ЦЭГ, ТАСЛАЛЫН АЛДАА
Жижигхээн зүйл том юмны эхлэл болох нь бий. Энэ нь сайнаар ч, муугаар ч төгсч болно.
2011 оны дөрөвдүгээр сарын 13-нд өдөр тутмын сонинуудад гарсан алдаатай хэсгийг дугуйлав
Жижигхээн зүйл том юмны эхлэл болох нь бий. Энэ нь сайнаар ч, муугаар ч төгсч болно. Цэг, таслал, үг, үсгийн алдаа хожим нь засч залруулж боломгүй алдаа болох нь байдаг. Саяхан Авлигатай тэмцэх газар төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд зарлалаа. Зарлахдаа таслалын алдаа гаргажээ. Өнгөц харахад алдаа гэж ойлгож болох юм. Алдсан гэж өөрсдөө залруулсан энэ тэрийг тооцвол шүү. Таслалын тэр алдааны хор уршиг их л дээ. Улс төржүүлэх дуртай хүмүүс бол тэр олон хүн дотроос яахаараа төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр хэд дахин нэмсэн тоо бичиж алд, дэлмээр алддаг юм. Хөрөнгө орлогоо мэдүүлсэн бусад төрийн албан хаагчид гомдол гаргаагүйг бодоход ганцхан Ерөнхийлөгчийнхийг алддаг нь гайхмаар. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа нь шоронд явснаас болж Ерөнхийлөгчид ингэж хандаж байгаа юм биш үү гээд л хардаж эхэлж байна. Эвгүй бодвол зориудаар ч юм шиг энэ алдаа эхний мэдээллийг үнэн гэж хүлээж авдаг хүмүүст бол шууд утгаараа хүрч байгаа юм. Мэдээллийг харсан хүмүүс бол Ерөнхийлөгч ямар их орлого олоо вэ гэж шууд бодож байгаа. Дараа нь "Бид таслал алдаад мэдээлчихлээ" гэж залруулга гаргалаа ч Авлигатай тэмцэх газрынхан Ерөнхийлөгчийн шахаанд ороод үнэнийг худал болгосон мэт ойлголтыг ард түмэнд нэгэнт өгчихөж байгаа юм. Ам алдвал барьж болдоггүй гэдэг биз дээ. Үгүй бол Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын хооронд далд тэмцэл яваад байгаа юм шиг ойлголт төрж байна. Томоохон бизнестэй гэгдэх улстөрчдөөс ч орлого нь давсан тоог Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт ийнхүү бичих нь юуны учир вэ. Сэтгүүлч бид ийм алдаа гаргавал цаад газар нь гомдол нэхээд салдаггүй. Тэгээд залруулга гаргасан ч санаа нь амрахгүй шүүхдэж байдаг.
Өдөр тутмын хэвлэлүүдээр нэгэн зэрэг гаргасан энэ мэдээллийг ганц ажилтан нь бичээд гаргаагүй баймаар. Авлигатай тэмцэх газрын хийдэг ажлын хамгийн олон нийтэд ил хүргэдэг нь албан хаагчдын хөрөнгө орлогын л мэдүүлэг шүү дээ.
Авлигатай тэмцэх газар хариуцлагатай ажилдаа хариуцлагагүй хандсан албан хаагчдаа ямар арга хэмжээ авах бол. Улсынхаа Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт ийм хайнга алдаатай хандаж байгаа хүмүүс өөр хэдэн хүнийг хэлмэгдүүлж алдаа гаргадаг бол. Авлигатай тэмцэх газар бол алдаа гаргах учиргүй газар. Энэ алдаа жижигхээн зүйл шиг хэрнээ томоос том утга агуулж байгаа юм. Таслалын цаана хүний хувь заяа, цаашлаад улс орны эрх ашиг ч явж байдаг. Тиймээс энэ удаагийн алдаа гээд байгаа зүйлийг нь зүгээр л нэг эндүүрэл, байдаг л юм гэж хүлээж авч боломгүй. Саяхан л гэхэд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл гишүүн нэг ноцтой алдааны тухай ярьж түүний дагуу холбогдох газар нь засч залруулсан байх. Энэ нь Нийслэлийн чанарын албаныхан 50 гаруй тэрбум төгрөгийг алдаж тооцсон байсан гэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл манай төрийн алба ямар налгар наазгай болсныг хэлээд өгч байна. Тавин тэрбум гэдэг бага тоо биш. Анзаарахгүй өнгөрвөл ямар их хохирол учрах нь тодорхой. Тэр алдаатай тоог нь УИХ-аар баталчихсан бол яах болж байна. Эвгүйтвэл зориудаар ч юм шиг энэ алдаа цэг, таслалаасаа илүүтэй ажилдаа хариуцлагатай байхыг тус байгууллагынхан төдийгүй төрийн албаныханд сануулаад өгөх шиг боллоо.
Төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг уламжлал тогтоод хэдэн жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд хэдэн хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг ийнхүү алдаатай мэдээлж байсныг хэн мэдэхэв. Ямар ч байсан Авлигатай тэмцэх газар ажилдаа яаж ханддагаа яруу тодоор харуулаад авлаа. Санаатай, санамсаргүй нь тодорхойгүй ч Ерөнхийлөгчөө чимхээд авсан хэрэг боллоо.
2011 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр АТГ-аас залруулсан хувилбар
Зочин
***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I
Зочин
халиун
Aldaagaa zas
Зочин
zochin
ИРГЭН
Зочин
shopaholic
Гэрэл
Зочин
Зочин
eku
ТЭНГЭР ШИГ БАЙ
Зочин
Зочин
Зочин
уншигч
hehe
би
хүн
Зочин
LOL
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин