Худалдагч бакалавр, цэвэрлэгч магистр, сахиул доктор...
Энийг мөн олон хэлсэн дээ, диплом нь биш боловсрол нь хүнийг чимдэг ээ гэж.
Энийг мөн олон хэлсэн дээ, диплом нь биш боловсрол нь хүнийг чимдэг ээ гэж. “Эдээр бие чимэхээр эрдмээр биеэ чим” гэж өвөг дээдэс сургасан нь гоёмсог, үнэ цэнэтэй дипломоор гангараад хэрэггүй, хамгийн гол нь боловсролтой байх нь чухал гэдгийг ойлгуулах гэсэн хэрэг.
Ухаандаа, Сосорбарам гавъяат монгол дээл өмсөхөөрөө ямар гоё харагддаг билээ. Олон баагий “монгол дээл” өмсвөл Со гавъяат шиг харагдах юм байна гэж боддог юм гэсэн. Тэгээд дээл өмсөх моод гарсан юм. Янз янзын дээлтүүд ч гарлаа. Нэг нөхөр таван өнгөөр солонгордог урт шар дээл хүртэл хийж өмсөв дөө. Хүмүүс эцсийн дүндээ сонин зүйлийг харжээ. Ялангуяа урт шар дээлтийг харсан олон хүн “энэ дээл чинь нарийн ярих юм бол сүрхий ч хувцас биш байна” гэсэн дүгнэлт хийсэн гэдэг. Үнэн хэрэгтээ сайхан нь, зохицол нь дээлэндээ биш Сосорбарамдаа байгаа юм шүү дээ. Яг үүн шиг боловсрол гэдэг сэтгэл оюундаа тарьж ургуулсан цэцэрлэг болохоос дээл, диплом төдий биш. Дээд боловсролтой хүн сайхан харагдаж үнэлэгдэхээс биш, дээд боловсролын дипломтой болгон үнэ цэнэтэй харагддаг юм биш.
Нэг айлын хүүхэд болгон ижил байдаггүй, нэг ангийн сурагч болгон онц сурдаггүй. Тэрэн шиг үндэстнээрээ дээд боловсролын дипломтой болсон улс бас байдаггүй. Зуун жилийн өмнөх хамгийн эрдэмтэй монгол хүн, өнөөдөр бага сургуульд дульхан дүн авдаг жаал хоёрыг харьцуулахад ерөнхий эрдэмийн хэмжээгээр өнөөгийн муу сурлагатан илүү байж магадгүй. Монголын хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн том эрдэмтэн дэлхий бөөрөнхий гэдэгт огт итгэдэггүй байжээ. Ингэлээ гээд иргэний ердийн боловсрол ба “эрдэм боловсол”-ын хоорондын ялгаа багасаагүй аж. Ерөнхийдээ нийтээрээ боловсрон соёлжиж , тодорхой хэсэг нь тэднээсээ түрүүлэн эрдэм боловсролтон болох маягтай явдаг.
Он удаан харанхуйд байсан хүнийг гэрэлд гэнэт гаргахад гялбаад юм харж чадахаа больдог доо. Дарангуйлагч дэглэм унаж эрх чөлөөний гэрэл асахад бид үнэхээр балмагдсан. Эндээс л олон юм эхэлсэн дээ. ХХ зууны монголын хамгийн гайхалтай ололт бол боловсролын тогтоц байлаа. Энэ тогтоцоор бол сурлага сайтай хүүхэд ба их том дарга нарын хүүхэд л дээд сургуульд ордог байсан. Дарга нар нь цөөхөн байсан даа, хөөрхии. Муу ч гэсэн бодлоготой, тааруу ч гэсэн төлөвлөгөөтэй боловсролын тогтоц байлаа.. Сурлага сахилгаас гадна хүйс зааж их дээд сургуульд элсэлт авна. Мянга мянган хүүхэд улаан шугамын ард үлдэнэ. Ингээд талын нүүдэлчид хамгийн түрүүнд дээд боловсролыг ардчилахаар зориглон босчээ. Дэлхийг эзэлж болсон юм чинь дээд боловсролыг юухан байхав гэж бодсон хэрэг. Гэтэл хүний оюун тархины тодорхой хэсэг ньзөвхөн Бурханы мэдэлд байдгийг бид санаагүй юмаа. Ардчилна гэдэг тэгш гараа, болохоос тэгш бариа биш, тэгш эрх болохоос тэгшитгэл бүр биш. Хүн бүр дээд боловс ролд хүрэх тэгш эрх боломжтой байхаас биш бүгдийг дээд боловсролтой болгоно гэсэн үг биш. Чамд дуу дуулах, дуучин болохоор зүтгэх эрх бий, энэ эрхийг чинь хэнч хөсөрдүүлж чадахгүй. Гэхдээ нэг нь л Жавхлан болж чаддаг. Чи мянган СУИС төгсгөөд, түмэн сайн диплом мөнгөөр, танилаар, зарлигаар зодож аваад ч чадахгүй. Дээд боловсрол ч үүнтэй бараг л агаар нэг. Уул нь амьдралын зорилго нь жаргал, жаргал хүний сэтгэл зүрхэнд цогцолдгоос биш дипломон дээр цогцолдоггүй.
Эрх чөлөөгөө олсон монголчууд хамгийн түрүн дээд боловсролтой болгох эрх чөлөөгөө эдэллээ. Монголд 200 илүү дээд сургуультай болов. 1000 хүнд ноогдох оюутны тоогоор Америкаас давлаа. Нэр хүндтэй дээд сургууль төлбөрөө нэмэх замаар хаалт тавьж оюутны тоо ба чанарыг хянах гэж оролдсон боловч “ард нийтээрээ дээд боловсрол” эзэмшихэд саад болсон тул зад жагсаж хаалаа. Ингээд их дээд сургуулиуд үндсэндээ диплом борлуулах газрууд болон өргөжлөө. Нэг тийм дипломынхоо үнийг нь хэдэн жилийн хугацаанд хэсэг хуваан авдаг дэлгүүр маягтай газруудын сүлжээ болсон доо.
Дээд боловсролын диплом борлуулах нь өөрөө их гоё бизнес юмаа. Сүү гурил зардаг бизнэс хэцүү, муу сүү гурил хийвэл хүн авахгүй, хортой хийвэл хүн өвдөөд сүйд болоод ирнэ. Харин муу боловсон хүчин бэлдлээ гэж хэн ч гомдоллохгүй, заргалдахгүй, Доржготов гуйн шог зураг байдаг билүү, Нэг малын эмч малаа эмчлэх нэрээр алангаа “мал ёо гэхгүй нь сайхан шүү” гэж байдаг. Боловсрол ёо гэхгүй нь сайхан.
Ингээд монгол улс боловсролгүй дипломтонгоор дүүрлээ. Эхлээд тэд арай чамай худалдагч дээр унадаг байсан. Сүүлдээ олдохоо байсан гэнэ лээ. Одоо мянга мянган дипломтон гэртээ тогоо барьж байгаа. Мянга мянган хөвүүд охид өнөөдөр үсрээд худалдагч болохын тулд дээд сургууль хайран жилүүдээ үдэж байна. Аав ээж нь түүнд дэлгүүр биш юмаа гэхэд ТҮЦ бариад өгч болох хөрөнгийг диплом худалдан авахад нь зариулж байна.
Баруунд болсон юм манайд яагаад болохгүй байна гэж үү? Нэгдүгээрт тэдний дээд сургуулиуд диплом бус боловс рол зардаг, хоёрдугаарт дэлгүүрт худалдагч болно гэдгээ мэдэж байвал дээд сургуульд сурах мөнгөөрөө эхлээд лангуу худалдан авна, лангуугаа хөгжүүлээд заал болгоно, дараа давхар дэлгүүр болгоно.
Одоо бүр хорлох гэж байгааа юм шиг үнэгүй болгоно гэнэ. Нэгдүгээрт энэ худлаа. Эдийн засгийн боломж байхгүй. Дээд сургуулиуд үнэгүй сургаад эхлэх юм биш. Дээд сургуулийн төлбөрийг татвар төлөгчдийн хармайнаас авч өгөх гэж байгаа юм. Энэ мөнгийг гаргахын тулд татвар нэмнэ. Татвар нэмэхээр гурил будаа бензиний үнэ нэмэгдэнэ. Үнэгүй боловсролтой болох гэсэн биш тэмээн дээр ямааны гарз гарна.
Дээр нь авилга ч ёстой нээгдэнэ дээ. Дээд сургуульд зүгээр төлбөрөө төлөөд л ордог байсан бол одоо үнэгүй юманд орох байгаа тул бүр хэцүү болно. Зохих зохих хүнд мөнгө их мөнгө атгуулна. Дараа нь өнөө үнэгүй юмнаасаа хасагдахгүйн тулд төлбөр хийнэ. Дээд сургууль хаашдаа татвар төлөгчдийн мөнгөөр оршин тогтнох тул эрх баригчдад улам их авилга төлдөг болно. Тэр авилгаа оюутнуудаасаа олж шархаа нөхөх хэрэг гарна. Дээд сургуультай хүнд чанар чухал биш удирдагчид нүүр талтай байж, татвар төлөгчдийн мөнгөнөөс хүртэх нь чухал болно. Харин хувь хүнээс төлбөрийн мөнгө авдаг байхдаа худал үнэн чанарын тухай яриа байдаг байсаан. Ингээд мянга мянга дипломтой нинжа, магистр харуул, дипломтой юмс... дүүрнэ.
Германд дээд боловсрол үнэгүй байдаг энэ тэр гээд их ярих боллоо. Гэхдээ дараах хэдэн хүчин зүйлийг манайхан анзаарч өгөхгүй байна. Нэгдүгээрт германд дээд боловсрол бол дээд боловсрол л байдаг, нэгдүгээрт тэнд хүссэн болгоныг дээд сургуульд элсүүлдэггүй, хүнийх нь чадавхи, улсын хэрэгцээ хоёрыг хослуулж хардаг, өөрөөр хэлбэл манайх шиг 3000 хуульчийн багтаамжтай зах зээлд 30.000 хуульч бэлтгэдэггүй.,нэгдүгээрт тэндхийн их дээд сургууль диплом зардаггүй харин боловсрол зардаг. Нэгдүгээрт тэнд боловсрол олсон хүн дэлхийн хаана ч очсон ядаж худалдагч нарын дарга хиидэг, нэгдүгээрт тэнд хууль дүрмийг дургүй хүнээ дарамтлахын тулд биш ниитээрээ мөрдөхийн тулд гаргадаг,нэгдүгээрт тэнд германы иргэд амьдардаг, нэгдүгээрт тэнд монголын бус германы сонгуулийн хороо ажилладаг, нэгдүгээрт тэндхийн сонгогчид саналаа зардаггүй, нэгдүгээрт тэдний ерөнхийлөгчийг Энхбаяр гэдэггүй Хорст Көлер гэдэг гэхчлэнгийн.. ядаж нэгдүгээр зэрэглэлийн энэ есөн зөрөөг анзаарах ёстой.

hun