ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖИЛЛАСАН БУЛГАН, ХӨВСГӨЛ ХОЁР…
Монголын хүн амын талаас илүү нь Улаанбаатараас гадна аж төрж байгаа.
Монголын хүн амын талаас илүү нь Улаанбаатараас гадна аж төрж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тэнд байгаа иргэддээ хүрч амьдрал ахуйтай нь танилцах, бодит мэдээлэлтэй болох зэрэг олон талт ээлжит томилолт нь үндсэндээ өндөрлөж байна. Одоо Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ ба говийн ганц нэг газраар л орох үлдсэн болов уу.
Манайхан хөдөө орон нутаг, хөдөөний хүмүүсийн амьдрал гэж ярьж, бичдэг. Одоо энэ нэр томъёо тийм ч оновчтой биш болсон санагдана. Алба амины бүх байгууллага хотод төвтэй, хотоос хамааралтай, хөдөөнийхөн хотоор пиг дүүрсэн, ааруул ээзгий хотын лангуун дээр элбэг харин чихэр жимс энд биш тэнд олдоцтой гэх зэргээр хот хөдөө хоёр сүүтэй цай шиг сүлэлджээ.
Бидний ихэнх нь хуучин сэтгэхүйгээрээ ямар нэгэн хөдөө олж харах гэсэн ганцхан "нүд"-тэй. Гэтэл бодит амьдрал дээр зарим суурин газраас хот илүү харагдаад зогсохгүй хотын утаа үнэртдэг болсон байвал яахав.
Төрийн тэргүүн энэ удаа Булган, Хөвсгөл хоёрт ажиллалаа. Бусад аймгуудад очсон, уулзсан, юу ярьсан, хаагуур орох тухай хөтөлбөрүүд мэдээж энэ хоёр аймагт өөрчлөгдөөгүй. Ерөнхийлөгч иргэдэд дуулгах гол санаагаа очсон газар бүртээ өмнөхтэйгээ адилхан хэлж ярьж байв. Харин уулзалтад оролцож байгаа иргэдийн асуух асуулт нь цаанаас бэлдээд өгчихсөн мэт аймаг бүрт давтагдах нь дэндүү даяарчлалтай. Гэхдээ ардчилалтай. Одоо хотод дүүргүүдээр орж гарахад мөн л хэн нэгэн босч ирээд "Дөрвөн хүүхэд өсгөсөн эцэг одон авч болох уу?" гэж асуух ба хүмүүс нирхийтэл инээнэ гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Хүмүүс нэг л юман дээр нам үзэл бодол гэлгүйгээр ам нийлж санал төвлөрч байсан нь анхаарал татаж байв. Тэр нь "сүүтэй" Ерөнхийлөгч болсон тухай. Урьд өмнө архи уух дэмийг хүн болгон л ярьдаг байсан даа. Гэтэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч яг эгзгийг нь тааруулж байгаад хундаганд архи биш стаканд сүү хийгээд өргөн барьсан нь нийт ард түмний сэтгэхүйд маш хүчтэй нөлөөлжээ. Өнгөрдөг ёолкноор ёстой уусан архийг нь толгойноос шууд гартал нь нэгийг бодуулж чадаж шүү.
"Азийн чоно" гэдэг архинд хүмүүс олноороо хордон үхэж байгаагаар шинэ оны баяр эхэлдэг байлаа шүү дээ. Энхбаяр, Баярын үед.
Одоо тэгвэл "сүүтэй" даргаа дуурайхгүй бол болохгүй нь. Архидалт биш архигүйтэл улам хавтгайрч аймгийн дарга, сумын дарга, бүр багийн дарга хундгаа нууж, хуланд сүү хийгээд босч ирдэг болсон байна. Авгай хүүхдүүд ямар их баярлаа вэ. Цуглаанд ирэгсдийг ажиглаж байхад санаа дагаад ч тэр үү, хүмүүс нийтээрээ нэг л тийм эрүүл саруул зүйл ярьдаг болчихсон ч байх шиг.
Ерөнхийлөгч энэ удаагийн томилолтоороо Булганд Шүүхийн байгууллага, мэргэжил олгох сургууль [ТМС], иргэдийн хуримтлалын бүлэг гэх сайн дурын байгууллага, Хутаг-Өндөр сумаар саатаж, иргэдтэй уулзалт хийлээ.
Тэрээр шүүгч нарт захихдаа "Хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахад шударга хандаарай" хэмээн онцолж байв. Шүүхийнхэн ч нээлттэй болох гэж чармайн вэб сайттай болсон нь тэдний хувьд хэрээс хэтэрсэн том алхам бололтой. Хүмүүс хэрэгт дурлан нөгөө сайт руу нь орж сая ямар хэргийг яаж шийтгэж вэ гэж мянга мянгаараа сонирхон үзжээ. Одоо ямар ч байсан шүүх буруу шүүсэн гэх гомдол арай татарч оронд нь хууль нь буруу байна гэдгийг мэдэрдэг болсон байна. Энэ дашрамд сонирхуулахад цаазаар авах нь зөв буруу гэх мэтгэлцээн очсон газар бүрт л өрнөнө. Мэдээллээр шуугидаг улаан цайм хийсэн жигшүүрт аллагыг сонссон олон хүн тийм яргачинг яагаад өршөөх гээд байна гэж бодох нь аргагүй юм л даа. Тэдгээр яргачны хувьд амархан үхүүлэлгүй тарчлаахад буюу бүх насаар нь хориход их зардал орохгүй. Тэр гяндан гэдэгт нь арван хэдэн жилээс илүү тэсдэг ч үгүй юм гэсэн. Яагаад цаазыг халах гээд буйн цаад санаа нь бол өөр янз бүрийн нууцлаг аллагуудын цаад эздийг олох зорилготой аж. Ялангуяа мэдлэг боловсрол дорой татлаа түлхээгүй нэгэн анх малын хулгайгаар дотор орж суугаад дарамтанд орон хүн алсан хэрэг үүрээд цаазлуулсан тохиолдол шоронгийн ертөнцөд түгээмэл гэнэ шүү. Нэгэнт үхсэн хүн гомдол нэхэхгүй. Тэр хэрэг тэгээд л хаагдана. Тэгэхээр жинхэнэ хүний алуурчин, хилс хэрэгтэн ялгаагүй бүгдийг тэр айхтар саванд амьдаар нь хадгалаад байж байтал аажуу уужуудаа юм өөрөөр эргэж магадгүй. Шүүгч ч алдаа гаргаж, эсхүл авлига авсан нь баригдах ч юм билүү. Хэн нэгнийг хөнөөх болтлоо балмад алхам хийсний учир юу байж вэ? гэх мэтээр төр өөрөө иргэнээ уулгамчлан буудахгүй байгаа бодлого нь их нарийн учиртай аж.
Хуримтлалын бүлэг гээд хөгшчүүл голдуу хүмүүс гудамжаараа нийлэн сууцгаадаг, найзалдаг "моод" дэлгэрснийг Ерөнхийлөгч их олзуурхаж байна. Бүр өөрөө гүйж очин тэр хуримтлалын бүлгээр нь орж гарах юм. Айлууд гудмаараа нийлэн мөнгөний хамгийн бага нэгжээр хуримтлал үүсгэн хамгийн өчүүхэн нийтээрээ шийдвэл зохих асуудлыг шийдэж "тоглоцгоодог". Ганц зуун төгрөг цуглуулж байгаад олон жил овоорсон хогноосоо салчихаар хэн бүхэнд урам орж "нэгдлийн давуу талыг ойлгоно". Энэ мэтээр улам өргөжөөд зарим газар бүр гудмандаа хар зам хүртэл тавьчихсан юм билээ. Нийгмийн талаасаа гэхэд нэгнийхээ ажилд явсан хойгуур нь гэрийг нь хүүхдийг нь алсаас харуулдан гэмт хэрэг хулгай зэлгийнээс сэргийлчихэж байгаа юм. Иргэд өөрсдийн дундаас үүссэн ийм сайн дурын засаглал төрөөс илүү бодитой, үр өгөөжтэй байгааг анзаарчээ.
Мөн захиргаан дээр "Иргэний танхим" байгуулагдаж байна. Манай дунд насныхан сайн санаж байгаа байх. Хуучин цагт тав дахь өдөр болгон "лекцтэй" гэдэг байсансан. Социализмийн лекцийн цаг бол уйтгартай л даа. Тэрэн л хүү л маягийн арга хэмжээ юм. Зах зээлд лекцийг орчуулбал "Иргэний танхим" гэж болно. Дарга цэрэггүй, эсвэл дарга наргүй ч хамаагүй цуглаж байгаад юу ч хамаагүй ярьж эхэлцгээнэ. Яваандаа хамаатай надад хамгийн хамаатай асуудлыг ярьдаг болно. Төсвийн багц хуваагдсаар яваад манай суманд манай энэ хавьд нэг байшин барих хөрөнгийн мэдэл хүрээд ирчихэж. Засаг дарга тэр хөрөнгийг одоо хэнээр яаж хийлгэх гэж байна. Асуудлыг ярьсаар байгаад шийдэж болно. Тэмцэл хийж цуглаан зохион байгуулж болно. Ер нь яаж ч болно. Гол нь зөв үр дүнд хүрэх, дараа нь хэрэлдсэн ч хэлэх үгтэй болцгоох нь чухал байдаг. Дарга ч гэсэн сүүлд нь "Би та нарыг дуудаж энэ тухай хэлээ биз дээ" гээд л олны хилэнг нам дарах сайн талтай. Иргэний танхимаар ихэнх асуудлаа оруулаад ариутгаад авч хэвшсэн эрх баригч бол сонгуулиас, АТГ-аас, жагсаал цуглаанаас айгаад байх явдалгүй. Иргэн өөрөө орон нутагтаа идэвхтэй оролцоод хэвшвэл төр ч шударга болж үл ойлголцлууд тайлагдана. Иргэний танхим долоо хоног тутам лекциндээ суудаг байсан шиг хэвшчих юм бол янз бүрийн жагсаал цуглаан хийдэг, эсвэл байгаль хамгаалах гэх зэрэг олон нийтийн хөдөлгөөн байгуулж бизнес хийдэг үнэн худал нь мэдэгдэхгүй гаруудыг дагаж үймрэхээ больчих юм билээ.
Булганыханд ерөнхий нэг онцлог байна. Тэр нь Хөвсгөлд очиход сая санагдсан юм. Хөвсгөлийн дархад, хотгойдууд, Булганы төв халхууд хоёрын хооронд зан чанарын ялгаа харагдаад байх юм. Булган хавиар нутаглагсад нэг л тийм тайван амгалан, "Уг нь энэ аймгийн дарга Оюунбат их идэж уусан нөхөр дөө. За яршиг цаашаа", "Заримдаа ч хэцүүхэн л байх юм. Гэхдээ сайхан байна аа сайхан байна. Үгүй ээ Ерөнхийлөгчөө манай дуучин Очирбат гуайг та нэг гавьяат руу...Өө бас Банзрагч эмч гээд нэг ная гарсан хөгшин яваад л байх юм зайлуул.." гэх яриа их зонхилж байв. Яг тэгж сайхан ярьдаг санадаг шигээ амны бэлгээр сайн явж, анхдагчид төрдөг байх. Лав тэр яригдаад байгаа хүмүүс нь энгэрээ цоолж магадгүй шинжтэй болчихлоо. Харин нэг зуйрган маягийн хэллэг гарчихсан байна лээ. Ерөнхийлөгчийг "Эцэг болсон тандаа" гэх буюу "Эцэгтээ хэлж сая нэг санаа амарлаа" ч гэх шиг. Нөгөө "Үндэсний их удирдагч" гэж байгаад эвдээд авчихдаг шиг юм болох вий дээ. Нэг мэдсэн мань мэтийг "Эцэг ээ" гэж бичиж байхгүй бол уурлаад байдаг болчихвол яана аа.
Ерөнхийлөгчийн баг дараа нь Хөвсгөл аймагт орж ирлээ. Хэдийвээр өвөл дуусаагүй ч үзэсгэлэн төгөлдөр нутаг нь цаанаа нэг анзаарагдана. Хөвсгөл аймгийн танилцуулга байна. Түүн дээр манай нутгийн дөчин хувь нь ой мод, дөрвөн хувь нь цэв цэвэрхэн тунгалаг далай, 400 гол, 3000 нуур, гурван сая малтай... гэжээ. Ийм ус гол хөвч хангай болсон дагшин газар Монголд байтугай гадаадад ч ховор доо. Тэгээд хөрсөн дор нь алт зэс фосфорит өөр юу ч юм эрдэнэс баялаг нуль гэж байгаа. Ямар их хувь заяагаар эзэн нь болж төрвөө гэж чухам энд л дуулах ёстой байх.
Ерөнхийлөгч нөгөө ордог газруудаараа ороод дээр нь нэмээд нэг хүүхдийн цэцэрлэгт очсон. Тэгээд соёлын ордонд "хөдөлмөрчидтэй" хийх уулзалтаа эхлүүллээ. Хүмүүс пиг дүүрэн. Энэ пиг дүүрэн хөдөлмөрчид гэдэг бас харьцангуй ойлголт болоод байна. Саяхан ерээд оны үед "көлөөв"-т хүн бараг ирэхээ больчихсон байсан юм. Кино гарахаар арваад хүн, сонгуулийн сурталчилгаанд тал нь дүүрдэг, соёлын төвийнхөн сүүлдээ сандлаа цөөлөөд хаалгаа барьчихдаг байлаа. Одоо хүмүүс сумын төв рүүгээ ороод ирчихсэн, аймаг руугаа ороод ирчихсэн, зав ихтэй, ажил багатай болоод ирэхлээр хаа нэг цуглардаг байр сав нь хаанаа ч хүрэхээ байчихаж. Тэгээд бид ерэн онтой жишээд лаг олон хүн цугларч гээд байгаа болохоос социализмын үетэй харьцуулбал цаана нь ирж суух ёстой олон нөхдийг нэмж авчрах шаардлагатай байгаа юм.
Хэнтийд болсон уулзалт их халуун ширүүн болсон гэсэн. Хөвсгөлчүүд ч Ерөнхийлөгчийг үгээ хэлж дуусангуут цуварч оочирлож байгаад ёстой авч өглөө. "Таны хажууд сууж байгаа наад аймгийн хоёр дарга чинь ардчиллынхныг үзэл бодлоор нь хавчиж ажлаас нь хөөлөө. Цэрэнжав дарга өөртөө архины үйлдвэртэй. Архидалтын эсрэг тэмцлээ наад нөхрөөсөө эхлүүлээч" "Намайг сургуулийн захирлаас халсан. Шүүхийн шийдвэр гарч эргээд ажилдаа орсон. Энэ мэтээр арван удаагийн шүүхийн шийдвэр миний талд гарч гурван удаа ажилдаа эргээд орсон. Тэгэхэд одоо бас л халчихлаа. Энэ арай дэндэж байгаа юм биш үү" "Иргэний танхим байгууллаа гэхээр нь яваад очтол чамаас Ардчилсан нам харагдаад байна. Чи зайл гээд намайг оруулахгүй байна" гэж барин тавин баримт нотолгоотой дэлгэж орхив. Яасан ч өөдгүй шаарнууд яаж яваад аймгийг гартаа авчихдаг юм. Ганц Хөвсгөлд ч биш, олон аймаг суманд удирдлагууд нь гээд турж үхэх гэж байгаа амьтан шиг төсөв төсөл хоёр луу шумбчихсан, сэртийсэн сэрвийсэн болгоныг өөртөө өөрийн хамаатандаа хамдаг нөхдүүд байна аа. Өөр шударга аргаар олон хүн хөлжиж чадаж байна. Тэгж чадахгүй хэсэг нь ингэдэг юм болов уу. Нэг ч мөнгө идэхгүй харин ч өөрөө олсон хэдийгээ олон түмэндээ цацах чадалтай, орон нутаг удирдахыг зөвхөн нэр төрийн хэрэг гэж үзэх гэгээлэг хүмүүс гадуур зөндөө бий болчихсон цаг шүү дээ. Аль ч намд тийм хүмүүс тааралддаг.
Хурц дайчин шүүмжлэлүүд цааш хөвөрсөөр хажуудах нэгнийгээ хайр найргүй авч өгөх юм. Хатгалд гэхэд л нэг нөхөр тэр олон телевиз сонины өмнө цуг амьдарч байгаа нэгнийгээ далан булчирхайг нь тоочиж эрүү үүсгэхээр булайг нь дэлгэж орхив. Дараа нь Ерөнхийлөгч болоод төвийнхөн буцаад явчихлаар тэр хонхортоо яаж учраа ололцдог бол. Адаглаад цагаан сараар хоорондоо золгодог баймаар. Судлаад үзэхлээр бараг садан төрлүүд мөртлөө гадны хүн харж хөөрөөд нэгнийгээ ольж орхих юм. Тиймэрхүү шүүмжлэлүүд хэмжээ дооз нь хэтрэхээр Булганыхны тактик зөв ч юм уу гэж эргэцүүлэхэд хүргэсэн юм.
Хөвсгөл ардчиллын өлгий нутаг, цогт тэмцэгч Чингүнжавын үр сад хэмээн очсон хүн болгон хөөргөсөөр байгаад бүр хүнийг нь байлгасан ч байж мэднэ. Одоо тэгээд юм л болбол тэмцэл хийж асуудал шийдэх гэсэн баахан уухилсан улс. Гүндалайгаа хүртэл олигтой улс төржихгүй тэмцэхгүй чи яах гээд байгаа юм гэж шордоод л. Нөгөөх нь "Жаахан хүлээ л дээ. Удахгүй сонгууль дөхөхөөр уйдахгүй улс төржүүлэмз" гэх юм. Дундад зууны феодалууд л ингэж мөнхийн дайсан хайж өөртөө цуглуулж алалдаж явсан байх. Одоо тэр жагсаал цуглаан хэрүүлээ өөрчилж үнэхээр орон нутгийнхаа төлөө санаа зовж байгаа юм бол "Иргэний танхим" гэдгээ байгуулаад л үзэж тарвал таарна.
Ерөнхийлөгчийн хамт УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир, Ө.Энхтүвшин, Л.Гүндалай, Т.Бадамжунай сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, зөвлөх Л.Эрхэмбаяр, замын дарга Б.Энхтөр нар болон бусад албаны нөхөд "Өдрийн сонин", МҮОНТ, МҮОНР, "Үндэсний Шуудан", ТВ-5 зэрэг хэвлэл мэдээллийн сэтгүүлч сурвалжлагч нар дагалдан явлаа.