НАМ ТОЛГОЙ
Миний дурсамж-социалист нийгэм. Нэг насны маань амьдрал энэ нийгэмд тохиожээ. Ганцхан заяадаг нэг насны амьдрал дэндүү эмзэг, дэндүү хайран.
Миний дурсамж-социалист нийгэм. Нэг насны маань амьдрал энэ нийгэмд тохиожээ. Ганцхан заяадаг нэг насны амьдрал дэндүү эмзэг, дэндүү хайран. Хүн бүрт ганцхан заяадаг амьдрал юунаас ч үнэтэй юунаас ч нандин тул хүний хувь заяагаар тоглогч нийгэм энэрэнгүй байвал юутай хувь заяа вэ? Дурсамжаа бичих гэснээс үүдэж ингэж бодогдлоо. Харгис дарангуйлагч төр нийгэм дэлхий дээр хичнээн сая жива хүнийг гомдоож, тамлан зовоож, устгасан бол? Шударга үзлийг тэргүүндээ залсан иргэдийн ардчилсан төр хувь хүний мөрөөрөө, дураараа, хорвоог элээх нөхцөлийг хангаж чадах уу? Дурсамжаа бичвэл бас энэ тухай хөндөх хэрэг гарах нь.
Нэг намын тогтолцооны үед намын дарга гэж ажил хийлгэдэггүй айхтар золиг дэргэдээс салдаггүй сан. Яам аймаг сум баг гээд аж ахуйн нэгж бүрийн даргын хажууд намын дарга хэмээх нэг нөхөр айлгана. Өчүүхэн муу шог зураач миний зурсан зургийг болж уу, үгүй юү гэдгийг хянадаг намын хүн толгой дээр сууна. Намын хүн тус болохоосоо илүү яршиг удна. Шог зураг зурсан миний цалингаас шог зургийг маань хянасан түүний цалин илүү. Учир нь миний зурсан шог зураг марксист ленинист үзэл сурталд таарч байна уу, үгүй юү гэдгийг соргогоор манах хариуцлагатай бөгөөд нэр төртэй албанд яв цав тохирсон, намын сургууль курсээр гол төлөв Москвад бэлтгэгдсэн итгэлтэй кадр тэр албыг хашина. Итгэгдсэн учраас цалин нь илүү байх хуультай. Түүний цалин минийхээс их байх нь зураг зурахад садаа болохгүй л дээ. Зовоодог юм нь намайг, миний зурсан зургийг хардах гэж лайтай. Ер ажил нь тэр. Намын хүн өөрөө ч гэсэн хөөрхий үзэл суртлын алдаа гарчих вий гэсэн дээ нөгөө муу шог зургийн чинь утгыг эргүүлж тойруулж бодсоор байгаад толгой нь бүр эргэж орхино. Энэ зургийг хэвлэх үү, яахав? Энэ муу шог зурганаас эсэргүү санаа хэн нэгэн олоод дээш нь ольчихгүй байгаа? Айсандаа тэр бүр шаналж гүйцнэ. Шаналж буй царайгий харахаас түүний цалин нь минийхээс илүү байхаас аргагүй нь аяндаа ойлгогдоно. Нэг намын үзэл суртал гэж ийм айхтар зэтгэр байж билээ. Үзэл суртлаар алдвал өнгөрөө! Тиймээс намын хүний айх нь зөв биз дээ? Цалин ахиутай намын хүний суудал дээр намайг оч гэвэл би үгүй, зургаа зурна л гэх байв. Өчүүхэн шог зураг хянадаг намын хүнээс аж ахуйн яам хянадаг намын дарга, бүхэл бүтэн аймаг САА нэгдэл хянадаг намын хорооны дарга нар яаж байсан нь мэдээж.
70-аад оны үед олон улсын шог хошин зургийн уралдааны комисс манай шог зураачдад урилга илгээжээ. Шагнал гэж ойгүй их юм. Бид оролцох гэсэн чинь намын хүн та нарыг дураар чинь тавихгүй, явуулах зургийг чинь коллегиор хянана, дараа нь главлитээр батлуулна гэв. Уг нь олон улсын шог зургийн уралдаан зарлаж буй орон нь коммунист Болгар. Бидний явуулсан зургийг тэнд Болгарын намын хүн хянана гэж хэлбэл, тэглээ ч гэсэн бид хянана гэж намын хүн хатуурхав.
ЗХУ, АНУ, Англи, Франц, Итал, Испан, Герман, Голланд, Швед, Дани, Япон, Польш, Турк, Бразил гэх мэт шог зураг их хөгжсөн орнуудын зураачидтай өрсөлдөх болж буй тул бид шог зургаа нэлээд ухаантай зурахаар шийдэлгүй яахав. Уралдаан юм чинь түрүүлэхийг л бодно биз дээ? Намын хүн бидний юу зурж буйг битүүхэн тагнаад эхлэв. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэгчээр бид гадарлалгүй яахав. Уг нь зургаа түүнээс нуугаад явуулчмаар байдаг. Бидний санааг мэдсэн намын хүн уралдаанд илгээх зураг шүүн хэлэлцэх хурал хүртэл зохион байгуулав. Хурал дээр намын хүн гойд албархаг болчихож. Түүнтэй шог зураачид санал зөрлөө. Адуу үхрийн сүүлний хялгасыг хуйхаар нь хяргаж хоршоонд тушаадгаас болж адуу үхэр ялаа үргээж чадахаа больсныг харуулсан А. Гүрсэд гуайн зураг хэрүүл үүсгэв. Зураачид бууж өгөхгүй зүтгэснээс үүдэж, намын хүн уралдаанд явуулах зургийг бүр Төв хороонд үзүүлнэ гэж сүрдүүлэв. Хадах хуйхаар нь хяргасан адуу үхрийн можийсон ясан сүүлэнд ялааны алуур бэхэлсэн зургийг Төв хорооны том дарга харж харж,
-Манай адуу үхрийн дэл сүүлийг Зөвлөлт авдаг. Монгол улс адуу үхрээ ялаа үргээх юмгүй болтол нь сүүлий нь хяргаж, Оросод өгч байна гэсэн санаа энд яваад байна аа даа? гэв.
Зураач нар айгаад таг. Уг нь өвгөн зураач А. Гүрсэд малыг ч гэсэн өрөвдөх ёстой гэсэн санаагаар тэр зургийг зурж л дээ. Монгол зураачаас л малын тухай зургийн ийм өвөрмөц санаа гарна гэж гадаадынхан үнэлж магадгүй гэж өвөө Гүрсэд гуай тооцоолсон хэрэг. Төв хорооны том дарга зураач нарын айсан арчаагүй царайг хараад өрөвдөв үү, яав,
-Энэ зургийн санааг манай дайсан-хөрөнгөтнүүд тэгж мушгих вий гэж болгоомжилж байгаа болохоос би тэгж мушгиж байгаа юм биш шүү. Намайг зураачид зөв ойлгоорой гэж хаяагаа манав.
Хуралд оролцсон бусад дарга нар шог зургуудыг их хянаж байна аа. Зарим нь шог зургийг толгойгий доош харуулбал юу болж хувирах нь вэ? гэж сэм шалгав. Зарим нь цонхны гэрэлд нөгөө муу шог зургуудын араас гэрэлтүүлэн нэвт харж судлав. Эсэргүү санаа шургуулж уу, яажив? гэж шог зураачдыг нүүрэн дээр нь хардах нь их л дээрэлхүү бүдүүлэг ажээ. Шог зураачид мөн ч өрөвдөлтэй харагдсан даа. “Шог зураг гэмтэй, юу ч болоод хувирчиж магадгүй” гээд эргүүлж тойруулж янзаар янзаар шалгаад олон улсын уралдаанд илгээж болох хэдхэн зураг сонгож батлав. Хамгийн муу зургууд шалгарсан нь мэдээж. Зураачдыг ялсан намын хүн их додигор байна аа янз нь. Харин саяын хурлыг хараад шог зураачдын ой гутсан байх.
Төв хороо үзээд сонгочихсон зургуудыг главлит юу ч хэлэлгүй тэмдгээ зургуудын ар талд дарлаа. Тэгтэл намын хүн нэг юм олоод харчихжээ. Сонор соргог чанартаа тэр бээр их додигор байна. Хөрөнгөтөн орнууд оролцох зургийн уралдаанд манайхаас очих зургийн ард главлитийн ХУЗХГ гэсэн хэдэн үсэгтэй жижигхэн дөрвөлжин тэмдэг дарсан нь дайсанд ашиглагдах алдаа хийснийг мань намын хүн олж илрүүлэв. Ингээд нөгөө өчүүхэн тэмдэгнүүдийг муугаараа зураачид арилгалаа. Главлитийн төлөөлөгч болгонд байдаг хувийн дугаартай тэр муу тэмдгийг Америк тэргүүтэй дайснууд дуурайлгаж хийгээд ашиглачих аюулаас намын хүн ингэж авардаг юм байна. Главлитийн тэмдгээ үзүүлэхгүй бол Япон мэтийн дайснууд дуурайлгаж хийж чадахгүйд манай нууцын хүч чадал оршиж байсан юм уу, хаашаа юм бэ? Намын хүний ухаан гэж, хэцүү байсан байгаа биз?
...Украйнд болох залуу зохиолчдын уулзалтад Ж. Лхагва нар явсан юм. Баруун Украйны Льювов хотод болох уулзалт тул манай зохиолчдын хэлэх үгийг үзэл суртлын өндөр хэмжээнд боловсруулж, Төв хороогоор хянуулах хэрэгтэй гэсэн санал гарчээ. Мэдээж намын хүмүүс гаргасан санал байж таарна. Явах гурван зохиолчийн ахлагчаар Ж. Лхагва тодорч, хэлэх үгийн нооргийг гаргах үүрэг түүнд иржээ. Лхагва хэлэх үг гээд 2-3 хуудас юм биччихсэн чинь Зохиолчдын хорооны дарга нар, намын дарга дамжуулж уншаад бөөн засвар хийлгэж эргэж буцаж, сүр болж болж Төв хороонд танилцуулж, тэнд бас баахан дарга нар дамжулж уншаад мөн л зөндөөн засвар хэд дахин хийлгэжээ. Гадаадад явах хайр хишиг хүртсэн Лхагва хөөрч баярласандаа засваруудыг түвэгшээлгүй хийж байв. Тэгж тэгж нэг юм хэлэх үг зөшөөрөгджээ.
Льювовт очсоны орой нь мань гурвыг Украйны хэдэн залуу зохиолч бааранд хүлээн авч ний нуугүй сайхан цуурчээ. Гадаад нөхдөд Лхагва ухаантай хошин хүн болох гэж зөндөөн донгосч гэнэ. Ж. Лхагва Киевт дээд сургууль дүүргэсэн тул украйнаар ус цас шиг ярьдаг байв. Маргааш өглөө нь Лхагва бие бүрзгэр тул үгээ яаж хэлнэ дээ гэж баахан бэргэж байв гэнэ. Өглөө ба үдийн хоол өнгөрч гэнэ. Юм үзэж гэнэ. Лхагва нөгөө үгээ хэдийд хэлэх юм бол гээд хэдэн хуудас илтгэлээ өвөртлөөд л яваад байж. Украйны зохиолчдод Монголын зохиолчоор үг хэлүүлэх царай алга гэнэ шүү. Оройн хоолон дээр Лхагва Украйны залуу зохиолч нөхөддөө “Би нэг үг хэлэх юмсан. Хэдийд хэлэх вэ?” гэвэл цаадуул нь гайхсанаа “Та үзэл бодлоо өчигдөр үдэш бааранд тун сайхан илэрхийлсэн шүү дээ. Таны илэн далангүй яриа бидэнд их таалагдсан” гэсэн гэдэг. Лхагвагийн цуурсан эсэргүү яриа, онигой энэ тэр нь тэдэнд үнэхээр таалагдсан ажээ. “Монголын зохиолчдыг тийм хэмжээнд тэгж чөлөөтэй ярина гэж бид огт бодоогүй” гээд Украйн нөхөд баярлан Лхагваагийн дал мөрийг алгадаж байсан гэдэг.
Нөгөө олон дамжлага дамжиж, сүр бадруулж байж батлагдсан үг Украйнд уншигдалгүй ирсэн түүх энэ. Маний үед ардчиллын эх үүсвэр энэ мэт тавигдаад л явсан юм шүү. Харин Лхагва ирээд намын хүмүүст юу гэж хэлсэн бол, хөөрхий минь! Бэлтгэсэн үгээ хэллээ. Украйн нөхөд алга нижигнүүлэн ташиж байлаа гэж залсан бол уу, яасан бол?
Намын хүний холион бантан хийсэн инээдэмтэй ч юм шиг, дампуу ч юм шиг тэр үеийн хоосон сүржигнэл эдүгээ ардчиллын эрэн зуунд хаягдах нь байтугай бүр ичгүүр сонжуургүй даварч, төр засгийн толгой дээр цахиур хагалж явна. Эртний намын хүн эдүгээгийн нам толгойтой төр гэгчийн эзэн болсон нь гайхалтай. Миний эртний танил намын хүмүүсийн үр сад Төр Засгийн “нам” хэмээх толгой болж дөнгөжээ.
Дээрх зуршил ардчиллын жилүүдэд арилсангүй, харин ч хүчжиж, эдүгээ ардын намын удирдах зөвлөл, ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хороо, УИХ-ын дэргэдэх намын бүлгүүд болон хувирч Төр Засгийг ноёлж гүйцэв. Томъёолол нь нам толгойтой төр! Намын хүн тонилсонгүй. Намын хүн ардчилсан Төр Засгийн ариун чанарыг бузарлаж, тунгалаг өнгийг нь хиртүүлсээр байх цартай. Боловсон хүчний томилгоог хэн шийдэж байна? Нам толгой. Ямар хууль гаргахыг хэн мэдэж байна? Нам толгой. Оюу толгой Таван толгой мэтийг хэн удирдаж байна? Нам толгой. Газрын наймаа лиценз тендерийн луйврыг хэн найруулж байна? Нам толгой. Ямар төмөр зам хааш нь тавихыг хэн шийдэв? Нам толгой. Нам толгойд эмээх юм алга. Аа үгүй юм аа, айдаг юм нэг байгаа юм байна. Нам толгой хуучин намын хүнээс угшилтай юм болохоор Оросын өмнө шээс алддаг нь хэвээрээ болтой.
Харин эдүгээ зохиолч зураачийн толгой дээр намын хүн суухаа больсон нь чамлах дэвшил биш шүү.