ТӨР ЭРҮҮЛЖИХ АЛХАМ
Монголын улс төрийн амьдралд өрнөж эхлээд байгаа үйл явдал манай нийгэмд ардчиллын үзэл баримтлал засаглалын гүнд нэвтрэн орж,
Монголын улс төрийн амьдралд өрнөж эхлээд байгаа үйл явдал манай нийгэмд ардчиллын үзэл баримтлал засаглалын гүнд нэвтрэн орж, улмаар нийтийн засаглалыг боловсронгуй болгоход бодитой нэмэр оруулах боломж өгч байна. Төрийн эрхийг бараг 90 жил барьж ирсэн улс төрийн намын удирдлага доторх зөрчил ил гарч, улс төрийн хүчний хувьд задран салж эхэллээ. Энэ бол ашиг сонирхлын тодорхой бүлэглэлийн эрт орой хэзээ нэгэн цагт гарах ёстой байсан зүй ёсны задралын эхлэл. Яагаад гэвэл улс төрийн аль нэг нам тодорхой үзэл санаа, үзэл баримтлал, түүнийг илэрхийлсэн үзэл суртал дээр суурилж байж үндсэн үйл ажиллагаагаа урт хугацаанд явуулдаг.
Харин хувь хүмүүсийн, голдуу удирдлагынх нь хувийн эрх ашиг, эд хөрөнгийн сонирхол дээр суурилсан улс төрийн хүчин бол эрт орой хэзээ нэг цагт заавал хагаран бутарч, задран салах учиртай. Эв хамтын нийгмийг байгуулах зорилго нь хориод жилийн өмнө бүрэн дампуурч, өөрийн гэх үзэл санаагүй болсон намын суурин дээр төр засгийн эрх мэдлийг авах зорилготой хувийн эрх ашиг, сонирхлоороо тодорхой хүмүүс нэгдэн үлдэж, нийтийн хөрөнгийг завшин, эрх мэдлээ урвуулан ашиглаж ирсэн юм. Тэд цэгцтэй, хүчтэй шинэ үзэл санаа, үзэл баримтлалыг бий болгож чадаагүй, зөвхөн төрийн эрх барих процессийн төлөө ажиллаж ирсэн учир хуучин үзэл баримтлалын үлдэгдэл нь үйл ажиллагаатайгаа улам бүр зөрчилдөж, агуулга нь хэлбэртэйгээ зохицож чадахгүй явсаар нэр, хэлбэрээ солиход хүрлээ.
Хүний шунал хязгааргүй, нөөц хязгаарлагдмал учир тодорхой түүхэн нөхцөлд хувийн ашиг сонирхлоор нэгдсэн бүлэглэлийн дотор нийтийн өмч хөрөнгийг хувьдаа ашиглах, хуваарилах, ил далдаар хүртэхэд оролцогчдынх нь хүлээн зөвшөөрч байсан тэнцвэр алдагдаж эд хөрөнгө, эрх мэдлийн дахин хуваарилалт хийх шаардлага гарч ирлээ. Бүлэглэлүүд нэг нь нөгөөгөө устгаж чадах байлдаан эхэлж байна. Үр дүнд нь нийтийн өмч хөрөнгийг завшаад олон жил нуун далдалж ирсэн томоохон хэргүүд ил гарч эхлэв. Гэхдээ эцсийн дүнд бүх талын оролцогчид илчлэгдэх учир тухай бүр нь “ухаалгаар” дарах, тодорхой хүмүүсийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох зэрэг үйл ажиллагаа явагдаж л байна.
Энэ логикоор хэзээ ч эвлэршгүй муудалцсан талууд ч буцаж нийлэхээс өөр аргагүй хувилбар цухалзаж байгаа. Эс бөгөөс сүүлийн жилүүдэд тухайн намд татагдан орсон олон залуусын итгэл үнэмшил алдагдаж, удалгүй болох сонгуульд эсрэгээр нөлөөлнө. Энэ бол суурь бүтцийн хагарал бөгөөд түүнийг хэзээ ч эргүүлэн цул болгох аргагүй. Харин энэ тэмцэл амиа хорлосонтой адил болоод ирэхээр хамтарсан эрх ашгаа бодож, буцаж нэгдсэн дүр эсгэх цаг үеийн шаардлага гарч болох ч нэг хоёр сонгуулиас урт насгүй л болов уу. Улс төрийн хоёр дахь том нам ч харьцангуй богино хугацаанд өөрсдийн үзэл бодол итгэл үнэмшлийг зөвхөн “ардчилал” гэдэг үнэ цэнийг тойруулан бий болгож ирсэн ч түүнийгээ хэрэгжүүлэх тал дээр өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх, манлайлах тал дээрээ адилхан хариуцлагагүй хандаж, бас л хувь хүмүүсийн эрх ашиг, өмч хөрөнгийн шаардлага дээр илүү суурилж байна.
Монголын улс төрийн хоёр том намын үзэл санаа, үзэл суртал хоёулаа сул, зарчмын хувьд ялгаагүй байгаа нь улмаар улс төрийн сөрөг хүчин байхгүй болж, эвслийн засгийн газар байгуулан ажиллахаас өөр гарцгүй болгосон юм. Эвссэн Их Хурал, эвссэн Засгийн газар шигээ дараачийн сонгуулийг шинэ хуулийн дагуу явуулах бодолтой ч яавал өөрөө дахин сонгогдох талаас нь илүүтэйгээр тохиргоо хийх ажил ид өрнөж байгаа нь харагдаж байна. Нэгэнт л сонгуулийн хуульд өөрчлөлт хийж байгаа бол гүйцэтгэх засаглалын тэргүүнийг ард түмнээс шууд сонгогддог болгох шаардлагатай байна. Хэрэв тэгж чадвал дахин эвслийн Засгийн газар байгуулах боломжгүй бөгөөд Засгийн газартаа хууль тогтоогчид өөрсдөө орчихдог боломжийг арилгах бодит ач холбогдолтой юм.
Юу ч болсон Монголд ардчиллын үндсэн зарчим бага багаар бэхжиж, улс төрчдийн үйл ажиллагаа алхам алхмаар ил тод болж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Улс төрийн намууд хувь хүний эрх ашиг дээр биш, үзэл бодлоороо нэгдсэн байхын төлөө тодорхой алхам хийж байж ардчилсан төр боловсронгуй болно. Монголын улс төрийн намуудын үзэл санаа тодорхой болж, нийтийн засаглал ил тод болоход тодорхой ахиц гарах зөв эхлэл өрнөж байна.

uu
uu
Эр хїн
zochin3
zochin3
Зочин
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
Зочин
Зочин
67
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ebt
Яосх
нараа
tamgach
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
shavi
dornod
Zochin
Зочин
zochin
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
Зочин
Зочин
Зочин
Javkha
Зочин
Shudtei tulam
Biee zasaad, geree
20 jild
hunii shunal
Zuv setgejee
хадуурчээ
oyutan
oyutan
Зочин