордог билээ.

зочин
hyjnytj
аөаөх
МУБИС-н оюутан
одноо
Hashragch
Оогий
Зочин
Ардын багш
eldve
Өлзий
Зочин
gfdga
demjij bna
zochin
Зочин
sambuu
bagi
зочин
gerlee
zochin
Lucifer
sfdsfsd
minjin
sain hun
Bat
хуяг
Зочин
demjigch
zochin
Зочин
иргэн
Зочин
Шавь
Шавь
tomjaal
үнэн
зочин
nana
MUBIS
ok
hend hamaatai yum??????????????
bat
Шүүмжмаа
АРдийн багш
Student
Зочин
berlin
se7en
Wckk
Wckk
эх хүн
Зочин
Багш
sanal
Toriin albani xuuli buruutai
ГЭХДЭЭ
Зочин
Зочин
zochin
шоогоо
Зочин
Зочин
Зочин
delgermaa
from germany
зочин
Зочин
EgG
Sun
uugii
artga
Зочин
tsema
beijingees
ganbat
Zalhuu
Зочин
Зочин
Зочин