ОЛЗЛОГДСОН ГЕНЕРАЛААР АРМИ КОМАНДЛУУЛДАГГҮЙ
Сонгууль гэдэг бол төрийн эрх мэдлийг авахын төлөөх тулаан. Ардчилсан нийгмээс өмнө бол бүүр жинхэнэ цуст тулаан, хуйвалдаан, тэмцэл, дийлсэн нь дийлдсэнээ дайны цагийн хуулиар цээрлүүлдэг байсан юм.
Сонгууль гэдэг бол төрийн эрх мэдлийг авахын төлөөх тулаан. Ардчилсан нийгмээс өмнө бол бүүр жинхэнэ цуст тулаан, хуйвалдаан, тэмцэл, дийлсэн нь дийлдсэнээ дайны цагийн хуулиар цээрлүүлдэг байсан юм. Харин одоо олон ардын санал авч ялсан нам нь төрийн эрх барьж ялагдсан нам нь дараагийн тулаанд ялахын төлөө бэлтгэл ажлаа амжуулж сөрөг хүчин гэгдэж үзэлцэж байдаг олон улсын дэг жаягтай. Гэтэл 2008 оны сонгуульд МАН-ын С.Баяр гэдэг жанжин өөрийнх нь нам нь олонхи болж ялсан атал Ардчилсан намыг удирдаж байсан дарга нарт албан тушаал өгөөд олзлоод авчихав.
Тэгээд л Ардчилсан намын толгойнууд олзны генерал болох нь тэр. Ардчилсан намын генералууд ч дуртай нь аргагүй цагаан тугаа өргөөд цэргүүдээ хаяад яваад өгөв. Ардчилсан намын олзны генералуудад итгэж Шадар сайд, Сангийн сайд, Батлан хамгаалахын сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гээд том том албан тушаал хашуулж байна. Зөвхөн итгэл гэснээс илүү МАН-д Н.Алтанхуягаас илүү Шадар сайд хийчих боловсон хүчин байхгүй. Монголын мөнгөний авдар, хөрөнгө санхүүгийн бодлогын хувьд С.Баярцогтоос илүү аваад явчих найдвартай чадалтай боловсон хүчин МАН-д байхгүй ээ гэж үзэж болно. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын аварга төслүүд орж ирлээ.
Үнэндээ бизнес, улс төрийн мэдрэмж, санаачилга, эх оронч зүтгэлээрээ Х.Баттулга сайдын дайтай гүрийх хэн ч МАН-д байхгүй дээ. МАН Ардчилсан намын генералуудыг олзлоод л мэргэжил чадварыг нь ашиглаад зүтгүүлж байна. Эх орны дайны үед Оросын Власов гэдэг генерал фашистуудад олзлогдоод түүний армийн гэмгүй цэрэг офицерууд баахан аллага залхаан цээрлүүлэлтийн бай болсон байдаг. МАН толгой хэдэн генералуудыг нь аваад эгэл жирийн гишүүдийг нь одоо хүртэл ад үзсэн хэвээрээ. Власовын цэргүүдийн махыг идэж, Монгол Улс хожсон "505 олзны орос цэргүүд" манай улсын ганц төмөр замыг улаан гараараа барьсан юм. Түүх давтагддаг юмуу даа. Одоо олзлогдсон Х.Баттулга сайд (генерал) командлан хоёр дахь төмөр замыг бариулах их ажлыг эхлүүллээ. Гэвч нэг л зүйл гайхал эргэлзээг төрүүлнэ.
Өнөө сонгуулийн тулаан эхлэхэд ганцхан жил үлдлээ. Ардчилсан намын эгэл жирийн гишүүд дэмжигчид нь дайсны талд ажиллаж байгаа генералуудаа эргэж ирээд намаа удирдаад МАН-тай үзэлцэх тулааныг ахална гэхэд итгэх болов уу. Ингэхэд Ардчилсан намын дарга нар ирэх сонгуулийн тулаанд аль талд ажиллах бол гэдгийг таах үнэхээр бэрх байна. Намаа ялуулахын төлөө үхэн хатан тэмцэх болов уу, бүү мэд. Эсвэл Ардчилсан нам ялагдсан ч гэсэн "олзны генерал" гэгдээд байгаа сайдын ажлаа үргэлжлүүлж явах нь бүүр ашигтай юм биш үү. Ер нь ирэх сонгуульд хамтраад нэг эвсэл байгуулаад орох бас нэг хувилбар байж болно. Тойргоо тохирч, монгол бөхийн жишгээр ам авч, унаж өгч, даваа наймаалцаж бас болно. Сонгуулийн их тулааны дараа Засгийн газар байгуулахдаа нэг, хоёрдугаар байр эзэлсэн намууд нь хамтраад одоогийн байдлаар Засгийн газраа байгуулна гээд ирэх сонгуулийг тулаан биш зүгээр хийсэн ажлаа сурталчлах шоу болгож бас болно оо. Ер нь Ардчилсан намын генералуудыг нөгөө талд үнэнчээр ажиллаж байхад ямар ч хувилбар байж болно.
Дайсныхаа олзонд хар ажил хийж яваа яамдын сайд жижиг генералууд нь ч дүүрсэн хэрэг. Яахав улс оронд тустай юм бол аж ахуйн ажлаа хийсээр яваад сонгуульд орж болох юм. Ирэх сонгуулийн тулаанд Ардчилсан намыг удирдаж орох намын дарга буюу армийн ерөнхий командлагчийг бол гишүүд дэмжигчид нь хардаж байна. Тэгээд ч ямар ч тулаанд нэг л хууль үйлчилдэг. Тэр нь олзлогдсон генералаар, бас бууж өгсөн генералаар арми командлуулдаггүй.
Олзонд байгаа генералтай зүйрлэж болохуйц Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг дараагийн сонгуульд намаа ч удирдаж, дайсны талдаа ч ажилласаар байх нь сонгогчдод хэр үнэмшилтэй харагдах бол.
Хэзээ нэгэн цагт намынхаа их хурлыг хийвэл "Олзонд байгаа генерал, бууж өгсөн генералаар дараагийн сонгуульд арми командлуулахгүй" гэвэл яана даа.

dXdKlhtYVTXdVJBEdFe
Àðä
Зочин
Зочин
Зочин
Ганбаа
west
Дашцэрэнд
Дашцэрэнд
Зочин
Зочин
Зочин
Зочин
жолооч оо